Өглөө буруу автобусанд суугаад 120 орчихдог юм даа. Автобусны чиглэл мэдэхгүй хүн чинь ингэж л балардаг юм байна. Урьд нь таарсан автобус болгон шулуухан яваад байдаг байсан чинь өнөөдөр харин далийгаад алга болдог байнашд кк. Азаар автобуснаас буунгуут такси баригдаад, цэцэрлэг ажлаасаа хоцорсонгүй. Такси хурдан баригдсан чинь 120-д амьдарвал зүгээр ч юм шиг санагдчихлаа кк. Хол гэж бодоод байсан чинь манайхтай адилхан юм байна. Яг адилхан үнэ гарч байналээ. Агаар нь арай дээр санагдчихлаа. За за бүр тийшээ нүүх нь л дээ кк.
Өчигдөр охины багшийг дарга нь дуудаад загнаж гэнэ. Тэгээд намайг утсаар хэлсэн гэж ойлгосон юм байна л даа. "Үгүй ээ би даргын чинь утсыг мэдэхгүй" гэсэн чинь гайхаад... Намайг ярьж байхад хажууд байсан аав ээж нар сонсоод дор нь даргад нь алтан хошуу өргөчихөж л дээ. Миний хүүхдийг бас тэгж айлгаж магадгүй гээд яаралтай арга хэмжээ аваа биз кк. Үймүүлээд байхаар нь "бай бай гэнэ шүү" гээд хэлчихсэн чинь л охин их сүртэй хүлээгээд авчихсан юм шиг байгаа юм. Арай ч хүүхэд зодохгүй байхөө багш нь.
Өчигдөр өглөө нэг найзынхаа машинд дайгдаад... Машинаас буугаад охиноо тэврээд цэцэрлэг рүү орсон юм. Тэгсэн найзын 7 настай хүү нь:
- Хөлд орчихоод ээжээрээ тэврүүлээд л... гэж гэнэ миний охиныг. Тэгэхээр нь ээж нь:
- Жоохон юм чинь гэсэн чинь,
- Би бас танд ингэж тэврүүлдэг байсан уу?
- Тийшдээ
- Би ч муу ээжийгээ их л зовоодог байж дээ гээд санаа алдсан гэнээ хаха.
Миний охин хэзээ ингэж хэлэх бол доо? Дээр бас охиноо тэврээд орсон чинь дүүгийн хүүхэд:
- Ээжээ би танаар хэд хүртлээ тэврүүлсэн? гэнээ. Ээж нь тэгсэн:
- 5 нас хүртлээ тэврүүлсэншд.
- Пээ тийм үү гээд инээснээ, Би бас зовоодог байжээ гэж байсан.
Хүүхдүүд ингэж хэлээд байхыг бодоход би охиноо тэврээд явахаараа их л ядарсан харагддаг юм байх даа... Нээх өрөвдөлтэй харагддаг юм шиг байнаа кк. Заримдаа ч машин авчихмаар санагддаг юм. Гараш байхгүй гэж бодохоор, бас машин барина гэж бодохоос айгаад байдаг болохоор машин авах гэж их хүчлэхгүй юм даа. Мөнгөтэй бол гараш худалдаж аваад, машин худалдаж аваад дараа нь хэд хоног жолооны багш хөлслөөд дадлага хийчихмээр л байна. Даанч мөнгө байхгүй гэхгүй юу хахаха. Морьтой ч болоосой гэдэг шиг нээрээ мөнгөтэй ч болоосой кк.
0 Сэтгэгдэл:
Post a Comment