RSS

80-аад онд очоод ирлээ

Өчигдөржин РенТВ-ээр "Дискотека 80-х" гараад, би бүтэн өдөржин телевизийн өмнө уягдлаа. Аяга тавгаа угааж, гэрээ цэвэрлэнэ гэж бодож байсан чинь байхгүй. За дуусгаад гэж бодоод үзээд суусан чинь дуусдаггүй, бүтэн өдөржин гараад орой 20 цагт дуусдаг юм даа. Бүх ажлаа хойш нь хаяад л үзээд суучихсан. Ганц амралтын өдрөөр яахав дээ гэж бодоод....
Үнэхээр гоё байсан. 80-аад онд миний хүүхэд нас өнгөрсөн болохоор тэр үеийн гоё гоё дурсамжууд санагдаад... Тэр үед сонсож байсан дуунуудаа сонсоход тухайн үеийн, тухайн дуутай холбоотой дурсамжууд бодогдоод гоё байхаар нь телевизээ чангалаад л бусад бүх асуудлыг мартаад хэвтээд өгсөн. Яг цаг хугацааны машинд суугаад тэр цаг үед оччихсон юм шиг. Хэсэг тэгж одооны цаг үеэс тасарч, одоо цагийн мэдрэмжээ алдах чинь бас гоё юм байналээ. 
Тэр үед хит болж байсан барууны болон зөвлөлтийн бараг бүх л дуучид, хамтлагууд дуулсан. Бүгд л сонссон, мэддэг дуунууд байгаа юм чинь.
Гэхдээ бараг бүгд нэлээн хөгширсөн байналээ. Баахан өвөө эмээ нар гарч ирээд л тэр үеийн хоолойгоороо, яг тэр үеийн бичлэгээр дуулаад байгаа нь жоохон сонин. Ойлгомжтой фонаграмм тавиад л дуулж байгаа л даа. Гэхдээ хөгширсөн шинжгүй маниусаас хэд дахин илүү бүжиглэж байгаа юм чинь.
90-ээд оны эхээр Юра Шатуновын "Белые розы" хит болж байсан санагдахын. 89 он байсан юм болов уу. Сонссон чинь сэтгэл хөдлөөд... Дагаж дуулаад. Огт мартаагүй байналээ үгийг нь. Гэхдээ Юра Шатуновын одоогийн төрхийг хараад өөрийгөө хэр зэрэг хөгширч байгаагаа мэдрэх бага зэрэг тааламжгүй л байлаа. 
Albano  ганцаараа Феличитагаа дуулсан. Romina нь яасан юм болоо? Энэ талаар нетээс олж уншинаа. 
Ricchi e Poveri "Sara Perche Ti Amo", "Mamma Maria" 2-оо дуулсан. Энэ дуунуудыг ид хит болж байхад би 4-5-р ангид л байсан байх. Манай урд талын байрны 4 давхрын нэг орос ах цонхоо онгойлгоод энэ дууг нээх чангаар тавьчихдаг байж билээ. Бид нар доор нь очоод "Громче" гээд хашгирахаар улам чангалж өгдөг байсан. 
Германых билүү Чингисхан гээд хамтлаг энэ жил анх удаагаа оролцож байна гээд дуулсан. Нөгөө алдарт Чингисхан, Москва дуунуудаа дуулсан. 
Сабрина час улаан мини юбкатай, өндөр өсгийтэй гуталтай гарч ирээд бүжиглээд л 'Boys boys boys" гээд л дуулж өгсөн. Ямар цоглог байнаа, урлаг бас хүнийг хөгшрүүлэхгүй сайхан шүү гээд бодоод байж байлаа. Камер нэлээн ойртоод харахад аан бас л нүд нь бол хөгширсөн л харагдаж байналээ. Гэхдээ дажгүй цоглог байналээ. 
Цветы хамтлаг "Мы желаем счастъя вам" гээд дуулахад жил бүрийн хавар, намар зохиогддог байсан орос хэлний баяр, ДСНК, ДСНК-ийн кафетерийд иддэг байсан орос тогоочийн гоё амттай хоолнууд санагдаж байгаа юм чинь. Үнэн гоёо нээрээ...
Форум хамтлаг "Белая ночь", Игорь Николаев "Незнакомка"-гаа дуулахад хүүхэд насны үерхэл, үерхлийн гол дүр хөвгүүн санаанд ороод... 
F.R.David "Words", C.C.Catch "I can lose my heart tonight" гээд дуунуудаа дуулахад анхны хайрын дурсамж сэдрээд... Сэтгэл хөдөлсөн.
За ингээд тоочоод байвал барагдахгүй. Цөөн хэдээс нь л бичлээ. Ямар ч байсан өчигдөр үнэхээр мартагдашгүй сайхан баярлаад өнгөрлөө.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

80-d onii duunuud goe shu tee

Тунгаа said...

Albano яагаад ганцаараа дуулсны учрыг нетээс олж уншлаа. 1994 оны 1 сард охин Елена нь Нъю-Орлеанд ор сураггүй алга болсон юм байна. Тэрнээс хойш тэр 2 бүх концертоо цуцлаад, уран бүтээлээ хойш тавиад охиноо хайсан боловч олоогүй юм байна. Охин нь амьд, үхсэн нь мэдэгдэхгүй байхад хэн дуулаад явж байхав дээ аргагүйшд. 1999 онд 2 дуучин маань салаад Ромина АНУ руу нүүсэн юм байна. Хөөрхий охиноо алдсан ээж ямар их сэтгэлийн зовлонтой байгаа болоо гээд төсөөлсөн чинь бүүр хямарчлаа.

Post a Comment