RSS

Шинэ жилийн цэнгүүн

Охины хамгийн анхны шинэ жилийн цэнгүүн амжилттай болж өндөрлөв. Охины хэлдгээр Ёоохк болоод дууслаа ашгүй ккк. "Ёоохк бохоо балаажаа өшөөд гоё болно тэмээ?" (ёолк болохоор платье өмсөөд гоё болно тиймээ) гэж хичнээн өдөр ярьж ярьж өнөөдөр нэг юм боллоо.
Ээж аав нар амьтны хувцас өмсөөд танигдахгүй болоод ирээрэй, хүүхдүүд эрхлээд уйлаад баяр болохтой манатай юм болно гээд багш нь захиад байсан. Толгойдоо туулайны баг өмсөөд, маскарадын шил зүүгээд очсон чинь намайг хараад таниад уйлагнадаг байнашд. Тэгэхээр нь зугатаагаад, нуугдаад... Хүмүүсийн араар нуугдаж байгаад зургийг нь ч олигтой авч чадаагүй. Олны дунд намайг харчихвал шууд эрхлээд уйлаад унана гэж бодоод...
Хун болно, бүжиглэнэ гээд дэрэвгэр хормойтой купальник авахуулсан. Нөгөө хун болох маамаанууд нь бүжиглэх ч гэж дээ, баахан ангайж зогсож байгаад тааравшд кк. 5 настай дээд ангийнх нь хүүхдүүд орж ирж дуулж бүжиглэсэн. Шал өөр юмаа. Хэзээний юмны учрыг сайн ойлгодог болчихсон, дуулж бүжиглэнэ ч гэж цоглог байгаа юм чинь. 2-3 настнууд бол яахав хөгжим дагаад нэг юм дуулалдаад байна. Бүжиглэх гээд үзээд л байх юм кк. Гэхдээ сайн чадахгүй. Тэгснээ Ганнам стайлын ая тавьсан чинь салбаганаж өгч байнаа, нээх хөөрхөн.
За тэгээд охины шинэ жилийн цэнгүүн гэж энд тэнд ээж аавыгаа хараад уйлалдаж майлалдсан, эсвэл гайхаж ангайсан ганган хувцастай маамаанууд баахан бужигналдаж байгаад нэг юм өндөрлөв.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүнтэй суучихлаа

Хүнтэй суучихлаа. Зүүдэндээ... Уржигдар айснаасаа болоод өчигдөр найзуудтайгаа хурдан хүнтэй суухаас гээд баахан маазарчихсан чинь шөнөжин хүнтэй суусан байна гээд зүүдэлчихдэг байнашд ккк. Хэзээ ч харж байгаагүй, огт танихгүй залуутай суучихсан байнаа. Хаа нэгтэй харж байсан болоод зүүдэнд орсон юм болов уу? Ямартай ч царай нь тод харагдаад байсан шүү кк. Би л болсон хойно сайхан элэг бариад, хоол моол хийлгээд өөрөө залхуураад л зурагт үзээд хэвтээд байна гээд зүүдлээд байгаа юм даа хаха. Ямар ч айдасгүй, нээх сайхан сэтгэл дүүрээд л амар амгаланг мэдрээд байсан. Урьд нь бодитоор мэдэрдэг байсан энэ мэдрэмжийг ч одоо зүүдэндээ л мэдэрдэг болж дээ, хөөрхий. (хэнгэнэтэл санаа алдав хахаха...)
Гэснээс... Нэлээн хэдэн жилийн өмнө ламдах дуртай эгч маань анх бөө нар гарч ирэх үеэр хэрэгт дурлаад нэг бөө дээр очиж гэнэ. Баахан юм асууж байгаад илүүдэх юм биш гээд намайг асуусан юм байх. Тэгсэн нөгөө бөө нь "Баруун чихэн дээрээ мэнгэтэй, хүний үг сонсох дургүй, зөрүүд, хэнэггүй охиныг би харж байна. Үхэр жилд заяаны ханьтайгаа учраад, хүүхэдтэй болоод амьдрал нь тэр цагаас хойш дээшилнэ. Их сайн явах заяатай юм байна" гэж хэлсэн гэнэ.  Тэгснээ:
- Чиний баруун чихэн дээр мэнгэ байдаг билүү?
- Үгүйшд, ямар юмных нь мэнгэ байдаг юм гээд би шоолоод толинд харсан чинь нээрээ миний баруун чихэн дээр мэнгэтэй болчихсон байсаан. Нэлээн том мэнгэ гарчихсан. Урьд нь үнэхээр огт мэнгэ байгаагүй байхгүй юу... 
Одоо эргээд бодсон чинь 2009 оны зун үнэхээр л үхэр жил байсан юм байна. Тэгээд бар жил гарангуут, цагаан сарын дараахан охиноо төрүүлсэн. Ямар юмных нь заяаны хань... Миний заяаны хань мөн юм бол яагаад охин бид 2-ыг ингээд ганцаардуулаад байгаа юм?
2009-2010 он бол миний амьдралын уналтын жилүүд байсан. Уналтын хамгийн доод шат нь байсаан. Юун амьдрал дээшлэх? Амьдралын хатуу хөтүүг үзээгүй, эрхийн тэнэг, зөрүүд дураараа охиныг номхруулж, ухаан суулгах зорилготой шалгуур үе байсан байх. "Чиний төсөөлж байгаа, бардаад байгаа, басаад байгаа амьдрал гээч чинь амархан биш шүү" гэдгийг тэр үед үзсэн зовлон, бэрхшээлүүд надад хэлж өгсөн, ойлгуулсан. Магадгүй, энэ үеэс хойш арай хүлээцтэй, тэвчээртэй, аливаа асуудалд бодолтой ханддаг болоод амьдрал дээшлэх учиртай байж магадгүй л юм. Одоо бол би амьдралын өгсүүр шат руу нь өгсөөд, дээшлээд явж байгаа кк. 
Хэрвээ би сайн явах, сайхан амьдрах заяатай бол энэ яалтчгүй миний охины хувь тавилан л даа. Охины заяа түшээд үнэхээр ирсэн цагаасаа хойш миний амьдралыг өөд нь татаад байгаа. Одоо би сайхан амьдарнаа, амьдарна. Гоё өөдрөг үг сонсох чинь бас сэтгэл зүйд нөлөөлөөд ач холбогдолтой л байдаг байхгүй юу. 
Ийм сайн заяатай, сайхан амьдрах тавилантай эмэгтэйг олж харахгүй, зөрж өнгөрөөд байгаа залуучууд хохь нь шд гээд байхгүй юу хахаха. За за солиорч эхлэх нь байна шүү, ингээд зогсоё. 
Өнөөдөр яагаад ч юм нийслэл салат, бууз идэж сүүтэй цай уумаар санагдаад байх юм кк. Цайны цагаар бүр гадагшаа гарч, бууз олж иднээ ерөөсөө. Тэр болтол гоё дуу сонсоод сууж байхаас... Энэ Энрикю Иглесиас яагаад ийм гоё, тач хоолойтой байдаг байнаа. Монголд ийм залуу байсан бол би ёстой солиортлоо, ухаан алдталаа дурлачихсаан ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Айдас

Өчигдөр орой ямар их айваа. Унтах гээд хэвтсэн чинь дээд айлд гэнэт пижигнээд явчихсан. "Гар, зайл" гээд байгаа дуулдсан. Тэгээд удалгүй л нэг согтуу юм хашгичаад л, бүгдийг нь ална, агсан тавина гэж орилоод айл айлын хаалга балбаад эхлэв. Удалгүй  манай хаалга  ч пижигнээд л явчихсан. Босон харайгаад дурангаар харсан чинь орцны жижүүр юмуу, нэг аймаар царайтай хүн шатны доогуур сүүтэгнээд байдаг байсан, тэр байгаа юм даа. Дээд айл руу яах гэж орсон юм бүү мэд, хөдөөнөөс ирсэн айл байдаг юм. Бодвол тэгээд юм бодохгүй хаалгыг нь нүдэхээр гэртээ оруулчихсан байх. 
Би айсандаа шууд 102 луу залгасан чинь маш хурдан утсаа авсанаа хаяг хэлүүлж аваад л "дуудлага хүлээж авлаа" гэсэн. 12 минутын дараа 9911-тэй дугаараас "Амрыг эрье. Дуудлагын дагуу ирлээ" гэж байналээ. Ёстой шуурхай юм байна. 
Манай хаалгыг балбаад эхлэнгүүт хамт ажилладаг байсан, доод айлын залуу гарч ирээд өнөөхийг бариад авсан. Азаар манай орцонд хамт ажиллаж байсан хүмүүс амьдардаг болохоор бас гоё юмаа. "Өнөө Тунгааг чинь айлгачихлаа, охин нь айгаад сүйд болно" гээд гараад гүйсэн гэсэн, нээх хөөрхөн ккк. Би дурангаар харангуутаа, нээх зориг орж гарч ирээд "102 дуудчихсан" гээд байгаа юмаа. Нөгөө согтуу чинь намайг цагдаа дуудсан гээд мэдчихсэн. Одоо яанаа.
Аль анхны цас орсон өдөр гадаа нэг хүн цас цэвэрлэж байна гээд өдөржин цемент нүдээд байсан юм. Цас цэвэрлэж байгаа юм чинь гээд л тэвчээд байсан чинь сүүлдээ дуу чимээ нь бүүр дарамттай санагдаад... Амралтын өдөр байсан болохоор тэсэлгүй балкон дээр гараад "аяархан цэвэрлээч" гээд загначихсан юмаа. Миний ам ямар болох биш кк. Тэгсэн тэр муу согтуу толгой цас цэвэрлэж байсан юм байж. Тэгээд "намайг цас цэвэрлэж байхад чи загнасан" гээд хашгичаад байналээ. Намайг бүр хорхойтой араандаа зууж явж байгаад өчигдөр агсан тавьсан юм шиг байна.
Охиноо айж байгаа болов уу гэж бодоод буцаж ороод харсан чинь нам унтаж байсан. Тэгээд тайвшрангуутаа буцаж орцонд гараад, цагдаад ховлоод ккк. Гарч ирж согтуу толгойг барьж авсан залуугийн эхнэр нь өнөөдөр хорооны цагдаад бичгээр гомдол гаргаж өгөхөөр болсон. Өчигдрийн цагдаа заавал бичгээр гомдол гаргаарай гээд байсан юм.
Гэртээ орчихоод гэнэт айснаас болоод зүрх дэлсээд тайвширч чаддаггүй. Урьд нь ерөөсөө ийм айдас мэдэрч үзээгүй юм байналээшд. Муу ч гэсэн нэг эр хүний нөмөр, нөөлөг хэрэгтэй юм байна. Нээрээ юу ч боддоггүй явж. 
Дээд давхарт байдаг, хүүтэйгээ 2-лхнаа амьдардаг найзыгаа яасан бол гэж бодоод бас санаа зовов. Тэгсэн "Би дандаа л ийм айдас мэдэрдэгшд. Орой үдэш машинаа тавихдаа бүр их айдаг" гэнэ. Би машингүй болохоороо анзаардаггүй байсан юм байна л даа. Хүү нь унтаагүй байсан болохоор айгаад уйлсан гэнэ.
Тэдний хүү ч яахав удахгүй том болоод айхаа болино. Миний охин том болоод ч нэмэргүй гэж бодсон чинь бүүр их санаа зовдог байнашд. Одоохондоо ч яахав, муу ч гэсэн нэг эр хүний хугархай хамт байгаа болохоор кк. Зээ дүү том болоод ажил, амьдрал хөөгөөд тусдаа гараад явчихвал... За за больё, муу юм бодохгүй ээ. Ерөөсөө хүнтэй сууя яршиг гээд байхгүй юу хахаха.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шулга "божнол"

Охины үг хэл улам олшроод, улам л эгдүүтэй болоод байнаа. Хэдхэн хоногийн өмнө Божмой гээд байсан бол өчигдөр Божнол гэж хэлээд байсан кк. Нээх удахгүй Болжмор гэж зөв хэлэх байхаа. 
Одоо утсан дээрх пианогоо гаргаж ирж байгаад намайг хөгжим тогло гээд салахаа больчихлоо. Нэг удаа Гацуурхан дууны аяыг сонсголоороо оруулчихсан юм. Тэрнээс хойш салахаа больсон дарамтлаад кк. Би хөгжим дарж, охин дуулж орой бөөн л дуу хуур болдог боллоо. Маамуу нааш ир дууг бас аяыг нь оруулж сурсан. Тэгж байгаад даралтат хөгжим авч өгье гэж бодогдоод байгаа. Хүүхдийн тоглоомон төгөлдөр хуур ч юмуу эсвэл. 
Охины ангийнхан бүгдээрээ дуучин. Үнэн хөгжилтэй. Орой авч байхад ичихээ мэдэхгүй орилолдоод л дуулаад байнаа хахаха. Одоохондоо ичиж мэдэхгүй нас юм чинь... Ёстой элэг авмаар... Сая цэцэрлэг дээр нь шалгалт ирээд шалгасан чинь охины ангийн хүүхдүүд дээд ангийн хүүхдүүдээсээ их дуу сурчихсан байна гэнээ. 
Өчигдөр оройжин надад хоол, цай өгч тоголлоо. Би идэж байгаа дүр үзүүлж бөөн юм болов. Сүүлдээ бүр миний залхуу хүрээд кк. 
- Пообий уухуу? (Кофе уух уу?)
- За тэгье
- Зааа, май пообий...
Ууж байгаа дүр үзүүлэхээр бөөн баяр дараагийн юмаараа дайлах гээд хаха.
- Бууж итүү? (Бууз идэх үү?)
- Хуужуугууяа итиймүү? (Хуушуур идэх юм уу?)
- Томпоод уухыму? (Компот уух юм уу?)
Өчигдөр орой нээрээ надад хичнээн их хуушуур, бууз, компот өгчихвөө кк. Сүүлдээ "би цадчихсаан, одоо болно" гээд байхад л дайлах гэж зүтгээд... Охин намайг дайлж, би ууж идэж тоглохоор их л зугаатай байсан юм шиг байгаа юм. Эхлээд надад хөгжилтэй байснаа, сүүлдээ залхуу хүрээд эхэлсэн хаха. 
Болжмор шиг шулганаад байгаа болохоор нь өчигдөр "Божнол" гээд нэр өгчихсөн охиндоо.  "Божнолоо" гэсэн чинь "ааан?" гээд байгаа юм даа кк. Өнөөдөр орой мартчихна л даа хахаха.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Миний охины дуртай шүлэг

Өдөр болгон дуу, шүлэг сурч ирээд л байх юм. Энэ Болжмор шүлгэнд дуртай байгаа гэж жигтэйхэн. Гадаа гараад болжмор харангуутаа шууд уншиж энэтэр ккк.
         Божмой божмой өөхөн дөө
         Боо даханд утай даа
         Өв бохоо даады даа
         Өшөн доогуу шугады даа
         Жийв жийв дугады даа
         Жижкэн өөхөн божмой доо
гэж уншиж байгаашд ккк. Үнэн хөгжилтэй. 
Бас Гацуурхан дууг сурчихаж. Гэхдээ гүйцэд сураагүй, хагас дутуу нэг юм дуулаад л байх юм. Одоо шинэ жилээр Хун болж бүжиглэх юм гэсэн. Төсөөлөхгүй байнаа ккк. Дэрэвгэр хормойтой купальник авч өгөөрэй гэж багш нь хэлсэн. Ийм жоохон хүүхдэд таарах нь олдох л байгаа даа?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Чин сэтгэлийн бэлэг

Хүнээс бэлэг авахаас илүү хүнд бэлэг өгөөд чин сэтгэлээсээ баярлахыг нь харах ямар гоё юм бэ? Хэдхэн хоногийн өмнө орон сууцны зээлийг минь бүтээж өгсөн болохоор ажлынхандаа, бас охиныхоо 2 багшид жоохон бэлэг өгсөн юм. Шинэ он гаргахдаа буудуулаарай гээд шампанск, набортой л өгсөн юм. Надад тус болж байгаа хүмүүсийг жоохон ч гэсэн баярлуулах юмсан л  гэж бодсон. 
Охин цэцэрлэгтээ дуртай, бас хөөрхөн дуу шүлэг сураад намайг баярлуулаад байгаа болохоор 2 багшийг нь баярлуулъя гэж үнэхээр хүссээн. Өчигдөр багш нарынх нь ёолк болсон. Өглөө охиноо өгөх гээд орсон чинь багш нь бөөн баяр хөөр болчихсон сууж байна. Дуу хөгжмийн багш болохоор Соёлын тэргүүний ажилтан цол авч. Бас байгууллагынхаа шилдэг ажилтан болсон байна. Сугалаа сугалаад цалингийн 15%-р шагнуулсан гэнэ. Ёстой аз, од 2 нь зэрэгцээд гийгээд гэрэлтчихэж кк. "Чи надаа ийм олон шагнал дагуулсан бэлэг өгсөн, ёстой их баярлалаа" гээд бөөн баяр болов. Хүний тэгж чин сэтгэлээсээ баярлаж байгааг харсан чинь надад хичнээн гоё санагдав гээч. Миний өгсөн жижигхэн бэлгийг тэгж хүлээж авсанд нь би бүүр их баярлачихлаа. 
"Би 20 гаран жил улсад ажиллахдаа ингэж шагнуулж үзээгүй, ёстой гоё байнаа" гээд л баярлаад байсан. Сэтгэл нь хөөрөөд юу ч идэж уугаагүй, хэт баярлахаар хоолойгоор юу ч ордоггүй юм байна гэж инээд хүргээд кк.
Би сайн санаж, сайхан сэтгэлээ шингээж өгсөн бэлэг болохоор гоё энергитэй байсан байх. Дахиад бүүр олон хүнд бэлэг өгөөд баярлахыг нь хармаар санагдчихлаа ккк. Надад баярласан тэр хүмүүсийн сэтгэл миний хувьд хамгийн гоё бэлэг болдог юм байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Давсгүй, чихэргүй...

Яг одоо надаас "энэ дэлхийн хамгийн сайхан амттан юу вэ?" гэж асуувал би ДАВС гэж хариулнаа. Өнөөдөр давсгүй хооллолтын 3 дахь өдөр. Өглөө сахаргүй, сүүгүй кофе уусан. Өнөөдрөөс сахаргүй цай, кофе ууж байх төлөвлөгөөтэй байгаа. Цай, кофе сахаргүй уух ч асуудалгүй ээ. Маргаашнаас төмсийг жагсаалтаас гаргана. Гурилыг харин хэзээнээс гаргадаг юм билээ кккк. Гүрийж байгаад 10 хоночихвол... 11 дэхь хоногоосоо давсны хэрэглээгээ 50%-иар хорогдуулна гэж бодоод байгаа. Дандаа огт давсгүй хоол иднэ гэдэг бас арай ч амжихгүй асуудал юм шиг байнаа. Тэвчээрийн тэлээ тас үсрэх гээд л байна шүү ккк. 
Өчигдөр өглөө гараад ирсэн чинь тэнгэрт хөмсгөн сар гарчихсан байсан юм. Охин хараад шууд уулга алдаад... Нээх хөөрхөн. "Шая, үжиктэй шая эйн" гээд байсан юм. Юу гэж хэлээд байгааг нь би ойлгодоггүй ээ. Орой юу гэж хэлснийг нь мэдэх гээд "Өглөө тэнгэрт ямар сар гарсан байсан билээ?" гээд асуусан чинь "Үжиктэй шая эйшэн. Гоё гоё шая..." гэнээ. Мунхаг би ойлгодоггүй ээ. Бодож бодож гоё гэж хэлсэнийг бодоход "үзэсгэлэнтэй сар" гэж хэлсэн юм байна гэж орчууллаа кк. Цэцэрлэг дээр багш нь үлгэр ярьж өгөхдөө үзэсгэлэнтэй гээд ярьдаг байх. Үзэсгэлэнтэй сар, үзэсгэлэнтэй гүнж гээд үлгэрт гардаг л биз дээ.
Гэснээс нүүнэ гээд зарим нэг хэрэглээ багатай зүйлээ хайрцаг саванд хийгээд баглаад хураачихсан юм. Охиныхоо ном, дэвтэр, харандааг бүгдийг нь далд хийгээд баглаад боочихсон. Тэгсэн уржигдар:
- Миний андаа аанайн? (Миний харандаа хаана байна?)
- Ээ бухан мээн, миний андаа аанайн? (Ээ бурхан минээ, миний харандаа хаана байна?)
- Бухаааан, миний андаа аанайнаааа? (Бурхаан, миний харандаа хаана байнаа?)
гэнээ хахаха. Харандаагаа бурханаас асуугаад байхдаа яахав дээ ккк.
Өчигдөр орой бас:
- Миний жаажиг аанайн? (Миний тапочки хаана байна?)
- Миний жаажиг аанайнаа? (Миний тапочки хаана байнаа?)
- Май, энэ....
- Зааа, альлаа (Заа, баярлалаа)
гэсэн яриа өрнөв кк. 
Ойрд охинтойгоо жоохон ширүүн үзэж байгаа кк. Намар өглөө хэд уйлуулаад дэлгүүр оръё гэхээ больчихсон юм. Харин орой болгон өрөвдөөд дэлгүүр дагуулж орж, заасан юмыг нь авч өгсөөр байгаад бүр давраачихаж... Одоо ингэж даварсаар байгаад шүдээ хорхой идүүлвэл яана гэж бодоод, оройны дэлгүүрийн асуудлыг бас болиулахаар шийдэв. Нэг оройжингоо ажлын хажуугийн дэлгүүр орохгүй гэж загнаад баахан уйлуулсан. Маргаашнаас нь тэр дэлгүүр оръё гэхээ больчихсон. Харин гэрийн арын дэлгүүр орох гэж уйлсан хэвээрээ. 2-3 хоног тийшээ дагуулж орж байгаад бас л нэг өдөр тас загнаад, уйлуулаад оруулаагүй. Өчигдөр тэгсэн чинь номондоо орчихож кк. Юу ч хэлэхгүй, дуугай л гэртээ орлоо. Нэлээн орой болсон хойно нээх өрөвдөлтэй "Жийжээ баабаа" гэнээ. Тэгэхээр нь өрөвдөөд ганц ширхэг жижиг шоколад өгсөн чинь аймаар жаргалтай сууж байгаад идчихсэн. Ингээд өрөвдөөд хүүхдээ хорлох гээд байдаг байхгүй юу. 
Одоо энэ чигт нь дэлгүүр орж, дуртай юмаа зааж авахуулдагийг нь болиулнаа. Гэхдээ бас чадахгүй юмаа, хэдэн ширхэг чихэр, шоколад, бохь аваад цүнхэндээ хийчихсэн. Өглөө ангидаа ороход нь нэг ширхэгийг өгөөд оруулаад байгаа. Тэгэхгүй бол айлын хүүхдүүд юм барьж ороод хүүхэд горьдоогоод байдаг юм шиг байгаа юм. Ангидаа ороход нь чихэр өгөхөөр нүд нь сэргээд л "Заа" гээд л бөөн баяр болох юм. 
Би давснаас гарах гээд, охиноо чихэрнээс гаргах гээд үзэж тарж байна дөө.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Тэвчээр бүхнийг ялна

Огт давсгүй хоол идэхээр турж байна гээд твиттерт хүмүүс бичээд байхаар нь би бас дуурайгаад өчигдрөөс эхлээд давсгүй хоол идээд эхэлсэн. Махыг давсгүй чанаад идэхэд лав зүгээр юм байна. Түүхий сонгинотой идэхээр бүр зүгээр юм гээч кк. Будаа бол харин ёстой явахгүй юм байналээ. Жигнэсэн ногоо бол болж байнаа. Төмс, гурилнаас харин арай л татгалзаж чадахгүй байнаа. Давсгүй мах, төмс чанаад, ногоо жигнээд л аваад ирлээ. Өдөр идэх гээд... Ямар ч байсан 10 хоног гүрийгээд давсгүй хоол идээд үзнээ. Тэвчинэ дээ.
Эхлээд давсгүй идэж сураатахъя. Дараа нь төмс, гурилнаас гарч чадахнуу, үгүй юу? Төсөөлж чадахгүй л байна шүү. Сахарнаас бол чадахгүй байхаа даа. Чихэр, шоколаднаас татгалзчихвал амьдрал утгагүй санагдах байхаа хахаха. Гэхдээ хэрэглээгээ багасгахыг хичээнээ.
Тэвчээр бүхнийг ялна гээд өөрийгөө зоригжуулаад л сууж байна даа. 
Охин амралтын өдрөөр бие нь жоохон хямраад... Өчигдөржин орондоо хэвтлээ. Ер тэгж хэвтдэггүй хүүхэдшдээ. Бас юу ч идэхгүй, хоол идэх дургүй байсан. Тэгэхээр нь бас л гараа гаргаад сармистай, хонины махтай бантан хийж өглөө. Тийм хоол хийж өгөхөөр овоо идээд... Ер нь бол монгол хүнд монгол хоол л хамгийн сайн эм, эмчилгээ болдог юм байнаа. Орой нь тэгээд сэргээд, дуугаа дуулаад, инээж баясаад, босож гүйгээд эхэлсэн.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Охины яриа

Хэлд орж байгаа хүүхэд нээрээ ямар хөөрхөн юм бэ? Юу ярьж байгааг нь ойлгохгүй заримдаа бас асуудал үүсэж л байна. Яриа нь сайн ойлгогдохгүй ч гэсэн ямар ч байсан орчин тойронд болж байгаа бүх процессийг маш сайн ойлгоод яриад байдаг юм байна. Юугаа ч мэдэхгүй хүүхэд гэж хэлж огт болохгүй нь. 
Цэцэрлэгээс нь аваад гарч явсан чинь цэцэрлэгийн хойд талд баригдаж байгаа барилга дээр юм нүдэж байгаа чимээ гарлаа. Тэгсэн охин:
- Юу дучийнаа? (Юу дуугарч байнаа) гээд нүдээ эргэлдүүлж байна. 
- Мэдэхгүй ээ, юу дуугарсан бэ?
- Ааааан тэнд дучийн (Аан тэнд дуугарч байна) гэснээ барилга руу зааж байна. 
Нээх хөөрхөн, бүр эгдүү хүргээд хаячихсан кк. 
Заримдаа би яриаг нь ойлгохгүй уурлуулаад бөөн юм болж байгаа юм чинь. Нэг орой:
- Жоок айнэйн? гэхээр нь би ойлгодоггүй.
- Юу гэнээээ?
- Жоок айнэйнаааааа гээд бүүр уурлаад цовхчоод бөөн юм болов. 
- Юу юм бэ? Би ойлгохгүй байнашдээ гээд би бас уцаарлаад кк. 
Нэг хэсэг хоёулаа бие биенээ ойлгохгүй бөөн бачуурсан чарлаан болоод хаха. Тэгсэн  охин гэнэт унтлагын өрөө рүү гүйж орсоноо горшокоо бариад том өрөө рүү гүйж орсоноо бушуухан суугаад авсан. "Горшок хаана байна?" гэснийг нь би ойлгохгүй бөөн асуудал үүсгэчихэж. Байнга том өрөөнд байж байдаг горшокийг нь ядаж байхад унтлагын өрөөнд аваачаад тавьчихаж л дээ.
Би заримдаа мэдээ хараад сууж байхдаа буйдан дээр суугаад өвдгөн дээрээ дэр тавиад, дэрэн дээрээ дэвтэр тавьж байгаад юм бичээд суудаг юм. Тэгсэн ойрд бас намайг дуурайж тэгж сууна гээд байдаг болчихсон. Коридорт хаяж болохгүй, бас хэрэглэж болохгүй хайрцаг дүүрэн дэвтэрнүүд байдаг юм. "Онц сурлагатан" агаагийнх нь хичээлийн дэвтрүүд кк. Эхний хэдэн хуудас дээр нь бичээд л тэгээд үлдсэн хуудсууд нь цоо шинээрээ, бас нүүрэн дээр нь нэр хаяг нь байдаг болохоор би хаяж чадахгүй коридорт ялгаад тавьчихсан юм. Тэгсэн одоо тэр дэвтэрнүүдээс охин аваад л цэвэрхэн хуудаснууд дээр нь сайхан сараачдаг ажилтай болсон. Буйдан дээр суугаад өвдгөн дээрээ томоос том дэр тавиад дэвтэр тавьж байгаад сараачиж өгнө.
- А жучан (А зурчихсан). Тэе тэе дахиад өг гээд коридор луу заана. 
Үнэн залхуутай. Намайг тайван суулгахгүй. Би охиндоо захирагдаад байн байн үүд рүү явж дэвтрийг нь сольж өгөх гэж ядаргаа болж байгаа юм чинь кк. 
         Хууун жийнээ бийшэээ
         Хучаа өөеөө увааяа
         Диймээ хөө аааан
         Гоёо гоёо гоёо
гэж дуулаад байгаа кк. Аяыг нь маш зөв аялж байгаа. Үг нь л тод биш болохоос.
Бас ингэж дуулдаг юм:
         Дээээ мммммм онгоч
         Дооо ядаг мажийн
         Дээшээ ммммм бөмбөө
         Татай шайхан нойшооёо
гээд л нээх хөөрхөөн ккккк. Дуулах үнэхээр дуртай. Ангийнх нь багш дууны багш болохоор тэдний ангийн бүх хүүхдүүд орилоо хахаха. Охиноо авч байхад л  ээж ааваараа хувцсаа өмсгөж байгаа маамаанууд дуулах гэж үзүүлж өгч байгаа юм чинь. Орилоод л, гингинээд л янз бүрээр үзэж тарнаа ёстой эгдүүтэй. Багш нь өдөржин хөгжим хангинуулаад, дуулуулчихдаг юм шиг байгаа юм.
         Бөөө мммм бөмбөө
         Буууу мммм өнгөлөөөө
         Намаа мммм үйлийдэг
         Чамаа мммм элнэдээ
гэж дуулаад байгаа юм даа бас. Дунд талын үгнүүдийг нь бүгдийг нь хаячихаад байгаа юм энэ дууны. Ямар учиртай юм бүү мэд. Мэдэхгүй байгаа юм уу, эсвэл хэлж чадахгүй байгаа юм уу?
Хамгийн сайн дуулдаг дуу нь "Маамуу нааш ир" л юм шиг байна. Аяыг нь ч тэр үгийг нь ч тэр алдаагүй дуулаад байгаа. Үгээ тод хэлж чадахгүй л болохоос биш. 
         Маамаа наааший
         Манаад оёлаа толий
         Аав ээж оёоёы
         Ачий толоо бий шүү
         Моё унаж дахийяа
         Мажийн бажь явийяа
         Ноом шонин уншийяа
         Ногоон модоо таяийяа
Орой гэртээ ороод л агаа нь байхгүй бол над руу нээх сүрхий харсанаа:
- Энэ агаа нь ааччуу? (Энэ агаа нь хааччихав) гэж асуунаа. Яг том хүн шиг. Би тоож сонирхоогүй байхад кк.
Одоо ч нэг үеэ бодвол хамаагүй амар болж. Юу хүсэж байгаагаа хэлээд байгаа болохоор. Ам нь цангавал юу уумаар байгаагаа хэлчихнэ. "Ундаани ууяа, таяаг ууяа, шүү ууяа, уш ууяа" гээд л... Өлсвөл "ойл идий" гээд... Бие засах болвол "жээ жээ, баа баа" гээд ккк. "Гадаа гаеий, атуушанд шууя, мажийнд шууя, чэчэлэгтээ явий, хучаа өший, дэгүүе оеий, жийжээ авий, зайем идий" гэх мэтчилэн зөндөө яриаг нь ээж нь сайн ойлгодог болсон болохоор ямар ч байсан харь гаригийн хэлийг нэвтрэлцээд харьцаад л байна ккк. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дуулиант оюутан нас

Хэдхэн хоногийн дараа манайд ирэх гэж байгаа "MLTR" хамтлагийн дуунуудыг сонсонгоо ажлаа хийгээд сууж байна. Би "Михаил рокоор занималджийн" гээд орчуулчихаад байгаа кк. Үнэхээр гоё уянгалаг дуунуудтай шүү. Сонсох тусам оюутан насандаа эргээд оччихмоор, сэтгэл хөдлөөд уйлмаар ч юм шиг... Нэг л сонин мэдрэмж төрөөд байна. Гоё мөртлөө гунигтай ч юм шиг. Мэдэхгүй ээ... 
Оюутан байхад англи хэлний хичээл дээр энэ хамтлагийн дууг дуулж сурдаг байж билээ. Уянгалаг аялгуутай, зөөлөн хэмнэлтэй болохоороо хэл сурж байгаа хүмүүс дуулахад их тохиромжтой юм шиг байгаа юм. Энэ хамтлаг ирэх сураг гарсанаас хойш оюутан цаг минь дурсагдаад сэтгэл гэгэлзүүлээд байгаа. Дууг нь сонсохоор бүүр ч их...
Дээд сургуулийн ангийнхантайгаа одоо ч бараг тааралдахаа ч больж дээ. Үй зайгүй 3 найз бүсгүйн 2-той нь одоо болтол холбоотой байгаа. Нэг маань том дарга болоод завгүй алга болсон. Бусад нь ч тэгээд чимээгүй мөр мөрөө хөөгөөд сураг алдрах юм даа. 
Манай ангийг хамгийн гоё охидуудтай анги гэдэг байсан юм.  Ямар сайндаа нэг удаа компьютерийн танхимд юм хийгээд сууж байсан гадны 2 залуу багшаас "энэ миссүүдийн анги юм уу?" гэж асуусан гэнээ.  Тэгж асуусан гээд ярьсан чинь манай хөвгүүд "бид нар тэгвэл мистерүүд" гээд учиргүй барьцаж билээ ккк. Бид нарыг мисс гэж хэлсэн гээд охидууд онгироод, бид нар тэгвэл мистер гэж хөвгүүд босож ирж цээжээ дэлдээд хөөрхөн шуугиан болоод өнгөрч байсан юм.
1-р курсэд манай анги 2-хон эрэгтэйтэй байлаа. Нэг нь алга болчихвол "манай ангийн хөвгүүдийн тал нь хааччихваа?" гээд л инээлддэг байлаа. 2-р курсээс жилийн чөлөө аваад орж ирж байгаа 2, өөр ангиас шилжиж ирсэн 1 гээд 3 залуу нэмэгдээд овоо 5 залуутай болж билээ. Сайхан гарууд хааяа 5-уулаа нийлээд алга болчихдог байв. Архидаад алга болдог хаха. Тэгсэн нэг удаа ЭЗО-н багш "танай ангийн хүнд нэртэй хүнд гарууд хааччихваа?" гэнээ. Тэгж хэлэхээр нь бид хэд ямар хүнд нэртэй, хүнд гарууд гэдгийг анзаарч бөөн инээдэм болоод кк. 2-нх нь нэр 10 үсэгтэй, 1-нх нь 11 үсэгтэй,  1-нх нь 12 үсэгтэй, үлдсэн 1-нх нь 13 үсэгтэй аймаар хүнд хүнд утгатай нээрээ хүнд гарууд байсныг бид нар анзаардаггүй байсан байналээшд. Тэрнээс хойш нөгөө хэдийгээ хүнд нэртэй, хүнд гарууд гэж шоолдог болчихсон. Сонирхолтой нь манай 5 хүнд гарын хэн нь ч тамхи татдаггүй байлаа. Архийг бол хөнтөрнөө хаха. 
Охидууд зав зай л гарвал косметикоо дэлгээд л будаг шунх, хувцас хунар яриад тойроод суучихдаг байлаа. Тэр ярианд манай хүнд гаруудын дургүй гэж... Хажуунаас сонсоод л залхуу нь хүрдэг байсан юм шиг байгаа юм ккк.
Манай охидууд лекцэн дээр бол нээх мундаг царайлаад хамгийн урд суудлуудад очоод суучихдаг байлаа.  Урд талын хэдэн суудлыг бүр өмчлөөд авчихсан, өөр хүмүүс суучихвал учиргүй дургүйцдэг байж билээ. Яах гэж тэгдэг байсан юм болоо кк. Өөр оюутнууд суучихсан байвал тэрүүхэн тэндээ аашлаад, хялалзаад хөөрхөн нь аргагүй уураа илэрхийлчихнээ хаха.
Хичээл тараад л бидний хэсэг нөхөд дэлгүүр хэсье гээд гараад харайчихдаг байсан юм. Хамгийн их ордог дэлгүүр нь одоо Их монгол ресторан байгаа байранд байсан Боржин гэдэг дэлгүүрт... Тэгээд Топ шоп орно. Өөр олигтой дэлгүүр байдаггүй байсан юм болов уу? Хичээл тарахаараа дэлгүүр хэсэх ямар ч дуртай байсан юм. Одоо ч дуртай л даа, гоё сэтгэл сэргээдэг юм чинь дэлгүүр хэсэхэд кк. 
Нэг удаа торт идмээр санагдаад бид 4 мөнгөө нийлүүлж байгаад нэг торт аваад манай гэрт очоод 4 тэнцүү хуваагаад идчихэж билээ. Идэж дуусангуутаа пологтоод дахиж хэзээ ч торт идэхгүй болов оо. Тэгснээ маргааш нь л өчигдрийн тортыг дахиад идмээр байна гээд санаад эхэлж байгаа юм чинь хахаха. Одоо болтол тэр торт хамгийн амттай байсан гэж ярьдаг юм манай хэд. 
Заримдаа үхрийн жигнэсэн мах аваад манай гэрт очоод будаа агшаагаад холиод идчихнэ. Тэр хоолонд би одоо болтол дуртайшд. Хийхэд амархан бас гоё амттай. 
Бид хэдийн өдөр тутам авч иддэг байсан зүйл нь тэр үед хүмүүс их дуртай  байсан ширхэгийн вафли байсан юм байна. Одоо тэр вафлийг тоож иддэггүйшд. Заримдаа хөөрхий муу 100-н Янзага печенье авч иднээ. Өлссөн үед их гоёшд. 150 төгрөг гээд ууттай цагаан самар их авч иддэг байсан юм бас.
Манай ангийн нэг охины 10 жилийн ангийнх нь найз, одоо олны танил болоод нэлээд нэрд гарчихсан нэг жүжигчин бүсгүй тухайн үед СУИС-т сурч байхдаа нэг удаа манай ангид ирж багт наадамд бэлдүүлж байлаа. Тэгээд ангийнхандаа очоод манай ангийн охид, хөвгүүдийн хөөрхөн ганганыг бишрээд л ярьж байсан гэсэн ккк.
Гэснээс нээрээ 1-р курсэд орсон жил сургуулийн урлагийн үзлэг болсон чинь манай ангийнхан бэлдэж чадахгүй байсаар байгаад ороогүй юм. Орохгүй байх шалтгаан нь үнэн инээдтэй. Урлагийн үзлэгт бэлдэж байхад хэн нь ч билээ "Хичээлийн эрхлэгч урлагийн үзлэгт орохгүй бол сургуулиас хөөнө гэж байна" гэж хэлснээс болсон юм. Үнэн ч байсан юмуу, худлаа ч байсан юмуу мэдэхгүй. Тэр яриаг сонсонгуутаа бөөн далим. "Бид нар ямар урлагийн сургуульд сурч байгаа юмуу, эдийн засгийн сургуульд сурч байгаашд. Хөөхийг нь харъя" гээд тараад алга болцгоож билээ. Тэгээд үнэхээр урлагийн үзлэгт ороогүй. Хичээлийн эрхлэгч "манай сургуулийн түүхэнд тохиолдож байгаагүй явдал боллоо, бүхэл бүтэн ангиараа сургуулиас зохиож байгаа ажилд оролцсонгүй" гэж уурласан гэсэн кк. Бас л сайхан хүнд гарууд байсан шүү манайхан.
Хааяа хичээл тараад автобусанд суугаад явна. Тэр үед автобус 100 төгрөг байсан юм. Ороод 50 төгрөг өгөөд буруу хараад зогсчихно. Кондутор мөнгө нэмж өг гээд нэхэхээр нь "өгсөн нь их юмшд" гээд ярдаглаад буруу харчихдаг байж билээ. Хамтдаа олуулаа явж байхдаа л тэгж онгирношд. Ганцаараа бол тэгж чадахгүйшд кк.
Бид хэд хичээл тараад дэлгүүр хэсээд явахаараа бас их адал явдалтай учирдаг байжээ ккк. Залуу ч байж, хөөрхөн ч байж. Залуучууд танилцъя гэж их өднө. Зарим нь машинтай явж байснаа  харчихаад эргээд араас дагачихдаг байж билээ хаха. Нэрээ худлаа хэлээд сайхан хошгоруулдаг байсан. Тэр үед гар утас дөнгөж хэрэглэж эхэлж байсан үе болохоор бид нар ямар утастай байсан биш. Харин гар утастай залуучууд биднийг их хоргоодог байж кк.
Нэг удаа 2 найзтайгаа 3-лаа сургуулийн гадаа  замын хажууд сууж байсан чинь тухайн үед сургуулийн ойрхон байсан нэг компаний босс, одоо гишүүн болчихсон нэгэн этгээд  машинтайгаа хажууд ирж зогссоноо:
- Юу хийцгээж байгаа юм, охидуудаа гэнээ. Тэгсэн манай нэг найз:
- Сууж байгааг харж байгаа биз дээ гэж өөдөөс нь хэдэрлэв.
- Салхинд гарах уу? гэхээр нь миний бас хэдэр зан хөдлөөд:
- Салхинд л сууж байнашд гэчихсэн чинь уур нь хүрээд давхиад явчихаж билээ хаха.
Дээд курсын залуучууд бас их өддөг байсан юмаа. Номын санд сууж байхад ойрхон ирж суучихаад яриа өдөөд л, хичээл зааж өгөх нэрээр танилцана. Тараад явахаар зарим нүүрэмгий нь шууд хүрч ирээд яриа өднө, зүг нийлвэл цуг явъя гэнэ. Сүүлдээ дээд курсын хэдэн залуутай найзууд болчихсон. Хичээл тараад л сургуулийн ойрхон пабад ороод пиав уугаад буу халаад суучихдаг байлаа. Тэр хэдийн пароль нь "хичээлээ давтах уу?" гэдэг байсан хаха. Хичээл давтъя гэнгүүтээ пиав уугаад суучихдаг аан. Тэр үед надад дурласан дээд ангийн залуу одоо болтол над руу ярьдаг юм. Одоо болтол надад хайртай гэсэн кк. Би даанч тоож сонирхохгүй гачлантай хорвоо юм даа ккк. Тэр үед хамт хичээл давтах нэрээр пиавддаг байсан залуучууд одоо бүгд томорцгоочихсон, мундаг явж байгаа. Манай сургууль ч угаасаа мундагуудын сургууль л даа гээд онгироод байхгүй юу кк. 
Оюутан байхад үерхдэг байсан залуу одоо нэг банкинд нэлээн дээгүүр албан тушаалд байгаа. Одоо хааяа мессенжэрээр л холбогддог юм. Намайг охиноо төрүүлсний дараа миний өмнөөс зөндөө их баярлаж байна гээд... "Одоо би чамайг эргэж очилтой биш данс руу чинь мөнгө шилжүүлчихье, охиндоо хэрэгтэй юмыг нь авч өгөөрэй" гэхээр нь "хүрээд л ирэхгүй юу" гэсэн "үгүй үгүй болохгүй" гээд бөөн сүр болж байсан юм. Гэснээс хамт дээд сургуульд байсан, дараа нь хамт ажиллаж байсан нэг залуу намайг "эрийн тэнгэртэй ч ханийн тэнгэргүй" гэж шоолоод... Бараг л үнэн юм шигээ хахаха. Хөөрхий минь надтай хаа очиж дандаа сайн бас сайхан залуучууд учирдаг байсан юм кк. Хамгийн миа нь миний охины аав... За хэрвээ нөгөөх чинь энэ блогийг мэддэг, орж ирж уншдаг бол уур нь хүрэх байх даа хаха. 
За ер нь ингээд зогсоё. Үг олдож, үхэр холдлоо. Нэг мэдсэн чинь сайхан хадуурч байна. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шинэ жилийн төлөвлөгөө

Их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов кк. Хагас сайн өдөр  барилгын компанитай тохиролцсоноороо зээлийн шийдвэрээ барьж очоод байрны түлхүүрээ авчихна гэж бодоод гэрээсээ гарахдаа охиндоо:
- Ээж нь яваад шинэ байрныхаа түлхүүрийг аваад ирье гэсэн чинь охин:
- Үгүй, түхүүе авч чатку (түлхүүр авч чадахгүй) гэнээ.
- Яагаад?
- Түхүүе авч чаткуээээ,
- Тэгээд хэдүүлээ шинэ байрандаа орж чадахгүй юм уу?
- Чатку,
- Шинэ жилээр орж чадах уу?
- Чатна
- За чи битгий худлаа яриад муу амлаад бай, би яваад ирье гээд гараад явсан. 
Үнэхээр очоод түлхүүрээ авч чадсангүй. Охины хэлснээр болчихдог юм даа. Зээлийн шийдвэрээ авчраад нэмэлт гэрээ байгуулаад байрныхаа түлхүүрийг аваад нүүгээд орж болно гэж байсан чинь очингуут хувирчихсан сууж байх юм. Заавал байрны ордер гарахаар оруулах юм гэнэ. Ёстой тэнэгээ. Тэгээд өөрсдөө хурдан ажлаа хөөцөлдөхгүй байж байр захиалагчдыг хохироогоод ямар хэрэг байнаа. 
Тэгээд байрандаа нүүгээд орчихож болно, гэхдээ өөрсдөө битгий амьдар гэж авдаг юм даа. Ордер гартал тэгээд хаана амьдар гэж байгаа юм бол? Аргаа бараад байраа зад цэвэрлээд нүүж ороход бэлэн болгочихоод гэртээ ирлээ. Бээлий өмсөлгүй шал угаачихсан чинь гар сайртчихсан кк.
Шинэ жилээр орж амжвал одоо дүүрч гэж бодоод сууж байна. Шинэ оныг шинэ байрандаа угтмаар байнашд. Байрандаа оронгуутаа ёолкоо засна гээд төлөвлөчихсөн байсан чинь будаа болчихлоо. За яахав, хаашдаа орох нь л тодорхой болчихсон юм чинь гээд тайвшраад сууж байна. 
Гэснээс энэ жил шинэ жилийг жинхэнэ утгаар нь тэмдэглэнэ. Ноднин зүгээр л амраад өнгөрөөчихсөн. Охин арай ойлгохгүй юм чинь гэж бодоод... Цаадах чинь одоо "шинэ жилээе балаажаа өмшөөд гоё болно тэмээ?" гээд л яриад байгаа. Нэг удаа "шинэ жил болохоор ёолкоо засаад, чамд гоё платье өмсгөөд гоё тэмдэглэнэ" гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь мартахгүй яриад байгаа юм даа. Дэлгүүрийн ёолк, чимэглэлийг хараад "шинэ жил" гээд байгаашд. Мэдэхгүй гэж бодсон чинь мэдээд байна.
Энэ жилээс эхлээд шинэ жилийг жинхэнэ утгаар нь тэмдэглэж охиныхоо хүүхэд насны дурсамжийг гоё болгоно. Яг аав надад өвлийн өвгөн жинхэнээсээ байдаг, бас унтаж байхад нь ёолкны доор бэлгийг нь авчирч тавьчихаад явдаг гэж итгүүлж байсан шиг... Би бас охиноо тэгж итгүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хүүхэд нас л юм чинь үлгэрт итгэж, хөөрхөн гэнэн хүсэл мөрөөдөлд автаж өнгөрвөл гоёшд. Хожим дурсахад гоё, хөгжилтэй. 
Хөгжимчин хүргэнээ өвлийн өвгөн болоод, бүжигчин зээ дүүг цасан охин болоорой гээд даалгавар өгчихсөн. Анх хүргэн болж байхдаа 2011 он гардаг жил уут дүүрэн бэлэг үүрчихсэн өвлийн өвгөн болж орж ирээд гэр дүүрэн баяр хөөр болгож байлаа. Охин тэгэхэд ой хүрээгүй байсан болохоор юугаа ч мэдээгүй өнгөрсөн. Манай нэг Австралид байгаа найзын 5 настай охин манайд ирчихсэн байсан юм. Ээжийгээ санаад байхаар нь гэртээ авчраад охинтойгоо цуг хэсэг байлгасан юм. Тэгээд өвлийн өвгөн хараад баярласандаа бараг л дэлбэрээгүй кк. Ёстой хөөрхөн. Найзын охин лав тэр жилийг хэзээ ч мартахааргүй болсон байх.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS