Нойрыг хаа нэгтээ мартдаг ч болоосой
Сүнсэнд бариулаад...
Яг сайхан гүн нойрон дунд нэг л дарамттай унтаад бүр хөдөлж чаддаггүй. Тэгээд сэрэх шиг л болсон. Гарцаагүй зүүд биш байсан даа. Нэг том биетэй бадриун залуу миний баруун талд хэвтээд байна. Намайг бүдүүн хөлөөрөө тас дараад, гарыг минь тас атгаад... Би хөдөлж чадах нь битгий хэл амьсгаа давчдаад уужуухан амьсгалж ч чаддаггүй. Тэрүүхэн хооронд гайхаад энэ чинь юу билээ гэж бодогдоод, охины аав ирчихсэн байгаа билүү ч гэж бодлоо. Гэтэл нэг л бишээ. Бодоод байсан чинь охины аав ирээгүй санагдаад... Арай л өөр, огт танихгүй хүн мэдрэгдээд байх юм. Охин надад ингэж наалдаад унтаад байгаа юм болов уу гэсэн чинь, бас биш. Охин зүүн талд жижигхэн хөлөө надад наагаад орон дээр тэс хөндлөн унтаж байна. Намайг сүнс дарчихаж гэж бодогдонгуут хөдлөх гэсэн чинь хөдөлж чаддаггүй, дуугарах гэсэн дуу гардаггүй. Зөвхөн бодож л чадсан. Сэрээрэй, сэрээрэй, нүдээ нээгээрэй гээд өөртөө дотроо хэлээд хамаг хүчээ шавхсан. "Ум даарий дудаарий дүүрий суухай" гэдэг тарни аманд орж ирээд, үглээд уншаад... Дарь эхийн тарни билүү энэ чинь? Хамаг чадлаараа үзэлцэж байж арай гэж тэр аймшгаас салсан. Бүрэн сэрээд харсан чинь охинтойгоо 2-лаа л унтаж байна. Миний хамаг биений хөлс гарчихсан, би бүр ядарчихсан байгаа юм даа. Айгаад эргээд унтаж чаддаггүй. Тэгээд шөнө нээх тухгүй хонолоошд.
Хэд хоногийн өмнө охины аав ирэхдээ хөдөө Дорнодод ажлаар явж байгаад шөнө нь сүнсэнд даруулаад гээд ярьсан юмаа. Том эрэгтэй хүн байсан, гар нь гарт баригдаад мэдрэгдсэн, ёстой аймаар эвгүй гээд ярьсан байхгүй юу. Хашгирах гэсэн дуу нь гарахгүй, гонгиноод нэг сонин дуугарсан гэнээ. Тэгсэн чинь хамт явж байсан нэг залуу нь манай дарга эмэгтэй хүнтэй байгаа юм байх даа гэж бодсон гэнэ хахаха. Яг тэр мэдрэмжийг би урд шөнө өөрийнхөө биеэр мэдэрдэг байнашд.
Тэгэхээр мань хүний аура гэмтэлтэй гадны муу нөлөөнөөс өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа гэсэн үг байх. Минийх бас ялгаагүй. Тэгээд тэрэнд наалдсан байсан сүнс надаа наалдсан байхаа. Яаж дом хийдэг юм болоо? Гарцаагүй Гандан гарах хэрэг гарах нь дээ аягүй бол, бүүр эвгүй санагдаад болдоггүй. Ажлынхандаа ирээд хэлсэн чинь Гандан гарч ном уншуул, одоо ажил үйлс чинь бүтэхгүй гээд байх юм.
Хагас сайн өдөр банкны зугаалгатай, тэгэхээр лав амжихгүй юм байна. Бүтэн сайнд гэрээсээ толгойгоо цухуйлгаж чадвал очиж нэг хонх, дамарны дуу сонсож тэр муу юмыг нь үргээхийг бодъё доо. Ёоооо, надад наалдаад миний дэргэд байгаа гэж бодсон чинь бүр нурууны үс босчихлоо ийийийиий...
Дээр үед, 20 орчим настай байхад надад бас нэг ийм юм тохиолдож байсан юм. Унтаж байсан чинь нэг аймаар арзайсан эмгэн надад ойртоод байдаг. Би айгаад хашгираад аав, ээжийг дуудах гэсэн чинь дуу гардаггүй. Юу юугүй ирээд л дараад авчих юм бол би үхэх юм шиг санагдаад босоод гүйх гэсэн хөдөлж чаддаггүй. Хамаг хүчээ шавхаж байгаад яг тэр эмгэнийг тулаад ирэхэд нь нэг юм хөдлөөд өндийж байгаа юм чинь. Тэгээд нөгөө өрөөнд унтаж байсан ээжийг дуудаад сэрээгээд "та сая над руу үсээ арзайлгаад ирээд хоолой боох гэж байсан уу?" гэж тэнэгтэж байсан юм хахаха. Ээж гайхна биз дээ ккк. Би тэгээд айсандаа уйлаад бөөн юм болж байлаашд. Маргааш өглөө нь ээж Гандан гарч ном уншуулж намайг нэг тайвшруулж байсан юм.
Өнгөрсөн жил дээд сургуулийн ангийн нэг найз маань шинэ байранд ороод бөөн баяр болж байсан хүн гэв гэнэт хагалгаанд орох болов. Савнаас нь нэг сонин хавдар ч юмуу, юу ч юм нэг юм гарсан гэж байгаа. Дараа нь уулзаад буу халж суусан чинь шинэ байранд орсон өдрөөсөө эхлээд шөнө унтаж чадахаа больсон гэнэ. Унтангуут нь л нэг эмэгтэй хүн хөлийг нь илдэг ч гэлүү, тэгээд л бэлхүүсэнд нь хүрэхэд нь л цочоод сэрдэг байсан гэнэ. Сүүлдээ айгаад байнга гэрлээ асаалттай унтах болсон гэнэ. Хагалгаанд ороод гарч ирсэнийхээ дараа гэртээ лам авчраад үзүүлсэн чинь "энд нэг эмэгтэй хүний сүнс байна" гээд ном уншаад, хонх дамар дуугаргаад үргээсэн гэнэ. Тэрнээс хойш шөнө тайван унтдаг болсон гэсэн. Дахиж тийм юм мэдрээгүй.
Олон жилийн өмнө, дөнгөж 1-р ангид орж байхад, манай байрны нэг хөөрхөн охин манай нөгөө ангид орсон юм. Гэв гэнэт эдгэршгүй өвчтэй болчихсон. Байнгын татаж унадаг. 7-8 дугаар ангид байхдаа хамгийн анх ухаан алдаж унасан тухайгаа надаа ярьж өгсөн юм. Ангийнх нь нэг хүүхдийн ээж нас барсан гээд багш нь аминдаа ангийн дарга гээд тэр охиныг дагуулаад явж л дээ. Гэрт нь ороод сууж байсан чинь нэг хар юм сүүдэгнээд ойртоод байсан гэнэ. Улам ойртохыг нь мэдрээд л хөдөлж чадахгүй хөшөөд суучихсан гэнэ. Гэв гэнэт үсрээд л өөрт нь наалдах шиг болсон, тэгээд л ухаан алдсан. Тэр өдрөөс хойш насаараа татаж унадаг өвчтэй болсон доо хөөрхий. Эмнэлэгээр яваад дийлээгүй. Өдөр бүр тогтмол эм уудаг. Соц нийгмийн үед ээж аав 2 нь очиж үзээгүй мэргэн түргэн хүн байхгүй. Аргаа барсан. Ухаан нь эрүүл мөртлөө байнгын татаад хөшөөд уначихдаг нь маш хэцүү.
Аан нээрээ бас нэг маш сонин тохиолдол болсоншдээ. Хэдэн жилийн өмнө манай нэг казак найз надад "чи казакын тарни уншвал чамд илүү нөлөөлнө, би Гандан гарч ном уншуулвал надад илүү нөлөөлнө" гээд сонин юм яриад болдоггүй. Тэгээд намайг гэрийнхээ тэнд байдаг казак ламд дагуулж очоод, нөгөө лам надаа казак тарни бичиж өгсөн юм. Би дор нь цээжилчихсэн. Манай найз хааяа ямар нэг ажил хөөцөлдөхөөрөө ном уншуулна гээд Гандан гардаг байсан юм.
Гэтэл нэг шөнө манай дүү унтаж байснаа гэнэт хашгираад... Нэг хар юм над руу ойртоод байна гээд гэнэт орилоод уйлав. Одоо бодоход яг надад урьд шөнө тохиолдсон шиг юм болсон байхаа. Дөнгөж 8 настай байсан юмаа. Би дагаад айчихсан. Гэнэт нөгөө казак тарни санаанд орж ирээд амандаа уншсаар байгаад унтчихаж. Тэгсэн нэг сонин зүүд зүүдлээд... "Бага насны 3 хүүхэд дагуулсан навсайсан казак эмэгтэй, бас нэг эрүү өвдөг нь нийлэх шахсан, өнөө маргаашгүй болсон казак эмгэн, тэгээд манай 2 дүү бид гурав нэг сонин эзгүй газар байж байх юм. Гэнэт нөгөө казак лам, 5-6 казак үндэсний хувцастай буу үүрсэн цэргүүд юмуу хаашаа юм хүмүүс гараад ирлээ. Тэгснээ бид нарыг тойроод бүслээд зогссоноо "молда-г хамгаалалтандаа ав" гэцгээгээд байна. Нөгөө казак лам тэгсэн "наад хөгшнөөсөө бусдыг нь хамгаал" гэсэн үүрэг өгөөд... Эмгэнийг тойргийн гадна үлдээнгүүтээ бид хэдийг тойроод хамгаалаад зогссон чинь лам казакаар ном уншаад, уншиж дуусаад л яваад өгцгөөсөн". Аягүй сонин зүүд... Маргааш нь энэ зүүд бодогдоод болохгүй, найз руугаа утасдаад асуусан чинь Молда гэдэг нь казакаар лам гэсэн үг юм гэнэ. Урьд нь би тэр үгийг хаа нэгтээ сонсож байснаа огт санахгүй байгаа юмаа. Аймаар гайхсаншд. Тэр үед бид 3 ханиад хүрээд л бяцхан бяцхан өвчин эргүүлээд байсан юм. Тэгсэн тэр зүүдний дараа 3-лаа зүв зүгээр болцгоочихсоншд. Би энэ зүүдийг одоо болтол гайхаад, учрыг нь олдоггүй юм. Одоо болтол эргээд дурсахад надаа тодоос тод санагдаад байдаг юм тэр зүүд. Бодвол тэр шөнө нэг хөгшин казак эмээ хорвоогоос хальсан байх гэж бодогдоод байдаг юм.
За баахан аймшгийн юмнууд ярьчихлаа. Гэхдээ миний амьдралд тохиолдсон бодит жишээнүүд шүү. Миний гайхаж явдаг, учрыг нь олоход хэцүү тохиолдлууд...
Үйлийн үр, төлөөс
Хувь тавилан уу, үйлийн үр үү?
Чамайг тэр хүн эхлээд нэлээн зовооно гэсэн. Одоо бодоход тухайн үед энэ үгийг л надад хэлэх ёсгүй байсан юм шиг. Би түүнийг цэргийн хүн гэж мэдэнгүүтээ холдохын түүс болоод эхэлсэн. Зовохгүйн тулд... Түүнтэй л хамт байвал зовно гээд ойлгочихсон учраас тэр. Тэр буруу бодлоосоо болж, тэгээд ядаж байхад тэр үед ажилгүй, цалингүй бөөн асуудал байсан болохоор үнэндээ түүний хажууд байж, муугаа үзүүлэхийг хүсээгүй. Тэнэг, бардам зангаасаа болж тэр. Тэгээд л асуудал эхэлсэн. Учир нь салах тухай бодоод хэрэгжүүлээд эхлэнгүүт салах ёсгүй гэсэн шиг... Жирэмсэн болчихсон байсан.
Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр... Илжигнүүд хүртэл ядарсан намайг улам зовоох гээд жороолоод эхэлсэн. Түүнтэй танилцуулсан найз маань өөрөө сэтгэлтэй байсан юмуу хаашаа юм. Бид 2 танилцсан өдрөөс эхлээд л тэр надаас салахгүй байсан болохоор би найздаа "бид 2 хамт явж байна" гээд хэлчихсэн чинь... Байж байгаад л над руу мессеж бичээд "хаана, хэнтэй байна?" гээд шалгаагаад байсан юм. Тусдаа байх тэр агшинд түүн рүү утасдаж баахан загнасан байгаа юм даа. Тэрнийг нь би өнгөрсөн намар л мэдсэн.
Бас нэг найз маань "эр хүнд итгэхээр..." гээд л зөвөлгөө өгөөд салдаггүй. "Эрчүүд гэдэг хуурамч амьтад, болгоомжтой байгаарай, наадах чинь бас л нэг худлаа амьтан байгаа биз бла бла...." гээд л зогсоо зайгүй сургааль айлдчихсан. Өөрөө нөхрөөсөө салчихсан байсан болохоор тийм сөрөг бодолтой болчихсон байсан байх. Тухайн үедээ тэр ярьж байгаа зүйлийг нь огт тоохгүй байсан хэрнээ бид 2-н харилцааны явцад ямар нэгэн асуудал гарахад л нөгөө найзын хорон зөвөлгөө санаанд ороод, өөрийн эрхгүй л хэрүүл болгоод... Бусдын үгэнд, тэр тусмаа хэн нэгэн гомдол, бухимдал тээсэн хүний үгэнд хэзээ ч орж болохгүй юм байна гэдгийг би тэр үед ойлгож мэдсэн.
Эхний үед тэрэнтэй тэрэнгүй болно, болгоно л гэж бодож явсан. Ганцаараа бүх асуудлаа зохицуулсан, бүгдийг толгой мэдэн шийдвэрлэсэн. Миний асуудал бол минийх, би өөрөө л зохицуулах ёстой гэж л итгэж явлаа. Эмнэлэгт үзүүлээд явж байхдаа жирэмсэн найз охиноо халамжлаад явж байгаа залууг харчихаад ганцаараа явж байгаадаа гэнэт ичээд, бас гомдоод гэртээ ирээд баахан уйлж билээ. Тэгээд уурандаа түүн рүү баахан мессеж бичиж уураа гаргаад...
Охиноо төрүүлчихээд би зовохгүй байна, намайг зовооно гэж худлаа хэлсэн гээд л итгээд явдаг байлаа. Хүчээр өөрийгөө итгүүлээд, муу юм бодохгүйг хичээгээд, аль болох өөдрөг байхыг л хичээдэг байсан. Үнэндээ ч би зовоогүй л дээ.
Ойрын өдрүүдэд охин надаас аавыгаа нэхээд байдаг болчихлоо. Машин харвал "ааваа иежийн" гээд, цонхоор гадаа явж байгаа эрэгтэй хүн харахаараа "ааваа мөн үү?" гээд л. Дөнгөж 2 настай ингэж байгаа юм чинь 4-5 хүрэхээрээ яах юм болоо? Хааяа нэг ирээд явдаг болохоор ямар ч байсан аав гэж хүн байх ёстойг мэддэг болчихсон байх. Арай илүү ухаан ороод ирэхээрээ надаас бүр их юм шалгаах байх даа. Яагаад хамт байхгүй байгаа юм гэдгээс эхлээд...
Өнгөрсөн хагас сайнд бид 2 уулзаад... Дандаа л гэрт ирдэг, би хүүхэдтэй зууралдаад тухтай юм ярьж чаддаггүй байсан болохоор энэ удаад зориуд охиноо дүүтэйгээ үлдээгээд гадуур гарсан юм.
"Би чамтай болж, бүтэх гэж хичээсэн. Бүгдийг чи өөрөө нураасан бла бла...." гээд баахан л юм ярьж байна. Зөвхөн би л буруутай гэнэ. Миний буруу ч байгаа л даа. Би ч гэсэн тэрэнд хайртай, болж бүтчих юмсан л гэж бодож байсан. Намайг нэг ч удаа аргадаж гуйгаагүй, дандаа загнадаг байсан юм байж... Би аавдаа эрхэлж, ах нараараа өмөөрүүлж өссөн эрхийн тэнэг охин байсан болохоор эрэгтэй хүнээр аргадуулах, гуйлгуулах дуртай. Дандаа л загнаад байхаар чинь миний дургүй хүрнэшд. Хааяа нэг загнахад бол бас яахав дээ, хүлээж авнашд. Тэгээд бас би тэрнийг гуйх ёстой байсан юм гэнэ. "Уучлаарай би эр хүний араас гүйж үзээгүй, сураагүй, чадахчгүй" л гэлээ. Үнэн нь л тэр юм чинь. Манай хүн араасаа гүйлгэх, гуйлгах, аргадуулах дуртай юм байна л даа. "Амархан олдсон чихэрнээс, зовж олсон хатуу ааруул илүү амттай" гэж ярьдаг эрчүүд ихэнх нь байдгийг мэдэх юм байна. Магадгүй би бас айлын бага, эрх хүүхдийн аргыг олохгүй байсан байх л даа. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр бид 2-т хоёуланд нь буруу байсан.
Гэлээ гээд... Бүхэл бүтэн нэг хүний ирээдүй, хувь заяа бидний гарт байгаа гэдгийг хэн нь ч тооцоолоогүй. Зөвхөн өөрсдийгөө л бодоод, өөрсдийнхөөрөө л зүтгээд, өөрсдөө л жаргах гээд үзээд байсан. Охиноо хэн нь ч бодоогүй. Одоо би харамсахын дээдээр харамсаж байна. Энэ хүүхдийн эрх ашгийн төлөө би ч, тэр ч өөрийнхөө зарим нэг эрх ашиг, сонирхлоос татгалзах ёстой байсан юм байна. Зарим нэг асуудалд буулт хийж, хүүхдийн эрх ашгийн төлөө асуудлыг шийдэх, шийдвэр гаргаж байх ёстой байсан юм байна.
Миний охин ингээд аавгүй өсвөл яанаа гэж бодохоос би үхтлээ айж байна. Би өөрөө аавын хайрыг ханатлаа амсаж өссөн. Аавгүй амьдралыг би төсөөлж чадахгүй байна. Миний охины аав ч ялгаагүй сайн аавтай. Аавгүй байх ямар байдгийг би ч, тэр ч мэдэхгүй, ойлгохгүй. Яавч сайхан биш л байж таараа. Намайг зовоох асуудал энэ л болж таарах юм байх даа.
Яагаад? Яагаад бие биедээ хайртай байж хамтдаа байж чадахгүй ингэж зовох ёстой юм бэ? Яагаад, яасан гэж миний охиныг энэ хорвоод хамгийн чухал зүйлээр нь дутааж амьдруулах гээд байгаа юм бэ?
Би гунигламааргүй байна. Гуниглахгүй гээд хичээгээд байхад гуниглаад байна. Зүрх, сэтгэл өвдөөд байна. Өвчнийг минь илааршуулж өгөөч Бурхан минь, гуйя.
Бүрзгэр өдрийн дуу нэг ийм
Enrique Iglesias - Tired Of Being Sorry by Enrique-Iglesias
I don't know why
You
wanna follow me tonight?
When
in the rest of the world
With whom I've crossed and I've quarreled
Let's me down so
A thousand reasons that I know
To
share forever the unrest
With all the demons I possess, beneath the silver moon
Maybe
you were right
But
baby I was lonely
I
don't wanna fight
I'm tired of being sorry
Keep the oceans dry
With
all the vampires and their brides
We're
all bloodless and blind
And longing for a life beyond the silver moon
Maybe you were right
But baby I was lonely
I don't wanna fight
I'm tired of being sorry
I'm standing in the street
Crying out for you
No one sees me
But the silver moon
So far away
So
outer space
I've trashed myself, I've lost my way
I've
got to get to you, got to get to you
Maybe you were right
But baby I was lonely
I don't wanna fight
I'm
tired of being sorry
I'm standing in the street
Crying out for you
No one sees me
But the silver moon
Maybe
you were right
But baby I was lonely
I don't wanna fight
I'm tired of being sorry
I'm standing in the street
Crying out for you
No one sees me
But the silver moon
Maybe you were right
Бүүдийсэн, бүрзийсэн...
Найзын сэтгэгдэл
Нэг найзтайгаа чаталсан бичлэгийг оруулчихлаа. Бид 2 буруу зөрүү ярьсан байж ч магадгүй. гэхдээ үнэний хувьтай ч байж магадгүй сэдэв шиг санагдаад...
Найз: aaviihaa tuhai bichseniig chin umshjin
Би: аан
Найз: bur nudend haragdtal bichsen bna uilaad duusgaj chaddagguie
Би: тийм үү
Найз: neeh engiin murtluu lag bichjeee
Би: тийм үү
Найз: tiim, bna
Би: хүмүүс уншаад залхуу нь хүрэх байх гэж бодсийшд
Би: баярлалаа
Найз: yun zalhuu hureh nadad bur kino shig nudend haragdjiin
Найз: nudee archchaad urgeljluulkeed bna
Би: аанха
Би: аль 2008 онд бичиж байсын
Би: тэгээл ком-д байж байдаг байсын
Найз: anhaaan
Найз: nadad l lav goyo sanagdjin
Би: аанха баярлалаа
Найз: zarim deer n ineed hurjin
Би: алин дээр нь
Найз: usii chin sul boogood segsiichne
Би: аан
Би: аймаар сул сүлжиж өгдөг байсын ядаргаатай хуйх нь өвдөнө гээд
Би: ээж бол нүд жартайтал сүлжинэшд
Найз: kkkkk unshaad duuslaaa
Найз: aguu hun bjeee
Найз: yu n urt bgaan hurdan duuschdag bnshd
Би: жирийн л хүн байсышд
Найз: guue tegehdee ehner huuheddee aimar hairtai
Найз: eejiig chin untag geed usii chin suljeed
Би: тйишдээ жинхэнэ эр хүн байсан л даа
Найз: nadad l lav goyo sanagdlaa
Би: тийшд манай ээж аймаар азтай байгаа биз
Найз: zarim yum n manai aavtai adil yum bna
Найз: harin tiin
Би: манай ээж аймаар ямбатай байсан
Би: аав давраацан
Найз: anhaan
Найз: kkkk aztai l bna shd
Би: харин тийн
Би: бид нарт ийм сайн аав заяасан болохоор одоо тэнцүүлээд сайн хань заяахгүй байгаа байхаа кк
Найз: yaaaag tiin
Найз: naraagiin aav n bas sain hun bsan gsn
Найз: bid hed yag adil
Би: харин тийн
Найз: aav n aimar yumnuudiin nuhruud n lag goyo
Би: яг тийм байгаа биз
Би: тэхээр яг тэнцүүлээд байх шиг байгаан
Найз: th ter ch yag unen
Найз: tegheer bidnii huuhduud sain hanitai bno teeee
Би: тэхээр 2-лаа сайн нөхөр мөрөөдөөд ч нэмэргүйн бишүү
Найз: ha ha
Би: харин тийн тэгээл болоошд
Найз: neeree tiim ch yumuu
Би: 2-лаа сайн хүргэнтэй болохын байна
Найз: tegheeer muruuduud ch hereg bhkum bna tee
Би: харин тэхх
Найз: harin tiin tegj bval bid ch yahav tee