RSS

Нойрыг хаа нэгтээ мартдаг ч болоосой

Болдогсон бол өглөө гэртээ нойроо үлдээчихээд ажилдаа явдаг ч болоосой. Нойр хүрээд байх юмаа. Ажил хийх сонирхол түй ч алга. Амармаар байна. Амар гээд цаанаасаа дохио өгөөд нойр хүргээд, мансууруулаад байнашд. Ирэх долоо хоногоос амрах санаатай байгаа. Ажлаас гарах өргөдлөө өгсөн хамтран ажиллагч маань намайг амраачихаад ажлаасаа гарахаар болсон ашгүй. Амралтын хүсэлтийг минь Гүйцэтгэх захирал зөвшөөрөхгүй л байгаад байх юм. Хурдан зөвшөөрчихөөсэй. Горьдоод л байн байн хүний нөөцийн програм руу орж шалгасаар байтал хөх хавдлаашд кк.
Маргааш банкны зугаалга болно. Цаг агаар нээх сайхангүй л байх шиг байна. Гэхдээ яахав, охиноо сайн дулаан хувцаслаад аваад явна даа. 
Тархи толгойг минь эзэгнэчихээд намайг мансууруулаад байгаа нойрны хант улсыг дийлэх гээд дайлаар мордсон чинь дийлдэггүй ээ. Ажлаа хийгээд үзлээ. Болдоггүй ээ мансуурсаар... Твиттерт орж хэсэг саатлаа. Нойр намайг эзэгнэсээр... Дийлдэггүй. Унтчихмаар л байна. Даанч хажууд ор алга ккк. Гээд мэдрэлтээд байхад ч нойр сэргэхгүй байна. Эцэст нь энд орж ирж дэмийрээд.... Хэрэг алга, нойр сэргэхгүй байна. Гарч пепси юмуу кола авч уудаг юм билүү? Өрөөний кофе дуусчихаж...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 Сэтгэгдэл:

Avengers said...

pepsi yumu cola uuhaar noir sergedeg l yum shig bna lee bi bol cofe uuj bgagui uuchij chaddaggui l dee gehde ehun hunii ontslog bdag bhoo

Post a Comment