Твиттер дээр Россия сувгийн Вести.ру сайтыг дагачихсан юм л даа. Аминдаа гадаад мэдээллийг түргэн шуурхай авах зорилготой.... Тэгсэн дандаа муухай хар мэдээллээр бөмбөгдүүлчихдэг байнашд.
Энэ Орос улс чинь ерөөс ямар хэцүү газар вэ гэж өөрийн эрхгүй бодоход хүрлээ. Бас яагаад энэ бүхэн надад хамаатай юм бэ гэж гэнэт бодогдоод сая дагасан хүмүүсийнхээ листнээс хасаад хаячихлаа. Төвөг зүгээр...
Оросын мэдээллийн сайтын лавтайяа 80% нь гэмт хэргийн мэдээлэл юм шиг санагдлаа. Ямар ч их гэмт хэрэг гардаг улс юм зүгээр. Их хүн амтай, том болохоороо тийм байдаг юм болов уу? Ёстой ядаргаатай юм байна. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнийг эмч нь хүчирхийллээ л гэнэ, 4-р ангийн банди завсарлагаанаар ангийнхаа 2 охиныг тархинд нь хүнд гэмтэл аваад эмнэлэгт хэвттэл нь зодсон чинь нэг охиных нь аав нь ирээд нөгөө зодоонч бандийг бас тархиндаа гэмтэл аваад эмнэлэгт хэвттэл нь зодоод хаясан л гэнэ...
Танхай дээрэмчин хойд хөрштэй, зальтай луйварчин урд хөрштэй улс юм байна шүү дээ манайх чинь кккк...
0 Сэтгэгдэл:
Post a Comment