Хэлд орж байгаа хүүхэд нээрээ ямар хөөрхөн юм бэ? Юу ярьж байгааг нь ойлгохгүй заримдаа бас асуудал үүсэж л байна. Яриа нь сайн ойлгогдохгүй ч гэсэн ямар ч байсан орчин тойронд болж байгаа бүх процессийг маш сайн ойлгоод яриад байдаг юм байна. Юугаа ч мэдэхгүй хүүхэд гэж хэлж огт болохгүй нь.
Цэцэрлэгээс нь аваад гарч явсан чинь цэцэрлэгийн хойд талд баригдаж байгаа барилга дээр юм нүдэж байгаа чимээ гарлаа. Тэгсэн охин:
- Юу дучийнаа? (Юу дуугарч байнаа) гээд нүдээ эргэлдүүлж байна.
- Мэдэхгүй ээ, юу дуугарсан бэ?
- Ааааан тэнд дучийн (Аан тэнд дуугарч байна) гэснээ барилга руу зааж байна.
Нээх хөөрхөн, бүр эгдүү хүргээд хаячихсан кк.
Заримдаа би яриаг нь ойлгохгүй уурлуулаад бөөн юм болж байгаа юм чинь. Нэг орой:
- Жоок айнэйн? гэхээр нь би ойлгодоггүй.
- Юу гэнээээ?
- Жоок айнэйнаааааа гээд бүүр уурлаад цовхчоод бөөн юм болов.
- Юу юм бэ? Би ойлгохгүй байнашдээ гээд би бас уцаарлаад кк.
Нэг хэсэг хоёулаа бие биенээ ойлгохгүй бөөн бачуурсан чарлаан болоод хаха. Тэгсэн охин гэнэт унтлагын өрөө рүү гүйж орсоноо горшокоо бариад том өрөө рүү гүйж орсоноо бушуухан суугаад авсан. "Горшок хаана байна?" гэснийг нь би ойлгохгүй бөөн асуудал үүсгэчихэж. Байнга том өрөөнд байж байдаг горшокийг нь ядаж байхад унтлагын өрөөнд аваачаад тавьчихаж л дээ.
Би заримдаа мэдээ хараад сууж байхдаа буйдан дээр суугаад өвдгөн дээрээ дэр тавиад, дэрэн дээрээ дэвтэр тавьж байгаад юм бичээд суудаг юм. Тэгсэн ойрд бас намайг дуурайж тэгж сууна гээд байдаг болчихсон. Коридорт хаяж болохгүй, бас хэрэглэж болохгүй хайрцаг дүүрэн дэвтэрнүүд байдаг юм. "Онц сурлагатан" агаагийнх нь хичээлийн дэвтрүүд кк. Эхний хэдэн хуудас дээр нь бичээд л тэгээд үлдсэн хуудсууд нь цоо шинээрээ, бас нүүрэн дээр нь нэр хаяг нь байдаг болохоор би хаяж чадахгүй коридорт ялгаад тавьчихсан юм. Тэгсэн одоо тэр дэвтэрнүүдээс охин аваад л цэвэрхэн хуудаснууд дээр нь сайхан сараачдаг ажилтай болсон. Буйдан дээр суугаад өвдгөн дээрээ томоос том дэр тавиад дэвтэр тавьж байгаад сараачиж өгнө.
- А жучан (А зурчихсан). Тэе тэе дахиад өг гээд коридор луу заана.
Үнэн залхуутай. Намайг тайван суулгахгүй. Би охиндоо захирагдаад байн байн үүд рүү явж дэвтрийг нь сольж өгөх гэж ядаргаа болж байгаа юм чинь кк.
Хууун жийнээ бийшэээ
Хучаа өөеөө увааяа
Диймээ хөө аааан
Гоёо гоёо гоёо
гэж дуулаад байгаа кк. Аяыг нь маш зөв аялж байгаа. Үг нь л тод биш болохоос.
Бас ингэж дуулдаг юм:
Дээээ мммммм онгоч
Дооо ядаг мажийн
Дээшээ ммммм бөмбөө
Татай шайхан нойшооёо
гээд л нээх хөөрхөөн ккккк. Дуулах үнэхээр дуртай. Ангийнх нь багш дууны багш болохоор тэдний ангийн бүх хүүхдүүд орилоо хахаха. Охиноо авч байхад л ээж ааваараа хувцсаа өмсгөж байгаа маамаанууд дуулах гэж үзүүлж өгч байгаа юм чинь. Орилоод л, гингинээд л янз бүрээр үзэж тарнаа ёстой эгдүүтэй. Багш нь өдөржин хөгжим хангинуулаад, дуулуулчихдаг юм шиг байгаа юм.
Бөөө мммм бөмбөө
Буууу мммм өнгөлөөөө
Намаа мммм үйлийдэг
Чамаа мммм элнэдээ
гэж дуулаад байгаа юм даа бас. Дунд талын үгнүүдийг нь бүгдийг нь хаячихаад байгаа юм энэ дууны. Ямар учиртай юм бүү мэд. Мэдэхгүй байгаа юм уу, эсвэл хэлж чадахгүй байгаа юм уу?
Хамгийн сайн дуулдаг дуу нь "Маамуу нааш ир" л юм шиг байна. Аяыг нь ч тэр үгийг нь ч тэр алдаагүй дуулаад байгаа. Үгээ тод хэлж чадахгүй л болохоос биш.
Маамаа наааший
Манаад оёлаа толий
Аав ээж оёоёы
Ачий толоо бий шүү
Моё унаж дахийяа
Мажийн бажь явийяа
Ноом шонин уншийяа
Ногоон модоо таяийяа
Орой гэртээ ороод л агаа нь байхгүй бол над руу нээх сүрхий харсанаа:
- Энэ агаа нь ааччуу? (Энэ агаа нь хааччихав) гэж асуунаа. Яг том хүн шиг. Би тоож сонирхоогүй байхад кк.
Одоо ч нэг үеэ бодвол хамаагүй амар болж. Юу хүсэж байгаагаа хэлээд байгаа болохоор. Ам нь цангавал юу уумаар байгаагаа хэлчихнэ. "Ундаани ууяа, таяаг ууяа, шүү ууяа, уш ууяа" гээд л... Өлсвөл "ойл идий" гээд... Бие засах болвол "жээ жээ, баа баа" гээд ккк. "Гадаа гаеий, атуушанд шууя, мажийнд шууя, чэчэлэгтээ явий, хучаа өший, дэгүүе оеий, жийжээ авий, зайем идий" гэх мэтчилэн зөндөө яриаг нь ээж нь сайн ойлгодог болсон болохоор ямар ч байсан харь гаригийн хэлийг нэвтрэлцээд харьцаад л байна ккк.
0 Сэтгэгдэл:
Post a Comment