Нэг найз аарцаг, нурууны бариа заслын эмнэлэгт цаг авчихлаа гээд хагас сайнд хамт очиж бариулав. Цагаан сарын боовны гурил нухаж байгаа аятай нухаад, базаад хаячихдаг байнашд. Блок гаргаж байна гээд хүзүүг минь тас хийтэл мушгиад... Ёоо сүүлдээ инээд хүрээд... Гэхдээ яг нуруу хүзүүгээ бариулахад мөн ч тааламжтай байлаа. Хүзүү, нуруу л хөшдөг гэж бодсон чинь бүх бие минь тэр чигтээ хөшчихсөн байдаг юм байнашд. Хөлний ул хүртэл... Массаж хийлгэж байхад хичнээн сайхан байваа кк. Одоо гэхдээ хүзүү хөшөөд л сууж байна. Дараагийн хагас сайнд л очиж бариулахаас... Ажлын өдрөөр зав гарах биш.
Массаж хийлгээд нэг жоохон хүзүү, нуруу гайгүй болоод гэртээ ирсэн чинь охин шулганаад нэг юм яриад байна. Гэв гэнэт өнөөх чинь хов зөөв. Багш нь гайгүй л юм шиг байдаг даа уг нь.
- Баш нь баш нь жи яагаадаа ааан тэшэн. (Багш нь чи яагаад байгаан аан тэгсэн)
- Юу гэнээ, яасан гэнээ?
- Баш нь бай бай тэшэн (Багш нь бай бай тэгсэн)
- Тийм үү, үнэн юм уу?
- Зийн
- Чи үнэн яриад байгаа юм уу?
- Чийн (Тийн гэхийг заримдаа Зийн, заримдаа Чийн гээд янз бүр хэлнээ кк)
Ангийнх нь багш нь ер нь нэлээн загнадаг юм шиг байгаа юм хүүхдүүдийг. Би тэгээд нээх тоогоогүй. Тэгсэн манай найз гэрт орж ирсэн чинь бас энийг яриад хов зөөгөөд...
Өнөө өглөө их дургүй сэрээд арай гэж хувцсаа өмсөөд цэцэрлэг дээрээ ирсэн. Тэгээд хувцсаа солихгүй "гэдээ аяий (гэртээ харий)" гэж орилоод бөөн юм боловшд. Багш нь "юу болоо вэ та 2 чинь?" гэхээр нь хэлсэн бүгдийг нь л хэлчихлээ. "Өө юу гэж дээ, эд нар чинь айхтар бүгдийг яринашд, юу гэж би зодох юм..." гээд тэврээд орсон. Арай ч зодоогүй байх л даа. Багш нь хүүхэд зодохоор ч хүн биш. Зүгээр л үймүүлээд байвал "бай бай гэнэ шүү" гэж айлгасан байх. Тэрэнд нь манай охин итгэчихсэн юм байлгүй. Баргийн юмнаас айдаггүй, хэнэггүй хүүхэд дээ уг нь.
0 Сэтгэгдэл:
Post a Comment