Хүнтэй суучихлаа. Зүүдэндээ... Уржигдар айснаасаа болоод өчигдөр найзуудтайгаа хурдан хүнтэй суухаас гээд баахан маазарчихсан чинь шөнөжин хүнтэй суусан байна гээд зүүдэлчихдэг байнашд ккк. Хэзээ ч харж байгаагүй, огт танихгүй залуутай суучихсан байнаа. Хаа нэгтэй харж байсан болоод зүүдэнд орсон юм болов уу? Ямартай ч царай нь тод харагдаад байсан шүү кк. Би л болсон хойно сайхан элэг бариад, хоол моол хийлгээд өөрөө залхуураад л зурагт үзээд хэвтээд байна гээд зүүдлээд байгаа юм даа хаха. Ямар ч айдасгүй, нээх сайхан сэтгэл дүүрээд л амар амгаланг мэдрээд байсан. Урьд нь бодитоор мэдэрдэг байсан энэ мэдрэмжийг ч одоо зүүдэндээ л мэдэрдэг болж дээ, хөөрхий. (хэнгэнэтэл санаа алдав хахаха...)
Гэснээс... Нэлээн хэдэн жилийн өмнө ламдах дуртай эгч маань анх бөө нар гарч ирэх үеэр хэрэгт дурлаад нэг бөө дээр очиж гэнэ. Баахан юм асууж байгаад илүүдэх юм биш гээд намайг асуусан юм байх. Тэгсэн нөгөө бөө нь "Баруун чихэн дээрээ мэнгэтэй, хүний үг сонсох дургүй, зөрүүд, хэнэггүй охиныг би харж байна. Үхэр жилд заяаны ханьтайгаа учраад, хүүхэдтэй болоод амьдрал нь тэр цагаас хойш дээшилнэ. Их сайн явах заяатай юм байна" гэж хэлсэн гэнэ. Тэгснээ:
- Чиний баруун чихэн дээр мэнгэ байдаг билүү?
- Үгүйшд, ямар юмных нь мэнгэ байдаг юм гээд би шоолоод толинд харсан чинь нээрээ миний баруун чихэн дээр мэнгэтэй болчихсон байсаан. Нэлээн том мэнгэ гарчихсан. Урьд нь үнэхээр огт мэнгэ байгаагүй байхгүй юу...
Одоо эргээд бодсон чинь 2009 оны зун үнэхээр л үхэр жил байсан юм байна. Тэгээд бар жил гарангуут, цагаан сарын дараахан охиноо төрүүлсэн. Ямар юмных нь заяаны хань... Миний заяаны хань мөн юм бол яагаад охин бид 2-ыг ингээд ганцаардуулаад байгаа юм?
2009-2010 он бол миний амьдралын уналтын жилүүд байсан. Уналтын хамгийн доод шат нь байсаан. Юун амьдрал дээшлэх? Амьдралын хатуу хөтүүг үзээгүй, эрхийн тэнэг, зөрүүд дураараа охиныг номхруулж, ухаан суулгах зорилготой шалгуур үе байсан байх. "Чиний төсөөлж байгаа, бардаад байгаа, басаад байгаа амьдрал гээч чинь амархан биш шүү" гэдгийг тэр үед үзсэн зовлон, бэрхшээлүүд надад хэлж өгсөн, ойлгуулсан. Магадгүй, энэ үеэс хойш арай хүлээцтэй, тэвчээртэй, аливаа асуудалд бодолтой ханддаг болоод амьдрал дээшлэх учиртай байж магадгүй л юм. Одоо бол би амьдралын өгсүүр шат руу нь өгсөөд, дээшлээд явж байгаа кк.
Хэрвээ би сайн явах, сайхан амьдрах заяатай бол энэ яалтчгүй миний охины хувь тавилан л даа. Охины заяа түшээд үнэхээр ирсэн цагаасаа хойш миний амьдралыг өөд нь татаад байгаа. Одоо би сайхан амьдарнаа, амьдарна. Гоё өөдрөг үг сонсох чинь бас сэтгэл зүйд нөлөөлөөд ач холбогдолтой л байдаг байхгүй юу.
Ийм сайн заяатай, сайхан амьдрах тавилантай эмэгтэйг олж харахгүй, зөрж өнгөрөөд байгаа залуучууд хохь нь шд гээд байхгүй юу хахаха. За за солиорч эхлэх нь байна шүү, ингээд зогсоё.
Өнөөдөр яагаад ч юм нийслэл салат, бууз идэж сүүтэй цай уумаар санагдаад байх юм кк. Цайны цагаар бүр гадагшаа гарч, бууз олж иднээ ерөөсөө. Тэр болтол гоё дуу сонсоод сууж байхаас... Энэ Энрикю Иглесиас яагаад ийм гоё, тач хоолойтой байдаг байнаа. Монголд ийм залуу байсан бол би ёстой солиортлоо, ухаан алдталаа дурлачихсаан ккк.
0 Сэтгэгдэл:
Post a Comment