Их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов кк. Хагас сайн өдөр барилгын компанитай тохиролцсоноороо зээлийн шийдвэрээ барьж очоод байрны түлхүүрээ авчихна гэж бодоод гэрээсээ гарахдаа охиндоо:
- Ээж нь яваад шинэ байрныхаа түлхүүрийг аваад ирье гэсэн чинь охин:
- Үгүй, түхүүе авч чатку (түлхүүр авч чадахгүй) гэнээ.
- Яагаад?
- Түхүүе авч чаткуээээ,
- Тэгээд хэдүүлээ шинэ байрандаа орж чадахгүй юм уу?
- Чатку,
- Шинэ жилээр орж чадах уу?
- Чатна
- За чи битгий худлаа яриад муу амлаад бай, би яваад ирье гээд гараад явсан.
Үнэхээр очоод түлхүүрээ авч чадсангүй. Охины хэлснээр болчихдог юм даа. Зээлийн шийдвэрээ авчраад нэмэлт гэрээ байгуулаад байрныхаа түлхүүрийг аваад нүүгээд орж болно гэж байсан чинь очингуут хувирчихсан сууж байх юм. Заавал байрны ордер гарахаар оруулах юм гэнэ. Ёстой тэнэгээ. Тэгээд өөрсдөө хурдан ажлаа хөөцөлдөхгүй байж байр захиалагчдыг хохироогоод ямар хэрэг байнаа.
Тэгээд байрандаа нүүгээд орчихож болно, гэхдээ өөрсдөө битгий амьдар гэж авдаг юм даа. Ордер гартал тэгээд хаана амьдар гэж байгаа юм бол? Аргаа бараад байраа зад цэвэрлээд нүүж ороход бэлэн болгочихоод гэртээ ирлээ. Бээлий өмсөлгүй шал угаачихсан чинь гар сайртчихсан кк.
Шинэ жилээр орж амжвал одоо дүүрч гэж бодоод сууж байна. Шинэ оныг шинэ байрандаа угтмаар байнашд. Байрандаа оронгуутаа ёолкоо засна гээд төлөвлөчихсөн байсан чинь будаа болчихлоо. За яахав, хаашдаа орох нь л тодорхой болчихсон юм чинь гээд тайвшраад сууж байна.
Гэснээс энэ жил шинэ жилийг жинхэнэ утгаар нь тэмдэглэнэ. Ноднин зүгээр л амраад өнгөрөөчихсөн. Охин арай ойлгохгүй юм чинь гэж бодоод... Цаадах чинь одоо "шинэ жилээе балаажаа өмшөөд гоё болно тэмээ?" гээд л яриад байгаа. Нэг удаа "шинэ жил болохоор ёолкоо засаад, чамд гоё платье өмсгөөд гоё тэмдэглэнэ" гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь мартахгүй яриад байгаа юм даа. Дэлгүүрийн ёолк, чимэглэлийг хараад "шинэ жил" гээд байгаашд. Мэдэхгүй гэж бодсон чинь мэдээд байна.
Энэ жилээс эхлээд шинэ жилийг жинхэнэ утгаар нь тэмдэглэж охиныхоо хүүхэд насны дурсамжийг гоё болгоно. Яг аав надад өвлийн өвгөн жинхэнээсээ байдаг, бас унтаж байхад нь ёолкны доор бэлгийг нь авчирч тавьчихаад явдаг гэж итгүүлж байсан шиг... Би бас охиноо тэгж итгүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хүүхэд нас л юм чинь үлгэрт итгэж, хөөрхөн гэнэн хүсэл мөрөөдөлд автаж өнгөрвөл гоёшд. Хожим дурсахад гоё, хөгжилтэй.
Хөгжимчин хүргэнээ өвлийн өвгөн болоод, бүжигчин зээ дүүг цасан охин болоорой гээд даалгавар өгчихсөн. Анх хүргэн болж байхдаа 2011 он гардаг жил уут дүүрэн бэлэг үүрчихсэн өвлийн өвгөн болж орж ирээд гэр дүүрэн баяр хөөр болгож байлаа. Охин тэгэхэд ой хүрээгүй байсан болохоор юугаа ч мэдээгүй өнгөрсөн. Манай нэг Австралид байгаа найзын 5 настай охин манайд ирчихсэн байсан юм. Ээжийгээ санаад байхаар нь гэртээ авчраад охинтойгоо цуг хэсэг байлгасан юм. Тэгээд өвлийн өвгөн хараад баярласандаа бараг л дэлбэрээгүй кк. Ёстой хөөрхөн. Найзын охин лав тэр жилийг хэзээ ч мартахааргүй болсон байх.
0 Сэтгэгдэл:
Post a Comment