Охины багш нэг булан тохижуул гэсэн даалгавар өгчихлөө. Одоо тэр даалгаврыг нь биелүүлэхээс өөр яахав дээ. Улсын цэцэрлэг болоод тэр юмуу байнга л нэг юм нэхчих юмаа. Тэгж байгаад гайгүй болох байгаа гэж бодоод л сууж байна. Хаа очиж хоол сайтай цэцэрлэг байна. Хүмүүс цэцэрлэгийн хүүхэд өлслөө, цангалаа л гэх юм. Манай охин их л цатгалан ирэх юм. Орой гэртээ хоол идэхгүй, харин "зайрам идий, жийжээ идий" гээд амттан нэхэхээ л мэдэх юм даа. Хоол хийгээд өгөхөөр ганц хоёр халбагадаад л орхичихно.
Өчигдөр орой нээх мундаг 21 цагт унтах гээд хэвтсэн чинь.... Нойр алга болчихсон. Хаачсан юм бүү мэд, хүлээгээд л байсан, хүлээгээд л байсан хахаха. Гайхал нойрыг хүлээсээр байгаад эрт унтах төлөвлөгөө будаа болчихсоон кк. Өглөө босдог цагтаа босохоос өөр аргагүй болж байгаа юм чинь. Эрт гараад байгаа болохоор өглөө хоол хийж амжихгүй, тэгээд өлсөөд байх юмаа хар үүрээр кккк.
Сая охины цэцэрлэгийн хажуугийн френч бэйкери орсон чинь гоё шинэ халуун талх байдаг юм байна. Эзэн нь франц залуу байна. Үйлчлүүлэгчид нь дандаа гадаад хүмүүс байгаа харагдсан. 2-3 хүн л сууж байсан л даа. Би ороод зориуд монголоор ярьсан чинь өөдөөс овоо монголоор мөнгөн дүнгээ хэлчихэж байнаа. Монголд байгаа гадныхан монголоор ярих нь ер нь ховор шүү. Даварчихсан. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол монголоор л ярих ёстой гэж би үздэг. Бид нар гадагшаа явахаараа гадаад хэлээр нь л ярина, тэд нар манайд ирсэн ч бас л гадаад хэлээр нь л ярина. Ер нь тийм доошоо орчихсон юм гэж юу байдаг юм. Зун нэг удаа гудамжинд шорлог зарж байсан узбек залууг би "монголоор ярь чи" гээд монгол хэлээрээ загнаад хаячихсаншд кк. Ойлгоогүй биз аягүй бол.
Гоё шоколадтай халуун талх аваад, өрөөндөө орж ирээд сайхан халуун кофе найруулж аваад идсэн чинь сайхан болчихлоо. Тэгээд энд нээх сайхан ааштай хүн бичээд сууж байнашд кк. Одоо тийшээ өглөө болгон орсоон.
Сая дүү оюутны 70 мянган төгрөгөө авах аппликейшн бөглөж байна гээд мессеж бичиж байна. Ашгүй тэр хүүхэд баяжих нь кк. Оюутан боллоо, хичээлээ хийе гэхээсээ илүү тэр 70 мянгаа хэзээ өгөх юм болоо гэчих юмаа. Бүтэхгүй ээ энэ манай дүү. Нэг удаа харин "сайн сурвал нэмэлт стипенд авах юм байналээ, хичээлдээ сайн байнаа" гэж дуугарсан юм байна шүү. Мөнгө өгөхгүй бол ер нь сурах сонирхол алгаа аан. Мөнгө л жоохон хөшүүрэг болж байгаа бололтой.
Өчигдөр охиноо авч байсан чинь ангийнх нь нэг маамаа ээж нь хувцсыг нь өмсүүлэх гэсэн чинь "пидаа чинь" гэж авсан хахахаха. Ээж бид 2 нь зэрэг "юу гэнээээ?" гэж дуу алдаад ккк. Ёстой нүд орой дээр гарлаашд. "Эдний ангид л нэг элдвийн үг хэлдэг хүүхэд байнаа" гээд л ээж нь үглээд байсан. Хүүхэд нээрээ муухай үг хэлж байгаа нь хүртэл хөөрхөн байх юмаа ккккк.
За за ажлаа хийе. Өнөөдөр чинь Балжка, Далжка, Дашка, Машкатай өдөр нь юм гэсэн кк. Маргааш урамшуулалт цалин дансанд орно. Гоё гоё.
2 Сэтгэгдэл:
HI
Tungaa tanai ohin anh hezee tsetserlegt yavj ehelsen gelee.
yavj ehlehdee yamarhuu bsan tuhai huuchlaach hoo.
manai zulzaga saya hed honog yavj ehleed boon stress bolson yum uu, ugj suugee ch uuhaa bgaad jigteihen shiruun ch geh yum uu sonin hartstai tom huneer bol shaardlaga ondortei ajil heregch hun shig yer ni l tun sonin bolchih yum.
ug ni shine orchind dasgah sanaatai 2-3 tsag hoyor guravhan honog ogood l ingetlee aash zan ni huviraad bur gaihaad suuj bna.
from korea hoogoo.
Morning,
Би охиноо 1 нас 6 сартайд нь анх цөөхөн хүүхэдтэй хувийн цэцэрлэгт өгсөн. Тэр цэцэрлэгт явахдаа нэг ч уйлаагүй, өнгө өнгийн тоглоом хараад л шууд намайг тоохгүй гүйгээд орчихдог байсан. Харин сая намар улсын цэцэрлэгт өгсөн чинь хүүхдүүд уйлахаар дагаж уйлаад... 7 хоног "ийшээ бишээ ийшээ орохгүй ээ" гэж уйлсан кк. Тэгээд айлын хүүхдүүд уйлахаа больсон чинь л уйлахаа больцийшд. Хүүхэд уйлахаар айдаг юм шиг байгаан. Одоо бол орой авах гээд очиход л намайг тоохгүй тоглоод л сууж байдгийн. Орхиод явлаа гэж бөөн юм болж байж хувцсыг нь өмсгөнө. Ийш тийшээ гүйж харайгаад хувцсаа ч өмсөхгүйшд. Ангидаа бүр дасчихсан.
Гэртээ байдаг хүүхэд анх цэцэрлэгт явахаараа их стрессдэг юм байналээ. Манай нэг найзын хүүхэд яг тийм болж байсан.
Post a Comment