Хамар битүүрээд, хааяа нэг нүд загатнаад л сууж байна. Бие хүндрээд, тархины үйл ажиллагаа түгжрэлд ороод, гацаад, хөдөлмөрийн чадвар алдаад эхэлдэг байхгүй юу энэ үед. Хэд хоног тэсчихвэл...
Өнөөдөр чинь лааг сайн өдөр гэнээ энэ жилийн. Өглөө талбай дээр нэг хуримтай таарсан. Залуу хосууд цав цагаан хувцсаар ижилссэн байналээ. Гоё л харагддаг юм байна. Бүсгүй нь цагаан даашинз, залуу нь хар костюм өмссөн байдаг биз дээ. Тэгсэн өнөө өглөөний хосын залуу нь бүсгүйтэйгээ ижилсээд цав цагаан хослол, гялгар цагаан сорочка өмсчихсөн байсан.
Өнөөдрөөс нэлээн олон хүүхдүүд даахиа үргээгээд мөнгөн толгойтой болцгоох сураг байна ккк. Би одоо охиныхоо үсийг хурдан ургуулах гээд өглөө болгон крантанд барьж байгаад л угаагаад байгаа. Их удаан ургадаг үстэй хүүхэд ээ нээх сонин. Миний үс бол аймаар хурдан ургадагшд. Одоо үс нь хуучных шигээ буржгар болох болов уу яадаг бол. Тэр буржгар үс нь их хөөрхөн байсан.
Өчигдөр өдөр байрны охидуудтайгаа уулзсан. Одоо юун охидууд байхав дээ, хэдэн авгай нар гээд хэлчихвэл алуулах юм болов уу хахаха... Авгай нар ч бас арай бишээ би даапаалж байгаан, хэдэн бүсгүйчүүд... Гэхдээ тэр хэд хөгширч үхэх гэж байгаа юм шиг өвчин яриад байсан болохоор нь миний уур хүрээд авгай нар гэж хэлж байгаа юм шүү. Яагаачгүй байж өвчин ярьж болохгүйшдээ. Тэр чинь ерөөсөө л сэтгэлгээний хөгшрөлт байхгүй юу. 30 гараад л өөрийгөө хөгширчихлөө гэж бодож эхэлдэг манай монголчуудын гэм биш зан. Тэгээд л сэтгэлээрээ хөгшрөөд л, өвчин яриад, ярьсан өвчин нь амилаад л биеийг нь ороогоод эхэлдэг байхгүй юу. Үнэнээсээ өвчин ороогоод, хөл мөл өвдөөд эхэлж байгаа юм чинь яахын, 2-3 төрсөнөөс л болж байгаа байх гээд өөрсдийгөө өмөөрөөд байналээ. Наадах чинь зүгээр л хөдөлгөөний дутагдал байх гэж би бодож байна. Хүний сэтгэлгээ, үзэл бодол залуу хэвээрээ байвал бие цогцос ч дагаад залуу байдаг. Хөгшрөх болоогүй шүү охидуудаа, сэтгэл санаагаараа хөгшрөөд эрт яйжийж яасан ч болохгүй шүү.
Нэг найзын 10 настай хүү нь нөгөө найзын охинд дурлачихсан талаар ярьж хэсэг инээлдэв. Хүүхдүүд хөөрхөншд. Манай тэр найзын хүү ёстой хөөрхөн хүүхэд. Нэг л их улс эх орныхоо хөгжилд санаа зовж, том том юм ярьсан хүүхэд ккк... 10 настай хүүхэд тэгж сэтгэж ярьж байна гэдэг мундаг байгаа байхгүй юу. Хүүхэд юм чинь мэдээж гэнэн, ил цагаахан бодож санах юмгүй л нүдэнд харагдсан юмаа ярина л даа. Гэхдээ тэр сэтгэж байгаа нь арай л өөр шүү. Зөв төлөвшүүлээд, зөв залаад орхичих юм бол ч хол явнаа. Ээж нь манай хүү дандаа дурлаж байнаа, аймаар дурламтгай гээд шоолоод байсан. Одооны хүүхдүүд ч бидний үеийнхнийг бодвол хамаагүй нээлттэй болжээ.
Нөгөө дурлуулсан охин нь мэдээгүй л явж байгаа юм шиг байналээ. Дурлуулсан охин бас их хөөрхөн. Яг ээжийн хүүхэд нас гэгээн дүрээрээ. Гэхдээ ээжээсээ илүү эмэгтэйлэг. Ээж нь бол багадаа ямар ч маяггүй, ёстой яг байгаагаараа зантай охин байсан. Охин нь харин намуухан намуухан дуугараад, намба заагаад арай өөр. Ээж нь эмэгтэйлэг зангаа хав дарж хадгалж байгаад охиндоо өгчихсөн байхаа ккк...
0 Сэтгэгдэл:
Post a Comment