Маргааш эх үрсийн баяр. Уг нь бол яг жинхэнээсээ хүүхдийн баяр. Эхчүүд эмэгтэйчүүдэд "битгий давар" гэж хэлмээр байна. 3 сард баярлачихаад бас дахиад хүүхдүүдтэйгээ барьцаж яахнуу?
Хүүхдүүдийн баярлахыг харах л жинхэнэ баяр байх гэж бодож байна. Охиноо яаж баярлуулдаг юм билээ? Манай охин ч одоохондоо арай энэ баярыг мэдэхгүй л дээ. Парк ороод бол дэмий байх. Битүү толпа байх биз, төвөг. Бөгс эргэх зайгүй жижигхэн болчихсон юм чинь одоо бол бүр ядаргаа болох байх. Би багадаа яг 6 сарын 1-нд парк орох лаг дургүй байсан. Нэг тоглоомон дээр очоод л оочерлоод, үнэндээ залхмаар.
Ойрхон салхинд гаръя гээд нэг бэйбитэй найз руугаа бичсэн чинь хариу байдаггүй. Манай охин агаарт гарах аймаар дуртай юм байналээ. Ноднин охиноо аваад Ээж хад руу яваад... Замдаа зогсоод машинаас буусан чинь учиргүй баярлаад, салхи сөрөөд нээх жаргалтай царай гаргаад инээмсэглээд зогсчихож билээ. Ёстой цээж дүүрэн амьсгалсан байх. Ээж хадан дээр очингуутаа бүүр баярлаад, хөөрөөд бүжиглээд... Манай охин шиг жаргалтай хүн бид нарын дунд бараг байгаагүй байхаа. Охиныхоо тэгж их баярлахыг нь харахад нээх гоё байсан.
Уг нь би дагуулаад ийш тийшээ салхинд гарч л байсан даа. Ээж хадан дээр очиход л илүү их баярлаж хөөрөөд байсан. Мөргө гэсэн чинь аягүй дуулгавартай хүмүүсийг дуурайгаад мөргөөд байж билээ нээрээ. Тэр үед дөнгөж 1 ой 5 сартай байсаншд. Ээж хад ч бас арай л өөр, энергичный газар шүү. Миний охин тэрнийг мэдэрсэн байх.
Уг нь өнөө орой гараад Тэрэлжийн тийшээ салхинд гарах төлөвлөгөөтэй байсан юмаа. Тэрэлжийн наадах Туулын гүүрний наана нэг багын найзынхаа зуслангийн байшинд очиж амарна гэж манай байрны багын найзууд тохиролцсон байсан чинь... Өчигдөр орой яриад цаг агаар онцгүй байгаа юм чинь дараа 7 хоногт болъё гээд хойшлуулчихсан юмаа. Олигтой дулаарахгүй байгаа болохоор хүүхэд зутрах байх гэж бодоод...
Тэрэлжийн тийшээ ч байгал үнэхээр гоё шүү. Тэрэлжийн уулнууд нь сүрдмээр, гэхдээ л цаанаа л нэг гоё, дотно. Тэр уулнуудын холоос цэнхэртэн харагдах барааг харж өссөн гэж бодохоор бүр гоё. Яг тэр Туулын гүүрний наад талын уулнууд их сонион. Баахан том жижиг динозаврууд тэр чигтээ уул болоод тогтчихсон юм шиг санагдаад байдаг юм. Яг уулынхаа оройг дагаад хад чулуутай болохоор надаа тэгж харагдаад байдаг юмаа.
Одоо тэр Туулын гүүрний наагуур ч битүү байшингууд баригдсан байналээ. Амралтын газар, айлууд... Жоохон байхад тэнд дээгүүр нь явахаар таг таг таг гээд дуугардаг модон гүүрнээс өөр бүтээн байгуулалт байгаагүй юмдаг. Тэгээд л амралтын өдрөөр аав бид нарыг аваад л тийшээ салхилдаг байж билээ. Хажуугийнх нь огцом эгц дээшээ уул руу нь мацаж гараад л төмсний улаан цэцэг түүгээд л, ёстой гоё байсаан.
Заримдаа гүүр гарангуутаа голын цаад талд очдог байсан. Тэнд ихэвчлэн аавын ажлынхан очдог байсан юмаа. Тэгээд ямааны боодог хийж иддэг байсан юм. Манай аав л хоол сайн хийдгээрээ тэр боодогийг нь хийнэ. Хөлсөө урсгаад л хар халуунд халуун пояльникний галд ямар л олиг байхав дээ. Бусад нь зүгээр л дагалдан баясаж, хажууд нь туслах үүрэгтэй. Тэгээд идэх үүрэгтэй. Би боодог бэлэн болсны дараа арьсийг нь л иднэ шүү гэж байгаад иддэг байсан юм. Тэгээд боодог бэлэн болонгуут дүү бид 2 аавын машинд ямбалаад хэвтээд өгнө, аав боодогний арьснаас нь авчирч өгнө. Өөрсдөө очиж авчихаад машинд очиж суухгүй даварчихсан бацаанууд байсан байгаа юм. Ёоох ингээд бичсэн чинь бүр боодог идмээр санагдчихлаашдээ. Хорхогноос илүү боодог нь гоёшд.
За за энэ удаагийн хадууралтаа ингээд өндөрлөе. Хорхог боодог ярьсан чинь ходоодны шүлс ялгараад эхэллээ. Махны үнэ тэнгэрт хадсан өнөө үед маш хүнд асуудал байна энэ чинь ккк...

2 Сэтгэгдэл:
Tungaaa mon tanai ohind
Eh ursiin bayariin mend hurgeye.
from hoogoo.
Jich: comment zuuhed anonomuys-ees busad ni
zuugdehgui yum, ooroor zuudeg arga zam bnuu.
chinii yumiig unshsan busad humuus sanaa bodloo herhen uldeedeg bnaa, busadiinhiig ch gesen unshmaar sanagdsan ch,,,, gehdeee chinii bichleguud iluu goyoldoo.
goyo dursamj buhen aavtai holbogddog ni ch adilhan geed l... kkk
hi thanks,
Chamd bas tanai ger buld ungursun ch gesen bayariin mend.
Minuu blogiig manai naizuud l unshdag bolohoor msgreer setgegdlee ilerhiilchdeg yumoo. Comment uldeehgui ted nar chini. Shuud l msgreer urgeljluuleel yariad yavchihna kkk.
Post a Comment