Би охиноо үнэхээр гайхаж байнаа. Хэлд орохгүй удаад байгаа ч гэсэн тэр ой тогтоолт, сэтгэхүй бол үнэхээр өөр байнаа. Интерном руу дагуулаад орсон чинь надад байдаг номнуудыг харахаараа л энэ энэ гээд заагаад байсан. Манайд байдаг ном байна гээд байгаа юм шиг байгаа юм. Миний утсыг бараг надаас илүү эзэмшиж байна. Хэн ч зааж өгөөгүй байхад нэг мэдэхэд л өөрөө учрыг нь олчихсон байх юм. Өчигдөр дууны бичлэг хийхийг олоод мэдчихэж. Утас бариад үглээд яваад байхаар нь харсан чинь утсан дээр бичлэг хийгээд явж байна. Бичиж дууссан хойноо бичлэгээ сонсоод инээмсэглээд л өрөөн дотуур холхиод байх юм. Утасны функц болгоноор оролдож үзээд туршаад байдаг байхаа. Тэгж байгаад зориулалтыг нь олоод мэдчихдэг байх.
Ааш нь олдохгүй, яг өөрийнхөөрөө зүтгэнэ. Хэрвээ би юм зааж өгөх гэвэл үгүй үгүй гээд сонсохгүй, аягүй сонин. Огт анзаарахгүй байгаа дүр үзүүлээд зөнд нь орхичихвол өөрийгөө саатуулаад л яваад байна. Маамуу наашир дуугаа дуулна, бүжиглэнэ, гимнастик хийнэ. Цэцэрлэг дээрээ сурсан зүйлээ л хийгээд байдаг юм шиг байгаа юм.
Сүүлийн үед тоодоггүй байсан тоглоомуудаа овоо тоодог болчихоод байгаа. Арай бага байхдаа 1 өдөр тоглоомоо сонирхоод л тоохоо больчихдог байсан чинь одоо хүүхэлдэйгээрээ тоглоод, пианогоо орилуулаад л суудаг болсон. Нэг ядаргаатай нь намайг Маамуу нааш ир тоглож өг гэж шалаад байдаг болчихлоо. Нэг удаа пиано дээр нь Маамуу нааш ир дууных нь аяыг дараад өгчихсөн чинь...
Өнөө өглөө хар үүрээр 6.30 цагт сэрээд ааваа гэж уйлаад... Хачин хүүхэд шүү. Сүүлийн үед бас овоо дэвшилттэй "ээжээ ааваа ааваа" гэж уйлдаг болчихоод байгаа. Ээжээ гэж огт хэлдэггүй байсан чинь бас овоо нэг удаа хэлдэг болчихоод байгаа ккк.... Аав нь хажууд нь байдаггүй байхад яагаад дандаа дууддагийн учрыг би огт ойлгодоггүй ээ. Ааваа гэж дуудаж уйлахыг нь сонссон хүмүүс бүр гайхаад байгаа юм чинь. Нэг л учир байдаг байх гэж бодоод байдаг юм. Юу ч хамаагүй бариад л утсаар яриад тоглоод эхлэх л юм бол аав нь ярина, эсвэл мессеж бичнэ. Аягүй сонин.
Өглөө уйлаад салахгүй болохоор нь чихэр өгч тайвшруулавшд. Тэгээд шүдийг нь угаахаа мартаад цэцэрлэгт нь явуулчихжээ, яанаа. Шүдийг нь л эрүүл байлгах хэрэгтэй байна. Муухай шүдтэй ч гэсэн эрүүл байх хэрэгтэй биз дээ ккк... Шүд уруул нь яг аавыгаа дуурайчихсан, нээх онцгүй. Би жирэмсэн байхдаа миний хүүхэд битгий л энэ шүд, уруулыг дуурайгаасай гэж боддог байсан чинь нэг ширхэг эд эс ч үлдээлгүй дуурайчихаж байгаа юм даа. Уг нь аавынхаа нүд хөмсгийг дуурайгаад, миний хамар уруулыг дуурайвал хөөрхөн хүүхэд гарна даа гэж бодоод байсан чинь миний хүсэл биелээгүй ээ. За яадгийн, тэгсэн ч гэсэн хөөрхөн л юм чинь.
Хүн хөгжлийнхөө дараагийн үе шат руу орж байгаа юм гэнэлээ. Одоо энэ индиго хүүхэд гэж яригдаад байгаа чинь бидний дараагийн үеийн хүмүүс. Биднээс илүү оюунлаг. Тархины хөгжлөөсөө шалтгаалаад гавлын ясны хэлбэр нь өөрчлөгдөж байгаа юм гэнээ. Тэгээд анзаараад байсан чинь нээрээ бүх хүүхдийн дух нь түнтгэр юм байналээшд.
Хүн хэзээ нэгэн цагт сармагчин байсан нь үнэн л юм бол дараагийн үе шат руугаа орж хөгжих нь зүйн хэрэг. Дараа үеийн хүн төрөлхтөнийг төрүүлж, өсгөх хувь тавилан бидний үед тохионо гэдэг бас л эгэлгүй хувь заяа шүү.
2 Сэтгэгдэл:
hi
ter unen shuu, tungaa.
manai duugiin ohin gehed 3sartai bhdaa humuusiig
yalgaj dongoj bgaag haraad tun ih gaihaj bsan shuu, uneheer nudeeree harsan bolohooroo l itgehees argagui bsan.
odoo oi garantaa atlaa etseg eheesee iluu setgej dongood bgaa ni bur ch sonin.
gedsendee 10 sar iluu bolood garahaaraa ingedeg yumbolov uuu getsgeej ineedem nargian bolgodog ch... yutai ch engiin tolgoi lav bish.
saya barag sar hertei tsetserlegt ogch dasgah gej kino shig l yum boltsgoov.
ter mundag tolgoig olon tomchuud davj setgehed barag sar heregtei bna geheer mundag uu aan kkk..
onoodor manai zulzaga bas zugeergui, ogt uzeegui togloomon deer hezeee yazaanii
hereglej bsan met handaad bur toglood baihiig harahaar denduu sonin bsan, bur sonin ni ene jaahan amitan zurag avahuulahdaa hurtel herhen bayasgalantai garahaa meddeg geheer bur sonin...
neereee sonin ni eej gedeg ugiig heleed bur gaihashruulaad ehelsen, onoodrooos aaav geed bur v useg siiguuleed heleed baih shig sanagdaad baih yum. ug ni mgl ugeer nerleheer hetsuu met bolohoor arai hyalbar nershleer duudaj surgah gesen tuuniig bur tooj helj ogohgui ni bur sonin met... huuhed gej sonin ch yertontsooodoo...
+ nemelt
gehdee ineeedtei ni hun bolgoniiig eej gej nerleed bhaar sonin shuuu.
from hoogoo.
Post a Comment