Бас л 07.55 цагт орж ирлээ. Гоё халуун талх авна гээд бодчихсон байсан чинь хаалттай. 8 цагт онгойх юм байна. Уг нь 7.30 гэхэд л онгойчихсон харагддаг байсан. Одоо хүйтрээд 8 цагт онгойдог болсон юм байх даа.
Тав дахь өдрийн орой ажлынхан гадагшаа гараад... Архидаад гэхгүй юу кк. Виски уусаан, архи уугаагүй. Өрөөндөө дуугарах ч завгүй байдаг хүмүүс чинь ам уралдан буу халцгаалаа. Идсэн хоол гоё байгаагүй. Гэвч хоолоо ч голох завгүй элдэв долоон юм чалчаад гоё байлаашд. 1-р хороололд нэг харилцагчийн ресторанд очоод ВИП өрөөнд нь ороод тухлаад суучихсан юм.
Хагас сайны өглөө дүү ном уншуулъя гээд дуудахаар нь Налайх ороод... Сайн номун хийд гэдэгт нь орж үзэв. Зун очоод гадаа нь салхилж сууж байгаад явсан болохоос дотор нь орж үзээгүй байсан юм. Сүүлийн үеийн хийд болохоор их тохилог юмаа. Паркетан шалтай, ханандаа Grundig LED телевизтэй. Дотроо хүнсний дэлгүүртэй, 00-той. 00-д нь орж үзсэн чинь цэв цэвэрхэн, яг айлын 00 шиг. Ёстой дажгүй юм байналээ, их таалагдсан.
Түвд ламаар ном уншуулав. Ганданд уншуулахад лам нар нь хэд шулганаад л болсон гэдэгшд. Тэгсэн тэр түвд лам номыг чин сэтгэлээсээ, бүтнээр нь уншиж өгдөг юм байна. Бүрэн бүтнээр нь уншихаар ямар ч удаан уншдаг юм. Сүүлдээ чилж байгаа юм чинь кк.
Орой гэртээ ирээд бүр ядраад болдоггүй. Өмнөх орой нь архидчихаар аргагүйшд. Тэгээд маргааш өглөө нь олигтой унтаж чадаагүй болохоор... Одоо болтол ядаргаа арилахгүй байнашд. Нээх сайхан унтмаар л санагдаад байна.
Хагас сайны орой бүр ядраад яг сайхан унтах гээд хэвтсэн чинь охины аав утасдаад... Ямар хоол хийсэн, хоол байгаа юу очвол? гэнээ. Байхгүй гэсэн чинь "залхуу, өөрөөсөө юм харамладаг, гэртээ байнга сайхан хоолтой байж чаддаггүй" гээд загнаж өгч байна. Тэрнийг би хэзээ ирнэ гээд хоол хийгээд сууж байдаг юм. Тэрэнд битгий хэл өөртөө хоол хийж идэхээсээ залхуурдаг хүн чинь... Ёстой гай л байна. Албан ёсоор манай гэрт амьдардаг бол яаж ийгээд нэг хоол хийгээд л тавинашд. Үгүй ээ яахав ээ, миний дутагдлыг шууд хэлээд загнадаг занд нь би дуртай. Өөриймсөг. Хэлэхгүй худлаа манж зан гаргаад яваад байдаг хүмүүс бол жинхэнэ хорчин гарууд байхгүй юу. Бас ингээд өөрийнхөө дутагдлыг хэн нэгнээс сонсоод хааяа ч гэсэн өөртөө дүгнэлт хийхэд гэмгүйшд. Гэхдээ ер нь хоол моол хийх асуудал дээр бол би ч засрахгүй этгээд дээ. Тэгээд тэр өөрөө сайн хоол хийдэг, хоол голдог этгээдэд бол бүр ч хоол хийж өгөхөөсөө эмээж байна кк. Дуртай юм бол өөрөө ирээд хоол хийгээд иднэ биз.
Би ер нь тийм хоол унд сайтай, ажилсаг төрлийн эмэгтэй биш шүү дээ. Баян болоод гэрийн үйлчлэгчтэй болоод амар сайхандаа жаргах юмсан гэж мөрөөддөг залхуу эмэгтэй кк. Гэснээс нээрээ гэрийн үйлчлэгчтэй болж жаргах юмсан. Өглөө босоход өглөөний цай бэлэн. Сайхан унтаж босоод л өглөөний цайгаа уучихаад л ажилдаа явна. Гэрийн үйлчлэгч охиныг цэцэрлэгт нь хүргэж өгнө. Би ганцаараа сайхан тааваараа ажилдаа очно. Орой охиныг бас л гэрийн үйлчлэгч аваад, гэрт сайхан оройн хоол хийгээд тавьчихна. Өдрийн цагаар гэрийг бол гялалзтал нь цэвэрлэчихсэн. Би ажлаа тараад тухтай нь аргагүй дэлгүүр хэснэ, эсвэл фитнесстээ яваад яарч сандралгүй гэртээ ирнэ. Хааяа нэг найз нөхөдтэйгээ сайхан пиав уугаад, чалчаад сууна. Гэртээ ирэхэд гэр цэвэрхэн, хоол бэлэн, охин харах хүнтэй. Санаа зовох юм юу ч байхгүй. Сэтгэл амар зурагт харж хэвтэж байгаад унтаад өгнө. Амралтын өдрөөр унтаж унтаж байгаад босоод охиноо дагуулаад салхинд гарна. Жоохон том болоод ирэхээр нь кино театр явна.
Ёоох, сайхан мөрөөдсөн чинь бүр мөрөөдөлдөө атаархчихлаа хахаха. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй болохоор одоо мөрөөдөөд л сууж байхаас даа. Би хэзээ ч баяжиж, хэзээ ч гэрийн үйлчлэгчтэй болох юм бүү мэд ккк.
0 Сэтгэгдэл:
Post a Comment