Өглөө 7.55-д ажил дээрээ орж ирж байнашд. Аймаар мундаг эртэч аан кк. Энэ завшааныг ашиглаад блогтойгоо найзалж суух минь. Гоё хөгжим сонсоод, өрөөндөө ганцаараа суух чинь ямар гоё юм бэ?
Цэцэрлэгт охиноо хүргэж өгөх шаардлагаас болоод амьдралын хэмнэлд өөрчлөлт ороод байна. Орой эрт унтаж, өглөө эрт босох. Эрт унтаад сайхан амарчихвал их гоё бие хөнгөн, сэтгэл санаа өөдрөг байдаг юм байнашд. Урьд нь оройжин зурагт үзээд, шөнийн кино үзээд, өглөө арай гэж нэг юм босоод ажилдаа ирдэг байсан. Яаж тийм хүнд нөхцөлд амьдарч байсан юм болоо гэж одоо гайхаж байнаа. Өглөө босох ёстой там байдаг байж билээ. Ойрд эрт унтаад, эрт босоод байсан чинь аягүй гоё амарч байна. Зурагтаар кино үзэхээ больсоон. Мэдээ харж байгаад л унтаад өгдөг болсон. Бас зүгээр байхгүйээ, орондоо оронгуутаа утсаараа хэдэн минут твиттерээр нэг шагайчихаад унтанашд. Тэгэхгүй бол бас нойр хүрэхгүй кк.
Твиттер гэж бас нэг хүчтэй соронзон орон байнаа кк. Цахим хамт олон л гэсэн үг юм даа бараг. Хэн юу гэж жиргэж байгаа бол гэж хармаар санагдаад болохгүй юмаа. Гоё сонирхолтой орон зай.
Гэрээ байгуулна гэсэн такси утсаа авахгүй муриад алга болсон. Ойрхон газар гээд больсон л доо тэр. Хүргэнийхээ хамаатны нэг таксинд явдаг залуугаар ойрдоо өглөө хүргүүлж байна. Түнтийсэн хувцастай охиноо тэврээд явна гэдэг хүйтрэх тусам улам хүнд болж байгаа болохоор такси л олохгүй бол болохгүй болж байна. Арай гайгүй дулаахан үед бол автобус зүгээр юм байналээ. Одоо зөвхөн 1-р эгнээгээр явж байгаа болохоор таксинаасаа автобус нь илүү хурдан болчихсон юм байна. Ид хүйтэн өвлийг л давчихвал дандаа автобусдана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэртэй тэргүй охиноо тэврээд орохоор шууд суудал тавьж өг гээд л суулгачихдаг юм чинь бид хоёрыг кккк. Хямдхан бас хурдан амар. Өвөл бол хэцүү хэцүү. Автобусны буудал хүрэх гэж, хүрсэн хойноо хүлээх гэж хөлдөх байлгүй. Манай өвөл хүйтэн юм чинь.
Өнгөрсөн долоо хоногт охины цэцэрлэг эцэг эхийн хурал хийгээд... Тэгсэн чинь нэлээн олон ээж нар "Багшаа манай хүүхэд хүн загнаад байдаг болчихлоо. Та л тэгж загнадаг юм шиг байна" гэж байнашд. Манай охин ч ганцаараа хүн загнадаг болоогүй юм байна. Бүгд л "Жи яагаадааан айн" гэдэг болчихож хахаха. Эсвэл хүүхэд энэ насан дээрээ ингэж хүн загнадаг юм болов уу? Удахгүй худлаа ярьдаг үе нь эхэлнээ. Нээх хөөрхөөн худлаа яриад эхлэхээрээ кк. Хэзээний юм шиг л ярьдаг юм байналээ. Өмнөх амьдралаа ярьдаг ч юм шиг. Манай дүүгийн бага нь лав 3 настайдаа яг аавын тухай манай аав өөрөө ярьж байгаа юм шиг ярьсан гэсэн. Бас нэг найзын зээ дүү нь хэдэн жилийн өмнө хүнд өвчнөөр өнгөрсөн эгчийнх нь тухай ярьж эмээ өвөөгөө, эгч нараа уйлуулсан гэж байгаа. Тэгэхээр хүүхдийг 3 настайд нь их сайн анзаарч, яриаг нь сайн ойлгож сонсох хэрэгтэй юм байна гэж бодоод байгаашд. Магадгүй хамгийн сонирхолтой нас нь байх.
За за манайхан өрөөндөө орж ирээд эхэллээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment