RSS

Маргаашийн баярын мэнд

Маргааш эх үрсийн баяр. Уг нь бол яг жинхэнээсээ хүүхдийн баяр. Эхчүүд эмэгтэйчүүдэд "битгий давар" гэж хэлмээр байна. 3 сард баярлачихаад бас дахиад хүүхдүүдтэйгээ барьцаж яахнуу? 
Хүүхдүүдийн баярлахыг харах л жинхэнэ баяр байх гэж бодож байна. Охиноо яаж баярлуулдаг юм билээ? Манай охин ч одоохондоо арай энэ баярыг мэдэхгүй л дээ. Парк ороод бол дэмий байх. Битүү толпа байх биз, төвөг. Бөгс эргэх зайгүй жижигхэн болчихсон юм чинь одоо бол бүр ядаргаа болох байх. Би багадаа яг 6 сарын 1-нд парк орох лаг дургүй байсан. Нэг тоглоомон дээр очоод л оочерлоод, үнэндээ залхмаар.
Ойрхон салхинд гаръя гээд нэг бэйбитэй найз руугаа бичсэн чинь хариу байдаггүй. Манай охин агаарт гарах аймаар дуртай юм байналээ. Ноднин охиноо аваад Ээж хад руу яваад... Замдаа зогсоод машинаас буусан чинь учиргүй баярлаад, салхи сөрөөд нээх жаргалтай царай гаргаад инээмсэглээд зогсчихож билээ. Ёстой цээж дүүрэн амьсгалсан байх. Ээж хадан дээр очингуутаа бүүр баярлаад, хөөрөөд бүжиглээд... Манай охин шиг жаргалтай хүн бид нарын дунд бараг байгаагүй байхаа. Охиныхоо тэгж их баярлахыг нь харахад нээх гоё байсан.
Уг нь би дагуулаад ийш тийшээ салхинд гарч л байсан даа. Ээж хадан дээр очиход л илүү их баярлаж хөөрөөд байсан. Мөргө гэсэн чинь аягүй дуулгавартай хүмүүсийг дуурайгаад мөргөөд байж билээ нээрээ. Тэр үед дөнгөж 1 ой 5 сартай байсаншд. Ээж хад ч бас арай л өөр, энергичный газар шүү. Миний охин тэрнийг мэдэрсэн байх.
Уг нь өнөө орой гараад Тэрэлжийн тийшээ салхинд гарах төлөвлөгөөтэй байсан юмаа. Тэрэлжийн наадах Туулын гүүрний наана нэг багын найзынхаа зуслангийн байшинд очиж амарна гэж манай байрны багын найзууд тохиролцсон байсан чинь... Өчигдөр орой яриад цаг агаар онцгүй байгаа юм чинь дараа 7 хоногт болъё гээд хойшлуулчихсан юмаа. Олигтой дулаарахгүй байгаа болохоор хүүхэд зутрах байх гэж бодоод...
Тэрэлжийн тийшээ ч байгал үнэхээр гоё шүү. Тэрэлжийн уулнууд нь сүрдмээр, гэхдээ л цаанаа л нэг гоё, дотно. Тэр уулнуудын холоос цэнхэртэн харагдах барааг харж өссөн гэж бодохоор бүр гоё. Яг тэр Туулын гүүрний наад талын уулнууд их сонион. Баахан том жижиг динозаврууд тэр чигтээ уул болоод тогтчихсон юм шиг санагдаад байдаг юм. Яг уулынхаа оройг дагаад хад чулуутай болохоор надаа тэгж харагдаад байдаг юмаа.
Одоо тэр Туулын гүүрний наагуур ч битүү байшингууд баригдсан байналээ. Амралтын газар, айлууд... Жоохон байхад тэнд дээгүүр нь явахаар таг таг таг гээд дуугардаг модон гүүрнээс өөр бүтээн байгуулалт байгаагүй юмдаг. Тэгээд л амралтын өдрөөр аав бид нарыг аваад л тийшээ салхилдаг байж билээ. Хажуугийнх нь огцом эгц дээшээ уул руу нь мацаж гараад л төмсний улаан цэцэг түүгээд л, ёстой гоё байсаан.
Заримдаа гүүр гарангуутаа голын цаад талд очдог байсан. Тэнд ихэвчлэн аавын ажлынхан очдог байсан юмаа. Тэгээд ямааны боодог хийж иддэг байсан юм. Манай аав л хоол сайн хийдгээрээ тэр боодогийг нь хийнэ. Хөлсөө урсгаад л хар халуунд халуун пояльникний галд ямар л олиг байхав дээ. Бусад нь зүгээр л дагалдан баясаж, хажууд нь туслах үүрэгтэй. Тэгээд идэх үүрэгтэй. Би боодог бэлэн болсны дараа арьсийг нь л иднэ шүү гэж байгаад иддэг байсан юм. Тэгээд боодог бэлэн болонгуут дүү бид 2 аавын машинд ямбалаад хэвтээд өгнө, аав  боодогний арьснаас нь авчирч өгнө. Өөрсдөө очиж авчихаад машинд очиж суухгүй даварчихсан бацаанууд байсан байгаа юм. Ёоох ингээд бичсэн чинь бүр боодог идмээр санагдчихлаашдээ. Хорхогноос илүү боодог нь гоёшд.
За за энэ удаагийн хадууралтаа ингээд өндөрлөе. Хорхог боодог ярьсан чинь ходоодны шүлс ялгараад эхэллээ. Махны үнэ тэнгэрт хадсан өнөө үед маш хүнд асуудал байна энэ чинь ккк...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Одооны энэ хүүхдүүд үү...

Түнтгэр духтууд гэснээс... Өмнөх бичлэгээс санаа аваад үргэлжлүүлж бичмээр санагдав. Үеийн үед л томчууд "одооны энэ хүүхдүүд үү" гээд толгой сэгсрэх явдал байнга гардаг. Би лав аав ээжийнхээ "одооны энэ хүүхдүүд үү" гээд толгой сэгсэрч байхыг зөндөө л харсандаг. Хүн сайн талаараа ч, муу талаараа ч үеийн үед өмнөх үеэ гайхшруулж хөгжиж байдаг юм шиг байгаа юм. Тэгээд л энэ үг байнга хэлэгддэг байх. Бид бас аав ээжийнхээ үеийг бодвол арай илүү хөгжилтэй байсан юм шиг байгаа юм.
Бидэнд ч гэсэн одоо хүүхдүүдээ хараад гайхах, бахархах, бас заримдаа айж эвгүйцэх ч тохиолдол зөндөө л гарч байна. Дөнгөж 1 ой орчим настай охиноо санаандгүй хараад харцнаас нь цочих тохиолдол надаа лав хэд хэдэн удаа тохиолдсон. Над руу нэг том хүн зэмлэсэн, гайхсан харцаар хараад зогсож байгаа юм шиг... Нэг хэсэг ажил бүтэхгүй, аймаар стресстэй байх үедээ хэд хэдэн удаа охиноо "болношдээ, юундаа бухимддаг юм" гэсэн харцаар хараад зогсож байхад нь харц тулгараад, цочоод өөрийгөө хүчлэн уурлаж, бухимдахаа больж өөр зүйлд анхаарлаа хандуулж сатаардаг байсан юм. Одоо удахгүй хэлд ороод ярьдаг болохоороо надад чухам юу ярихыг би  одоо таашгүй. 
Манай нэг найзын аймаар адтай охин байдаг юм. Багадаа ээжийгээ ёстой гайхшруулдаг байсан. Надаас яагаад ийм хүүхэд гарчихсан юм болоо гээд гайхаад байдаг байж билээ. Мэдээж хэл ам бол гүйцэгдэхгүй. Бодож, сэтгэж байгаа энэ тэр бол биднээс хол түрүүлчихсэн...   3 нас хүрээд цэцэрлэгт оруулах гэсэн чинь орон тоо гүйцсэн гээд цэцэрлэгт авсангүй. Эмээ нь цэцэрлэгт оруулж чадаагүй тухайгаа хэлсэн чинь "үгүй би цэцэрлэгт заавал явна, би цэцэрлэгт явж олон найзуудтай болох дуртай" гэж хэлээд цэцэрлэгт өмсөж явах хувцсаа өөрөө бэлдээд эхэлсэн гэж байгаа. Ээжийнхээ угаагаад тавьсан цэвэрхэн хувцаснуудыг өглөө өмсөөд цэцэрлэгтээ явна гээд орныхоо хажууд эвхэж тавиад унтсан гэнэ. Өглөө босоод цэвэрхэн хувцсаа өмсөөд гэрийнхээ хажууд байдаг цэцэрлэг рүү гүйж ороод шууд даргынх нь өрөөнд ороод намайг аваач гээд гуйсан гэж байгаа юм даа. Ээж аав эмээ нь бүүр гайхчихсан. Цэцэрлэгийн дарга авгай уяраад шууд авсан гэж байгаа байхгүй юу. Дөнгөж 3 настай охин цэцэрлэгийнхээ асуудлыг өөрөө шийдчихэж байлаа. Бид нар сонсоод бас ангайсаншд. 
Дараа нь цэцэрлэгийн ахлах ангид орсон хойно нь ээж нь сургуульд ороход нь бэлдээд юм бичүүлж сургаж эхэлсэн юм байна л даа. Тэгсэн нөгөө адтай охин чинь сурах аймаар дургүй. Ээжийнхээ хий гэсэн зүйлийг огт хийдэггүй, зөвхөн тоглох л дуртай. Дуртай дургүй дэвтэр дээр бичиж өгсөн хэдэн тоог нь сараачдаг байсан гэнэ. Тэгснээ 2-ын тоог бичих аймаар дургүй, чаддаггүй байсан юм шиг байгаа юм. Нэг өдөр зад загнаад, орой намайг ажлаасаа ирэхэд 1 хуудас дүүрэн 2-н тоо бичээрэй гэсэн даалгавар өгөөд явсан гэнэ. Орой ирсэн чинь "ээжээ би даалгавраа хийчихсэн" гэхээр нь шалгаад үзсэн чинь дэвтрийн нэг хуудас дүүрэн нэг ширхэг томоос том 2-н тоо биччихсэн байсан гэсэн. Яаж ингэж сэтгэдэг байнаа гээд ээж нь бүр толгой сэгсрээд... Сүүлийн үеийн хүүхдүүдийн гүйлгээ ухаан илүү хөгжсөн ч юм шиг. 
Манай бас нэг найзын хүү нь 5 настай байхдаа.... Аав нь багад нь салчихсан, ээж нь нэг найз залуутай. Тэгсэн ээжийнх нь найз нь хүүхдийн баяраар "би чамайг яаж баярлуулах уу?" гэж асууж л дээ. Тэгсэн "өө ээжийг минь л сайхан баярлуулчихвал би баярлана" гэж хэлсэн байгаа юм даа. Бид нарын толгойд ч бараг тийм бодол орж ирэхгүй дээ. Сонсоод үнэхээр гайхсан, бас ямар мундаг бодолтой юм бэ гэж бахархсаан. 
Гэх мэтчилэн сүүлийн үеийн хүүхдүүдийн тухай яриад байвал зөндөө л сонин тохиолдлууд байгаа. Миний ойр орчмын бүх хүмүүс л хүүхдээ гайхаад байдаг болчихоод байгаа юм. Биднээс илүү оюунлаг, бидний дараагийн үеийн хүмүүс ирж байгаа гэдэгт би лав бүрэн итгэж байгаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Түнтгэр духтууд

Би охиноо үнэхээр гайхаж байнаа. Хэлд орохгүй удаад байгаа ч гэсэн тэр ой тогтоолт, сэтгэхүй бол үнэхээр өөр байнаа. Интерном руу дагуулаад орсон чинь надад байдаг номнуудыг харахаараа л энэ энэ гээд заагаад байсан. Манайд байдаг ном байна гээд байгаа юм шиг байгаа юм. Миний утсыг бараг надаас илүү эзэмшиж байна. Хэн ч зааж өгөөгүй байхад нэг мэдэхэд л өөрөө учрыг нь олчихсон байх юм. Өчигдөр дууны бичлэг хийхийг олоод мэдчихэж. Утас бариад үглээд яваад байхаар нь харсан чинь утсан дээр бичлэг хийгээд явж байна. Бичиж дууссан хойноо бичлэгээ сонсоод инээмсэглээд л өрөөн дотуур холхиод байх юм. Утасны функц болгоноор оролдож үзээд туршаад байдаг байхаа. Тэгж байгаад зориулалтыг нь олоод мэдчихдэг байх.
Ааш нь олдохгүй, яг өөрийнхөөрөө зүтгэнэ. Хэрвээ би юм зааж өгөх гэвэл үгүй үгүй гээд сонсохгүй, аягүй сонин. Огт анзаарахгүй байгаа дүр үзүүлээд зөнд нь орхичихвол өөрийгөө саатуулаад л яваад байна. Маамуу наашир дуугаа дуулна, бүжиглэнэ, гимнастик хийнэ. Цэцэрлэг дээрээ сурсан зүйлээ л хийгээд байдаг юм шиг байгаа юм. 
Сүүлийн үед тоодоггүй байсан тоглоомуудаа овоо тоодог болчихоод байгаа. Арай бага байхдаа 1 өдөр тоглоомоо сонирхоод л тоохоо больчихдог байсан чинь одоо хүүхэлдэйгээрээ тоглоод, пианогоо орилуулаад л суудаг болсон. Нэг ядаргаатай нь намайг Маамуу нааш ир тоглож өг гэж шалаад байдаг болчихлоо. Нэг удаа пиано дээр нь Маамуу нааш ир дууных нь аяыг дараад өгчихсөн чинь...
Өнөө өглөө хар үүрээр 6.30 цагт сэрээд ааваа гэж уйлаад... Хачин хүүхэд шүү. Сүүлийн үед бас овоо дэвшилттэй "ээжээ ааваа ааваа" гэж уйлдаг болчихоод байгаа. Ээжээ гэж огт хэлдэггүй байсан чинь бас овоо нэг удаа хэлдэг болчихоод байгаа ккк.... Аав нь хажууд нь байдаггүй байхад яагаад дандаа дууддагийн учрыг би огт ойлгодоггүй ээ. Ааваа гэж дуудаж уйлахыг нь сонссон хүмүүс бүр гайхаад байгаа юм чинь. Нэг л учир байдаг байх гэж бодоод байдаг юм. Юу ч хамаагүй бариад л утсаар яриад тоглоод эхлэх л юм бол  аав нь ярина, эсвэл мессеж бичнэ. Аягүй сонин.
Өглөө уйлаад салахгүй болохоор нь чихэр өгч тайвшруулавшд. Тэгээд шүдийг нь угаахаа мартаад цэцэрлэгт нь явуулчихжээ, яанаа. Шүдийг нь л эрүүл байлгах хэрэгтэй байна. Муухай шүдтэй ч гэсэн эрүүл байх хэрэгтэй биз дээ ккк... Шүд уруул нь яг аавыгаа дуурайчихсан, нээх онцгүй. Би жирэмсэн байхдаа миний хүүхэд битгий л энэ шүд, уруулыг дуурайгаасай гэж боддог байсан чинь нэг ширхэг эд эс ч үлдээлгүй дуурайчихаж байгаа юм даа. Уг нь аавынхаа нүд хөмсгийг дуурайгаад, миний хамар уруулыг дуурайвал хөөрхөн хүүхэд гарна даа гэж бодоод байсан чинь миний хүсэл биелээгүй ээ.  За яадгийн, тэгсэн ч гэсэн хөөрхөн л юм чинь. 
Хүн хөгжлийнхөө дараагийн үе шат руу орж байгаа юм гэнэлээ. Одоо энэ индиго хүүхэд гэж яригдаад байгаа чинь бидний дараагийн үеийн хүмүүс. Биднээс илүү оюунлаг. Тархины хөгжлөөсөө шалтгаалаад гавлын ясны хэлбэр нь өөрчлөгдөж байгаа юм гэнээ. Тэгээд анзаараад байсан чинь нээрээ бүх хүүхдийн дух нь түнтгэр юм байналээшд.
Хүн хэзээ нэгэн цагт сармагчин байсан нь үнэн л юм бол дараагийн үе шат руугаа орж хөгжих нь зүйн хэрэг. Дараа үеийн хүн төрөлхтөнийг төрүүлж, өсгөх хувь тавилан бидний үед тохионо гэдэг бас л эгэлгүй хувь заяа шүү. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Охидуудтай уулзав

Хамар битүүрээд, хааяа нэг нүд загатнаад л сууж байна. Бие хүндрээд, тархины үйл ажиллагаа түгжрэлд ороод, гацаад,  хөдөлмөрийн чадвар алдаад эхэлдэг байхгүй юу энэ үед. Хэд хоног тэсчихвэл...
Өнөөдөр чинь лааг сайн өдөр гэнээ энэ жилийн. Өглөө талбай дээр нэг хуримтай таарсан. Залуу хосууд цав цагаан хувцсаар ижилссэн байналээ. Гоё л харагддаг юм байна. Бүсгүй нь цагаан даашинз, залуу нь хар костюм өмссөн байдаг биз дээ. Тэгсэн өнөө өглөөний хосын залуу нь бүсгүйтэйгээ ижилсээд цав цагаан хослол, гялгар цагаан сорочка өмсчихсөн байсан.
Өнөөдрөөс нэлээн олон хүүхдүүд даахиа үргээгээд мөнгөн толгойтой болцгоох сураг байна ккк. Би одоо охиныхоо үсийг хурдан ургуулах гээд өглөө болгон крантанд барьж байгаад л угаагаад байгаа. Их удаан ургадаг үстэй хүүхэд ээ нээх сонин. Миний үс бол аймаар хурдан ургадагшд. Одоо үс нь хуучных шигээ буржгар болох болов уу яадаг бол. Тэр буржгар үс нь их хөөрхөн байсан. 
Өчигдөр өдөр байрны охидуудтайгаа уулзсан. Одоо юун охидууд байхав дээ, хэдэн авгай нар гээд хэлчихвэл алуулах юм болов уу хахаха...  Авгай нар ч бас арай бишээ би  даапаалж байгаан,  хэдэн бүсгүйчүүд... Гэхдээ тэр хэд хөгширч үхэх гэж байгаа юм шиг өвчин яриад байсан болохоор нь миний уур хүрээд авгай нар гэж хэлж байгаа юм шүү.  Яагаачгүй байж өвчин ярьж болохгүйшдээ.  Тэр чинь ерөөсөө л сэтгэлгээний хөгшрөлт байхгүй юу.  30 гараад л өөрийгөө хөгширчихлөө гэж бодож эхэлдэг манай монголчуудын гэм биш зан.  Тэгээд л сэтгэлээрээ хөгшрөөд л, өвчин яриад, ярьсан өвчин нь амилаад л биеийг нь ороогоод эхэлдэг байхгүй юу.  Үнэнээсээ өвчин ороогоод, хөл мөл өвдөөд эхэлж байгаа юм чинь яахын, 2-3 төрсөнөөс л болж байгаа байх гээд өөрсдийгөө өмөөрөөд байналээ. Наадах чинь зүгээр л хөдөлгөөний дутагдал байх гэж би бодож байна. Хүний сэтгэлгээ, үзэл бодол залуу хэвээрээ байвал бие цогцос ч дагаад залуу байдаг. Хөгшрөх болоогүй шүү охидуудаа, сэтгэл санаагаараа хөгшрөөд эрт яйжийж яасан ч болохгүй шүү.
Нэг найзын 10 настай хүү нь нөгөө найзын охинд дурлачихсан талаар ярьж хэсэг инээлдэв. Хүүхдүүд хөөрхөншд. Манай тэр найзын  хүү ёстой хөөрхөн хүүхэд. Нэг л их улс эх орныхоо хөгжилд санаа зовж, том том юм ярьсан хүүхэд ккк... 10 настай хүүхэд тэгж сэтгэж ярьж байна гэдэг мундаг байгаа байхгүй юу. Хүүхэд юм чинь мэдээж гэнэн, ил цагаахан бодож санах юмгүй л нүдэнд харагдсан юмаа ярина л даа. Гэхдээ тэр сэтгэж байгаа нь арай л өөр  шүү. Зөв төлөвшүүлээд, зөв залаад орхичих юм бол ч хол явнаа.  Ээж нь манай хүү дандаа дурлаж байнаа, аймаар дурламтгай гээд шоолоод байсан.  Одооны хүүхдүүд ч бидний үеийнхнийг бодвол хамаагүй нээлттэй болжээ.
Нөгөө дурлуулсан охин нь мэдээгүй л явж байгаа юм шиг байналээ. Дурлуулсан охин бас их хөөрхөн. Яг ээжийн хүүхэд нас гэгээн дүрээрээ. Гэхдээ ээжээсээ илүү эмэгтэйлэг. Ээж нь бол багадаа ямар ч маяггүй, ёстой яг байгаагаараа зантай охин байсан. Охин нь харин намуухан намуухан дуугараад, намба заагаад арай өөр. Ээж нь эмэгтэйлэг зангаа хав дарж хадгалж байгаад охиндоо өгчихсөн байхаа ккк...
 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Даараад байна

Дэлхий дээр дулаарал болох гээд байна уу, хүйтрэл болох гээд байна уу гээд эрдэмтэд эргэлзээд эхэлсэн гэнэ цаана чинь. Яг энэ мөчид би дэлхий өдөр ирэх тусам хүйтэрч хөлдөж, мөсөн галав юүлэх гэж байгаа байх гэж таамаглаж байна. Хамаг бие арзайгаад, даараад байна. Хамар битүүрээд, хоолой хөндүүрлээд...
Орой фитнессээс гарч явахдаа даараад хоолойгоо өвтгөчих шиг боллоо. Халуун усанд ороод гарангуутаа хүйтэн агаар амьсгалаад, халуун хүйтэн 2 харшаад, би дунд нь хэлмэгдээд...
Харшлын эм дуусах дөхөөд байна. Германд байгаа, удахгүй наашаа ирэх, эсвэл тэндээс наашаа эм явуулах боломжтой хүн амьтан байвал эмээ захимаар байна гэж баахан хүнээс асуулаа. Одоо хэдхэн эм үлдчихсэн. Энэ жилийн харшлын хугацаагаа яаж ийгээд гайгүйхэн шиг даван туулчих юмсан. Ирэх жилийнхээ эмийг бэлдчихээд бас санаа амрах юмсан.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бага насны дурсамж хөвөрсөөр...

Бага насныхаа тухай бичсэн чинь багын найзууд уншаад зарим нь уйлж байна гэнэ. Нээрээ тийн, чи ямар сайн санадаг юм бэ? гэцгээж байна. Тэгээд бас тэгж байсан гээд л  миний бичсэнээс цаашаа дурсамж нь хөвөрч байна. Миний бага нас бас тэд нарын бага нас юм чинь... Хамт тоглож өссөн багын найзууд бол яг надтай адилхан дурсамжтай байлгүй яахав. 
Мартсан нэгэнд нь сануулж, хатсан нүдийг нь норгож буян үйлдэж яваа юм байна даа би чинь кекеке... Бага насны тухай бүгдийг нь бичвэл ч бас урт бичлэг болно шүү. Би цухас дурдаад л өнгөрөхөд уйлцгааж байгаа хүмүүс дахиад үргэлжлүүлээд бичээд байвал яацгаах юм бол доо аан ккк. Үргэлжлүүлнээ, харин та хэд алчуур салфеткаа бэлдэж байгаад уншаарай. 
Хүүхэд байхад бид нарыг айлгадаг байсан яриа бол "хар гар, улаан гар, ногоон гар" гэх мэтийн тод өнгийн гарны тухай явган яриа байлаа. Биднээс арай том ах, эгч нар ямар нэгэн гарны тухай ярьж айлгадаг байв. Нэг удаа... Зуны нэгэн дулаахан орой, бүрэнхий болж эхлэхэд манай байрны 1-р орцны хэдэн хүүхэд гэртээ орж чадахгүй орцныхоо үүдэнд бөөгнөрөөд их л чухал яриа өрнүүлээд зогсоцгоож байна. Хажуугаар нь өнгөрөөд явах гэсэн дуудсанаа "манай подьездний 3 давхарт нэг улаан гар байна, орц тас харанхуй" гэж байна шүү. Би шууд итгээд л бас айгаад эхэллээ. Тэд нартай хамт айлцаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр зориг шулуудан зогсов. Тэр хавиар байх байрныхаа хүүхдүүдийг дуудаж улаан гарны тухай ярьсаар байгаад сүүлдээ нэлээн олуулаа болж авлаа. Бөөн чухал царайлсан, айдас хурсан дүрлийсэн нүднүүд "одоо яахуу" гэцгээгээд л... Тэгсэн нэг ах орц руу яваад орох гэхэд нь "ахаа наана чинь улаан гар байгаа, битгий ор" гэсэн чинь "аан" гэснээ инээгээд яваад орчихсон. Улаан гаранд бариулаад орилоод гараад ирэх байх гэж бодоод хүлээгээд байсан чинь байдаггүй ээ. Гэх мэтчилэн нэлээн хэдэн том хүмүүс орж гараад л байсан. Зүв зүгээр. Тэгж байтал аав ээж нар хүүхдүүдээ дуудаж эхлээд, манай аав бас намайг гэртээ ор гэж дуудаад... Аавдаа гүйж очоод аймшигтай улаан гарны тухай хэлсэн чинь шоолж инээгээд өнгөрч билээ. 
Зун лагерь дээр байхад нэг удаа шөнө болсон хойно бидний хэдэн хүүхдүүд  манай том ахыг, бас нэг айлын том ахтай хамт сууж байхаар нь очоод аймаар юм яриад өг гээд л шаллаа. Тэгсэн тэр 2 ингэж ярьж өгсөн: "Францын нийслэл Парисын гудмаар цагаан туфльтэй, цагаан цувтай хүүхэн тог тог тог тог тог тог....." гээд л тог тог нь дуусдаггүй ээ. Бид нар айхад бэлдээд л биеэ хураагаад, чих тавиад сонсож эхэлснээ сүүлдээ "тог тог"-оос нь залхаад уурлаад эхэлж байгаа юм чинь хахаха...
Одоо эргээд бодоход багадаа ч мөн аймаар жалга довны үзэлтэй байжээ. Манай Налайхад казакууд их амьдардаг, казакын хороолол гээд тусдаа нэг гэр хороолол байдаг байлаа. Одоо ч монголчууд холилдоод амьдардаг болсон байналээ. Дээр үед бол тэр хороололд зөвхөн казак хүмүүс л амьдардаг байв. Манай байрнаас урагшаагаа нэг уул ч юм уу дов ч юм уу даваад, уурхайн наана байдаг байсан. УБ-ын энэ төв зам чинь зүүн тийшээ үргэлжлээд явсаар байгаад манай Налайхын төв, казакын хороолол 2-ын дундуур яваад уурхай хүрдэг л дээ. Бид нар хааяа уулан дээр гарч тоглоё гээд замын цаадах дов дээр очихоор цаанаас казак хүүхдүүд гарч ирээд чулуу нүүлгээд хөөгөөд эхэлдэг байв. Тэгээд байрныхан нэг тал, гэр хорооллынхон бас нэг тал болоод чулуун байлдаан болно. Хасаг, монгол 2 тал болоод үзэлцэнэ л дээ.  Хөвгүүд дайсны тал руу чулуу нүүлгэж, охидууд айж хашгирч зугатааж сүрийг үзүүлнэшд. Аймаар юм болдог байж билээ, бурхан минь.
Байрнуудынхаа дунд ирэнгүүтээ танай байр, манай байр гээд байр байраараа талцаад бас үзэлцнээ. Байрныхаа гадаа ирэнгүүтээ танай орц, манай орц гээд орцоороо талцаад бас муудалцана. Үгүй мөн ч жалга довсог, орц хонгилсог үзэлтэй байж одоо эргээд бодоход хахаха...
За за дараа үргэлжлүүлье. Нэг найз уулзъя гээд дуудаад байна. Гялс уулзчихаад харьж хувцсаа аваад фитнесст явна. Гарахаас...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Любимая моя хулиганка

Өнөө өглөө охиноо цэцэрлэгт нь явуулсангүй. Өчигдөр орой фитнесст явсан хойгуур ширээн дээр гарах гэж авирсан юмуу хаашаа юм, ширээ нь хажуулдаж унаад хөлийг нь дарчихсан гэнэ. Хөл нь хавдаад, сайн гишгэхгүй... Дүүгээ хичээлдээ явахгүй гэхээр нь өглөө сэрээхгүй унтуулаад орхичихлоо. Сая утасдсан чинь гайгүй байна гэнэ, тэгээд жоохон тайвшраад сууж байна. 
Хэд хоногийн өмнө цэцэрлэгээсээ ирэх замдаа дэлгүүрээс иштэй чихрээ авахуулаад, тэгээд бас гэртээ шууд орохгүй байрны гадаа сууж байлаа. Тэр өдөр сэрүүвтэр байсан болохоор жинсэн өмдийг нь өмсгөчихсөн байсан чинь нээх хөөрхөн... Нэг харсан чинь өмднийхөө карманд гараа хийгээд, амандаа чихрээ хийгээд зогсож байна. Яг тамхи зуугаад зогсож байгаа хулиган шиг хахаха. Өмднийх нь карма ядаж байхад ташаан дээр нь биш гуян дээр нь болохоор кармандаа гараа хийх гээд бөгтийчихсөн, үнэн танхай зогсож байгаа юм чинь. Яг нэг жижигхэн атаман зогсож байнаа. Тэгэхээр нь "хөөе хулиганка нааш ир" гэсэн чинь "ааан?" гээд нүд нь дүрлийгээд над руу гайхаж хараад байгаа юм даа. Тэгснээ өмднийхөө карманд гараа хийсэн чигтээ пээдийгээд цаашаа алхаад байгаа байхгүй юу. Гялс утсаараа тэр эгдүүтэй агшны зургийг дараад авсан. 
Хагас сайнд Зайсан руу нэг найзындаа очоод... Тэдний гэрт үймүүлж өгч байнаа. Миний утсыг бариад гүйж байхад нь манай найз "чи маамаагийн зураг авч чадах уу?" гэсэн чинь "за" гээд хүүхэд рүү нь гүйж очсоноо зургийг нь дараад байна. Гэхдээ хүүхдийн зургийг биш хажууд нь очсоноо шалны зураг аваад байгаа байхгүй юу. Хүүхэд рүү чиглүүлж авахаа мэдэхгүй. Тэгсэн манай найзын нөхөр нь нүд нь орой дээрээ гарчихсан гайхаад... Хүүе ийм жоохон хүүхэд байж утас ямар сайн ашиглаж байнаа гээд гайхаад байна. "Камерийг нь гаргаж ирж, зураг дарчихаад буцаад галерей руу нь ороод дарсан зургаа гаргаж ирээд байнашдээ энэ чинь..." гэнээ. "Одооны хүүхдүүд нээрээ өөр юмаа, надаас илүү утас ашиглаж байна" гээд л толгой сэгсрээд байсан. 
Би тоглоом татаж өгнө, манай охин өөрөө тэр тоглоомынхоо учрыг нь олоод тоголдог болчихоод байгаашд. Намайг учрыг нь олж амжаагүй байхад, охин аль хэдийн бүх учрыг нь олчихсон байгаа юм чинь. Kid's piano, Talking Babsy baby, Angry birds гээд 3 тоглоом л татаж өгсөн. 3-ланг нь сайн тоглож байгаа юм чинь. Talking Babsy Baby нь үнэн алиа тоглоом. Нэгхэн ширхэг шүдтэй нэг алиа маамаа дуулна, бүжиглэнэ, инээнэ, унгана, соскоо хөхнө, угжаар сүүгээ ууна. Бас үг хэлэхээр өөдөөс дуурайгаад хэлнэ. Би тэгж дуурайж хэлдэгийг нь мэдээгүй байсан чинь манай охин мэдчихэж. Утас барьчихаад л үглээд л, хашгираад л янз янз болоод байхаар нь гайхаад байсан чинь тэр алиа маамаатай яриад байсан нь тэр юм байна л даа.
Сүүлийн үед зураг дарж, бичлэг хийхийг сурчихсан байналээ. Хэн ч зааж өгөөгүй, өөрөө л утсаар оролдож байгаад сурчихсан. Чад чад гээд л зураг дараад байгаа сонсогдоод байсан. Унтсан хойно нь утсаа шалгаад үзсэн чинь баахан хөлнийхөө зургийг аваад, хөлнийхөө бичлэгийг хийчихсэн байдаг юм даа хахаха.  Одоохондоо зургийг нь авах гэж байгаа обьект руугаа чиглүүлж мэдэхгүй байна. Гэртээ халууцдаг юмуу хаашаа юм дандаа оймсоо тайлаад чулуудчихаад, хөл нүцгэн гүйгээд байдаг байхгүй юу. Тэгсэн баахан нүцгэн хөлний бичлэг.... Нэг жижигхэн нүцгэн хөл яваад л байна, яваад л байна. Хажууд нь зурагт дуугараад, хааяа нэг би дуугараад... Тэр жижигхэн хөл манай гэрийн хаа сайгүй явж байнаа хахаха. Дарсан зурагнууд нь дандаа шалны зураг, хажууд нь нэг жижигхэн 2 хөл. Зарим нэг зураг дээр нь бас миний хөл орчихсон байналээ. Нээх хөөрхөн. 
Зургуудыг нь устгаж байснаа гэнэт болив. Энэ чинь миний охины хамгийн анхны дарсан зурагнууд юм чинь устгаж болохгүй юм байна гэж гэнэт бодогдоод... Дурсгал болгоод хадгалах хэрэгтэй юм гэж бодлоо. Анхны уран бүтээлүүд нь мөн биз дээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүүхэд насандаа эргээд нэг очихсон

Сая Их дэлгүүрт явж байгаад хүүхдийн баяр болох гэж байгааг анзааравшд. Тэгээд урьд нь нэг хүүхэд насныхаа талаар бичиж байснаа санаад сая гаргаж ирээд уншсан чинь гоё санагдчихлаа. Үүнийг бичсэнээс хойш хэдхэн хоногийн дараа хүнсний 50-р дэлгүүрээс охиныхоо ааваар туулайн бөөр гэдэг самраа авахуулж идэж байлаа ккк... 
2009 оны 6 сарын 2-нд ийнхүү бичиж байжээ:


Хүүхдийн баяр болоод өнгөрсөн чинь хүүхэд насаа санагалзаад, гэгэлзээд сууж байна. Өнгөрсөн өдрүүдэд Россия сувгийг л үзэж өнжлөө. Хүүхдийн баяр болоод дандаа хүүхдийн баярын концерт гараад ёстой гоё байлаа. Багадаа сонсдог байсан, дуулдаг байсан дуунуудаа сонсоод бүүр сэтгэл хөдөлчихлөө. Субботный вечер программаар Ю.Энтин, Е.Крылатов хоёр гарсан чинь аягүй хөгшин болчихсон байна лээ. “Бидний зохиосон “Крылатые качели” гэдэг дуу 40 жил дуулагдаж байна, одоо миний ач хүртэл аялаад л явж байдаг” гэж ярьж байсан. Тэгээд тэр дууг Ассорти хамтлагийн бүсгүйчүүд дуулаад... Үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Хүүхэд нас минь оросуудтай, орос дуутай цаг үед өнгөрсөн болохоор аргачгүй биз.  
Цаг хугацааны машин гэж үнэхээр байдаг бол ганцхан өдөр хүүхэд насандаа эргээд нэг очихсон. Миний хүүхэд нас өнгөрсөн зуунд, социализмын үед өнгөрсөн болохоор одоо үетэй харьцуулахад буурай хөгжилтэй л байсан үе л дээ. Гэхдээ л жаргалтай гоё байсан.  Хүүхэд насаа дурсаад бичээд суухаар ямар жаргалтай болж байна гээч?
Жоохон байхдаа бороо орохоор л усны гутал, борооны цуваа өмсөж гараад л бөөн баяр гүйдэг байж. Тэр үед өмсдөг байсан тод өнгийн борооны цувны үнэр нь одоо ч үнэртэх шиг санагдаж байна. Тэгээд л “Бороо бороо ороорой, оросын маамуу ирээрэй” гэдэг борооны сүлд дуугаа дуулаад л ус, шавхай туучаад л гүйнэ шүү дээ. Тэгээд дуулаад гүйж байхад нь оросын маамуунууд хажууханд байж л байна, эсвэл хажуугийн байрнаас, хажуугийн орцноос гарч ирж л байна. Дуудаад байсан мөртлөө шаал тоохгүйшд. Зүгээр л бороо орохоор л тэгж дуулах ёстой гээд бодчихсон байдаг юм шиг байгаан. Тэгээд бас болоогүй зарим нэг оросын маамууг харахаараа “эй кампаан, ты дурак” гээд л мэддэг ганц үгээ хэлнэшдээ. Тэгэхээр нөгөөдүүл нь мөчөөгөө өгөхгүй бас өөдөөс нэг юм хэлнэ, тэгэхээр нь л элдээд хөөчихнөшд. Зодох гээд байгаа юм уу яах гээд байгаа юм бүү мэд. Гэхдээ бас дандаа орос хүүхдүүдтэй муур хулгана болоод байдаггүй байлаа. Хааяа нэг сайхан ааштай байхдаа “иди сюда, играем” гээд л дууддаг байсан. Зарим нэг орос хүүхдүүдэд хоч өгчихнөө. Аальгүй Марина, мангар Лена, оцон Ира, галзуу Оксана, бүдүүн Нина, хөөрхөн Света гэх мэтчилэн. Аальгүй Марина гээд нэг шинэхэн нялх ногоо шиг нов ногоон нүдтэй охин бид нартай тааралдахаараа л хэлээ гаргаад л шоолоод зугатаадаг байлаа. Тэгэхээр нь бид нар араас нь элдээд л гүйчихнэ. Гэхдээ тэр муу хог чинь ер баригддаггүй байсан юм. Мангар Лена гээд монгол аавтай эрлийз охин байлаа. Тэгсэн мөртлөө монголоор огт ярьдаггүй, дандаа орос хүүхдүүдтэй тоголдог байсан болохоор нь бид нар мангар гэдэг байсан юм. Оцон Ира гээд нээх хөөрхөн дүрлэгэр нүдтэй охин манай байранд байдаг байлаа. Хөөрхий Ира http://ulanbator.ru/ дээр “жаргалтай хүүхэд нас минь Монголд өнгөрсөн, одоо ганц удаа ч болтугай жуулчнаар очих юмсан” гээд сэтгэгдлээ биччихсэн байна лээ. Галзуу Оксана гээд сонин икс хөлтэй мөртлөө аймаар галзуу охин байдаг байсан. Бүдүүн Нина бол тэнгэр шиг цэнхэр нүдтэй, нэг дөлгөөхөн мариалаг охин байдаг байсан. Хөөрхөн Света болохоор 5 давхраас цаасан онгоц хийгээд бид нар луу нисгэдэг, бид нар тэр онгоцнуудыг нь цуглуулаад гэрт нь оруулж өгдөг, тэгэхээр нь ээж нь бид нарыг мармеладаар дайлдаг байсан юм. Тэгээд л сайхан ааш хөдөлгөдөг болохоор хөөрхөн гээд нэр өгчихөж байгаа байхгүй юу. Тэрнээс биш орос хүүхдүүдэд барагтай бол гоё хоч өгөхгүйшдээ. Светаг ээж нь гэрээсээ гаргахгүй болохоор тэгж зугаацдаг байсан юм шиг байгаа юм. Бараг гадаа гарч ирж тоголдоггүй сонин охин байсан юм.
Хааяа нэг аав ээж хишиг хүртээгээд арслантай нэг төгрөг өгөхөөр бөөн баяр болно. Тэгээд хажуугийн байранд байдаг орос дэлгүүрийн үүдэнд очоод тийшээ орох орос хүүхдүүдээр кисель худалдаж авахуулах гээд “Пожалуйста, один кисель” гээд царай алдаад зогсчихдог байлаа. Киселэнд ямар ч дуртай байсан юм бэ? Хөөрхий мөн ч өрөвдөлтэй цаг байж дээ. Нөгөө муу орос хүүхдүүд чинь жинхэнэ үнэд орношдээ. Заримдаа аз таараад ганц нэг том хүмүүс өрөвддөг юм уу кисель аваад өгдөг байлаа. Гэхдээ л муусайн оросууд бас зэвүүн байсан, ихэнхи нь дээшээ хараад л том шонхор хамраа сөхөөд л дэлгүүр лүүгээ орчихдог байсан юм. Хүн царайчилж, зовж зовж олсон киселээ хурдан дуусгахгүйн тулд хайрлан хайрлан долоох ээ мөн ч сайхан байдаг байсан шүү. Яааа, яг одоо кисель идмээр санагдчихлаа.
Тэр үед хүүхдийн баяраар аав ээжийн бэлгэнд авч өгдөг байсан амттангуудаас одоо дурсвал Банкя гээд болгарын шоколадтай печенье ч юм уу, печеньетэй шоколад ч юм уу, за нэг тийм юм, Тоотү гээд чехийн байхаа нэг гоё шоколадтай вафли, бас чехийн нээх гоё амттай өнгө өнгийн модон чихрүүд (гэхдээ энэ модон чихрийг би удаан идэж үзээгүй, намайг сургуульд орох үед бол аль хэдийн домог болчихсон байсан), Кремлийн болон эсвэл янз бүрийн хөөрхөн хөөрхөн зурагтай оросын шоколаднууд, пастель гэдэг билүү нэг тийм нэртэй матрёщкагийн зурагтай байхаа хайрцагтай зефир, кг-аар зардаг нээх гоё амттай цагаан самар, туулайн бөөр ч билүү нүд ч билүү тэгж нэрлэдэг том бондгор самар, хушга …. гээд л тоочоод байвал бас зөндөө гоё амттангууд байсан юм байнаа. За тэгээд л хөөсөрч, шуугисан газтай улаан ус, баавгайтай чихэр, улаан малгайт, каракум гээд зөөлөн чихэр, гусиные лапки, снежок гэх мэтийн чөмөгтэй чихэр, төрөл бүрийн хатуу чихрүүд, бас бидний мамбсаа гэж нэрлэдэг дугуй хайрцагтай шилэн чихэр, хар чавга, хатаасан яавлаг, лийр гээд л амттангууд бол зөндөө. Би харин цагаан вафлид их дургүй байсан юм байнаа. Одоо ч ялгаагүй дуртай биш. 60 мөнгөний печенийг шууд хазаад иднэ гэж байхгүй, захаас нь тойруулаад л мэрж иддэг байлаа их сонин. Тэгэхээр манай ах “заваараад л зүгээр, модон печенье мэрдэг мангар чинь” гээд л хялалздаг байсансан. Бас 60 мөнгөний сүүтэй маруужин, 80 мөнгөний шоколадтай маруужин хааяа нэг дэлгүүрт ирэхээр ёстой гялалзаж очоод л алалцдаг байлаа хахахаха…  Бараг л дайн болоод оволзоод дуусаж байгаа юм чинь. Ёстой гоё амттай зайрмаг байсан даа. Оросууд бид нарыг өөрийнхөө дэлгүүрт оруулдаггүй байж, маруужин гарахаар бид нартай зэрэгцээд л “где продают мороженое?” гээд уралдаад гүйчихдэг байсан. Даварчихсан юмнууд чинь монгол дэлгүүрт болохоор чөлөөтэй орж ирж юм авдаг байсан юм байнашд нээрээ.
Бохь бол ёстой нүдний гэм байлаа. Манай байрны гадаадад сурдаг ах эгчтэй хүүхдүүд зуны амралтаараа тэднийгээ ирэхээр нь бохь зажлаад л гайхуулдаг байлаашд. Тэгэхээр нь бохиноос нь гуйгаад л царай алдаад л… Хааяа нэг аав ээж Орос явж ирсэн хүн амьтан өгсөн юм байлгүй, бохь авчирч өгдөг байлаа. Тэгэхээр нь ёстой бөөн баяр болно. Болж өгвөл бохио хурдан гашилгачихгүй удаан зажлахыг бодно. Ёоо ямар ч ядарсан үе байсан юм бэ дээ?
Бид нарын байрны гадаа тоголдог байсан тоглоом гэвэл дээс, резин, бөмбөг. Оросоор дээсдэнэ, монголоор дээсдэнэ, оросоор резиндэнэ, монголоор резиндэнэ, оросоор бөмбөгдөнө, монголоор бөмбөгдөнө гээд л бүх л тоглоомууд орос, монгол 2 дүрэмтэй байсан юм байнаа. Бас черта тоглоно. Люксдэнэ гээд Люкс гэдэг гутлын тосны хайрцгаар нэг чертархуу тоглоом тоголдог байлаа. Оросоор, монголоор дээсдэхээсээ гадна 8-ын тоо эргэнэ гээд л байрны бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд нийлээд л цувраад дээсддэг байлаа. Илжигдэнэ гээд бөмбөг байрны хана руу шидэж байгаад л ойгоод ирэхээр нь бөмбөгөө биендээ хүргэхгүй дээгүүр нь харайгаад гардаг. 5 удаа алдвал ИЛЖИГ болоод шийтгүүлж тоголдог байсан. Лаптаадна гээд бейсболорхуу нэг тоглоом тоголдог байсан юм байна. Энд бол бас л байрны бараг бүх хүүхдүүд хамрагдаад л тоголдог байлаа. Их олуулаа тоголдог тоглоом байсан болохоор. Голдоо орно, бөмбөг булаацалдана, алтан гинжийг таслана гээд л олуулаа тоголдог хичнээн ч тоглоом байсан юм бэ? Ер нь их нийтэч болгодог тоглоомуудаар тоголдог байсан юм байнаа. Бас их эрүүл, чийрэг болгодог тоглоомууд байсан юм байна шүү.
За тэгээд сагс, волейбол, хөлбөмбөг бол ойлгомжтой байрны гадаа бэлэн зориулалтын талбай нь байгаа юм чинь. Бас теннисний ширээ гээд банз өрж хийсэн ширээ байрны гадаа байдаг байлаа. Бороонд нороод нөгөө банзнууд нь хорчийгоод, хонхойгоод, гөлгөр биш болчихно. Тэгээд бөмбөг нь яг тэр банзны ирмэг дээр нь таараад шал өөр тийшээ үсрээд явчихаар “өө ирзваа таарчихлаа” гэдэг байсан, хахаха. Юу гэсэн үг юм бүү мэд, бодвол орос үг л байсан байх.
Бас байрны гадаахь савлуур дээр орос, монголгүй бүх хүүхдүүд оочерлодог байлаа. Орос хүүхдүүд “качай, качай” гээд л хашгирдаг байсан болохоор бид нар бас тэр үгийг нь монголчлоод “качаалдаарай” гээд л хашгирдаг байлаа. Савлуур дээр хамаг чадлаараа жийж, хүчтэй савлахыг тэгж хэлж байгаа юм. Газар дэлхий булаацалдана гээд тойрог зурчихаад, өөр өөрийн оноосон газраасаа хүний газар луу хуурай шидэж байгаад, хуурай нь газар зоогдсон тоолонгоор нь газар нутгийг нь булааж эзлээд л тоголдог байлаа. Өөр чинь тойрч зогсчихоод л “сий сий маа, сэгсгэр үстэй даариймаа…”, “аа раам жим жим, аа раам жим жим…” гээд л сонин сонин юм хэлээд л тоголдог байсан.
Сий сий маа
Сэгсгэр үстэй Даариймаа
Би цай ууж байна
Масло талх идэж байна
Муур сүү долоож байна
Нохой яс мэрж байна
Энэ тоглоомонд оролцсон хүн
Ямар нэгэн хөшөө бол....
гээд л ямар нэгэн дүр үзүүлээд хөшөө болоод зогсчихдог байсан юм байнаа хахахахаха.... Одоо бодсон чинь ямар инээдтэй юм бэ? Ямар утгагүй, замбараагүй үгнүүд вэ?
Бас нууц хийж байна гээд хаа хамаагүй газар хонхойлж нүх ухаад, гоё зурагтай чихрийн цаасыг шилний хагархайгаар халхлаад газар булдаг байлаа. Байн байн очиж нууцаа байна уу, үгүй юу шалгадаг. Хэн нэг нь өөр хүүхдийн хийсэн нууцыг олчихвол бусниулаад, аваад гаргаад хаячихдаг байсан. Тэгээд л нууц алдагдчихлаа гээд л бөөн юм болдог байлаашд. Энэ бол охидын тоглоом байлаа. Хөвгүүд бол нууцыг нь илрүүлж, эвдлэх үүрэг гүйцэтгэдэг байсан. Нууц хийж байгаа охидууд андашгүй, байрны ар талд эсвэл мод, бутны доор очоод л ганц хоёроороо газар малтаад л, нэг нь чкадаж ийш тийшээ хүн амьтан харж тагнуулдаад л, хэн нэг хүүхэд ойрхон харагдвал нөгөөдөхдөө хэлж, гэмгүй царайлах юм уу эсвэл өөр тийшээ зугатаагаад л... Тэр байдлыг нь олоод харчихсан өөр хүүхдүүд яваад өгөхөөр нь араас нь очиж, нөгөө нууцыг нь илрүүлж, мундаг царайлаад л.... Тухайн үед үздэг байсан байлдаантай, тагнуултай киноноос болоод ийм тоглоом сэдэж тоголдог байсан байхаа.
Миний үеийн бүх охидууд чихэр, шоколадны цаас цуглуулдаг байлаа. Тэр цуглуулгаа ямар их нандигнадаг байсан гээч. Тэр цуглуулгаа олшруулах санаанаас үүдэлтэй болов уу гэж бодоод байна, “чанардана” гэж нэг тоглоом байлаа. Оросын зарим чихрийн цаасан дээр байдаг нэг тэмдгийг чанарын тэмдэг гэж нэрлэдэг байсан. Одоо бодоход үйлдвэрийнх нь лого байсан байж магадгүй. Тэгээд тийм тэмдэгтэй цааснуудыг нугалаад, гараараа дээрээс нь дарж аваад шидэхээр чанарын тэмдэг нь дээшээ хараад унавал тэр хүүхэд хожоод чихрийн цаасаа авдаг байсан юм. Одооны хүүхдүүдийн тоголдог Мортал гэдэг тоглооморхуу юм байнаа.
Гоё байжээ, гоё байж. Болдогсон бол тэр үе рүүгээ гялс оччихоод эргээд ирэх юмсан. Түр хугацаагаар очиж болдог байсан бол эргэж ирэхгүй, тэндээ харлаж энэ тэр новширноо аягүй бол, хахаха... “Хүүхэд насанд хүргэж өгдөг, галт тэрэг хэрвээ байдаг бол...” гээд бидний багадаа дуулдаг байсан нэг дуу байдаг даа. Хэрвээ үнэхээр тийм галт тэрэг байдаг байсан бол ганцхан билет авахын төлөө 100 билетний үнэ төлсөн ч яахав.
Буратиног үзчихээд Карабас-Барабасаас үхтлээ айдаг, Базильо муур, Лариса үнэг 2-ыг үзэн яддаг байсан, Карлсоныг үзээд Фрекен Бокийг шоолж нулимсаа гартал инээдэг байсан тэр үе рүүгээ эргээд нэг очихсон. Бушхүүгийн үлгэрийн тал нүүртэй шулмасаас сүнсээ зайлтал айдаг байсан, Фэт-Фрумосын домгийг үзээд ээж нь болоод хувирчихдаг хорон санаат шулмасыг үзэхээрээ тэр оройжингоо өөрийнхөө ээжийг шулмас биш байгаа гэж бодоод айгаад эвгүйцчихдэг байсан тэр цаг руугаа эргэж нэг очихсон. Тэгээд яг тэр мэдрэмжүүдийг дахиад нэг мэдэрч үзмээр байнаа.
Микки мауз, Том, Жерриг танихгүй, Кока-кола, Пепсиг огт мэдэхгүй, чипс, поп корн амсаж үзээгүй, мэдэхчгүй, энэ ертөнц дээр өчнөөн олон гоё амттан байдаг гэдгийг мэддэггүй байсан гэнэн цайлган хүүхэд нас минь хэзээ ч эргэж ирэхгүй. Ядарсан сэтгэлгээтэй, буурай хөгжилтэй социалист нийгэмд амьдарч байгаагаа энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нийгэмд амьдарч байгаа гэж итгэж явсан гэнэн тэнэг нас минь ямар их гэгээн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан юм бэ? Тэр үеийн хүүхдүүд бүгд сансрын нисэгч, онгоцны нисэгч, мундаг багш, эмч, инженер, цэргийн дарга болж, дэлхий дахинд энх тайван амьдралыг тогтооно, капиталист нийгмийн ядарсан хүүхдүүдэд тусалж, энэ бөөрөнхий дэлхийгээ аз жаргалын ертөнц болгоно гэж мөрөөддөг байсан. Мөрөөдөл нь гэнэн мөртлөө мундаг том байж дээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Луйварчинтай чаталсан нь

Энэ Фэйсбүүкээр байдаг луйварчдыг чөтгөр нь аваад тонилоосой. Байж байгаад л нэг юм орж ирээд танилцъя гэх юм. Яахаараа надтай танилцъя гээд байдаг юм бол гэж бодоод гайхаад байсан чинь... Банкинд ажилладаг гэхээр тэгдэг байх гэж гэнэт бодлоо. 
Нэгэн сайхан сартай шөнөөр энэ фэйсбүүкийн мэдээллийг нэг өөрчилеө. Анх мэдэхгүй хамаг юмаа бичээд эккаунт нээчихсэн чинь, одоо ядаргаа болж байна. 
Эхлээд гадаад хүмүүс танилцъя гэхээр зугаатай санагдаад бичиж өгдөг байлаа. Одоо бол  залхаж байна. Бүр дургүй хүрээд байна. 
Өчигдөр бас нэг баагий танилцъя гээд байхаар нь нэг таньдаг залууг байх гэж хардаад... Жоохон явуулж янзыг нь үзье гэж бодсон чинь бас арай л биш юм шиг байнаа. Хөөрхий тэр залууг хэлмэгдүүлэхээ шахлаа.
Ингэж чатлаад:
Chris Brandy: hello nice to meet you am Mr Phil hope we could be good friends
Me: Hello, nice to meet you.
Chris Brandy: really nice to meet you am happy to meet you hope we could be good friends meybe meet soon real am single man with one son working with construction here in ireland tell me more about you
Me: who r u?
Chris Brandy: my name is Mr Chris Brandy am good how about you pis tell me more about you
Me: where r u from?
Chris Brandy: from Dublin Ireland in united Kindom
Me: what your age? why do u write to me?
Why do u have only 1 mutual friend?
Chris Brandy: am 42 years old now with one son
you look so honest to me thats why write to you
Me: what do u do?
Chris Brandy: i dont like to have many friends
Me:  why?
Chris Brandy: am working with construction company
Me: I think, u r not irish man
Chris Brandy: why
Me: my profile picture is not mine
Chris Brandy: really why
Me: in FB too many liers
you too one of these, I think
Chris Brandy: how do you know this
Me: I know
Chris Brandy: meybe you are a lie too
Me: yes me too as you
Chris Brandy: really who are you
Me: I'm mongol
Chris Brandy: you name or you country
Me: u write many mistakes, it tells that u r not irish
may be u r indian
Chris Brandy: so
do you like indian
Me: no no they are ugly people
Chris Brandy: ok
Me: I like only mongolian man, because they are very handsome
Chris Brandy: ok
excuse me
Me: what's your real name?
Mr Phill or Chris Brandy?
Chris Brandy: excuse me
гээд нэг юм алга боллоо. Нэрээ хүртэл 2 янзаар бичээд энэ яг луйварчин л байхгүй юу. Би англи хэлэндээ муу ч гэсэн энэ муугийн алдаатай бичсэнийг харахаар дотор арзганаад байнашд. Энэ муу яг Нигерийн спамын нэг хэлбэр л байхгүй юу. Өө чи муу хар нигер байна гэж бичих ёстой байсан юм байнашд. Энэтхэг гээд арай зөөлнөөр хэлчихсэн юм шиг байна.
Ингэж худлаа бичиж байгаад яаж худлаа хэлж мөнгө салгах гэж оролдох болоо? Би нээрээ энэ ажлаасаа болоод сүүлийн үед улам хартай болоод байнаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зүлгэн дээр барьсан гэрт зүгээр л хэд хономоор байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ёстой мангууртлаа ногооров. 5 дахийн орой фитнесст яваад ресепшн охинд хагас, бүтэн сайнд заавал ирнэ гээд л томроод байсан байхгүй. Юун фитнесс, бүр шал залхуу хүрээд... Ядаж байхад гадаа ямар муухай байваа. Гэрээс гарна гэхээс дургүй хүрээд, хөнжилдөө шургасаар байгаад таарав.
Хөнжилдөө шургах гол шалтгаан нь харшил байлаа. Харшил хөдөлж эхлээд, тух алдаад... Энэ харшил нээх сонин гадаа бороо ороод, тэнгэр муухайрахаар бүүр хөдөлнөө. Бас дээр нь сүүлийн жилүүдэд тэнгэр муухайрахаар энэ кесарёв хагалгааны оёдол өвдөөд байдаг болчихоод байгаа.
Бүтэн 2 өдөр дамнан арай гэж гэр цэвэрлэх, хувцас хунар угаах ажлаа дуусгавшд.  Аймаар баян болоод филиппин гэрийн үйлчлэгчтэй болоод энэ гэрийн ажлуудыг үйлчлэгчээрээ хийлгэчихээд санаа амар хэвтэж байх юмсан. Заавал филиппин гэрийн үйлчлэгчтэй болноо баяжихаараа, хүүхэдтэй англиар яриад зүгээр юм байналээ халтайчихаад... Гэм нь үнэр нь жоохон эвгүй...
Ёоо ингээд харшлын сезон эхлэхээр зүгээр юм төсөөлөөд бодохоороо л элдвийн үнэр төсөөлөөд хямраад эхэлдэг юмаа их сонин. 
Өчигдөр Носталгия нэвтрүүлгээр Mr Big хамтлагийн тухай гараад, гоё байлаа. Тэртээх 90-ээд оны эхэн үе санаанд ороод... "Халтар царайт" хэмээх монголын бүх ард түмнийг байлдан дагуулж байсан киногоо үзчихээд л хөгжим тавиад сонсоод хэвтдэг байсан хамтлаг, дуучдын маань нэг. Тэр үеийн дурсамжийг тээгээд миний сэтгэлд хадгалагдчихсан юм байна.
"Oh, baby baby, it's a wild world" гэхийг сонсголоороо "үү бэйбе бэйбе зу ваа өө" гээд л дагаад аялдаг байлаашд. Тэгээд зу ва гэдэг чинь хятад үг билүү үгүй билүү гээд гайхдаг байж билээ кекеке...
Тэр үед хит болж байсан, сонсоод мансуурдаг байсан дуунуудаасаа одоо бага багаар нь татаж авч цуглуулга хийнэ дээ. Уг нь маш олон дууны цуглуулгатай болчихсон байсан юмаа. Нэг удаа компьютераа форматлахдаа бүгдийг нь устгачихсан. Одоо дахиад цуглуулах гэж жоохон цаг л зарцуулах байх, тэрнээс биш ядаад байх юм ч алга. Энэ техник, технологийн хөгжил дэвшлийн буянаар бүх боломж нь нээлттэй байна.
Одоо F.R.David-ийн дуунуудыг татаж авнаа. Words, Music гээд л гоё гоё дуунууд байгаашдээ.
Гоё нэвтрүүлгээ үзээд хэсэг сэтгэл санаа сайхан болчихоод байж байсан чинь нэвтрүүлэг дуусаад суваг солингуут буцаад л настроение навс гээд л шалан дээр унаж байгаа юм чинь. Энхбаяр өвдөөд үхлээ гээд л бөөн хэрүүл бүх телевизийн сувгаар... Тэнд хүн үхлээ, амийг нь авраач л гэнэ, хэн тэрнийг өлсгөлөн зарла гэсэн юм л гэнэ, мэдэхгүй ээ мэдэхгүй мэдэх ч юм алга, ойлгох ч юм алга.
Юм ээлжтэй гэдэг л болж байх шиг байна. Нэгэн цагт тэнгэрт дүүлж байсан бол хэзээ нэгэн цагт заавал газарддаг л юм байна. Ядаж байхад хүний зовлон дээр бах нь ханадаг хар хэрээнүүд ямар ч их юм. Хэзээ нэгэн цагт энэ хэрээнүүд бас л газардах л байх даа. Одоохондоо ч тэнгэрт дүүлж л байна. Далавч нь цуцах цаг ирэх л байлгүй. 
Мэдээ үзэхгүй нүдэн балай, чихэн дүлий байж болохгүй юм даа. 
Нээрээ нөгөө Ц.Хулангийн шүлэг шиг зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэж бодогдож байна шүү. Гэхдээ би гэр барина гэж худлаа бүлтрээд яахавээ. Зүгээр л бэлэн барьсан гэрт очоод хэд хоног сайхан амраад ирэх юмсан. Интернетгүй, зурагтгүй газарт очоод, ямар ч мэдээлэл авахгүйгээр хэд хоновол сайхан толгой амрах байх даа. 
Цаг агаар гоё болохоор уултай, устай гоё байгалтай газарт, зүлгэн дээр барьсан гэртэй, гэр нь дотроо маш тохилог, гоё цэвэрхэн газарт очоод хөхөөн дуу, голын усны шоржигноон сонсонгоо шинэхэн ургаж байгаа нялх ногоо, моддын үнэрт мансууранхан гоё шорлог, хорхог эсвэл боодог хийлгэж идээд нээх гоё амармаар л санагдаад байна. Хийж бол чадахгүй ээ, хийлгэж идэж л чадна. Хийгээд өгвөл идэхэд юухан байхав. Ингэхэд хөхөө хэзээ дуугарч эхэлдэг билээ? Одоо дөхөж байгаа байх даа. Хөхөө ч бас сэтгэлийн утсыг дон хийтэл донгодно шүү.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Натурал логарифм гэдэг чинь юу билээ ккк

Сүүлийн 3 өдөр фитнесст явсангүй. Өнөө орой заавал явах юм шүү гээд заналтайгаар өөртөө амалчихъя. Фитнесст яваад яваад турж байгаа ч юм алга. Харин ч одоо фитнесст явна гээд илүү идээд байх шинжтэй юмаа. Тэгэхгүй бол хялайгаад унах юм шиг санагдаад...
"Би турнаа" гэдэг үг хүмүүсийн хамгийн их худлаа хэлдэг үгийн нэг гэсэн. Яг үнэн шүү. Би бол энэ үгийг хар мянга есөн зуун ерэн есөн удаа хэлсэн. Хэлснээрээ болдог бол ч өдийд "ямааны гурав" болчихоор л байна.
Өглөө охин зуны ботинктой цэцэрлэгтээ явчихсан, яанаа. Гадаа цас бороо холилдох гээд байгаа юм уу яах гээд байгаа юм бүү мэд. Өглөө гутлыг нь өмсгөх гээд дийлсэнгүй. Үнэн үерхэлдээ үнэнч хүүхэд юмаа. Нэг хувцас өмсчихвөл тэрнийгээ л өмсөөд байх санаатай. Өчигдөр нэг жинсэн өмд өмсгөчихсөн чинь өнөө өглөө заавал дахиж тэр өмдөө өмсөнө гээд... Өчигдөр орой цэцэрлэгээсээ ирэхдээ унаж тусаад бүдэрсээр байгаад тэр өмдөө бөөн шороо болгож хаячихаад, дахиж өмсөх гээд байх юм. "Энэ чинь баба, хиртэй байна" гээд байхад үгэнд орохгүй зөрүүдлээд байхаар нь арай гэж "энэ гого, хөөрхөн маамаатай өмд" гэж баахан ухуулж ятгаж байгаад арай гэж өөр өмд өмсүүлэвшд. Гутлыг нь бол өмсүүлж дийлсэнгүй. Орой тэврээд гэр лүүгээ гүйхээс. 
Өчигдөр орой бас толгойд нь таарсан малгай авч өгье гэж бодсон чинь хуучин малгайнаасаа салдаггүй. Дэлгүүрт ороод шинэ малгай өмсөж үзэхгүй уурлаад байгаа юм даа. Хэдэн сарын өмнө дэлгүүрт ороод шинэ хувцас өмсөөд үзэхээрээ тайлахгүй уурладаг байсан чинь одоо эсрэгээрээ болчих юмаа. Үнэн учир нь олдохгүй...
Өчигдөр хөрөнгийн үнэлгээний сургалтанд суугаад... Тэгсэн натурал логарифм гээд ярьсан чинь "хэн бэ, хэдэн он бэ, хэдийн тоо вэ?" гээд ухаан алдах шахлаашд. Осолдохгүй натурал логарифм гэдэг үг байдаг гэдгийг бол санаж байна, тэрнээс цаашаа юу ч байхгүй хахаха. Одоо удахгүй ийм үг байдаг эсэхийг ч мэдэхээ болино биз. Аймаар инээд хүрсэншд. Бүр биеэ барьж чадахгүй чанга инээгээд хаясан.
За натурал логарифм ч яахав. Маргааш парк оръё гэж төлөвлөөд сууж байсан чинь хүйтэрчих юм даа. Амралтын өдөр өнгөрөөгөөд хүйтрэхгүй энэ тэнгэр нээрээ...
Иймэрхүү цаг агаарын хямралтай өдөр хүмүүс нээх сонин будаатай цай, банштай цай яринаа. Би бол банш будаатай цай чанаж чадахчгүй. Чадъя гэвэл ч чадах байх л даа, хүсэл бол байхгүйшд. Гоё ном уншаад хэвтмээр л санагданашд. Хэн нэг нь сайхан хоол хийгээд өгөөсэй гэж мөрөөдөөд л... Нээрээ маргааш сайхан хүнээр хоол хийлгэж идчихээд л гэртээ хэвтэж баймаар өдөр болох шинжтэй шүү. Өнгийгөөд цонх руу хартал гадаа цас орж байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сорхугтани - бүх монгол бүсгүйчүүдийн үлгэрлэн дуурайх хүн

Ажлынхныхаа бэлэглэсэн Сорхугтани хатны тухай романыг уншлаа. Миний Монголын, бидний өвөг дээдсийн, бидний өндөр дээд язгуурын бахархам түүх, бахдам домог... Ямар агуу өвөг дээдсийн үр сад вэ бид чинь? 
Үнэхээр том сэдэв, агуу эмэгтэй... Харин зохиолч бүсгүйн ур чадвар жоохон жулдсан санагдлаа. Өөртөө ахадсан сэдвээр барьж авч бичсэн нь бахархууштай ч, зохиолыг жоохон амт муутай болгочихож. Нэг тийм аатай, шунан дурлаж уншмаар гоё бичдэг, орчуулдаг зохиолчид байдаг даа. Тэр тал дээр бол жоохон дутагдалтай санагдлаа. Гэхдээ энэ сэдвээр барьж авч бичсэн хатан зоригоос нь харахад аргагүй монгол бүсгүй аж. 
Хаан төрийн Хатан ухаан гэгчийн талаар мөхөс би буруу ойлголттой явж... Өвөг дээдэс минь өчүүхэн намайгаа өршөөж хайрла. 
Хөмхийгөө зуугаад, хөмсөгөө зангидаад хатан ухаан гэгчийн талаар хаа хамаагүй хашгичих Бат-Отгон гэгч тэр нэг эршүүд төрхтэй, бүдүүн тоймын эмэгтэйн яриаг зурагтаар харах тоолондоо би хатан ухаан гээч нь айхтар эмэгтэйчүүдийн арга заль гэж ойлгож явлаа. Миний ойлгосон буруу байж.
Сорхугтани хатны хатан ухааны талаар хамгийн анх бичсэн хүн бол миний мэдэхээр миний багын найзын аав Налайхын уурхайн инженер байсан Ш.Нүрзэд агсан билээ. Энэ дашрамд найзынхаа аавын бичсэн номыг одоо болтол уншаагүйдээ хүлцэл өчье. Маргааш цалин буунгуут Интерном орж авч уншинаа, андгайлъя. Интерномд дуусчихсан байвал харин найзаасаа өөрөөс нь очиж авнаа.
Хатан ухаан гэдэг чинь монгол бүсгүй хүний нигүүлсэнгүй, зөөлөн сэтгэл, чин үнэн хайр,  уужим ухаан, мохошгүй тэвчээр, хатан зориг ажээ. Харин өнгө мөнгөнд дурласан, санаа муутай, айхтар эмэгтэйчүүдийн арга заль огтхон ч биш ажгуу.
Монголчуудын "хатан зориг" гэдэг үгийн учиг миний хувьд тайлагдлаа. Хүүхэд байхдаа би "яагаад хатан зориг гэдэг юм бол, хаан зориг гэж хэлж яагаад болдоггүй юм болоо, хаан чинь л зоригтой байдаг биз дээ" гэж бодоод гайхдаг байлаа. Бидний дээд язгуурын ийм хатдаас улбаатай энэ холбоо үг гарсан байх бүрэн магадлалтай юм байна шүү.
Чингис хааны аймшиггүй дайнч, өршөөлгүй хилэнт, муйхар занг нь зөөллөж, ухааруулж явсан гайхалтай монгол бүсгүй. Бидний эмэг эх.... Монгол эмэгтэйгүйгээр монгол эр хүнийг төсөөлөхийн аргагүй юм байна.  Эр бяр, хүч чадлын хажууд заавал зөөлөн сэтгэл, уужуу ухаан хослон явах ёстой аж. Хаант төр, хамаг Монгол улс,  хайртай ганцхан хатандаа үнэнч нэгэн насыг барсан Тулуйн амьдрал үүнийг гэрчилнэм.
Эцэст нь би монгол эх орондоо, монгол бүсгүй болж төрсөнөөрөө бахархаж байна.
Харин энэ сүүлийн үеийн хүмүүсийн хүний зовлон дээр баярлаж, бархирдаг хар хэрээнийх шиг зан хэдий үед, хаанаас цус холилдож орж ирсэн генийн өөрчлөлт юм бол доо?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

С днём Великой победы



Здравствуй, мама, возвратились мы не все...
Босиком бы пробежаться по росе!
Пол-Европы прошагали, полземли, -
Этот день мы приближали как могли.

Энэ дууны яг энэ бадгийг, энэ мөрүүдийг сонсохоор өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг, огшдог. Харуусал, бахархал 2 зэрэг төрөөд байдаг юмаа. Гоё дуу шүү. Хэзээ ч хуучрахгүй дуу. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Nostalgia-2

Жоохон зав гарангуут блогтоо орж дэмийрмээр санагдах юмаа. Зав ч гэж дээ, үдээс хойш болонгуут залхуу жоохон хүрээд... Гадаа гоё байнаа ойрд. Өнөөдөр бороотой гэсэн чинь бороо нь хааччихаваа, хаагуур тэнээд алга болчиховоо? Салхи гэж нэг сахилгагүй нөхөр элдээд алга болсон юм байх даа гээд мэдрэлтээд байхгүй юу ккк...
Бороо гэснээс 90-ээд оны эхэн үед "Снежный август" гэдэг охидын хамтлагийн дууг сонсох их дуртай байлаа. Тэдний Дождь гэдэг дуу нь одоо болтол, бороо орох тоолонд толгойд орж ирээд байдаг юмаа нээх сонин. "Ах дождь льёт и льёт уже давным давно..." гээд. Бороо орлоо л бол би энэ дууг аялаад салдаггүй, үнэн гажиг. Одоо би энэ зуршлаас сална гэж бодоод байгаа. Үг нь гунигтай талдаа дуу. 
Соц үед чинь айл бүр байрны дээр том том антенн зоогоод зурагтаа гоё гаргах гээд үйлээ үздэг байлаашд. 2-хон сувгаа үзэх гэж бөөн юм болдог байлаа. Аав байрны чердакан дээр гараад антеннаа ийш тийш нь эргүүлээд, долгион барьж авах гээд л, ээж гэрт зурагтаа хараад, зурагт гоё болж байгаа эсэхийг мэдээлэх үүрэгтэй, бид нарын хэн нэг нь цонхон доор зогсоод ээжийн дамжуулсан мэдээллийг чердакан дээр байгаа аавд хашгирч дамжуулах үүрэгтэй хахаха... Үнэн хөгжилтэй. 
90-ээд оны эхэн үед кабелийн сувгийн үйлчилгээ монголд анх нэвтэрч эхэллээ. Энэ үед миний мэдэх хамгийн анхны хөгжмийн суваг Channel V байсан санагдаад байнаа. MTV-ээс өмнө энэ сувгийг анх үзсэн санагдаад байдаг юмаа. Тэр үед жинхэнэ Michael Jackson-оор амьсгалдаг байлаа. Нэг удаа Thriller дууных нь клипийг үзээд сууж байсан чинь аав хажууд сууж байснаа:
- Миний хөө энэ рок покийн (рок попын) хаан гээд байгаа хүн чинь эрэгтэй хүн юм уу эмэгтэй хүн юм уу?
- Аааааан? Яагаад ингэж асууж байгаан?
- Хаан гэхээр эрэгтэй хүн юм шиг, царайг нь харахаар эмэгтэй хүн юм шиг...
- Хахахахахахаа 
Би аавыг шоолоод тэр үед үхтлээ инээж билээ. Одоо Thriller сонсохоор л энэ явдал санагдаад байдаг юм. Хожим нь энэ дууны аянд тэр үед дөнгөж 1-2 настай байсан зээ дүү маань Монголын хамгийн анхны Flash mob-т орж бүжиглэнэ гэж яахин санах билээ. 


Энэ Юнител допинг үйлчилгээгээ зах зээлд анх гаргах гэж байхдаа сурталчилгааны зорилгоор хийсэн юм шиг байналээ. H1N1 вирусын халдварын үеэр хийсэн бичлэг. Нарантуул дээр бас 2 бичлэг байгаа. Тавих гэсэн залхуу хүрчихлээ. 
90-ээд оны дунд болон сүүл үед оюутан байсан болохоор энэ цагийн дуунуудыг одоо эргэн сонсоход ч бас сэтгэл хөдөлмөөр шүү. DJ Bobo, Captain Jack... гэх мэт гоё гоё  сэтгэл хөөргөсөн  хамтлаг дуучдын дууг сонсож оюутан насаа өнгөрөөсөөн. 
Mr.President хамтлагийн Coco Jamboo гэдэг дуунд манай нэг найз учиргүй дуртай байв. Тэгсэн нэг удаа унтаж байхад нь зурагтаар энэ дууны клип явж л дээ. Аймаар ядраад, нойрондоо дийлдээд яг зүүрмэглээд эхэлж байсан юм байна л даа. Тэгсэн чинь гэнэт дүү нь учиргүй сандраад л сэрээрэй, сэрээрэй гээд л дуудаж гэнэ. Юу болсон юм болоо гээд л сандраад сэрсэн чинь Coco Jamboo зурагтаар гарч байна гэж авсан гэсэн хахахах.... Боож үхтлээ уурлаад эргээд хэвтсэн чинь унтаж чадахгүй байсан гээд дараа нь яриад бөөн инээдэм болж билээ.
Britney Spears-ийн дуунуудыг одоо сонсохоор би аавыгаа санаад байдаг юмаа. Бас л ид хит болж байх үед нь оюутан нас өнгөрсөн. Зуны амралтаараа MTV-ээр Sometimes дууных нь клипийг ч залхатлаа үзсэн дээ. 
Сургуулиа төгсөөд ажилд орсон жил, манай зээ дүү надаа Бритнигийн дуунуудтай кассет өгөөд... Тэр үед бол хужаагийн хөгжимнүүд манайд хогоороо ороод ирчихсэн байсан болохоор хужаагийн хулхи хөгжмөнд хулхи кассетанд хуулж бичсэн дуунуудыг бол ёстой сонголтоороо сонсдог болчихсон үе л дээ. Ямар ч байсан 102.5 гэдэг FM бий болчихсон байсан үе. Бусад FM-үүд гэхдээ хараахан төрөөгүй байсан л даа.
Дүүгийнхээ өгсөн кассетийг нэг хэсэг сонссон юмаа. Дуунууд нь их таалагдсан байх. Манайх баруун, зүүн тийш харсан 2 өрөөтэй. Би зүүн өрөөнд зурагт үзээд диван дээр унтдаг байлаа. Өглөө нар толгой дээр тусчихна. Тэрэнтэй зэрэгцээд аав өрөөнд зөөлхөн алхалж орж ирээд "миний охин босоорой" гээд дуудна. Аавыг дуудангуут би нойроо бүрэн сэргээх гээд шууд л хөгжмөө асаачихдаг байсан.  Намуухан хөгжмийн аянд өглөөний цай, ажилд явах бэлтгэл... Манай аав өглөө бүр эртлэн босож талхаа бариад, цайгаа чанаад дараа нь бид нарыг сэрээдэг байсан юм. Манай ээж юу ч хийдэггүй шахуу. Манайх бол ер нь эхийн эрхт ёс ноёрхсон айл байсаан одоо бодоход. Аав хэтэрхий ажилсаг хүн байсан болохоор хэнээр ч юм хийлгэхгүй, өөрөө урдуур орж гүйсээр байгаад ийм байдалд дасгачихгүй юу. 
Одоо B.Spears-ийн яг тэр үеийн дуунуудыг сонсохоор л яалтчгүй аав маань санагдаад байдаг юм. Шинэхэн талхны исгэлэн үнэр, өглөөний нар, аавын зөөлхөн алхаад өрөөнд орж ирэх чимээ... Хэзээ ч эргэж олдохгүй жаргалтай мөч....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Child spirit

Өнгөрсөн сард дүүгийн хонхны баяр болчихсон чинь зардал хэвийн үеэсээ хэтрээд, мөнгөний дутагдалд ороод эхэлдэг юм даа. Дараагийн цалин болтол хүрэх байх гэж бодоод 5 дахид 100000  төгрөг данснаас аваад охиндоо нимгэн хувцас, гэртээ ойр зуурын хүнсний зүйл авчихна гэж тооцоолсон чинь юун хүнс бэлдэх, охиндоо ботинк, сарафанчик, платье, цамц гээд 4 ширхэг хувцас аваад л мөнгө дуусчихсан. Мөнгө цаас болжээ гэдэг нь ч аргагүй юм байна. Хэдхэн төгрөг үлдсэн нь охины оройн зугаалгандаа амных нь зугааг гаргах чихэр, ундаа, шоколаданд яваад дууссан. Цалин буутал гүрийнэ дээ одоо. 
Орой гадаа гарах тоолондоо дэлгүүр лүү заагаад "чиш чиш" гээд чихэр нэхдэг болсон. Дэлгүүрт ороод нэг төрлийн чихрээ л авна. Өөр чихэр авч өгөх гэсэн чинь "үгүй үгүй" гээд уурлаж байналээ. Тэгээд заавал энийг авна гэж заагаад нэг бор шаргал цаастай, сүүтэй чихрийг сонгож аваад байгаа. 
Тэгсэн нээх хөгжилтэй, өнгөрсөн хагас сайнд чихрээ авахуулаад, бас "Маша и медведь" гэсэн шоколад байхаар нь авчихлаа. Тэгээд байрны гадаа беседканд суугаад чихрээ идээд, миний утсаар тоглоод сууж байсан юм. Гар нь бас утас чихрэнд зууралдаад заваан болчихоор нь нойтон салфеткаар гарыг нь арчаад, утасныхаа дэлгэцийг арчаад өгчихсөн чинь "үгүй ээ" гээд уурласнаа хуруугаа амандаа байгаа шоколаданд хүргэнгүүтээ утасны дэлгэцийг буцаагаад завааруулж өгдөг юм даа хахаха... Аягүй хурдан хурдан хуруугаа амандаа хийгээд л утасны дэлгэц завааруулж өгч байгаа байхгүй юу. Тийм зөрүүд байж болох уу? Үнэн инээдтэй харагдаж байгаа юм чинь хахаха...
Сүүлийн үед охин ааш муутай болоод, уйлахаараа "ааваа" гэж уйлаад байгаа. Тэгсэн 5 дахийн орой охины аав бас гэрт ирье гээд гуйгаад эхэлсэн. Сонин юмаа. Энэ 2 бие биендээ татагдаад байдаг юмуу хаашаа юм. Надаа бол тэр хүнийг харах хүсэл одоо нээх төрөхөө больж. Дандаа уур хүргэдэг болохоор... Одоо цаг хугацаа өнгөрөх тусам улам дургүй болох шинжтэй. Тэр хүн нэмэр болохоосоо илүү хүний дургүй хүргэж, стрессдүүлж нэрмээс болдог болохоор тэр биз. Анх бол хараад хайр хүрдэг байсаан. Одоо бол утасны цаанаас дууг нь сонсоод уур хүрэх гээд байдаг болсон байналээ. Ир гэж хэлсэнгүй гээд утасдаад хүн загнаад байгаа юм даа. Үнэн харьцаа муутай...
Хагас сайн өдөржин бас мессеж бичсэн. Худлаа бичээд байгаа байхгүй юу, согтуу байна гээд... Согтуу бол бүр ирээд хэрэггүй гэхээр цоо эрүүл байна гээд...  Дараа нь шал хэнэггүй "чиний янзыг үзсэн юм" гээд байгаа юм даа. Туйлбаргүй, тэнэг, эрхийн тэнэг, эр хүний шинжгүй мангар, бүдүүлэг... Ёоо сайхан муулаад санаа амарчихлаа. 
Тэгээд за яахав охиноо бодоод нэг удаа зөвшөөрье гэсэн чинь одоо очлоо шүү тэгвэл гээд овоо чимээгүй болов. Тэгэхээр нь охиндоо "аав чинь ирнэ гэнээ" гэсэн чинь аягүй сонин унтах гээд хэвтэж байсан хүүхэд чинь утсаар тоглоод унтахаа больчихсон. Сайн ярьж чадахгүй ч гэсэн аймаар сайн ойлгоноо. Тэгээд аав нь ирээд хажууд нь хараад зогссон чинь харц нь нээх бишүүрхсэн шинжтэй болоод, тоглож байсан утсаа тавингуутаа нам унтаад өгдөг юм даа. Барааг нь хараад санаа нь амарсан шинжтэй. Маргаашнаас нь сэргээд шал өөр болчихсон. Нүд нь гялалзаад, уурлаж уйлагнахаа болиод, илт царай ороод ирсэн нээх сонин. Өмнөх өдрийнхөөс илүү хөөрхөн болчихсон ч юм шиг харагдаад байгаа юм чинь. Яана даа яана, энэ янзаараа ингээд энэ хүүхэд аавыгаа үгүйлээд хямраад байвал би нээрээ яанаа...
Өчигдөр нээх сонин юм боллоо. Орой охин гэнэт надаа нэг юм шулганаад яриад байна. Онгорхой форточка руу зааснаа "маамаа ожий" гээд байх юм. Тэгээд сандал руугаа заагаад, горшок руугаа заагаад "энд энд..." гээд... Юу яриад байгаа юм болоо гээд би гайхаад... Тэгсэн дахиад л цонх руу заагаад л, сандал, горшокоо заагаад л нөгөөтөхөө давтаад яриад байна. 
Гэнэт нээх эвгүй санагдаад нурууны үс босоод ирсэн. "Маамаа цонхоор орж ирээд миний охины сандал, горшок дээр суусан юм уу?" гэсэн чинь толгой дохиод "тийн тийн" гээд байна. Тэгснээ гал тогоо руу гүйж ороод бас онгорхой форточка руу зааснаа "тэр тэр" гээд байх юм. "Тэр цонхоор гараад явсан юм уу" гэсэн чинь бас "тийн тийн " гээд байсан. Охины царайд айсан шинж огт байгаагүй болохоор би бас тайвширсаан. 
Зул өргөөд, арц уугиулаад... Тэгээд л мартсан. 3 хүртэлх насны хүүхэд элдэв хар муу санаа суугаагүй болохоор билгийн нүд нь нээлттэй байдаг, тийм болохоор далд ертөнцийг харах чадалтай байдаг гэж манай нэг найз яриад байсан юмаа. Үнэн байхаа. Өчигдөр охин нэг жоохон хүүхдийн сүнс харсан байх. Тэгээд тэр сүнс манай гэрээр ороод гардаг нь ямар учиртай юм болоо? Ээжийгээ хайж явсан сүнс байхаа. Өглөө найзууддаа энэ тухай хэлсэн чинь бүгд айцгаагаад байх юм. Би ер айхгүй байна. Тэртэй тэргүй бид нар олж хардаггүй л болохоос биш, бид нарын хажуугаар очих ёстой газраа очиж чадаагүй сүнснүүд өчнөөнөөрөө л явж байдаг гээ биз дээ.
Тэр хөөрхөн хүүхдийн сүнс хурдан ээжийгээ, бас хамгийн гол нь аавыгаа олоод очих болтугай. Тэгээд эсэн мэнд эрүүл, саруул, хөөрхөн хүүхэд болоод төрөх болтугай гэж ерөөе дөө.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Яацарцан хорвоо вэ?

Твиттер дээр Россия сувгийн Вести.ру сайтыг дагачихсан юм л даа. Аминдаа  гадаад мэдээллийг түргэн шуурхай авах зорилготой.... Тэгсэн дандаа муухай хар мэдээллээр бөмбөгдүүлчихдэг байнашд.
Энэ Орос улс чинь ерөөс ямар хэцүү газар вэ гэж өөрийн эрхгүй бодоход хүрлээ. Бас яагаад энэ бүхэн надад хамаатай юм бэ гэж гэнэт бодогдоод сая дагасан хүмүүсийнхээ листнээс хасаад хаячихлаа. Төвөг зүгээр...
Оросын мэдээллийн сайтын лавтайяа 80% нь гэмт хэргийн мэдээлэл юм шиг санагдлаа. Ямар ч их гэмт хэрэг гардаг улс юм зүгээр. Их хүн амтай, том болохоороо тийм байдаг юм болов уу? Ёстой ядаргаатай юм байна. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнийг эмч нь хүчирхийллээ л гэнэ, 4-р ангийн банди завсарлагаанаар ангийнхаа 2 охиныг тархинд нь хүнд гэмтэл аваад эмнэлэгт хэвттэл нь зодсон чинь нэг охиных нь аав нь ирээд  нөгөө зодоонч бандийг бас тархиндаа гэмтэл аваад эмнэлэгт хэвттэл нь зодоод хаясан л гэнэ...
Танхай дээрэмчин хойд хөрштэй, зальтай луйварчин урд хөрштэй улс юм байна шүү дээ манайх чинь кккк...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зун болчихжээ

Лайтай халуун өдөр вэ? Гоё байнаа гэхдээ. Цайны цагаар гарч охиндоо гадуур өмсөх хувцас хайгаад... Ер олигтой юм олдохгүй юмаа. Хөөрхөн платье, ботинк хайгаад хөлөө чилтэл явлаа. Дэлгүүр дүүрэн бараа байгаад ч яг авах сонголт байхгүй. Баахан явж явж их дэлгүүрээс нэг жинсэн сарафанчик бас нэг ягаан зуны ботинк авлаа. Одоо нэг нимгэн цамцны эрэлд гарна даа. Үс нь дөнгөж сөөсийгөөд ургаж байгаа болохоор өрвийгөөд эрэгтэй хүүхэд шиг харагдуулаад байх юм. Бас хөөрхөн малгай олдвол авмаар байдаг. Намар авсан малгай багадасхийгээд эхэлсэн.
Гэнэт дулаарсан чинь манай охинд өмсөх хувцас байдаггүй. Ноднингийн хувцаснууд бол багадчихалгүй яахав. 
2 настай хүүхдэд таарах платье байна уу гэхээр худалдагч нар сарайсан сэрийсэн гоёлын платье үзүүлэх юм нээх сонин. Зүгээр өдөр тутмын амьдралын платье сонголт ихтэйгээр оруулж ирж баймаар юмаа энэ наймаачид.
Бас нээрээ түрээслэх зуслангийн байшин олмоор байдаг. Цэцэрлэгийн төлбөр төлж байснаас зуслангийн байшин түрээслээд, охиноо дүүтэйгээ хамт зусланд гаргачихвал ч дээр юм уу гэж бодогдоод... Чийгтэй байшинд байснаас агаарт байсан нь яаж ч бодсон дээр биз дээ?
Гоё модтой, устай газар хөөрхөн цэвэрхэн, жижигхэн байшин олдвол гоё л байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Nostalgia

NTV-ээр бүтэн сайн өдөр болгон гардаг Ганхүү ахын хөтөлдөг Носталгия нэвтрүүлэг гоё тээ. Миний хамгийн дуртай нэвтрүүлэг. Гоё гоё дээр үеийн дурсамж болсон хамтлаг, дуучдын тухай ярихаар тэр үе санагдаад л гоё шүү. Дуу болгон нэг нэг дурсамж тээгээд сэтгэлд үлдчихсэн байдаг юмаа эргээд бодоход... 
Тэр цаг үе нь одооныхоос илүү байгаагүй ч гэсэн... Өнгөрсөн дурсамж гэсэн утгаараа илүү үнэ цэнэтэй санагддаг байх л даа. Тэрнээс биш одоо бол дуртай цагтаа л, дуртай дууныхаа клипийг нетээс, зүгээр л гар утсандаа үзэх боломжтой болсоншд.  Хүүхэд байхдаа энэ талаар мөрөөдөх ч  боломжгүй, ямар ч төсөөлөлгүй байсан даа. Нөхцөл байдлын хувьд бол одоо үе хамаагүй илүү, харин дуртай цагтаа дуртай дууныхаа клипийг үзэх боломжгүй ч гэсэн хааяа нэг боломж тохиосон цагт нь хамгийн дээд зэргийн таашаалаар хүлээн авч үздэг байсан тэр цаг үе, тэр үеийн мэдрэмж  үнэхээр гайхалтай.
Бага насны дурсамжуудын том төлөөлөл бол Зөвлөлт-Грузиний хүүхдийн дуу хөгжмийн ансамбль Мзиури, Зөвлөлтийн хүүхдийн дуу хөгжмийн Большой детский хор чуулга, БНМАУ-ын хүүхдийн дуу хөгжмийн Улаан бүч чуулга. Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж бичсэн чинь ямар сонин санагдаж байнаа ккк... Антошка, Антошка гээд хацраа пөмбийлгөөд дуулдаг, эрэгтэй хүүхэд шиг хувцаслачихаад хамгийн сүүлд нь малгайгаа аваад, үсээ задлаад ёсолдог охин одоо ч нүдэнд харагдаж байна. Яг тэр агшныг үзэх мөн ч дуртай байж билээ. Бас Капитан, капитан гээд дуулдаг үсээ дэлдийтэл 2 салаа сүлжсэн охиныг бас үзэх дуртай байсан. Большой детский хор-ын дуунуудыг би одоо ч сонсдог. Үнэхээр амттай, жаргалтай мөчүүд дурсагддаг учраас миний хувьд хамгийн гоё ЭРГЭН ДУРСАХУЙ.
Бага байхад манай том ахад нэг пянз байдаг байсан. Тэрний хавтас дээр нь нэг толгойнуудын зураг л байсан санагдаад байдаг юмаа одоо. Нэг л сайн санахгүй байна. Би буруу санаж байж ч магадгүй шүү. Тэр пянзаа ёстой жинхэнэ нүдний цөцгий мэт нандигнан хайрладаг байсан. Тэрнийг нь би энэ дэлхий дээрх хамгийн мундаг хамтлаг гэж ахаасаа сонсоод, дагаад сонсдог байлаа. Алдарт Ливерпүүлийн дөрвөл Битлез.... Яг чин үнэнийг хэлэхэд надаа Битлез тийм ч тасархай хамтлаг санагддаггүй л дээ. Манай ахын үеийнхэнд л тасархай байсан байх. Гэхдээ гарцаагүй энэ хамтлагийн дуунууд миний нялх балчир охин насны дурсамжийг тээгээд сэтгэлд хадгалагдчихсан болохоор мартахын аргагүй ЭРГЭН ДУРСАХУЙ. 
За тэгээд ахын сонсдог байсан дуунууд бол зөндөө. Одоо эргээд сонсоход үнэхээр гоё. Тэр үед одооных шиг үй түмэн хөгжмийн суваг байхгүй, хөгжмийн нэвтрүүлэг нь бараг л 7 хоногт нэг удаа 30 минут гардаг байсан байх. Тэр хугацаанд бас барууны дуунууд явах нь ховор. Дандаа л тэр үеийн зөвлөлтийн эстрадын дуунууд... Зурагтаар олж үзнэ гэдэг бол ховорхон тохиолдол. 
Зуны амралтаар гадаадад сурдаг ах эгч нар ирээд 1000 төгрөгний үнэтэй, дөрвөлжин хар магнитофонд гадаадаас авчирсан кассетаа хийгээд байрны гадаа салхилж сууж байхдаа, эсвэл цонхоо онгойлгоод хөгжмөө чангалаад, авчирсан кассет, пянзаа гайхуулж байхад нь л сонсох боломж гардаг байлаашд. Эгч нарыг найрах гэж тэгж гайхуулдаг байсан байхаа ккк. ABBA, Smokie, Bee gees гээд л хөвөрч өгнө. Зарим хамтлаг дуучдынх нь нэрийг би бас мэдэхгүй ээ. Дууг нь л мэднэ. Мэднэ гэчжээ бас.
Жоохон байхдаа ахынхаа сонсдог байсан дуунуудаас нэг дууг аялах их дуртай байсан юмаа. "Еээсс айя кэн бүүгий бүүгий бүүгий..." гээд л авч өгдөг байлаа. Сүүлд том болсон хойноо Baccara гэдэг хамтлагийн дуу гэдгийг олж мэдсэн.  Бий жийзийн нарийхан ямаан хоолойгоор дуулж байгаа дуунуудыг сонсох лаг дуртай байлаа. Анхандаа би эмэгтэй хүн дуулж байгаа гэж боддог байлаа. Массачусетс бол гоё дуу. Бас Eagles-н Hotel California байна.
За тэгээд цаашаа Roxette, Pet shop boys, Modern Talking, Europa, Take that... Тэгээд цаашаа итали дуунууд, Pupo, Toto Kutuno, Ricchie e Poveri... гээд нэрлээд байвал барагдахгүй нь ээ. Ингээд зогсоё. Гэхдээ яг энэ үеийн дуунуудыг сонсохоор би жинхэнэ таашаал авдаг. Roxette хамтлагийн бүх дуунууд, Europa хамтлагийн Final countdown, Joy хамтлагийн Touch by touch бол тасархай гоё дуунууд. Юун Битлез, юун АББА.... Шилжилтийн нас, ид дуу, хөгжим сонирхож, үерхэл нөхөрлөл, хайр дурлал ярьж эхэлдэг насан дээрх үеийн минь дуунууд одоо илүү сэтгэл хөдөлгөдөг гэдгийг би анзаарсан. Жинхэнэ ЭРГЭН ДУРСАХУЙ.
Энэ үед захиа моданаас гарчихсан байсан л даа. Гэвч манай нөгөө ангийн нэг банди надаа захиа өгдөг юм байна. Үерхье гээд ккк.... Би ичээд бөөн юм болсон. Тэгсэн манай Заяа гээд орос сургуульд сурдаг галзуу найз тэр бандийг судалж эхэллээ. Шууд тэр үед бидний хэлж заншсан "байнын утас"-аар гэр лүү нь залгаад баахан юм асуучихаж байгаа юм чинь галзуу хог чинь...  Байна уу гээд ярьж эхэлдэг байсан болохоор "байнын утас" гэдэг байсан юм шиг байгаа юмаа хахаха. Судалгаа нь юунд чиглэгдсэн бэ гэхээр... Магнитофонтой юу, пянз тоглуулагчтай юу? Магнитофонтой, бас пянз тоглуулагчтай юм байна гэнэ. Энэ нь тэр бандийн рейтинг өсөх том шалтгаан. За тэгээд цаашаа ямар ямар кассет, пянзны цуглуулгатайг нь сонирхлоо. Дахиад л рейтинг нь өсчихлөө. Нэлээн боломжийн цуглуулгатай байсан хэрэг. Цааш нь асуулаа. Дугуйтай юм байна гэнэ. Кама биш Украина л юм байна, гэхдээ яахав дажгүй гэнэ шүү.  Оргүйгээс охинтой аан. Кама нь эмэгтэй хүүхэд унахад илүү эвтэйхэн дугуй байсан л даа. Тэгснээ орой 6 өнгөрөөд уулзъя, дугуйгаа унаад тэр тэр пянзаа аваад гараад ир гээд хэдэн пянзны нэр хэлчихлээ. Нөгөөх нь за гэж байна. Орой нөгөөх нь дугуйгаа унаад захисан пянзыг нь аваад хүрээд ирсэн чинь "чи уулзаад байж бай, би жоохон дугуй унаатахъя" гэж авдаг юм даа. Тухайн үед би уурлаад чи өөрөө уулзахгүй юу, харин би дугуй унъя гээд муудалцаж байсан юмаа. Одоо эргээд бодохоор аймаар хөөрхөн санагдаад байнаа кекеке.... Тухайн үед захиж авчруулж байсан пянзнуудын нэг нь Тото Кутуно  байсныг сайн санаад байна.
За тэгээд тэр үеийн орос дуунуудыг бол энд бичээд барахгүй байхөө.  Мэдээж бас байрны гадаа, бас орцонд гитар тоглоод гоё дуу дуулаад суудаг байсан ах нар, дараа нь миний үеийнхэн, бас брейк бүжгийн үе... Зуны намуухан шөнө байрны гадаах беседка дотор тойрч суугаад гитар тоглоод, намуухнаар зохиомол дуунууд дуулдаг байсан ах нарын дууг би лав сонсох дуртай байсан. Ингээд тоочоод бичээд байвал бүхэл бүтэн роман биччихэж магадгүй юм байна шүү кекеке... 
Ер нь би монгол дуу бараг сонсдоггүй хүүхэд байсан юмаа. Одоо ч тиймэрхүү талдаа. Гэхдээ 1990-ээд оны эхэн үеийн монгол дуунууд бол гоёо гоё. Бас л мартагдашгүй дурсамжууд үлдээсэн.  Тэр үед надаа хайр зарлаад гүйдэг байсан залуу манай цонхон доор суугаад гитар дараад дуулдаг байлаа. "Жирийн монгол охин" гэдэг дууны үеийн дуунуудыг дуулдаг байсан. "Шөнийн алсад нэгэн цонх..." гээд л... Энэ дууг би бараг олж сонсдоггүй юмаа. Ноднин нээрээ Их хотын үдэш нэвтрүүлэг дээр Айзам-2 хамтлагийн Мөнхбаяр дуулж байхыг сонссон юм байна шүү.
Ёоох яг ингээд бичээд сууж байтал нэгэн эмзэг дурсамж зүрхэнд харваад ороод ирлээ. Надад хайр зарлаад, надад зориулаад дуулдаг байсан тэр залуу... Манай хонхыг ганцхан дараад чимээгүй болчихдог байсан. Тэрний хонхны даралтыг ч би андахгүй. Чавхдаж гүйж очоод л хаалгаа онгойлгоод, сэмхэн гараад явчихдаг байж билээ. Анхны хайрын амттайхан дурсамж. Мэдээж анхны хайр бүтэлгүй байх тусмаа илүү гоё юм шигээ эргээд бодоход. Жам ёсоороо бүтэлгүй л анхны хайр болсон л доо. Шалтгаан нь гэвэл.... Бид 2-н уулзаж учрах ихсээд ирэх тусам аав, ээжийн анхаарал тэр зүгт хандаад эхэллээ. Нэг л өдөр эцэггүй өссөн хүүхэдтэй уулзаад байх хэрэггүй гэсэн аавын муйхарлал. Аавгүй хүүхэд байсан л даа. Аавгүй ч гэж юу байхав, аав нь салчихсан... Гэрт бөөн скандал үүссэн. Гарч орохыг минь цагдаж хориод эхэлсэн тэр үе... Мэдээж зөрүүд ч гэсэн аавынхаа үгэнд ордог дуулгавартай охин байсан болохоор аавын тааллаар болгосон л доо. Нөгөөх маань "эргэн учрах тавилан ч юмуу мэдэхгүй... " гэж хэд хоног  цонхон доор гитар дарж дуулаад  энэ үйл явдал замхарч байлаа. Тийм ч амархан замхраагүй л дээ, бас тодорхой хугацаа байсаан байсан. Тэрнийг мартах хугацаа лавтай жил орчим байсан санагдаад байна.
Аав минь дээ, аав минь  яагаад тэгсэн юм бэ? Тэр муйхарлалын чинь үйлийн үрийг одоо миний охин эдлэх болчихоод байнашдээ.... Үйлийн үр гэж үнэхээр байдаг л юм бол...  Ёоо шал сонин болчихлоо. Ингээд дуусгая. Охиноо өрөвдөөд жоохон уйлмаар санагдчихлаа.
Уг нь цаашаа үргэлжлүүлээд бичмээр л байна. Michael Jackson, No mercy, Boyzone, Back street boys... гээд л гоё гоё хамтлаг дуучидтай холбоотой оюутан цагийн дурсамжууд....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Аймшгийн зүүд

Өчигдөр ажил тараад охиноо цэцэрлэгээс нь аваад Happy Mart орж хайруулын тавгандаа таг авах санаатай явж байсан чинь Бөхийн өргөөний урд нэг залуу эхнэрээ юмуу найз охиноо юмуу аймаар зодоод... Үнэн арчаагүй. Хамгийн аймаар нь хүмүүс ямар муухай хүний мууд дуртай юм бэ? Зүгээр нэг шоу үзэж байгаа юм шиг хараад зогсож байна. Хажуугаар өнгөрсөн хэдэн залуу "хэрэг тарьж дээ" гээд хээв нэг ярилцаад өнгөрвөл яах уу? Ёоо надаа бол үнэн аймаар харагдсан. Өөрийн эрхгүй "Болиочээ чи муу ямар арчаагүй новш вэ?" гээд хашгирчихсан. Тэгсэн тэр муу новшийн залуу бас өөдөөс "яваач, зайлаач" гээд хашгирч байна. Манай охин бүр гайхчихсан энэ одоо юу болоод байгаа юм бол гэсэн шинжтэй зогсож байнаа. Арчаагүй новшийг ирээд ганц сайн дэлсээд, бүсгүйг салгах эр хүн гарч ирдэггүй л юм байналээ. Хамгийн гол нь нөгөө хэв журам сахиулагч цагдаа нь байдаггүй юм байна. Муу новшийг ирээд баривчлаад явах хэрэгтэйшд. Монгол бүсгүйчүүд гэгээн цагаан өдрөөр олны нүдэн дээр хүчирхийлэлд өртөж байнашдээ. Бодох тусам зэвүү хүрээд байх юмаа.
Хөндлөнгийн хүмүүс тоохгүй байхад би одоо нялх хүүхэдтэй байж, ааг омогтой арчаагүй юмны уурыг нь улам хүргээд яахав, дээр нь хүүхэддээ муухай юм харуулаад яахав гэж бодоод бушуухан цаашаа дэлгүүр лүү явав. Дэлгүүрт орж юмаа авчихаад буцаад гараад ирсэн чинь хэрэлдээд байж л байгаа юм даа нөгөө газраа. Тийм муухай аймшгийн хэрүүл, зодоон харчихсан чинь нээх тавгүй болчихсоон. Ямар азаар надтай тийм муухай залуучууд таардаггүй юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү. Хаа очиж надад дандаа их зөөлхөн залуучууд таардаг. Уг нь бол би хүн харахад аягүй зэвүүн, ихэмсэг мөртлөө ганцхан миний өмнө хонь шиг болдог бас намайг харамлаад, харддаг залууд дуртай байхгүй юу. Ёоо за за нэг мэдсэн сонин юм яриад хадуураад эхэллээ хахаха. Орхиё цэг. 
Орой нь манай охин утсан дээр байдаг Kid's piano гэдэг тоглоомоороо тоглоно гэж уурлаад... Утсаар тоглоод л байх шиг байсан чинь... Юу вэ? Инбокст байсан мессежнүүд рүү баахан хариу бичээд, утсанд байсан мемори карт эвдээд хаячихсан байгаа юм даа. Өглөө утас нээх сонин дуугарахаар нь гайхаад үзсэн чинь ямар ч дуу, зураг, тоглоом байхгүй. Бас утсандаа Камасутра татчихсан байсан чинь будаа хахаха. Хайран юм. 
Шөнө яг гоё нам унтаж байсан чинь гэнэт утасны мессеж дуугараад, аймаар цочсон. Тэгсэн миний дугаартай ижил дугаартай скайтелийн нэг утаснаас "энэ дугаараа зарна, сонирхож байвал холбоо бариарай" ч гэх шиг. Шал тэнэг, хүн унтаж байхад...
Баахан тавгүй үйл явдлуудаас болоод шөнөжин хар дараад зүүдэлчихсэн. Яг нэг аймшгийн кино шиг аймаар зүүд зүүдэлсэн. Нээх муухай сэжгийн хүүхэлдэй... Эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэй яг кино шиг урт зүүдэлсэн. Зүүдээ бичвэл нэг өгүүллэг, магадгүй багахан хэмжээний тууж биччихэж магадгүй. Больё зүгээр, муухай зүүд бичээд яахав. Чөтгөр бүү үзэгд.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS