NTV-ээр бүтэн сайн өдөр болгон гардаг Ганхүү ахын хөтөлдөг Носталгия нэвтрүүлэг гоё тээ. Миний хамгийн дуртай нэвтрүүлэг. Гоё гоё дээр үеийн дурсамж болсон хамтлаг, дуучдын тухай ярихаар тэр үе санагдаад л гоё шүү. Дуу болгон нэг нэг дурсамж тээгээд сэтгэлд үлдчихсэн байдаг юмаа эргээд бодоход...
Тэр цаг үе нь одооныхоос илүү байгаагүй ч гэсэн... Өнгөрсөн дурсамж гэсэн утгаараа илүү үнэ цэнэтэй санагддаг байх л даа. Тэрнээс биш одоо бол дуртай цагтаа л, дуртай дууныхаа клипийг нетээс, зүгээр л гар утсандаа үзэх боломжтой болсоншд. Хүүхэд байхдаа энэ талаар мөрөөдөх ч боломжгүй, ямар ч төсөөлөлгүй байсан даа. Нөхцөл байдлын хувьд бол одоо үе хамаагүй илүү, харин дуртай цагтаа дуртай дууныхаа клипийг үзэх боломжгүй ч гэсэн хааяа нэг боломж тохиосон цагт нь хамгийн дээд зэргийн таашаалаар хүлээн авч үздэг байсан тэр цаг үе, тэр үеийн мэдрэмж үнэхээр гайхалтай.
Бага насны дурсамжуудын том төлөөлөл бол Зөвлөлт-Грузиний хүүхдийн дуу хөгжмийн ансамбль Мзиури, Зөвлөлтийн хүүхдийн дуу хөгжмийн Большой детский хор чуулга, БНМАУ-ын хүүхдийн дуу хөгжмийн Улаан бүч чуулга. Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж бичсэн чинь ямар сонин санагдаж байнаа ккк... Антошка, Антошка гээд хацраа пөмбийлгөөд дуулдаг, эрэгтэй хүүхэд шиг хувцаслачихаад хамгийн сүүлд нь малгайгаа аваад, үсээ задлаад ёсолдог охин одоо ч нүдэнд харагдаж байна. Яг тэр агшныг үзэх мөн ч дуртай байж билээ. Бас Капитан, капитан гээд дуулдаг үсээ дэлдийтэл 2 салаа сүлжсэн охиныг бас үзэх дуртай байсан. Большой детский хор-ын дуунуудыг би одоо ч сонсдог. Үнэхээр амттай, жаргалтай мөчүүд дурсагддаг учраас миний хувьд хамгийн гоё ЭРГЭН ДУРСАХУЙ.

Бага байхад манай том ахад нэг пянз байдаг байсан. Тэрний хавтас дээр нь нэг толгойнуудын зураг л байсан санагдаад байдаг юмаа одоо. Нэг л сайн санахгүй байна. Би буруу санаж байж ч магадгүй шүү. Тэр пянзаа ёстой жинхэнэ нүдний цөцгий мэт нандигнан хайрладаг байсан. Тэрнийг нь би энэ дэлхий дээрх хамгийн мундаг хамтлаг гэж ахаасаа сонсоод, дагаад сонсдог байлаа. Алдарт Ливерпүүлийн дөрвөл Битлез.... Яг чин үнэнийг хэлэхэд надаа Битлез тийм ч тасархай хамтлаг санагддаггүй л дээ. Манай ахын үеийнхэнд л тасархай байсан байх. Гэхдээ гарцаагүй энэ хамтлагийн дуунууд миний нялх балчир охин насны дурсамжийг тээгээд сэтгэлд хадгалагдчихсан болохоор мартахын аргагүй ЭРГЭН ДУРСАХУЙ.
За тэгээд ахын сонсдог байсан дуунууд бол зөндөө. Одоо эргээд сонсоход үнэхээр гоё. Тэр үед одооных шиг үй түмэн хөгжмийн суваг байхгүй, хөгжмийн нэвтрүүлэг нь бараг л 7 хоногт нэг удаа 30 минут гардаг байсан байх. Тэр хугацаанд бас барууны дуунууд явах нь ховор. Дандаа л тэр үеийн зөвлөлтийн эстрадын дуунууд... Зурагтаар олж үзнэ гэдэг бол ховорхон тохиолдол.
Зуны амралтаар гадаадад сурдаг ах эгч нар ирээд 1000 төгрөгний үнэтэй, дөрвөлжин хар магнитофонд гадаадаас авчирсан кассетаа хийгээд байрны гадаа салхилж сууж байхдаа, эсвэл цонхоо онгойлгоод хөгжмөө чангалаад, авчирсан кассет, пянзаа гайхуулж байхад нь л сонсох боломж гардаг байлаашд. Эгч нарыг найрах гэж тэгж гайхуулдаг байсан байхаа ккк. ABBA, Smokie, Bee gees гээд л хөвөрч өгнө. Зарим хамтлаг дуучдынх нь нэрийг би бас мэдэхгүй ээ. Дууг нь л мэднэ. Мэднэ гэчжээ бас.
Жоохон байхдаа ахынхаа сонсдог байсан дуунуудаас нэг дууг аялах их дуртай байсан юмаа. "Еээсс айя кэн бүүгий бүүгий бүүгий..." гээд л авч өгдөг байлаа. Сүүлд том болсон хойноо Baccara гэдэг хамтлагийн дуу гэдгийг олж мэдсэн. Бий жийзийн нарийхан ямаан хоолойгоор дуулж байгаа дуунуудыг сонсох лаг дуртай байлаа. Анхандаа би эмэгтэй хүн дуулж байгаа гэж боддог байлаа. Массачусетс бол гоё дуу. Бас Eagles-н Hotel California байна.
За тэгээд цаашаа Roxette, Pet shop boys, Modern Talking, Europa, Take that... Тэгээд цаашаа итали дуунууд, Pupo, Toto Kutuno, Ricchie e Poveri... гээд нэрлээд байвал барагдахгүй нь ээ. Ингээд зогсоё. Гэхдээ яг энэ үеийн дуунуудыг сонсохоор би жинхэнэ таашаал авдаг. Roxette хамтлагийн бүх дуунууд, Europa хамтлагийн Final countdown, Joy хамтлагийн Touch by touch бол тасархай гоё дуунууд. Юун Битлез, юун АББА.... Шилжилтийн нас, ид дуу, хөгжим сонирхож, үерхэл нөхөрлөл, хайр дурлал ярьж эхэлдэг насан дээрх үеийн минь дуунууд одоо илүү сэтгэл хөдөлгөдөг гэдгийг би анзаарсан. Жинхэнэ ЭРГЭН ДУРСАХУЙ.
Энэ үед захиа моданаас гарчихсан байсан л даа. Гэвч манай нөгөө ангийн нэг банди надаа захиа өгдөг юм байна. Үерхье гээд ккк.... Би ичээд бөөн юм болсон. Тэгсэн манай Заяа гээд орос сургуульд сурдаг галзуу найз тэр бандийг судалж эхэллээ. Шууд тэр үед бидний хэлж заншсан "байнын утас"-аар гэр лүү нь залгаад баахан юм асуучихаж байгаа юм чинь галзуу хог чинь... Байна уу гээд ярьж эхэлдэг байсан болохоор "байнын утас" гэдэг байсан юм шиг байгаа юмаа хахаха. Судалгаа нь юунд чиглэгдсэн бэ гэхээр... Магнитофонтой юу, пянз тоглуулагчтай юу? Магнитофонтой, бас пянз тоглуулагчтай юм байна гэнэ. Энэ нь тэр бандийн рейтинг өсөх том шалтгаан. За тэгээд цаашаа ямар ямар кассет, пянзны цуглуулгатайг нь сонирхлоо. Дахиад л рейтинг нь өсчихлөө. Нэлээн боломжийн цуглуулгатай байсан хэрэг. Цааш нь асуулаа. Дугуйтай юм байна гэнэ. Кама биш Украина л юм байна, гэхдээ яахав дажгүй гэнэ шүү. Оргүйгээс охинтой аан. Кама нь эмэгтэй хүүхэд унахад илүү эвтэйхэн дугуй байсан л даа. Тэгснээ орой 6 өнгөрөөд уулзъя, дугуйгаа унаад тэр тэр пянзаа аваад гараад ир гээд хэдэн пянзны нэр хэлчихлээ. Нөгөөх нь за гэж байна. Орой нөгөөх нь дугуйгаа унаад захисан пянзыг нь аваад хүрээд ирсэн чинь "чи уулзаад байж бай, би жоохон дугуй унаатахъя" гэж авдаг юм даа. Тухайн үед би уурлаад чи өөрөө уулзахгүй юу, харин би дугуй унъя гээд муудалцаж байсан юмаа. Одоо эргээд бодохоор аймаар хөөрхөн санагдаад байнаа кекеке.... Тухайн үед захиж авчруулж байсан пянзнуудын нэг нь Тото Кутуно байсныг сайн санаад байна.
За тэгээд тэр үеийн орос дуунуудыг бол энд бичээд барахгүй байхөө. Мэдээж бас байрны гадаа, бас орцонд гитар тоглоод гоё дуу дуулаад суудаг байсан ах нар, дараа нь миний үеийнхэн, бас брейк бүжгийн үе... Зуны намуухан шөнө байрны гадаах беседка дотор тойрч суугаад гитар тоглоод, намуухнаар зохиомол дуунууд дуулдаг байсан ах нарын дууг би лав сонсох дуртай байсан. Ингээд тоочоод бичээд байвал бүхэл бүтэн роман биччихэж магадгүй юм байна шүү кекеке...
Ер нь би монгол дуу бараг сонсдоггүй хүүхэд байсан юмаа. Одоо ч тиймэрхүү талдаа. Гэхдээ 1990-ээд оны эхэн үеийн монгол дуунууд бол гоёо гоё. Бас л мартагдашгүй дурсамжууд үлдээсэн. Тэр үед надаа хайр зарлаад гүйдэг байсан залуу манай цонхон доор суугаад гитар дараад дуулдаг байлаа. "Жирийн монгол охин" гэдэг дууны үеийн дуунуудыг дуулдаг байсан. "Шөнийн алсад нэгэн цонх..." гээд л... Энэ дууг би бараг олж сонсдоггүй юмаа. Ноднин нээрээ Их хотын үдэш нэвтрүүлэг дээр Айзам-2 хамтлагийн Мөнхбаяр дуулж байхыг сонссон юм байна шүү.
Ёоох яг ингээд бичээд сууж байтал нэгэн эмзэг дурсамж зүрхэнд харваад ороод ирлээ. Надад хайр зарлаад, надад зориулаад дуулдаг байсан тэр залуу... Манай хонхыг ганцхан дараад чимээгүй болчихдог байсан. Тэрний хонхны даралтыг ч би андахгүй. Чавхдаж гүйж очоод л хаалгаа онгойлгоод, сэмхэн гараад явчихдаг байж билээ. Анхны хайрын амттайхан дурсамж. Мэдээж анхны хайр бүтэлгүй байх тусмаа илүү гоё юм шигээ эргээд бодоход. Жам ёсоороо бүтэлгүй л анхны хайр болсон л доо. Шалтгаан нь гэвэл.... Бид 2-н уулзаж учрах ихсээд ирэх тусам аав, ээжийн анхаарал тэр зүгт хандаад эхэллээ. Нэг л өдөр эцэггүй өссөн хүүхэдтэй уулзаад байх хэрэггүй гэсэн аавын муйхарлал. Аавгүй хүүхэд байсан л даа. Аавгүй ч гэж юу байхав, аав нь салчихсан... Гэрт бөөн скандал үүссэн. Гарч орохыг минь цагдаж хориод эхэлсэн тэр үе... Мэдээж зөрүүд ч гэсэн аавынхаа үгэнд ордог дуулгавартай охин байсан болохоор аавын тааллаар болгосон л доо. Нөгөөх маань "эргэн учрах тавилан ч юмуу мэдэхгүй... " гэж хэд хоног цонхон доор гитар дарж дуулаад энэ үйл явдал замхарч байлаа. Тийм ч амархан замхраагүй л дээ, бас тодорхой хугацаа байсаан байсан. Тэрнийг мартах хугацаа лавтай жил орчим байсан санагдаад байна.
Аав минь дээ, аав минь яагаад тэгсэн юм бэ? Тэр муйхарлалын чинь үйлийн үрийг одоо миний охин эдлэх болчихоод байнашдээ.... Үйлийн үр гэж үнэхээр байдаг л юм бол... Ёоо шал сонин болчихлоо. Ингээд дуусгая. Охиноо өрөвдөөд жоохон уйлмаар санагдчихлаа.
Уг нь цаашаа үргэлжлүүлээд бичмээр л байна. Michael Jackson, No mercy, Boyzone, Back street boys... гээд л гоё гоё хамтлаг дуучидтай холбоотой оюутан цагийн дурсамжууд....

3 Сэтгэгдэл:
Сайхан бичсэн байна.
Цааш нь бичихгүй өөр сэдэв рүү ороод дуусгачихын хэхэ
Цааш нь бичсэн санагдахын. Бичсээн, бичсэн санагдаад байна. Өөрийнхөө юу бичсэнийг ч мэддэггүй гэнээ ккк...
Post a Comment