RSS

Чин сэтгэлийн бэлэг

Хүнээс бэлэг авахаас илүү хүнд бэлэг өгөөд чин сэтгэлээсээ баярлахыг нь харах ямар гоё юм бэ? Хэдхэн хоногийн өмнө орон сууцны зээлийг минь бүтээж өгсөн болохоор ажлынхандаа, бас охиныхоо 2 багшид жоохон бэлэг өгсөн юм. Шинэ он гаргахдаа буудуулаарай гээд шампанск, набортой л өгсөн юм. Надад тус болж байгаа хүмүүсийг жоохон ч гэсэн баярлуулах юмсан л  гэж бодсон. 
Охин цэцэрлэгтээ дуртай, бас хөөрхөн дуу шүлэг сураад намайг баярлуулаад байгаа болохоор 2 багшийг нь баярлуулъя гэж үнэхээр хүссээн. Өчигдөр багш нарынх нь ёолк болсон. Өглөө охиноо өгөх гээд орсон чинь багш нь бөөн баяр хөөр болчихсон сууж байна. Дуу хөгжмийн багш болохоор Соёлын тэргүүний ажилтан цол авч. Бас байгууллагынхаа шилдэг ажилтан болсон байна. Сугалаа сугалаад цалингийн 15%-р шагнуулсан гэнэ. Ёстой аз, од 2 нь зэрэгцээд гийгээд гэрэлтчихэж кк. "Чи надаа ийм олон шагнал дагуулсан бэлэг өгсөн, ёстой их баярлалаа" гээд бөөн баяр болов. Хүний тэгж чин сэтгэлээсээ баярлаж байгааг харсан чинь надад хичнээн гоё санагдав гээч. Миний өгсөн жижигхэн бэлгийг тэгж хүлээж авсанд нь би бүүр их баярлачихлаа. 
"Би 20 гаран жил улсад ажиллахдаа ингэж шагнуулж үзээгүй, ёстой гоё байнаа" гээд л баярлаад байсан. Сэтгэл нь хөөрөөд юу ч идэж уугаагүй, хэт баярлахаар хоолойгоор юу ч ордоггүй юм байна гэж инээд хүргээд кк.
Би сайн санаж, сайхан сэтгэлээ шингээж өгсөн бэлэг болохоор гоё энергитэй байсан байх. Дахиад бүүр олон хүнд бэлэг өгөөд баярлахыг нь хармаар санагдчихлаа ккк. Надад баярласан тэр хүмүүсийн сэтгэл миний хувьд хамгийн гоё бэлэг болдог юм байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment