Өглөө охиноо цэцэрлэгт нь оруулж өгсөн чинь багш нь:
- Манай энэ аягүй атаманшд гэнээ.
- Яаж байна? гэсэн чинь,
- Одоо жоохон байж байгаад л даргын ажил хийгээд эхэлнэ шүү дээ. Хүүхдүүдийн дунд ороод л "Чи бос, чи суу" гээд хүүхдүүдийг командлаад, зохион байгуулаад гүйчихдэг юм гэнэ шүү ккк.
Уржигдар ч билүү орой авахад анги дотроо нэг жижигхэн гулгуур дээр хүүхдүүд гулгаж байсан юм. Манай охин л тэр дунд нь "Ход, ходоочээ" гээд зандраад байгаа харагдсан юм. Өөрөө гулгах гээд кк.
Манай охин пээдийгээд л дээшээ хараад анги руугаа ордог юм. Өнөө өглөө тэгсэн манай охиноос арай биерхүү нэг хүү "Ээжээ намайг маамаа зодсон, битгий ийшээ оруулаач" гээд уйлаад байх юм. Би тэгэхээр нь охиноосоо "Миний охиныг маамаа зоддог уу?" гэсэн чинь "Үгүй" гэчихээд анги руугаа яваад орчихож байгаа юм даа. Маамаад зодуулдаг шинж ер алгаа кк. Ангид нь нэг зодоонч шар хүү байгаа гэсэн. Хэд хоногийн өмнө нэг данхайсан толгойтой, нусаа гоожуулсан шар хүүг бас нэг хүү харангуутаа "Ааваа энэ намайг зоддог" гээд аавдаа ховлоод байсан, нээх хөөрхөн ккк.

Манай охин аавыгаа дуурайсан онгироо зантай хог байна л даа хаха. Худлаа пээдийгээд, том том дуугараад аан. Том болоод цэргийн дарга болно гэж томорвол би яанаа кк. Үгүй гэх газаргүйшд. Хүүхэд ер нь ихэвчлэн аавынхаа юмуу ээжийнхээ мэргэжлийг өвлөдөг. Миний мэргэжлийг өвлөж авах болов уу гэж би боддог юм уг нь. Яагаад гэхээр намайг дагаад багаасаа л банк гэж мэдэж өснө. Одоо өдөр болгон цэцэрлэгээ тараад ажил дээр ирдэг. Цаашдаа ч байнга манай ажил дээр ирэх нь тодорхой. Ямар цэцэрлэгээс нь аваад гэр лүү нь аваад явах эмээ, өвөө байгаа биш. Агаа нь одоо оюутан болсон гээд тоож авахаа больсон.
Эмчийн хүүхэд эмч, жүжигчний хүүхэд жүжигчин болсон байх нь зөндөө. Багаасаа тухайн мэргэжлийг мэдэрч өсдөг болохоор дуртай болдог байх. Бас зарим нь өөрөө сонирхдоггүй ч гэсэн тухайн салбар дахь аав, ээжийнхээ нөлөөгөөр мэргэжил эзэмших тохиолдол байгаа л даа. Миний охин том болоод чухам ямар мэргэжил сонгох юм болоо? Гэв гэнэт хаа холын юм бодогдоод эхлэх чинь кк. Хэн болох бол доо нээрээ?
0 Сэтгэгдэл:
Post a Comment