Өнөөдөр уйлаад... Захиралдаа загнуулсын. Гэхдээ загнуулснаасаа болж уйлаагүй л дээ. Зүгээр л уйлах шалтаг олдсон дээр нь нэг жоохоон уйлж авлаа.
Сүүлийн хэдэн өдөр миний дотор нэг бөөн бараан хар үүл хуралдчихаад яваад л байсын. Юунаас гэдгийг нь хэлэхэд хэцүү... Ашгүй захирал үүл буудах лугаа адил намайг загнаж, нэг жоохон бороо шиврүүлэв кккк... Уйлахаар дотор онгойдог сонин шүү. Уг нь боломжтой байсан бол нэг сайн асгартлаа уйлахгүй юу. Бүр илүү боломжтой байсан бол хамаг байдгаараа хашгирч байгаад л сайн уйлсан бол бүүр илүү сайхан болох байсан юм шиг санагдаад байхын. Даанч ямар ажлынхныхаа хажууд тэнэг юм шиг уйлаад байлтай нь биш. Энэ одоо ганц загнуулчихаад юун сүртэйен гэж бодох байлгүй дээ.
Захирлыг нүүрэн дээр шууд хэлээд загнахад нь үнэндээ бол дотроо баярласан. Гэхдээ баярын нулимс унагаагүй л дээ мэдээж. Сүүлийн хэдэн сар нэг л сонин сэтгэл хоосроод байгаа юм шиг мэдрэмж төрөөд, дотор бачуураад үхэх гээд байсын.
Өдөржин ажилдаа дарагдсан хэдэн хүмүүс тухтай ч хоорондоо үг солихгүй. Орой нь гэртээ очихоор миний охины шулганахаас өөр надтай ярих хүн байхгүй. Үнэндээ охиныхоо шулганаанд л жоохон стрессээ тайлдаг байх. Өөрөөр бол үнэндээ л гунигтай байнаа сүүлийн үед. Эзэнгүй газар, уулын орой дээр гарч байгаад энэ бүхнийг цээжнээсээ сад тавиад гартал нь орилмоор байна.
Хэнд ч юм гомдоод.... Энэ надаар даажигнаад байгаа бурханд л гомдоод байгаа юм шиг байна. Яахав сайн аав ээжийн үр хүүхэд болгон төрүүлж, хүүхэд насыг минь жаргалтай өнгөрөөсөн л дөө. Амьдралын амтыг мэдрүүлж мэдрүүлж байснаа гэв гэнэт аав, ээж 2-ыг маань зэрэг шахуу булааж авсанаа, аймаар том ангал руу түлхэж унагаад... Арай гэж мацаад гараад ирэхээр дэмжээд өгөхгүй, энэ одоо яахнуу гэсэн шинжтэй хараад даапаалаад байгаа юм шиг санагдаад... Заримдаа ийм тэнэг тэнэг юм бодогдоод байдаг байхгүй юу.
Гэхдээ бүх юман дээр ганцаараа зүтгэж, ганцаараа шийдвэр гаргадаг байх нь заримдаа бухимдал төрүүлээд байх юм.

0 Сэтгэгдэл:
Post a Comment