RSS

Залхуу ээж

Ойрд аймаар залхуу хүрээд байдаг болчихлоо. Гэрээ цэвэрлэхээс, хоол хийхээс залхуу хүрээд байдаг болчихлоо. Гол нь охиндоо хоол хийж өгдөггүй над шиг залхуу ээж надаас өөр байдаггүй л байх. Охиндоо хоол хийж өгөхөөсөө залхуураад Номадс ресторан орж бантан авч өгдөг болчихсоон. Гайгүй бантантай юм байналээ, гэхдээ манай охин махыг нь идэхгүй тургиж хаяад байгаа юм даа их сонин. Өнгөрсөн амралтын өдрөөр хоол хийхээсээ залхуураад Сити номадс ороод охиндоо бантан авч өгсөнөөс хойш амтшаад одоо дахин дахин ороод байх шинжтэй болчихсон ккк. Амташсан хэрээ 13 дахина гэдэг болох вий. 
Өчигдөр охиноо дагуулаад явж саналаа өгсөн. Тэгсэн охин бас хуруугаа уншуулна гэж зүтгээд ккк. Би ч гэсэн Монгол улсын иргэн гэх гээд байналээшд. Санал тоолох машиныг сонирхоод дарж үзэх гээд бас сандаргалаашд. Ямартай ч энэ жилийн сонгуулийн автоматжуулсан систем надаа лав таалагдлаа. Хуруу гарыг минь чернилдэж заваарсангүй. Бас ч гэж дэвшилттэй. 
Саналаа өгчихөөд Скай их дэлгүүрийн гадаах хүүхдийн мини парк дээр охиноо тоглуулж байгаад дэлгүүр орж охиндоо ногоон бууз авч өгөөд л хооллочихсон. Үнэн залхуу. Манай охин тэр ногоон буузанд их дуртай. Машин хэлбэртэй тэргэнд суулгачихаад л нэг бууз авч өгөөд бариулчихаад, тааваараа явж байхад идээд дуусгачихсан байдаг юм. Дэлгүүрээс шоколад, резинен чихэр, ундаа аваад тэрнийгээ идсээр, уусаар яваад гэртээ ирж байгаа юм чинь кк. Охинтойгоо тэгж явах гоё байдаг юм. Ундаагаа тэврээд надад тэврүүлнэ гэхгүй амар байдаг болохоор тэгж явах би дуртай. Бас амттан идээд алхахад бүүр ч амттай.
Өчигдөр манай охин нээх сонин, дээснийхээ нэг ишийг нь надаа өгсөнөө өөрийнхөө барьж байгаатай тулгаад "уу уу" гээд байх юм. Би гайхаад... Архи ууж байгаа юм шиг.  Ядаж байхад дээснийх нь иш яг нарийхан архины рюмка шиг. Манай гэрт хэзээ ч тийм үйлдэл болдоггүй дээ. Цэцэрлэг дээр хүүхдүүдээс сурсан юм байх даа. Үгүй ээ тэгээд энэ хүүхдүүд муу юмыг сурахдаа ямар амархан юм бэ? Тэгж тулгаж уудаг гэдгийг ямар сайн сурсан байнаа, ёстой сонин.  
Тэгэхээр нь би зөрүүлээд микрофон болгож тоглохыг зааж өгөх гээд, дээсийг нь барьж байгаад "Маамуу нааш ир" дуулж өгсөн чинь дагаад дуулж өгч байна. "Маамуу нааш ир", "Чигчийн чинээ бишээ" гээд л дуулж өгсөн бид хоёр. Ээж нь солгой хоолойгоор, охин нь ямар ч аягүй баахан л орилов хахаха. Үгээ сайн тод хэлж чадахгүй ч гэсэн дуулах их дуртай байна шүү миний охин. Одоо дуулах дуртай байгаа дээр нь сайн сургахыг бодноо. 
Үдээс хойш охиноо унтахаар нь дагаад унтсан чинь нээх гоё амарсан. Унтаад сэрэнгүүт нь хувцаслаж гараад л Модерн номадс ороод бас бантан аваад өгчихсөн. Сайхан залхуурч байнаа нээрээ. Тэгээд тэр чигтээ гэрээ ч цэвэрлээгүй, зурагтаар сонгуулийн талаар мэдээ үзсээр байгаад унтахаар хэвтсэн чинь охин утаснаас салдаггүй, унтдаггүй. Утсан дээрх өөрийнхөө зурагнуудыг хараад л баясаад хэвтчих юмаа. Арай гэж унтахаар нь утсаараа твиттерт орж бас сонгуулийн талаар мэдээлэл сонирхож нэлээн хэвтэв. 
Энэ охин утас булаацалддаг болсоноос болоод би одоо хүмүүсийн мессежэнд хариу өгдөггүй, зарим дуудлагыг авдаггүй гээд загнуулаад байх боллоо. Утасны эзэн бол би биш, охин л болсон юм шиг байнашд.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Тэнгэрээс од шүүрэх үү?

Миний охин саятан болчихсон. Ээж нь сар бүрийн цалингийнхаа 10%-г нэр дээр нь хугацаатай хадгаламжинд хийсээр байгаад саятан болгочихлоо. Одоо 100 саятан болгочихвол ч, гээд байхгүй юу ккк. Том болоод тэрбумтан болноо миний охин. Тэрбумтаны ээж бол дуртай газар луугаа аялаад л, дуртай гэсэн бүх юмаа худалдаж аваад л жаргана даа. Дуртай юм чинь гээд найз эмээ нараа дуудаад пиавдаад сууж байх вий дээ. Магадгүй шүү хахаха. 
За тэр ч яахав, сая нэг найзаасаа наадмын өдрүүдэд амрах амралтын газар олох даалгавар авчихлаа. Би өөрөө сарын өмнөөс хайгаад олж чадахгүй байхад чинь дээ... Охинтойгоо 2-лаа ч хамаагүй явна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Ашгүй тэгсэн сая нэг найз мессенжэрт орж ирээд бас хүүхдээ аваад явах санаатай гээд... Тэгээд шууд явах газраа чи ол гээд үүрэгдчихдэг байнашд. 
Өнгөрсөн бүтэн сайнд зурагтаар нэг реклам харж байгаад Мойлтын тохой гэдэг газар луу ярьж үзсэн. Би өдрийн 35000, миний охин 8000 төгрөгөөр амрах юм гэнэ. Тэгээд бодож байгаад тийшээ ер нь 8 сарын сүүлээр очъё гээд бодчихлоо. Манай Налайхын цаана, Туулын гүүрний наана билүү, цаана билүү байдаг юмаа. Бага байхад аав дандаа бид нарыг тийшээ авч явж мойл түүдэг байсан юм. 8 сард мойл ид боловсрох үеэр очиж амрахыг бодноо. Тэр үед амралтаа авах юм чинь... Мойл 8 сарын сүүл 9 сарын эхээр ёстой янзтай гоё болдогшд. Жоохон үрчийгээд ирэхээрээ жинхэнэ гоё. Даанч хүмүүс наана нь түүгээд, модыг нь хугачаад хаячихдаг нь харамсалтай.
Харин энэ наадмаар хаана очвол дээр юм болоо? Гоё байгалтай, уултай, устай модтой тэгээд цэвэрхэн тохилог, үйлчилгээ сайтай, гоё амттай хоолтой, гол нь цэвэрхэн тохилог саун, душ, 00-той амралтын газар олдох болов уу? Олдлоо гэхэд үнэ нь тэнгэрт хадаад өгөх байх даа. Ойрхон байвал зүгээр байх юм. Тэрэлжийн тийшээ л хайхаас гэж бодоод байна.
Хамгийн гол нь нетээр мэдээлэл нь олдохгүй юмаа. Вебсайттай амралтын газрууд байна уу ер нь аан? Байлаа гэхэд хангалттай мэдээлэл байхгүй. Үнэ өртөгөө бол бүр мэдээлэхгүй. Заавал утасдуулж байж кайф авдаг юмуу хаашаа юм. Манайхан энэ тал дээр бас л суралцах болоогүй байна даа. 
Гүүгэлдээд үзэхээр ер мэдээлэл олдохгүй юм. Хаа нэг блогууд хэдэн газрын нэр утасны дугаар бичсэн байнаа. Амралтын газар хайсан хүмүүс л нэлээн бололтой юм. Хоосон нэр, утасны дугаараар яах ч юм билээ. Сайтаар нь ороод зураг хөргийг нь үзэж байгаад, дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь уншиж танилцаад сонголтоо хиймээр байнашдээ. Нетээс монголын амралтын газруудын талаар мэдээлэл хайна гэдэг ч... Ерөөс бүтэхгүй асуудал бололтой. 2-хон газрын зураг хөргийг нь үзэж, утсыг нь оллоо. Үнэ тарифын талаар бол байхгүй ээ байхгүй. Тэнгэрээс од шүүрэх лугаа, далайгаас сувд шүүрэх лугаа... гэх мэт зүйр үгнүүд толгойд орж ирээд байнашд ккк. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Эр хүний ноён нуруу хаана хугардаг вэ?

"Two beer or not to beer"-ээс болоод нэгэн "эр хүн"-ийг гомдоогоод хахаха... Ангалзаад эр эм хэдэн найзууд руугаа энэ мессежийг явуулсан л даа. Тэгсэн хүрээд ир гэж ойлгосон юм байлгүй нэг нь "би очиж амжихгүй нь" гэсэн хариу ирүүлэхээр нь "хэн чамайг ир гэсэн юм, горьдчихсон юм бэ яасан..." гээд тоглоод биччихсэн чинь гомдчихож гэнээ хахаха... 
Өнгөрсөн 5 дахийн орой охиноо унтуулчихаад гэрээ цэвэрлээд байж байсан чинь хар шөнөөр залгаж байна. Халамцуу, бас уйлагнасан дуугаар гомдсон сэтгэлээ илэрхийлж байна. Би саваад уначихсан. "Чамайг хайрладаг миний сэтгэлийг бла бла бла ..." гэж ирээд л... Ёооо элгийг минь мод болгочих шиг болсоншд хахаха. "Дахиж битгий намайг ингэж гомдоогоорой" ч гэх шиг. Ямар албатай юмуу? Тоглоом даахгүй, хариугүй, эмзэгхэн... Эр хүн гэж хэлэхэд хүнддээд явчихаж байгаа юм чинь. Уг нь нүд дүүрэн сайхан залуу л даа. Гэвч... Эрэгтэй хүнийг гаднах төрхөөр нь эр хүн гэж хэлж болдоггүй юм байна л даа. 
Эрэгтэй хүн сэтгэлийн хат муутай, энэ чанараараа эмэгтэй хүнээс дорой гэдэг нь яг үнэн. Ээжийг бурхан болсны дараа манай 10 жилийн ангийн нэг охин "Одоо аавыгаа сайн анхаараарай, эхнэрээ алдсан эр хүн уддаггүй юм, манай аав ээжийн араас 1 сарын дараа л өнгөрсөн чи мэднэшдээ" гэхээр нь "за үгүй байлгүй дээ, хүн болгон адилгүйшд, манай аав бол тийм бишээ" гээд би эвгүйцэж байсан юм. Гэвч тэр охины аав шиг 1 сарын дараа биш ч гэсэн ээжээс хойш яг 4 сарын дараа аав бурхан болсон. Тэгээд нээрээ анзаараад байсан чинь ээж нь эхэлж нас барсан айлын аав нь уддаггүй, аав нь эхэлж нас барсан айлын ээжүүд үр хүүхдээ гээд байж л байдаг юм байналээ. Амьдрал дээр ийм жишээ зөндөө. 
Аан тэгвэл эрэгтэй хүн эмэгтэй хүнээс дорой байх бас нэг чанар нь хүний үг даадаггүй чанар юм байна гэж бодогдлоо. Хэдэн жилийн өмнө бас нэг эрэгтэй найздаа нэг удаа уураа гаргаад баахан загначихсан чинь надад аймаар гомдож билээ ккк... Надад гомдсондоо бараг л нулимс нь бөмбөрөөд, уйлагнаад байсаан хахаха. За манай охины аав бол бүр хүний үг ч бүтэн сонсож чадахгүй, өрвөлзөөд явчихдаг юм. Тэгсээр байгаад сүүлдээ намайг хэрүүлч болгох шахаж байгаа юм чинь. Хүнээс үг сонсож чаддаг, дааж чаддаг чанар, товчхондоо ухаалаг, тэвчээртэй байх нь гаднах төрх, хүч чадал, эр бяраас илүү чухал юм шигээ. Илүү чухал гэхэд ч хаашаа юм, энэ бүх чанар хосолж байх ёстой ч юм болов уу?
За энэ эрчүүдийн дорой зан ч яахав. Надад хамаагүй асуудал. Гэхдээ..... Жинхэнэ эр хүн, жинхэнэ мужик гэж ер нь ямар зан чанартай хүмүүн байдаг юм болоо аан?
Харанхуй шөнөөр өөрт нь хамааралгүй, нялх хүүхэдтэй ганц бие бүсгүй рүү уйлагнаж, гомдоллож утасдаад... Тэгснээ "гараад ир, хамт хөл бөмбөг үзье" ч гэх шиг. "Эсвэл би танайд очиж болох уу?" гэж бүүр том тэнэгтээд... Уучлаарай, та андуураад байна. 1-рт би харанхуй шөнөөр хүүхдээ хаяад гардаг бөх зүрхтэй эмэгтэй биш. 2-рт би хөл бөмбөг гэдэг юмыг нь сонирхдоггүй. Уур хүргэсэн гол шалтгаан нь... Харанхуй шөнөөр хаа хамаагүй эрэгтэй хүнийг би гэртээ оруулдаггүй за. Нөгөө талаасаа би намайг гэсэн болгонд хариу сэтгэлээ барьдаг тийм зөөлхөн эмэгтэй биш.
Одоохондоо миний охины ааваас өөр эрэгтэйд манай гэрт орж ирэх эрх, тийм боломж байхгүй. Муу ч, сайн ч миний охины аав болохоор миний хувьд 1-р хүн хэвээрээ байгаа. Хүнээс үг сонсож чаддаггүй,  өөрийнхөөрөө дураараа, зэвүү хүргэсэн хэрүүлч зантай ч гэсэн хөөрхий минь их цайлган. Бас их зөөлхөн хүн л дээ. За охины аав ч яахав хадуураад явчихлаа нэг мэдсэн.
Инээд, уур 2 зэрэг зэрэг хүрээд байсан болохоор нь энд жоохон дэмийрээд, кийбордоо  хэд нүдчихсэн чинь сайхан болчихлоо ккк. Ийшээ орж ирээд үүнийг уншвал мэдэж авна биз. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Two beer or not two beer?

Өчигдөр орой охинтойгоо зугаална гээд онгироод байсан байхгүй ээ... Орой гэнэт нэг найзтайгаа уулзаж пиавдах план гараад ирсэн. Тэгээд Айришийн гадаа жоохон сууж ганц ганц грушик хоосолчихоод тэгээд эртхэн үр хүүхэд дээрээ очно гээд 2-лаа мундаг төлөвлөөд суусан чинь байхгүй ээ, байхгүй. Яриандаа халаад, ганц лонхондоо ч халаад, дахиад нэмээд....
Тэгээд твиттерээс нэг жиргээчнээс сурсан "Two beer or not two beer?" гэдэг үгийг хэдэн найзууд руугаа мессежээр илгээж жоохон сахилгагүйтэв. Лаг гоё үг ккк...
To be or not to be = Two beer or not two beer
Дуудлага нь адилхан л байгаа биз дээ? Шекспир нээрээ мундаг үг хэлсэн байгаа юм шүү хахаха.
Ёстой жинхэнээсээ 2 beer болчихсоон. Маазарч байгаад л жинхэнэ болгочихсон. Тэгээд гэртээ оройтож очоод, дандаа оройтдог гэж дүү уурлаад, бид 2 муудалцаад... Бас дахиад л хүүхдийг чинь харж өгөхгүй гэж уурлахаар нь өнөө өглөө шарандаа охиноо ажил дээрээ аваад ирсэн. 
Эхлээд овоо томоотой байснаа сүүлдээ байж ядаж эхлэв өнөөх чинь. Ядаргаа болж эхэлж байгаа юм чинь. Хүн юм хийлгэхгүй. Нөгөө сурсан зангаараа шууд компьютер унтрааж, заавал өвөр дээр гарч сууж кийборд нүднэ гэж бөөн юм болов. Эхлээд овоо хөөрхөн цаас, бал бариад сараачаад сууж байсан чинь сүүлдээ байхгүй ээ аваад хол чулуудчихсан. Тэгснээ байж байгаад л бие засна гэж 00-н өрөөнд орно, тэгээд бие засахгүй шал худлаа... Ширээн дээрх утас харангуутаа миний гар утсыг тоохоо болиод, заавал тэр утсаар ярина гэж баахан утасны трубка барьж суув. 
Бүтэхгүй тийшээ хандаад эхлэнгүүт нь бушуухан дүүгээ дуудаад... Яаралтай ирж дүүгээ авахгүй бол болохоо байлаа гээд бушуухан ирж ав гээд лүндэн буулгачихсан чинь ашгүй гүйгээд ирлээ. Дээшээ гарч хоол идүүлчихээд таксинд суулгаад явуулчихсан. Тэгээд нэг юм санаа амраад сууж байнашд. 
Сүүлийн үед фитнессгүй өдрөө л вискиддэг, спиртэддэг, пиавддаг болоод байнаа, яанаа кекеке... Одоо гэхдээ винодож, шампанскадаж бас дуусганаа, яадгийн. За байз, өөр дутуу юм байна уу? Ажил хийвэл дуустал... Мөн үү?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хувь заяатайгаа эвлэрчихсэн

Үнэхээрийн, бүр үнэхээрийн сайхан өглөө. Тэнгэр хангай хүртэл зонтикгүй намайг харж үзэв кк. Өглөө бороо ширүүвтэр ороод байхаар нь такси дуудсан чинь ойр хавьд такси алга гээд... За за тэгвэл гараад зам хүртэл гүйгээд такси барихаас гэж бодоод гараад ирсэн чинь бороо намдаад, нар гарчихаж байгаа юм даа. Ёстой гоё. Энэ муу машингүй, зонтикгүй ядарсан юмыг норгоод яахав гэж бодсон байхаа хахаха. Тэгээд гоё болчихоор нь такси барихаа болиод нээх сайхан тааваараа алхаад ажил дээрээ ирэвшд. Одоо бүүдийгээд буцаад бороо орох шинжтэй болоод явчихлаа. Би энд сайхан халуун кофе уугаад, одоо бороо орвол орог гээд сууж байна. Орой ажил тартал бороо орсон ч яахав, хамаагүй. 
Одоо нээрээ нэг зонтик, усны гутал авъяа. Эртээр нэг солонгос гэр ахуйн барааны дэлгүүрээс нэг зонтик аваад орой нь салхинд хугарчихсан. Үнэн хулхи. 2004 онд Германаас 2-хон еврогоор нэг зонтик авсан  юм л даа. Тэр зонтик огт эвдрээгүй, Германых гэсэндээ нүнжигтэй чанартай байгаа байхгүй юу. Тэгсэн ноднин манай дүү таксинд орхиод будаа. Алдаагүй байсан бол одоо болтол байж л байх байсан юм. Хөөрхий зайлуул гээд байхгүй юу ккк. 
Манай охин нээрээ ухаантай охин шүү. Цэцэрлэг нь амраад гэртээ дүүтэй хамт үлдэж байгаа. Налайх руу явуулах гэснээ больсон. Санаад байж ядах байх гэж бодоод... Тэгсэн эхний 2 өглөө дагаж уйлаад, өчигдрөөс хувь заяатайгаа эвлэрээд чимээгүй болчихлоо кк. Би ээжийг дагаж уйлаад ямар ч нэмэргүй, нулимсны гарз гэдгийг ухаарчихаж. Өчигдөр орой "ээж нь фитнесст яваад ирье, за" гэсэн чинь аймаар дуулгавартай "за" гээд хоцорч байналээ. Өнөө өглөө бас "ээж нь ажилдаа явлаа за" гэсэн бас л "за" гээд үлдсэн. Ёстой сайн охин.
Гэснээс манай охин 2010 оны хөлбөмбөгийн дууг сонсохоороо баярлаад л нүд нь гялалзаад, чих нь сортолзоод анхаарал нь тэр дуун дээр төвлөрчихдөг байсан. Тэгэхэд дөнгөж 5 сартай байсан юм. Одоо энэ жилийн дуунд бас их дуртай байнаа. Зурагтаар тэр дуу явахаар урд нь очоод "бөбөө" гээд ангайгаад хараад зогсчихоод байнашд. Бөмбөгийг бөбөө гэж хэлдэг юм. Нөгөө гудамжны БОМЖ-уудыг хэлж байгаа юм биш шүү кк.  Одооны энэ хүүхдүүд нээрээ, ухаан ороогүй байхдаа шахуу хөл бөмбөг сонирхоод байгаа юм биш үү? Энэ янзаараа бол энэ хүүхэд том болохоороо хөл бөмбөг сонирхох шинжтэй. Ямар эрэгтэй хүүхэд биш дээ, гайгүй ч юм болов уу? За хэн мэдэхэв.
Миний охин нээрээ ёстой хөөрхөн, эртээр өглөө сэрээд горшокон дээрээ сууж байхад нь зурагтаар Төрийн дуулал дуулсан чинь гараа цээжин дээрээ тавьж байналээшд. Бодвол цэцэрлэгт сураа биз. Хичнээн хөөрхөн харагдваа. Үртэй хүн жаргалтай гэж үнэн үг шүү. Охинтой хүн бол бүр онцгой жаргалтай гээд онгирчихмоор санагдлаа бүр. 
Өнөө орой фитнесст явахгүй ээ. Охинтойгоо гадуур салхилна. Охинтойгоо хамт резинен чихэр юмуу үрлэн шоколад авч идээд л тааваараа гадуур алхах гоё байдаг юм. Зайрмаг авч идэхээр уг нь гоё л доо. Даанч манай охин идэж барахгүй долоогоод явж байтал хайлаад урсчихдаг болохоор хамаг хувцас нь халтартаад ядаргаатай байдаг юм. Хүүхэд л юм болохоор зайрмаганд аймаар дуртай. Гэртээ байхад нь л авч өгөхөд зүгээр байдаг юм. Урсахаар нь аяганд хийгээд халбагадаад идүүлчихнэ. Резинен чихэр, үрлэн шоколад бол амар, заваарахгүй. Бүхлээр нь аманд нь хийчихнэ.
За тэгээд гоё урамтай өглөөгөөр эхэлсэн юм чинь гоё бүтээмж өндөртэй өдөр үргэлжлээд, гоё жаргалтай шөнөөр төгсөх болтугай.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

96,5

Ёстой будаа болгов. Юун фитнесс, юун хүйтэн пиав... Орой ажил тарахын алдад гэнэт манайхан виски уухаар болоод... Манай газрын нэг охин гадагшаа сургалтанд суугаад ирсэн юм, тэгээд виски задлаад... 
Вискигээ ууж дуусчихаад халаад орон нутгийн салбараас өгсөн Зүүнхараагийн цэвэр спиртийг ууж үзэх үү? гээд... Сахилгагүйтмээр санагдаад бүгдээрээ. Ёооо ёстой аймаар 96,5 градус... Үнэртэхэд архи шиг хамар цоргиод муухай үнэртэхгүй, уухад элдвийн муухай амтгүй зөөлхөн, их сонин юм байналээ. Тэгээд уунгуут шууд хамаг ам хоолой шууд хатаад хуурайшчихдаг юм байна. Ууж байхад гайгүй мөртлөө уусны дараа аймаар эд билээ. Хөөрөөд 3 удаа уучихсаан бүгдээрээ. Тэгээд л эхнээсээ тас тас үсрээд хаха...
Арай гэж гараад ажлынхаа хажууханд байдаг айриш паб руу ороод нэг нэг шөл аваад... Би шөл уугаад сэргээд ирсэн. Зарим нь шөлөө ч ууж чадаагүй. Ёстой будаа болцгоосоон.
Шөл уугаад овоо сэргэсний хүчинд гайгүй гэртээ харилаа. Замаараа бас дэлгүүр ороод хүнсний зүйл аваад байгаа юмаа. 
Гэртээ ороод нам явна гэж бодсон чинь унтаж чаддаггүй ээ. Хатаж үхэх гээд байгаа юм чинь. Хамаг биеийг минь ямар ч усгүй болгоод хатаачихдаг юмуу хаашаа юм. Шөнөжин босож ус уусаар байтал унтаж ч чадсангүй. Угаасаа дотор муухай оргиод унтаж чадахчгүй юм байналээ. Арай гэж үүрээр нэг жоохон дугхийв.
Өглөө усанд орсны дараа бага зэрэг сэргээд, дараа нь жоохон бүлээн сүү уучихсан чинь овоо сэргээд ирсэн. Сая өрөөний залуу бид хэдэд ундаа, энержи дринк авч өгөөд... Одоо харин сайхан шөл уумаар байна шүү.
За ямар ч байсан энэ яваа насандаа 96,5 градус бүхий цэвэр спирт уугаад үзчихлээ. Нээх мундаг юм үзчихсэн юм шиг онгироод аан ккк... Миний хувьд бол түүхэн үйл явдал болсон учраас бичиж үлдээхгүй байхын аргагүй хахаха.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гоё...

Өнөөдөр чинь ямар кайфтай өдөр вэ? Цайны цагаараа гадагшаа гарсан чинь хэт бүгчим халуун биш, гоё дулаахан байна. Их дэлгүүрийн дээр байдаг түргэн хоолны газарт ороод нээх гоё бууз шиг бууз идсэн ккк. Муу хүн идсэнээ гэдэг болоод байна уу үгүй юу аан? Ойрд бууз идээгүй, тэгээд дээр нь гоё бууз идчихсэн чинь нээх гоё сэтгэл хангалуун болчихдог байнашд. 
Тэгсэн ХААН банкны АТМ очергүй байхаар нь картаа шалгаад үзсэн чинь хүний хөгжил сангийн мөнгө орчихож кк... Өрхийн төсвөөс гадуурх энэ орлогод би хичнээн дуртай гээч. Азны юм гээд, шууд номын тасаг руу ороод 2 ном авчихсан. "Эртний түвдийн залуужуулах нууц жор", "Иога ба амьдрах эрчимт хоол" гэдэг номнууд авлаа. Гоё хэрэгтэй ном шиг санагдаад... 
Нээрээ их дэлгүүрээс охиндоо нээх хөөрхөн цагаан ботинк авсан. United colors of Benetton-ийх. Ирэх жил л таарна, одоохондоо арай томдох юм байналээ. Үнэ хямдарчихсан байхаар нь олдсон дээр нь гээд бушуухан авчихлаа. Өвөл шинэ жилээр ч өмсчихөж магадгүй. Ойрд нэг найзыгаа дуурайгаад хямдхан юм таарвал олдсон дээр нь гээд бушуухан авдаг болчихсон хахаха. 
Энэ манай охин намайг гэрт байх хугацаанд утсыг минь бүрэн эзэмшчихээд өгөхгүй ядаргаатай болчихлоо. "Ууртай шувуу"-гаар ямар аймаар тоглодог юм бэ? Тэр утасны дэлгэц дээр тогшиж байгаа гарных нь хөдөлгөөний уран гэж... Би бүр хажуунаас нь хараад тэр тоглоомоор тогломоор санагдаад хорхой хүрчихэж байгаа юм чинь... "Ээж нь ганц тоглоё" гэхээр "үгүй ээ" гэчихээд ёстой халгаахгүйшд. Утсанд дуудлага орж ирвэл нэг өгчихөөд л тэгээд буцаагаад авчихна. Өдөр болгон утсаа цэнэглэдэг боллоо. Батарей дууслаа гээд утас дохио өгсөн чинь манай охин нээх хөөрхөн "Баде дуужи" гэж байналээ. Шөнө унтахдаа хүртэл утас тас атгаад унтаж байна сүүлдээ. Нам унтсан хойно нь арай гэж утсаа авч байнашд. Тэгээд дууг нь хааж байгаад "Ууртай шувуу" тоглож хорхойгоо дарж байгаа юм чинь заримдаа хахаха.
Гоё хоол идээд, гоё ном аваад, охиндоо гоё ботинк авчихсан чинь гоё санагдаад гоё дээрээ тавиад ажлаа хийх гээд суусан чинь блогоор шагаймаар санагдаад болдоггүй. Гялс гоё юм биччихээд гарлаа. 
Гэснээс нээрээ нээх гоё хүйтэн пиав уумаар санагдаад байх чинь... Өнөөдөр уг нь фитнесст явахгүй амрана гээд өөртөө хуваарь гаргачихсан. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт амарчихсан юм чинь явдаг ч юм билүү, яадаг юм билээ? Өнөөдөр Стептэй гээд  нэг найзуушка утасдаад байна. Бас нэг найзуушка гадаа агаарт сууж, хүйтэн пиав ууж, жоохон чалчиж сууя гээд байна. Алийг нь сонгох вэ та минь ээ? гээд байхгүй юу ккк... Аль нэгийг нь сонгоно доо. Ямар ч байсан ажлын цаг дуусаг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өвөг дээдэс мину...

Өнгөрсөн 5 дахийн орой охиноо цэцэрлэгээс нь аваад цүнхтэй хувцсыг нь гэртээ оруулж тавьчихаад Хуримын ордны гадаа гарсан цэцгийн үзэсгэлэнг нь үзье гэж бодоод явж байснаа Алсыг харагчийн барааг харангуутаа шууд сэтгэл хувираад парк орчихсон ккк. Энэ жил анх удаагаа л парк дээр очиж байгаа нь тэр. Ноднин тэнд тэрэгтэй нь түрж очоод салхилуулдаг байсан л даа. Арай жоохон байсан болохоор тоглох биш...
Манай охин тэгсэн парк руу оронгуутаа ангайгаад шоконд орчихсон... Бөөн тод өнгийн эргэлдсэн тоглоомнууд хараад, чанга чанга дуугарах хүүхдийн дуу, хөгжим сонсоод, нүд эрээлжилтэл наагуур цаагуур хашгиралдаад гүйлдэх хүүхдүүдийг хараад бүр гайхаж хоцорсон. 
2 настай хүүхэд тоглох тоглоом бараг алга. Агаарын дугуйн дээр эхлээд суусан. Ангайж гайхсаар байгаад буусан. Дараа нь завиар аялаад... Гайхаад явж байснаа гэнэт шокноосоо гарсан уу яасан баярлаад, онгироод годгоноод эхэлсэн ккк. Том цагаан хун хэлбэртэй завьнуудтай болсон байналээ. Жийгээд явдаг, их амар юм байналээ. Дараа нь морин тойруулга дээр суусан чинь баярлаад жигтэйхэн. Тэгээд л миний охины тоглож болох тоглоомууд дуусчихсан. 
Харанхуй болоод эхлэхээр нь гараад явах гэсэн үүдний наана байх кафены хажуугаар өнгөрөхдөө "идий" гэж байна. "Хоол идэх юмуу?" гэсэн чинь "Тийн тийн" гээд байна. Тэгэхээр нь кафе ороод шарсан төмс, зайдас авч өгсөн чинь иддэггүй. Ундаа уугаад л болчихсон. Тэгээд турах дэглэм барьж байгаа ээжийгээ оройны 10 цагт хоол идүүлээд хоролчихож байгаа байхгүй юу. Мөнгөө төлж авчихаад хаяад явалтай нь биш гэж бодоод идчихсэншд ккк.
Тэндээс гараад явж байсан чинь охин нойрмоглоод байхаар нь тэврээд такси барих гээд явж байсан нэг машин зогслоо. Тэгснээ тэр залуу нээх хэрэгт дуртай "Парк ороод явж байгаа юмуу? Гэр бүлийнхээ хүнтэй явахгүй яасан юм? Би халтур хийдэггүй л дээ, бөмбөг үзэх гээд явж байна. Яахав та 2-г дөхүүлээд өгчихье" ч гэх шиг...  Дөхүүлээд өгье гэсэн болохоор нь дөхөөд буух гэсэн" гэрийн чинь гадаа хүргээд өгье л дөө" гэнээ. "Үгүй үгүй баярлалаа" гээд гэрийнхээ ойрхон буучихсан. Халтур хийдэггүй, бөмбөг үзэх гээд яараад явж байгаа хүнд тэгж чирэгдэл учруулаад яахав зүгээр... Тэгээд ч "нөхөргүй болоод л харанхуй шөнөөр хүүхдээ ганцаараа аваад явж байнашд" гэсэн шинжтэй надтай харьцаад байгаа юм шиг санагдаад дургүй хүрээд... Ёоо би чинь ийм эмзэг болчихсон юмуу?
Өчигдөр "Ногоон нүдэн лам" уншаад ухаан алдчихсан. Орой хүүхдээ ч салхилуулаагүй. Зохиолч биш хүний ном гээд тоохгүй байсан чинь... Ямар гоё ном бэ? Эмгэнэлтэй ном зөндөө л уншиж байлаа. Зарим номыг уншиж дууссаныхаа дараа уйлдаг байсан л даа. Тэгсэн энэ номыг уншиж эхлээд л... Баасан Сэндмаа 2-ын бүтэлгүй хайр дурлалын түүхээс эхлээд л уйлаад эхэлсэн. Агваан ламын тухай уншиж байхдаа ч уйлаад л байсан. Уйлаад л уншаад байсан. Би ч хөгширч байгаа юм байна даа л гэж бодогдож байлаа. 
Хүүхэд байхад хамгийн дургүй хичээл түүх байлаа. Түүхийн хичээл дээр л муу авдаг байлаашд. Уншихаас дургүй хүрээд байдаг байсан юм чинь... 10-р анги төгсөхдөө ганцхан түүхийн хичээл дээр Сайн гараад... Дээд сургуулийн элсэлтийн шалгалтын карма онооноос 0,06 балл дутаад улаан шугамын ард таслагдаад хоцорч байлаа.  Одоо эргээд бодоход зөн совин минь мэдрээд тэр худлаа түүхийг уншихыг, судлахыг хүсдэггүй байж л дээ. Тэр худлаа түүх нь миний амьдралд ч гай тарьж байсан юм байна. 
Одоо бол надад Монголын түүх шиг сонирхолтой зүйл алга. Цаг цагаараа байдаггүй гэдэг. Аливаа зүйл эхэлсэн бол бас дуусах жамтай. Гэвч... Тэр хэлмэгдүүлэлтийн үед ямар харамсалтайгаар хайран түүхийн дурсгалуудыг устгаа вэ? За тэр эд зүйл яахав гэхэд... Миний аймаар харамсаад уйлах болсон шалтгаан нь монгол түмний угийн бичгүүдийг устгаж, алтан ургийн хүмүүсийг хүйс тэмтэрсэн явдал байлаа. Харамсалтай гэхэд бүр дэндүү харамсалтай...
Энэ номноос болоод аав ээж 2-ынхоо аав ээжийн талаар бодол үргэлжлээд... 
Аав минь Дундговийнх болохоор тэнд харьцангуй хэлмэгдүүлэлт бага байсан юм болов уу гэж бодогдсон. Аавын аав ээж бол гарцаагүй л феодалууд байсан даа. Нэгдлийн хэдхэн мал ёс төдий малладаг, ихэнхи нь хувийн мал байсан юмдаг. Тэр малын буянаар бид нар социализмын үед дэлгүүрийн амтгүй, резинен мах идэж үзээгүй л юмдаг. Говийн таанатай махыг харин ч нэг тааваараа идэж хүн болцгоосон доо. Аав нэг удаа "1949 оны Мичин жилийн зуднаар манайх хамаг малаа үхүүлээд 100 гаруйхан богтой 20-иодхон бодтой үлдэж байсан юм" гээд ярихад нь би "за зөндөө л малтай үлдсэн юм байнашд" гээд гайхаж байлаа. Ямартай ч түүх намтар дээрээ ядуу малчин ардаас гаралтай гэдэг боловч бодит байдал бол үнэхээр тийм биш байсан.
Аавын хөдөө гэрт өндөр гэгээн Занабазарын урласан бурхан гээд нэг гуутай Дарь эх хойморт нь байдаг байсан юм. Сая хэдхэн жилийн өмнө тэр бурханд шунасан хулгайч нар хэд хэдэн удаа хулгайлаад... Хамгийн сонирхолтой нь тэр бурханыг хулгайлсан хулгайч нар Дундговийн нутгаас гарахгүй, замд нь заавал саад гарсаар байгаад цагдаад баригдаад байдаг... Тэгээд л эзэндээ буцаад ирдэг. Хэлмэгдүүлэлтийн үед ч ногоон малгайтнуудын гарт өртөөгүй бурханыг хулгайлдаг ямар адгууснууд вэ гээд аавын дүү аймаар бухимдаж байлаа. Машин нь эвдрээд замд нь саад гараад явж өгөхгүй байхаар бурханы дотор байсан аравнайлсан эрдэнийг нь аваад хаячихсан байна гэж байгаа. Тэгээд аавын дүү нь тэр бурханаа сэргээж, амь оруулна гээд өвөртлөөд хот руу орохоор зүв зүгээр ямар ч саадгүй яваад ирж байгаа байхгүй юу. Бурханч лам Пүрэвбатаар нэг сэргээлгээд буцаагаад нутаг руугаа аваад явсан юмдаг. Буцааж амь оруулах гэсэн чинь жинхэнэ шүр олдохгүй байна гээд л үглээд байсан, нээрээ тэр явдал юу болсон юм болоо? Хийц нь өндөр гэгээн Занабазарынх гэдэг утгаараа энэ бурхан үнэ цэнэтэй зүйл гэж байсан. 
Ээжийнхээ аав ээжийг бид нар огт мэддэггүйшд. Их л багадаа өнчирсөн гэдэг юм. Сонирхолтой нь ээжийн ах дүү нар нь бүгд өөр өөр айлд өргүүлчихсэн. Өөр өөр овогтой.  Бага байхад зун болохоор ах дээрээ очиж амарна гээд Хэнтийн Цэнхэрмандал сум руу бид хэдийг аваад явдаг байсан юм.  Одоо бид нар тэр ахынх нь хүүхдүүдтэй ямар ч холбоогүйшд.
Хүүхэд байхдаа би хэрэгт дуртай юм болохоороо ээжээсээ аав, ээжийнх нь талаар их асуунаа. Ямар ч байсан ээжийг өргөж авсан ээж нь их айхтар чанга хүн байсан гэж ярьдаг байсан юм. Нэг удаа "миний төрсөн аав Цогт гэж их омголон буриад хүн байсан" гэхэд нь "бид чинь тэгээд одоо эх талаасаа буриад цустай болж таарч байна уу" гэхэд ээж "тиймээ" гээд... Тэгээд нээх олон юм яриагүй юм. Хожим 1990-ээд он гараад хэлмэгдүүлэлтийн талаар уншиж мэдээд ирснээс хойш ээжийн аав ээж нь хэлмэгдсэнээс болоод багадаа өнчирч үлдэцгээсэн юм болов уу гэсэн бодол толгойд эргэлдээд байдаг болчихсон. Ээж 1935 онд төрсөн гэж бодохоор үгүй гэх газаргүй л болоод байгаа юм. Гэхдээ дэндүү бага байсан болохоороо энэ талаар сайн мэддэггүй байсан юм шиг байгаа юм. Өчигдөр "Ногоон нүдэн лам" уншиж байхдаа хэлмэгдүүлэлтийн үед буриад, дархадуудыг хамгийн их хэлмэгдүүлсэн гэж уншаад өөрийн эрхгүй л уйлаад байсан.
Ноднин зун нэг найзтайгаа компани байгуулах талаар төлөвлөөд... Найз маань "миний нэг сайн таньдаг мундаг хүн байгаа, очиж асууя" гээд бид хэд Шаргаморьт руу нэг ойн модонд аймаар том хашаатай, бөөн суварга болсон нэг ламынд очив. Сүхээ гэдэг их мундаг хүн гэнэ.
Тэгсэн тэр хүн намайг харангуутаа "энэ эх эцэг 2 талаасаа их удам сайтай юм байна...." гэсэн. Бид хэд зөндөө л юм асууж, зөндөө л хариулт авсан л даа. Надаа энэ хариулт нь хамгийн онцгой санагдсан. Бас дахиад л миний эхийнхээ талын өвөг дээдсийн талаар мэдэх хүслийг оволзуулчихсан.
Өчигдөр "Ногоон нүдэн лам"-ыг уншаад бас л ээжийнхээ талын өвөө эмээгийнхээ талаар олж мэдэх юмсан гэж хүсэл төрөөд, намайг бүр эзэмдчихлээ. Гэвч хаанаас, яаж? 1937 оны үед хамаг эд мөрийн баримтыг устгаад, шатаагаад хүмүүсийг нь буудаад хороогоод, түүхийг нь цоо шинээр худлаа зохиогоод биччихсэн юм бол...? Ингэж бодохоор л эрэл мухардаад байх юм даа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүүхэд насны хөгжилтэй адал явдал

Ойрд самуурч элдэв бусын юм бичсээр байгаад бага насныхаа хөгжилтэй дурсамжуудаас бичихээ мартчихаад байнаа. Ой санамж гайгүй байгаа дээр санаж явдаг дурсамжуудаа бичиж үлдээнэ гэсэн төлөвлөгөө уг нь энэ толгойд байгаад л байгаа. Тэгээд гол нь бичихээ мартчихаад байдаг жоохон тоогүй. 
Бүүр бага байх үеийн, бүдэгхэн санагддаг ч гэлээ огт мартагддаггүй нэгэн дурсамж гэвэл манай эгчийн горшокоо толгойдоо углачихаад 2 ахтай байлдаад тоглож байсан дүр зураг....  Тэр үеийн горшок чинь оросын паалантай ногоон горшок. Тэгэхэд би тэд нарын тоглохыг гайхаж хараад л сууж байсан. Арай л байлдаж тоглодоггүй байсан юм. Сүүлд энэ дүр зураг нүдэнд харагдаад, эргэн дурсагдахаар нээх хөөрхөн санагдаад байдаг юм. 
Манай талийгч ах багадаа дэндүү сахилгагүй хүүхэд байж билээ. Бага ах арай гайгүй, ер нь нэлээн томоотой. Энэ 2 тэс өөр зантай байсан. 
Манай том ах гэмгүй царайлж байгаад л надаа гэмтэй дуунууд заагаад өгчихнө. Ядаж байхад би тэрнийг нь нээх хурдан цээжилчихнээ. Буриад бүжгийн дууг надаа ингэж зааж өгч байгаа байхгүй юу:
     Эргэлдэн наадъяа
     Энд тэндгүй зугаалъяа
     ....... (энэ мөрийг би санахгүй байнаа)
     Мөнгийг нь аваад зугатааяа
Би энэ дууг нь сурчихаад цэцэрлэг дээрээ очоод дуулсан чинь багш худлаа дууллаа гээд загнаад... Нөгөөтөх чинь "үнэн мэдэв үү" гэж уурлаад, уйлаад бөөн юм болж байсан юм. Ээж манай цэцэрлэгт ажилладаг болохоор би бол даварчихсан гар байсан л даа. Багшдаа тэгж уурлаад ккк...
Бас манай байрны хөрш айлын Ганбаа гээд манай ахын үеийн нэг ах байсан юм. Тэрний тухай ингэж дуулж байгаа байхгүй юу:
     Манай айлын мангар Ганбаа
     Мандалин дараад дуулах дуртай
     Бид нар түүнийг шоолох дуртай
     Бөөрөнхий бөмбөгөөр тоглодог Ганбаа
Энэ дууг нь би тээр хойно хэдэн жилийн дараа 1-р ангид орчихоод "Сампин" гэдэг дуу болохыг мэдэж жинхэнээр нь сурсаншд. 
     Манай ангийн самбарын дэргэд
     Маш хөөрхөн сампин бий
гэдэг дуу байсан байгаа юм чинь. Ах бол алж өгдөг гар байсан. Энэ үедээ одоо эргээд бодоход 4-5-р ангид байсан юм болов уу? Ямар ч байсан намайг сургуульд орохоос өмнө л энэ гажиг дуунуудаа заагаад өгчихдөг байсан юм.  
Орой цэцэрлэгээс эгч бид 2-ыг манай 2 ах хамт ирж авдаг байлаа. Би тэр 2-т өдөр өдрөөр ээлжилж үүрүүлж харьдаг байлаашд. Нэг өвлийн хүйтэнд бага ах арай бага байсан болохоор намайг дийлэхгүй амьсгаадаад л, том ах чиний ээлж юм чинь гээд туслахгүй, би заавал үүрүүлнэ гэж уурлаад л бөөн юм болж гэртээ харьж байснаа одоо болтол мартдаггүй юм. 
Тэгээд гэртээ хариад бөөн скандал болж байсан учраас энэ дурсамж сэтгэлд маш тод үлдэж дээ. Ямар скандал гэхээр... Надаа нэг резинен туулай, бас нэг сансрын нисгэгч байдаг байв.  Би Гагарин гэж нэрлэдэг байсан юм тэр сансрын нисгэгчээ... Чимхэхээр дуугардаг, доороо шүгэлтэй тоглоомууд байдаг байсан юм тэр үед. Тэгээд өглөө цэцэрлэгтээ явахдаа орон дээрээ унтуулж байна гээд хэвтүүлж орхичихоод явдаг байлаа л даа. Тэр өдөр гэртээ ороод хувцсаа тайлчихаад л гүйж очоод тоглоомоо тэврээд л авсан чинь толгой нь бөндгөс гээд уначихаж байгаа байхгүй юу. Би цочоод орилоод, уйлаад... Тэгсэн яасан? Манай сахилгагүй ах толгойг нь огтлоод орон дээр эвтэйхэн эвлүүлээд тавьчихсан байгаа юм чинь хахаха.
Би тэр оройжин уйлаад, ганц орой ч биш бүр нэлээн хэдэн орой харамсан гашуудаад... Арай гэж нэг юм хайртай тоглоомуудаа мартаж байж билээ. Аав 2 ахыг будаа болтол нь загнаад тэгээд л өнгөрч байгаа юм чинь. Би ааваар айлгаж тэр 2-ыг рекетлэдэг байсан болохоор надаас өшөөгөө авсан юм шиг байгаа юмаа хахаха.  
Тэр үед манай Налайхад оросын  5 давхар барилгууд дөнгөж баригдаж байсан үе л байх. Манайх арай шинэ байранд ороогүй Соёлын ордны хажуугийн хуучны 2 давхар цагаан байшинд байдаг байв. Манайх 2 давхарт, аавын даргынх манай доор 1 давхарт байсан юм. УИХ-ын гишүүн байсан Сандалхан дарга...
Сандалхан даргын дүү, манай ах 2 үеийнх. Манай ах сахилгагүй сахилгагүй гэхэд бас арай дэндүү байсан юм шигээ. Өглөө хичээл нь ордог үедээ өдөр хичээлээсээ тарж ирээд л крантаа онгойлгочихоод л нам унтаад өгдөг... Тэгээд нөгөө байр нь аль 50 хэдэн оны хятадуудын барьсан барилга болохоор муу байсан ч юмуу, дандаа доод айл руу ус алдана. Тэгээд л Сашка ах манай хаалгыг балбаад балбаад ах гуай бол сэрэхгүй нам унтана. Зориуд сэрдэггүй байсан байх одоо эргээд бодоход... 
Орой ирэхэд л "крантаа хаахаа мартчихаж" гэж худлаа хэлээд л загнуулаад өнгөрнө. Дандаа зориуд крантаа хаахаа мартдаг байсан л даа, ойлгомжтой. Энэ үйл явдал мөн ч олон удаа давтагдаж билээ. 
Дараа нь шинэ 5 давхар барилгууд ашиглалтанд орсон чинь аавын дарга нь заналтайгаар манайхыг 1 давхарт оруулаад өөрөө 4 давхарт нь нүүж орж байлаа ккк. Ахаас болоод "өө эдний хүүхдүүд дандаа ус алддаг, айлын дээр байгаад хэрэггүй" гээд 1 давхрын байр өгчихсөн гэсэн хахаха. Эцсийн эцэст сахилгагүй ахаас болоод балконгүй нэг давхарт насаараа амьдарсан даа. Одоо ч манай  тэр байр байж л байгаа л даа. Хөөрхий минь буянтай сайхан байр шүү, муу хэлж болохгүй.
За дараа үргэлжлүүлнээ.



  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Үртэй хүн жаргалтай

Өглөө би гэнэт ингэж бодов. Охин маань надад энэ бодлыг төрүүлсэн л дээ. Одоо дөнгөж 2 ой 4 сар л хүрэх гэж байгаашдээ. Өглөө сэрчихээд Nickelodeon сувгаар хүүхэлдэйн кино үзээд ангайгаад суучихсан байж байхаар нь саад болоод яахав гэж бодоод өмсгөх хувцсыг нь хажууд нь сэмхэн тавьчихаад гал тогоонд хоол хийх гээд орсон юм. Хоолоо хийж дуусчихаад таваглаад том өрөөнд ороод ирсэн чинь охин аль хэдийн өөрөө бүх хувцсаа өмсчихсөн байна. Хааяа гутлаа солбиод буруу өмсчихдөг хүүхэд чинь ботинкоо зөв өмсөөд бас олмыг нь жимбийтэл зөв наачихаж. 
Урьд нь хувцсаа өөрөө өмсөх гэж зүтгээд байдаг байсан л даа. Гэхдээ удаад байдаг болохоор нь би барьж авч орилуулж байгаад л хувцаслачихдаг байсан юм. Ингээд тааваар нь орхичихвол өөрөө юмаа цэвэрхэн хийчихдэг гэдгийг нь  би өнөөдөр л мэдлээ. Шалгаад үзсэн чинь бүх хувцсаа зөв өмсчихсөн байна. Ёстой хөөрхөн. Би аймаар баярлалаашд. 
Сүүлийн үед зурагтаа асааж, унтрааж, суваг солиод сурчихсан. Ээждээ суваг солиод өг гэхээр удирдлага барьж сууж байгаад сольж өгч байгаа юм чинь. За болно, наад суваг дээрээ орхичих гэхээр удирдлагаа ширээн дээр тавьчихна. Явж унтъя, зурагтаа унтраагаарай гэхээр шууд удирдлага аваад л унтраачихна. Би одоо бүр байтлаа зурагтаа асааж, унтраахаасаа ч залхуурдаг болох юм шиг байна.
Уржигдар манай нэг найз ярьж байна. Хүүхэд нь бараг 5 нас хүрч байгаа байхаа. 4 нас ч юм болов уу? Тэгсэн хөл нь асуудалтай болоод ажлаасаа чөлөө авчихсан байгаа гэх юм. "Багадаа түнхний мултралтай гээд эмчлүүлсэн юмаа, тэгсэн бас сайн болоогүй байна гээд бид 2 дахиад эмчилгээ хийлгэж байгаа" гэх юм.  Тэр найзтайгаа ярьж дуусаад би гэнэт бас өөртөө баярлав. Яагаад гэхээр.... Анх жирэмсний хяналтанд орох гээд эмнэлэгт үзүүлээд явж байсан юм. Тэгээд баахан эмч нарт үзүүлээд гарын үсэг зуруулаад явж байсан чинь мэдрэлийн эмч нэг эгч "миний дүү болж өгвөл ажлаа хийхгүй байвал зүгээр шүү, одоо энэ түнхний мултралтай хүүхдүүд төрөөд байгаа чинь компьютерийн туяаны хор гэж тогтоогдсон шүү" гэж байна. Үнэн хэлсэн үү, худлаа хэлсэн үү мэдэхгүй, эмч хүн хэлсэн юм чинь худлаа хэлээгүй л байлгүй дээ.
Тэгээд би бодлоо л доо. Өдөржин компьютерийн ард суудаг ажилтай, тэгээд дээр нь яг ид өвлийн утааны үеэр жирэмсэн байна. Өглөө, орой яг ид утаа их байх үед ажил руугаа ирж очно. Ер нь төрөн төртлөө ажил хийхгүй байх нь дээр юм байна. Хожим эрүүл биш хүүхэд гаргачихаад ажил ч хийж чадахгүй, бөөн асуудалтай амьдрах болж магадгүй юм байна гэж бодоод... Хэдхэн сар ажил хийхгүй байхад тураад үхчихэв л гэж дээ гэж бодогдоод шууд ажлаасаа гарах шийдвэр гаргачихсан л даа. Дөнгөж ажилд оронгуутаа гарна гэх бас жоохон хэцүү л байлаа. Дээр нь тухайн үеийн нөхцөл байдал бас хүнд байсан л даа. Ажил хийж, цалин авч байрны зээлээ төлөх шаардлагатай байсан. Гэвч тухайн үеийн хүнд нөхцөл байдал миний хүүхдийн ирээдүйгээс илүү хямдхан гэж би өөрөө үнэлсэн. Үнэ цэнэтэй зүйлийнхээ төлөө өнөөдрийн энэ амьдралыг золиослоход юу нь болохгүй гэж? Би даваад л гарна, надад түр зуурын мөнгөний л асуудал байгаа, мөнгө бол зохицуулагддаг асуудал гээд л зүтгэчихсэн.
Тийм биз дээ? Ухаан санаа саруул, бие эрүүл байхад мөнгө бол олдоно. Одоо эргээд бодоход би тухайн үед маш зөв шийдвэр гаргасан байна. Би өөртөө баярлаад сууж байна одоо.
Тэр үеийн, тэр шийдвэрийн буянаар миний охин эрүүл төрсөн. 10 сартайдаа л хөлд орсон, маш хөл чангатай. Гэм нь хэлд орохгүй л жоохон удаад байгаа болохоос. Энэ ч орчинтой л холбоотой л доо. Ээж нь охиноо тоож ярихгүй зурагт үзээд юмуу, ном уншаад суучихдаг болохоор ккк... Одоо нээх удахгүй дуржигнатал ярьдаг болноо яахав.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Санана даа...

Өглөө охиноо цэцэрлэгт нь өгчихөөд, сандаал холгох шинжтэй ч юм шиг байхаар нь ар дээр нь гишгэчихээд л дээшээ хараад алхаж явсан чинь хажуугаар өнгөрсөн 15-16 орчим насны 3 хөвгүүний нэг нь "Эгчээ та аягүй гоё харагдаж байна" гэнээ. Одооны хүүхдүүд ямар хөөрхөн комплимент хэлдэг боловсон болоов гэж бодоод инээмсэглээд өнгөрлөө. Тэгээд цаашаа алхаж байхдаа бодоод байсан чинь би их хэнэггүй харагдсан болохоор тэгж хэлсэн байх гэж бодоод инээд хүрэв. Сандаалныхаа ар дээр гишгэчихсэн, хэтэрхий чөлөөтэй, бас хэнэггүй гар алхаж яваа нь гоё харагдсан биз.
Хэд хоногийн өмнө бас ажил тараад охиноо авах гээд цэцэрлэг рүү нь явж байсан чинь нэг согтуу залуу "сайн уу хайраа, би чамайг дайлъя, надад 20 сая байна" гэж тэнэгтдэг юм даа. Хэзээ завандаа би тэрний хайр болчихдог байнаа аан? 20 сая гэж сонсонгуутаа дагаад явна гэж бодсон юм байх даа, тэнэг мал чинь.
Фитнесс дээр бас нэг мангар бацаан.... Нэг төхөөрөмж дээр яаж дасгал хийх юм бол гээд найзтайгаа яриад байж байсан чинь хажууд ирсэнээ "ингэж хийдэг, би үзүүлье" гэснээ нээх сонин хөдөлж энэ тэр... 
- Ёоо юу вэ чи одоо, юу гэж аальгүйтээд байгаа юм? гэсэн чинь:
- Тоголж байхад чинь... Гэхдээ би хувиараа багш чинь болъё тэгэх үү?" гэнээ.
- Чи багш юм уу?
- Үгүй ээ би энд хичээллэдэг.
- Тэгээд яагаад багш болох гээд байгаан?
- Яахав дээ, болношдээ. Заавал фитнессийн багш гэж байхаар надаар заалгаад байж болношд.
- Чи тийм лаг юм уу? Тэгээд юу заах юм?
- Юм болгоныг зааж чаднашдээ гэснээ нээх сонин эвгүй харцаар харсан чинь гэнэт сэжиг хүрээд явчихсан. "Тунгалаг тамир" кинон дээр Итгэлт баян нэг харанхуй шөнөөр сэжгийн царайлаад "зүгээр зүгээр" гээд нөгөө хэн билээ Эрдэнийн эхнэр лүү дайрдаг хэсэг санагдаад хахаха...
Дараа нь тэр залуу фитнесс дээр таарах болгондоо л хажууд ирээд л мэндлэнэ. Найздаа:
- Энэ одоо яагаад байгаа юм бол?
- Өдөөд байгаа юм биш үү?
- Мангар бацаан чинь эрүүл биш байхаа...
- Хахаха, хөөрхөн ч юмуу харин гээд шоолоод байгаа юм даа.
- Ээ хөөрхий, нас явах тусам намайг сонирхох эрчүүдийн чансаа улам л муудах юм даа гэсэн чинь нөгөөх чинь бүр саваад уначихсан. 
Нээрээ... Дандаа л дургүй хүргэсэн юмнууд дургүй хүргээд байгаа юм чинь би яахын... Дур хүргэсэн юм байлаа ч дургүй хүрээд байдаг болчихож.
Өнгөрсөн 7 хоногт твиттер дээр нэг залуу намайг миний хэд дэхь дагагч боллоо ч гэнэ үү, шагнана магнана гэхээр нь далимдуулаад гоё ном авахуулчихсан. Г.Аюурзанын "Шүгдэн"-г авахуулсан. Номоо өгөх гээд цайны цагаар ажлын гадаа ирээд... Тэгснээ хамт хоолонд оръё гэхээр нь хүн дайлъя гэж байхад азны юм гээд л дайлуулнашд. Ойрд сайхан унших номнуудтай байгаа.
Ногоон нүдэн лам, Чонон сүлд 2-г авах гээд л авч амжихгүй яваад байсан. Өнгөрсөн 7 хоногт орой охиноо салхилуулаад явж байсан чинь ашгүй Интерном онгорхой байна. Орой 9 цаг хүртэл онгойдог юм байна. Тэгээд ороод авчихсан. Сүүлийн үед болж өгвөл монгол ном унших гээд байдаг болсон. Манай аав гадаад ном уншихаар нэрийг нь холиод ойлгодоггүй гээд инээд хүргэдэг байсан юм. Би одоо аав шигээ болж байгаа юм биш биз дээ хахаха... Арай ч болоогүй ээ бурхан минь. Манайд орчуулж байгаа гадаад номны орчуулгын чанар муудсанаас болж байгаа гэдгийг би мэдээд байна. Тэрнээс илүүтэй нас явах тусам монгол ахуйгаа илүү сонирхдог болдог ч юм уу, нэг тиймэрхүү юм анзаарагдаад байна.
Ирэх 7 хоногоос охиноо Налайх руу дүүдээ өгч явуулахаар болж байгаа. Охиноо сананаа яанаа. Тэр үедээ энэ хэдэн номтойгоо л найзлана даа. Фитнесстээ бас явна. Өөрийгөө саатуулах юм олохгүй бол ч охиноо санаад баларна шүү. Одоо явуулна гэж бодохоос л сонин болоод байгаа юм чинь... Ямар сайндаа хэд хоног оройн цагаар хэдэн цаг ч болтугай илүү хамт байя гэж бодоод энэ 7 хоногт фитнесст явахгүй гээд чөлөө аваад, картаа сунгуулчихсан.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Life is wonderful

Энэ манай охин одоо намайг захиргаадаад байдаг болчихлоо. Цэцэрлэгээс нь гараад ирсэн чинь 2 машин зам дээр яг зөрж таарсан чинь "наашаа" гээд намайг гараас татаж зогсоож байгаад машин өнгөрсөн хойно "за" гээд хөтлөөд явж байнашд. Тэгснээ би дэлгүүр оръё гэж бодоод өөр тийшээ явах гэсэн чинь "үгүй ээ ийш ийш" гээд гэрийнхээ зүг рүү зааж намайг чирсээр байгаад дэлгүүр оруулахаа больсон. Арай гэж "жийжээ авч өгье" гэж байж хааяа нэг дэлгүүр ордог болсон. Жийжээ гэнгүүт хайлсан тугалга болж байгаа юм чинь хахаха...
Явж байгаад залхуу нь хүрэх юм бол урдуур хөндөлсөж зогсоод л "тэвэе" гэж байгаа юм чинь. Тэврэхгүй бол хөдлөхгүй. 
Утсаа аминдаа охиноосоо харамлаад код хийчихсэн чинь ямар ч нэмэр байхгүй, аваад л "одоо" гээд загначихна. Онгойлго гэсэн үг байна гэж би ойлгоод байгаа. Одоо кодоо аваад хаячихсан. Тэртэй тэргүй загнуулаад кодоо тайлах юм чинь, тэрний хэрэг алга л даа. Эртээр хаа хамаагүй танихгүй дугаарууд руу залгачихаж. "Залгасан уу?" гээд нэг танихгүй ах залгахаар нь "үгүй ээ" гэчихээд гайхаад утсаа үзсэн чинь баахан урт урт дугаарууд хийгээд залгачихсан байна. Тэгэхээр эхний 8 оронтой утасны дугаар луу орчихдог юм байна л даа. Ядаж байхад 9990 гэж эхлээд 16 оронтой дугаар цуглуулаад залгачихсан байгаа юм. Зарим нь бол ямар ч дугаар биш хаа хамаагүй тоо. Рекламны мессежнүүд рүү хариу биччихнээ бас. Би гэж нэг утасныхаа инбоксийг цэвэрлэдэггүй сайхан гар. Мессеж ирэхээр нь устгахаа мартчихаад байдаг юм.
Орой ядаргаатай, диван дээр 2 жижиг дэр зэрэгцүүлж тавьчихаад намайг зурагт үзүүлэхгүй баахан "удь удь" гэж загнав. Унт унт гэж байгаа нь тэр. "Би зурагт үзмээр байнашдээ" гэхээр өөдөөс "үгүй ээ удь" гээд хөмсгөө зангидчихаж байгаа юм даа. Тэгээд шоолоод инээнгүүт тэр дороо дагаад л хамраа нээх муухай үрчийлгэж ирээд л инээнэ.
Манай охин л зөрүүд юм байх гэж бодсон чинь одооны бүх хүүхдүүд аймаар зөрүүд гэнэ шүү. Олонхи нь тийм гэж бодоод бас тайвширлаашд. 21-р зууны хүмүүсийн авир юм байлгүй дээ, өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд. 
Шатаар буухдаа, өгсөхдөө надтай хөтлөлцөхгүй, шууд гараа татаж аваад л "би би" гээд л өөрөө буух гээд, эсвэл өгсөх гээд зүтгэчихнээ. Замаар явахгүй заавал хажуугийн хашлага дээгүүр нь явах гэж зүтгэнэ. Том болоод циркийн акробатчин болчих юм биш биз дээ арай. 
Гэснээс нээрээ манай охин том болоод ямар мэргэжилтэй, ямар хүн болох болоо? Сайн анзаарч байгаад өөрийнх нь дуртай, сайн чадах, ирээдүйд амжилт гаргаж чадах чиглэлээр нь явуулна даа гэж бодоод байгаашд. Тэрнээс биш бидний үе шиг бүх л зүйлийг сургах гэж зүтгээд байвал хэн ч биш болох байх. 
Олон саваар дундуур дундуур мэдлэгтэй байлгаснаас ганц саваар дүүрэн мэдлэг, чадвартай болгосон нь дээр гэж бодоод байгаа. Хэрвээ урлагийн авьяастай бол тэр чиглэлээр нь, спортын авьяастай бол тэр чиглэлээр нь, хэлний авьяастай бол тэр чиглэлээр нь илүү дагнуулна даа. Гагцхүү одоо тэр авьяасыг нь хэрхэн нээх вэ гэдэг л том ажил байна даа. 
За тэр ч яахав. Би яг одоо Jason Mraz-ийн гоё дуунуудыг сонсоод сууж байна. Ah-la-la-la-la-la-la  Life is wonderful... 
Өчигдөр орой нээрээ зурагтын бүх сувгаар сонгуулийн сурталчилгаа...Суваг сольж сольж Монгол ТВ дээр л ганцхан солонгос кино гарч байхыг үзэв. Сонгуулийн сурталчилгааны дундуур солонгос кино сонирхолтой байналээ шүү ккк. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нэг л хоосон, бас дутуу...

Ойрд цаг агаар ч тааруухан, миний сэтгэл санаа ч тавгүй... Нэг л юм дутуу санагдаад болж өгдөггүй. 
Хүүхэд байхад өвөл болохоор л барааны дэлгүүрт байдаг, зурагтаар гардаг уран гулгагч эгч нарын өмсдөг цагаан конькиг л авахуулчихвал тэгээд болох юм шиг, хавар болохоор КАМА гэдэг эмэгтэй хүүхэд унахад тохиромжтой унадаг дугуйг л авахуулчихвал болох юм шиг санагдаад байдаг байж билээ. Заавал л нэг юм дутаж үгүйлэгдэж байх жамтай хорвоо юм шиг байгаа юм. Аан харин зун болохоор  юу ч дутаж байгааг мэдрэх завгүй болчихдог байсан юм байна. 
Аргагүй юм даа. Тэр үед би хэтэрхий баян байсан болохоор хааяа нэг жижиг сажиг эд юмс л дутагддаг байж. Аавтай, ээжтэй, ахтай, эгчтэй, дүүтэй... Би дэндүү гэхэд дэндүү баян байсан юм байна шүү. 
Одоо хүн хүнээр ямар их дутагддагийг, хүний сэтгэл хоосрох гэдэг ямар хэцүүг мэдрээд байдаг болчихлоо. Юм юман дээр ганцаараа зүтгээд... Ядарч байна үнэнийг хэлэхэд...
Энэ хичээлээ хийдэггүй хэнэггүй дүүгээсээ болоод бүр их сэтгэлийн хямралд орчихлоо.  Хувь заяагаа шийдэх гэж байж арай дэндүү хариуцлагагүй. Гэхдээ танилтай хүн талын чинээ гэж... Ямартай ч шалгалтаа дутуу өгсөн хүүхдийн оноо нь хүрэхгүй бол гэсэн хувилбараар энэ асуудлаас гарах гарцыг хайгаад сая олчих шиг боллоо. Болохоо байлаа гэхэд нэг сургуульд баталгаатай оруулж өгнө гэсэн манай нэг найз. Нэг асуудлыг ч гэсэн цааш нь харуулж санаа амрах л юм шиг байна. 
Харин тэр тэнэг хүүхдийг яаж жоохон ухаан суулганаа. Нэг жил хувийн сургуульд сургаж байгаад ирэх жилээс дахиад конкурс өгүүлээд гайгүйхэн шиг улсын сургуульд оруулах боломж байна уу, үгүй юу судлая гэж бодоод байна. Бүр давраад гадагшаа сургуульд явуулчих юмсан. Биеэ даагаад амьдраад, амьдрал үзээд, өлсөөд, ядраад ирэхээрээ жоохон ухаан сууж магадгүй. 
Ямар нэгэн бэрхшээлтэй асуудал гарахаар л би өөрийгөө дутуу дундуур гэдгээ мэдрэх юмаа. Нэг л хоосон оргиод л, ганцаардаад л... Ганцаараа тэнэгтэж уйлж суухын оронд хэн нэгэнд загнуулмаар байна, бас аргадуулмаар байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нет, не мигрень...

Толгой өвдөөд байх юмаа. Өглөө сэрэнгүүт л толгой өвдөж босож ирсэн. Одоо болтол намддаггүй. Хэтэрхий стрессдсэн л дээ өчигдрөөс хойш, үгүй ээ бараг уржигдраас хойш...
Зээ дүү дунд сургуулиа төгсөөд конкурс өгч байгаа. Хүний урманд нэг удаа хичээл хийсэнгүй. Бараг сүүлийн 2-3 жил хичээлээ хий гэж үглэлээ, гуйлаа, аргадлаа, загналаа. Би лав дийлэхгүй юм байна. Өөрийнх нь төлөө санаа зовж байна гэж огт бодохгүй үнэн гомдмоор. 
Уржигдар орой гараад гэрийн доор байдаг ПС рүү ороод алга болчихсон. Гэртээ ор гэж хэлэх гээд залгасан, утсаа авсангүй. Хичнээн ч удаа залгав. Шөнийн 12 цаг өнгөрөөгөөд орж ирж байгаа юм даа. Тэгээд өдөр унтчихсан болохоор нойр хүрэхгүй байна гээд телевиз үзээд суучих юм. Маргааш шалгалттай унтаачээ гэхээр тоохгүй, яагаад ийм тэнэг юм бэ? Тэгээд үр дүнд нь өглөө унтаад нэг шалгалтнаас хоцорчихсон. Би сэрүүлгээ тавиад унтсан хэрнээ л сэрүүлгээ ч сонсолгүй нам унтчихаж. Одоо тэгээд тэр хүүхдийн сургууль соёл өнгөрч байгаа юмуу бүү мэд. Огт хичээл хийдэггүй байж улсын шалгалтаа 75-95% өгчихсөн гэж байгаа. Би багш нар нь худлаа дүн тавьдаг юм болов уу гээд гайхаад байгаа. 
Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж юутай үнэн үг вэ? Өнчин өрөөсөн гэдгийг нь мэдрүүлэхгүй л өсгөсөн. Хамаг залуу насаа хүний хүүхдийн төлөө зориулсан. Хахаж цацсан тансаг амьдралыг үзүүлээгүй ч гэсэн хэнээс ч дутахгүй л өдий зэрэгт хүргэсэн. Өөрийн хүүхэд биш болохоор хатуу үг ч хэлж болдоггүй юм байна. Загнаж үглэлээ гээд улам цаашлана. Аясаар нь байхаар улам даварна. Өөрийнх нь төлөө үг хэлж байна гэж одоо лав ойлгох цаг нь болоогүй байгаа юм шиг байна. Магад миний насан дээр ирэхээрээ л намайг хэн байсныг ойлгох байх. 
Хэний хүчинд өдий зэрэгтэй явж байгаагаа ойлгох ухаан юутай ч энэ хүүхдэд алга. Өчигдөр орой "би хүүхдийг чинь харж өгч чадахгүй" гээд хаалга саваад гараад явсан. Гомдмоор. Орой гомдоод баахан уйллаа. Тэрнээс болоод одоо болтол толгой өвдөөд байх шиг байна. Нет, не мигрень, но подай карандашик ментоловый гэдэг шүлгийн мөр толгойд эргэлдээд байна.
Охины цэцэрлэг энэ сар дуустал ажиллахаа больсон гэнээ. 2-хон хүүхэд л явна гэсэн, тэгэхээр ажиллах боломжгүй гэж байна. Одоо хүүхэд харах хүнгүй яанаа... Эмээ өвөөтэй ч болоосой. Аав ээж 2 амьд байсан бол миний охиныг гараасаа ч тавихгүй өсгөөд өгөх байсан даа.
Одоо 2 сар л тэсчихвэл... 8 сарын 15-наас амралтаа авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 9 сараас охиноо улсын цэцэрлэгт оруулж, цэцэрлэгийн төлбөрөөс чөлөөлөгдөж нэг санаа амарна. Төрийн санд ажилладаг нэг найздаа намраас охины цэцэрлэгийн асуудлыг шийдэж өгөөрэй гээд хэлчихсэн. Манай ажилтай ойрхон цэцэрлэгт гээд давраад байгаа юмаа бас. Ам бардам ОК гэсэн. Болох байхаа. Угаасаа миний охины асуудал өөрөө л шийдэгдээд байдаг юм чинь...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ихэр сүнсний нэгдэл

Нэг мэдээлэл уншчихав. Заяаны ханийн талаар... Хүн болгонд бурханаас заяасан хань байдаг, заяаны ханьтайгаа учирна гэдэг нь маш ховор аз завшаан гэнэ. Заяаны ханьтайгаа учрахыг "ихэр сүнс нэгдэх" хэмээн нэрийддэг гэнэ. Хосуудын сүнс нь нэгдэж нэгэн цул болдог юм байх. 
Хэдэн сарын өмнө би зурагтаар бас нэг ийм домог яриа сонссон юмаа. Хүн төрөлхтөн анх үүсэж байхдаа хүйсийн ялгаагүй байсан гэнэ. Тэр хүмүүс хэт хүчирхэг байсан учраас тэднийг бүтээсэн бурхад нэг хүнийг 2 хуваагаад эр, эм хүйстэй 2 хүн болгоод салгачихсан гэнэ. Тэгээд л энэ ертөнц дээр хүн нэгийгээ хайсаар ирсэн гэнэ. Яг өөрийнхөө жинхэнэ хосыг олчихвол  маш хүчирхэг болдог гэнээ. 
"Нэгэн биений минь нөгөө тал, нинжин сэтгэлийн минь цагаан сүүдэр хань минь ээ..." гээд Чингисхан хамтлагийн Жаргалсайхан ахын дуулдаг гоё дуу байдаг даа. Яг энэ хэсгийг нь сонсох би аягүй дуртайшд.
Зарим ихэр сүнснүүдийг өөр өөр цаг хугацаанд төрүүлчихдэг гэнэ. Энэ Бурхан гуай бас их дампуу нөхөр байгаа биз. Хүний мууд дуртай аан ккк.... Яах гэж тэгж хоролмаатдаг байнаа, нэгэн цаг үед л төрүүлчихгүй зүгээр...
Яагаад ч юм энэ сэдвээр би аягүй их сонирхдог. Гэхдээ тийм хангалттай мэдээлэл олж уншиж чаддаггүй. Ер нь батлагдсан бодитой мэдээлэл ч байдаггүй юм шиг байгаа юм. Байхгүй л дээ тэр ойлгомжтой. Шинжлэх ухааны үүднээс батлаад, нотлоод жин тан болгочихсон зүйл огт байхгүй юм чинь. Гэхдээ өвөг дээдсээс яригдаж ирсэн заяаны хань гэдэг холбоо үг байхыг бодоход оргүй хоосон бас биш байх.
Энэ сэдвээр сонирхох болсон шалтгаан нь бодитой үйл явдлаас үндэслэлтэй л дээ. 2001 онд аавыг бурхан болоод хоног хурааж байхад нь аав ээжийн танил, Налайхын хийдэд хамба лам байсан, шаггүй зурхайч хэмээн хүмүүсийн дунд алдартай байсан нэгэн эрхэм манай гэрт ирээд... Манай дүү аймаар мундаг гээд бүр шүтчихжээ. Би бөөн стресс байсан болохоор эхлээд нээх тоогоогүй, манай дүү баахан л юм асуугаад байсан.
Аавыг бурхан болоод алтан савыг нь нээлгэхэд, өөрийнхөө үр хүүхдэд эргэж төрнө, нэлээд чинээлэг амьдралтай айлд ирнэ гэж буусан байхгүй юу. Тэрнийг манай дүү асуугаад байнаа. "Чинээлэг айлд гэсэн юм чинь манай эгчид ирэх байхаа, энэ хэзээ хүнтэй суухнуу үзээд өг" гэж авдгийн. Би л их чинээлэг амьдармаар санагдсан юм байх. Тэгсэн лам гуай судар дэлгээд, эрхээ гаргаад, намайг "ямар ч хамаагүй нэг тоо хэл" гээд юм зураад үзэж байснаа:
- Эгч чинь хүнтэй суух болоогүй ээ, одоохондоо бол өөрийг нь гэсэн хүмүүс байдаг л юм байна, гэхдээ заяаны ханьтайгаа учрах болоогүй байна гэнэ. Тэгсэн манай дүү:
- Тэгээд хэзээ нэгэн цагт учрах юм байгаа биз дээ?
- Арай болоогүй. Цэргийн хүн байна гэнээ. Тэгэнгүүт нь би:
- Юуны чинь цэргийн хүн... Битгий дэмийрээд бай гээд би уурлав.
- Ямар ч байсан төрийн формтой хүн байна. Одоо нэг хүнтэй суугаад будилаад явж байгаа юм байна. Өөр хүнтэй амьдрал үзчихээд энэнтэй учрах юм байна, одоохондоо цаг нь болоогүй. Учирсан хойноо нэг хэсэгтээ нэлээн зовооно, бас нэг хүнтэй учирч хэсэг төөрч будилна гэж сударт бууж байна гээд над руу харж байна. Тэгснээ энэ сударт худал үнэн бууж байгааг цаг хугацаа харуулна биз гэнээ.
Би уурласан, бас шоолсон тэр үед. Тийм юм гэж юу байхав дээ гээд л шоолж байлаа. Үнэхээр тухайн үед намайг гэсэн хэдэн хүн байсан юм чинь, яавч би цэргийн хүнтэй суухгүй, тийм хүнтэй танилцах боломж ч олдохгүй юм чинь гэж бодож байсан л даа. Энэ яриаг би бүх найзууддаа ярьсан. Ёстой домог болтол нь ярьсан.
Гэвч намайг гэсэн залуучуудын хэнтэй нь ч бүтдэггүй байсан. Гэхдээ тэдний хэнтэй нь ч муудалцаж салдаггүй, зүгээр л чимээгүй холддог байсан. Болохгүй юм бол болдоггүй л юм байналээ. Нэг сонирхолтой баримт гэвэл надтай хайрын романс үүсгэж байсан залуучууд дандаа дараа нь дарга захирал болоод албан тушаал дэвшчихдэг юмаа нээх сонин. Гэхдээ надаас биш л дээ, зүгээр санамсаргүй тохиолдлууд байх. Зарим нь одоо болтол миний төлөө санаа тавина. Хаа очиж энэ Бурхан гуай надад дандаа сайн хүмүүсийг илгээдэг шүү нээрээ.
Тэр явдлаас хойш нэлээн хэдэн жилийн дараа охиныхоо аавтай санамсаргүй л танилцсан. Бүх юм санамсаргүй, бас бүх юм маш хурдан өрнөсөн. Хамгийн сонин нь танилцангуут надаа тэр хүн хэзээний танил юм шиг, онц сонирхолтой биш, угаасаа л байсан юм шиг санагдаад байсан. Хаана ажилладаг, юу хийдэг гэдгийг нь ч сонирхоогүй. Тэр ч бас надаас энэ талаар огт сонирхож асуугаагүй. Надтай танилцангуутаа "би хайж байсан хүнээ олчихлоо" гэж дуу алдахад нь ч би тоогоогүй, ядаж л худлаа хошгоруулж байна даа ч гэж бодоогүй. Зүгээр л болох ёстой юм болж байгаа юм шиг л хэнэггүй сууж байсан. Өмнө нь надад таалагдсан залуу намайг эргүүлэхэд догдолдог байсан бол энэ удаад огт догдлоогүй. Сонин, урьд насандаа залхатлаа хамт байсан байхаа энэ хүнтэй.
Тэгээд маргааш нь цэргийн хүн гэдгийг нь мэдэнгүүтээ... Ёоо аймаар цочсоншд. Юу вэ, нөгөө намайг зовоох хүн чинь энэ юм уу? гээд л дотроо дуу алдаж байсан юм. Намайг зовооно гэж хэлсэн нь л сэтгэлд их тод үлдсэн юм шиг байгаа юм. Тэгсэн мөртлөө түүнийг харахаас л дотроо хайр хүрээд байсан. Өндөр нам, өргөн нарийн нь яг манай аав ккк....
Өмнө нь шинэ найз залуутай болонгуутаа өмнөхөө таг мартдаг байсан бол одоо эсрэгээрээ... Гэвч үнэхээр түүнтэй учирсан цагаас эхлээд л зовлон гэхэд ч хаашаа юм дараагийн асуудлууд хөвөрч өгсөн л дөө. Тэр миний заяаны хань мөн байлаа гэхэд бурхан бид 2-г хамтдаа биш харин тусад нь байхаар зам мөрийг минь зурчихсан юм болов уу? Эсвэл цаг хугацаа нь болоогүй юм болов уу?
За хадуурч байгаад хамаг нууцаа дэлгэчихлээ. Охины аав ямар миний блогийг мэдэх биш, яадаг юм. Энүүгээр орж ирж уншдаг бол харин ёстой онигоо болношд. Азаар миний блогийг битгий хэл ер нь блог гэж мэдэхгүй байхөө цаадах чинь.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зүүдээ мана, зөн совингоо чагна

Би орой унтах болгондоо гоё зүүд зүүдлээсэй гэж залбираад унтдаг.  Зүүд, зөн совин бол далд ертөнцөөс мэдээлэл дамжуулж буй хэлбэр гэж уншсанаас хойш  үүнийг бүр их хүсдэг болсон. Гэвч зүүдээ эргээд санахгүй байх тохиолдол зөндөө. Зарим зүүд яагаад тийм бүдэг, тодорхой бус зүүдлэгддэг юм мэдэхгүй.
Аав ээж 2-оо бурхан болсоноос хойш би нэг сонин юм заримдаа мэдэрдэг болчихсон. Юу ч гэмээр юм дээ, заримдаа сэтгэл санаа хямарсан үед миний хажууд нүдэнд харагдахгүй ч гэсэн ээж ч юмуу аав ч юмуу байгаад байгаа юм шиг сонин мэдрэмж төрөөд байдаг. Миний төлөө санаа нь зовоод байж ядаад байгаа ч юм шиг... Гайхмаар, итгэмээргүй тохиолдлууд мэр сэр байсан л даа. 
Хэдэн жилийн өмнө хагалгаанд ороод... Хагалгаанаас гарч ирээд, дөнгөж сэрээд дэн дун ухаантай дусал залгуулаад хэвтэж байлаа. Тэгээд зүүрмэглээд хэвтэхээр л хажууд аав суугаад байдаг. Яг над руу ширтээд л... "Миний охин өлсөж байна уу, юу идэх үү? Аав нь чамд юу өгөх үү?" гээд л асуугаад байсан. Би сэрээд л зүүдлээд байгаа юм байна гэж бодоод эргээд нүдээ анихаар л яг тэр зүүд үргэлжлээд болдоггүй. Сүүлдээ бүр гайхаад "за би унтахгүй зүгээр л нүдээ анина шүү" гэж бодоод нүдээ анингуут аав яг л түрүүн сууж байсан хэвээрээ намайг ширтээд л суугаад байсан. Тэр үе, тэр зүүд шиг сонин тохиолдлыг одоо болтол би гайхдаг. 
Дараа нь бас нэг сонин тохиолдол.  3 удаа дараалан өглөө үүрээр аав  надад ээжээр мөнгө өгч явуулаад байна гэж зүүдлээд... Ээжийн нэг бор цүнхээр дүүрэн мөнгө, тэгээд ээжид "энэ хүүхэд ингэж амьдрах ёсгүй хүүхэд" гэж хэлээд аваачиж өг гээд байсан. Ээжээс яг тэр цүнхтэй мөнгийг авах гэхээр л би сэрчихээд байдаг. Яг нэг зүүд 3 дараалан зүүдлэгдэхээр нь сүүлдээ сонин санагдаад болдоггүй. Тэгээд тэр өдөр нь дүүгээ сургуулиас нь аваад яагаад ч юм арай өөр замаар гэр лүүгээ явлаа. Тэгсэн замд нэг гоё шинэ байр баригдчихаж. Нэг их мөнгөтэй баян хүн шиг тэр байрны гадаа зогсож байсан манаачаас нь "энд зарах байр байгаа юм болов уу?" гээд асуусан чинь "2 байр үлдсэн, орж үзэх үү?" гэж байна. Тэгэхээр нь "за тэгье" гээд ороод үзсэн чинь шууд таалагдаад, тэр байрыг л авмаар санагдаад болдоггүй. Юу нь хатгасан юм бүү мэд, шууд л тэр байрыг хөөцөлдчихсөн. Барилгын компанитай нь очоод уулзсан чинь аягүй сонин, "чи банкинд ажилладаг юм чинь зээл бүтэх биз, түлхүүрээ аваад нүүгээд орж байхгүй юу..." гээд шууд байрны түлхүүр өгчихсөн. Тэгээд болоогүй сарын дотор багтаагаад зээлээ бүтээгээд төл гээд... Зээлээ хөөцөлдсөн чинь бас аймаар хурдан бүтсэн. Миний орлого хүрэхгүй байхад манай ангийн хүүхэд зээл бүтээгээд гаргаад өгсөн. Болох ёстой юм бол тэгээд өөрөө л болчихдог юм байналээ. Аав тийм аргаар л надад мөнгө бүтээж өгсөн юм шиг байгаа юм. Нөгөө дараа нь зарчихдаг байр чинь шүү дээ. Тэр зарж болохгүй байр байсан байх гээд заримдаа санаа зовоод байдаг юмаа. 
Далд ертөнцийн талаар уншчихаад, аав ээжийн минь бие нь л байхгүй болсоноос  биш оюун санаа нь бол хаа нэгтэй байгаа юм байна гэж бодоод тэр орой нь би зул өргөсөн юм. Зул өргөхдөө би ахыгаа мартаад зөвхөн аав, ээж 2-оо бодож залбираад л өргөчихсөн. Тэгсэн чинь тэр шөнө ах зүүдэнд орж ирээд... "Ахдаа хоол хийж өгөөч"  гэж гуйгаад аягүй сонин... Тэгээд ахыгаа мартсанаа санаад, маргааш орой нь 3-ланг нь бодоод зул өргөсөн чинь дахиж зүүдэнд орж ирээгүй.
Бас нэг сонин тохиолдол. Саяхан манай зээ дүү нөхөртэйгөө муудалцав. Гэр бүлд тохиолддог л нэг жижигхэн хэрүүл болсон юм шиг байгаа юм. Тэгээд яахав дээ уурандаа над руу утасдаад нөхрөө ховлов. Нөхөр лүү нь залгасан чинь надад уурлаад өөдөөс загнаад утсаа тасалчихсан. Миний үгийг тоож сонсохгүй гэнэ. Нэг гэрт ороод удаагүй 2-н анхны хэрүүл л дээ. Дараа нь сонсоход хүүхдийн даавуу ч гэлүү нэг юм авчирч өгөөгүйгээс болж л хэрэлдсэн юм гэсэн хахаха. Тэгээд нээх сүртэй орой болсон хойно над руу утасдаж хов зөөгөөд... Тэгсэн тэр шөнө аав зүүдэнд орж ирээд баахан юм хэлэв. Амиа тавьдаг байсан анхны зээ нь юм чинь аргагүйшд. "Наад хүүхдийг чинь бараг л тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлж, хамаг амь амьдралаа зориулж өсгөсөн шүү" гэх ухааны баахан юм ярьсан. Хамгийн сүүлд нь "хэлэх үг, хийх үйлдлээ хянаж араа бодож амьдраарай" гэдэг үгийг аймаар тод, хэзээ ч мартахааргүйгээр хэлсэн. Өглөө сэрэнгүүт л тэр үг нь толгойноос салж өгөхгүй бодогдоод болдоггүй. Сүүлд нь дүүгийнхээ нөхөрт дамжуулах ёстой юм байна гэж бодоод гар утас руу нь мессежээр явуулчихсан чинь нэг юм толгойноос гарч мартагдсаншд.
Гэх мэтчилэн нэлээд олон тохиолдол байгаа. Ихэнхийг нь нууц хэвээр үлдээнээ. Ер нь хүмүүс анзаардаггүй л болохоос зүүдээ манаад, зөн совингоо чагнаад дагаад байх юм бол... Маш учиртай. Өөрт мэдрэгдэж буй зөн совин эсвэл бидний дотор хүн гэж нэрлэдэг мэдрэмж бол бидэнд далд ертөнцөөс илгээж буй дохио, мэдээлэл байдаг. Гол нь сайн анзаарч, зөв тайлж сурах л чухал. Эргээд болсон үйлд явдалд бас дүгнэлт хийж байхад гэмгүй. Сонирхолтой байдаг юм.   
Гэв гэнэт ямар нэгэн зүйлийг хиймээр санагдвал, жишээ нь блог бичмээр ч юмуу санагдвал бич, энэ бол далд ертөнцөөс ирж буй даалгавар. Гэв гэнэт гоё шоколад идмээр санагдвал, эсвэл гоё хоол идмээр санагдвал ид, энэ харин ходоодноос чинь ирж байгаа даалгавар ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зүүдэндээ би хайртай

Сонин юм бэ, яасан... Шөнө баахан хүн надаас гарын үсгээ зураад өг гэж байна гээд зүүдлээд байсан юм. Тэр хүмүүсийн дунд 20-иод жилийн өмнө нас барсан манай аавын эгчийн том хүү, миний үеэл ах гэх юм байна, ам нь омголтчихсон бүүр тураад ядарчихсан царайтай "ахдаа ус өгөөч" гээд гуйгаад зогсож байх юм. Өглөө сэрчихээд орой тэр ахыг бодож залбираад зул өргөе гэж бодож байлаа.
Тэгээд сая нэг захирлаар юм цохуулах гээд дээшээ гарсан чинь.... Хажуу өрөөнийх нь нарийн бичиг охин надаар баахан гарын үсэг зуруулаад, дахиад доошоо орж гүйлгээ хийлгэсэн чинь бас урьд нь зураагүй байсан гарын үсэгнүүд нөхөөд зурчих гээд баахан гарын үсэг зуравшд. Тэгээд гэнэт зүүд, зөн совингийн тухай сэтгэгдлээ бичээч гэсэн коммент санаанд ороод... Бичиж сууна. 
Би зүүдлэх дуртай. Зүүд аягүй сонирхолтой байдаг учраас. Гоё зүүд зүүдлэх бүр дуртай. Хамгийн гол нь зарим зүүд яг биелээд байдаг учраас би зүүдэнд ач холбогдол өгч, зүүдээ манах гэж хичээдэг. Эвгүй зүүднээсээ бол айдаг. 
Зүүдэнд илүүтэй анхаарал тавьж эхэлсэн үе бол:
1998 онд манай том ах өвчний учир цэл залуугаараа бурхан болсон л доо. Нас барахынхаа өмнөхөн яагаад ч юм эмнэлэгт хэвтэхгүй дургүйцээд явж өгөхгүй байж билээ. Аав ээж 2 эмнэлэгт хэвтүүлэх гээд өглөө эрт босоод хоол цай хийгээд сууж байсан чинь ах нээх сонин "ээжээ би гэртээ үхье л дээ, эмнэлэгт хэвтээд яах юм бэ" гээд... Нээх сонин. "Юугаа дэмийрээд байгаа юм, юун үхэх..." гэж загнуулаад аргагүйн эрхэнд явсан л даа. Бид нарын хэн нь ч үхлийн талаар бодоогүй байхад манай ах өөрөө тийм сонин юм яриад, бас "хэрвээ бурхан чамайг дуудах юм бол хичнээн залуу байсан ч чи хамаагүй..." гэдэг дууг сонсоод л нэг л сонин байгаад байсан. Гэвч хэний ч санаанд удахгүй бурхан болох нь гэж буугаагүй. Ямар тэгтлээ бүр хэвтэрт ортлоо муудсан байсан биш, өвчтэй ч гэсэн зүгээр босоод явж байсан юм чинь.
Ах эмнэлэгт хэвтээд хэд хоносны дараа... Аав өглөө бүр очиж эргэж байснаа нэг өдөр нас барчихсан байна гээд ирсэн. Эргэх гээд очиход нь эмч нь өглөө эрт нас барчихлаа гэж хэлж. Тэгээд "Өглөө үүрээр бие нь муудахаар нь очоод үзээд сууж байсан чинь яг нас барчих шиг болсон. Тэгэхээр нь нүдийг нь аниулаад моргт хийхэд бэлдээд байж байсан гэнэт нүдээ нээснээ:
- Эмчээ сая намайг нэг цагаан морьтой, цагаан дээлтэй өвгөн авч явах гээд... Би баахан тэмцэлдлээ. Би арай л явах болоогүй тийм биз дээ? гэж хэлж. Эмч нь: 
- Тэгэлгүй яахав, чи арай явах болоогүй гэж хэлсэн чинь хэсэг тайвшраад хэвтсэнээ тэгээд жинхэнээсээ нүдээ аньсан" гэж аавд ярьсан байсан. 
Надад тэр цагаан морьтой, цагаан дээлтэй өвгөн л их сонин санагдаад байлаа. Ажил явдал болоод өнгөрлөө. Манай хамаатны нэг хөдөөнөөс ирсэн ах манай ахын аваад удаагүй байсан цагаан цамцыг нь "би ямар сэжиглэх юм биш, өмсчихье" гээд аваад өмсчихсөн юм тэр үед. 
Тэгээд хамгийн сонин нь... Ахыг оршуулсан шөнөөс эхлээд шөнө бүр би ахыгаа зүүдэлсэн. 49 хоног өнгөртөл нь. "Намайг үхээгүй байхад моргт хийчихсэншдээ, би үхээгүй байхад та нар яагаад намайг газарт булж байгаа юм бэ, миний цамцыг яах гэж хүнд өгсөн юм бэ, би одоо гараад очихоороо юугаа өмсөхийн..." гээд л уурлаад.... Шөнө болгон энэ зүүд давтагдана, үнэн аймаар.  Өглөө сэрээд л ээж аавд хэлнэ. Манай гэрийнхэн бүр гайхаад, сүүлдээ нээрээ үхээгүй байхад нь оршуулчихсан юм биш биз дээ? гээд л шаналцгаагаад эхэлсэн. Шөнө бүр нэг л үгээ хэлж зүүдэнд орж ирдэг ч гэсэн царай нь дандаа өөр. Эхний хэдэн өдөр гайгүй байснаа 7 дахь хоногоосоо эхлээд өтөнд идэгдээд эхэлсэн дүртэй. Өдөр ирэх тутам улам л нүүр царай нь аймаар болоод... Тэнд, авсан дотроо яг тийм дүр төрхтэй байсан байх гэж би бодсон. 
Тэгж тэгж 49 хоног нь өнгөрөөд зүүдэнд орж ирэхээ больж би хэсэг амарлаа. Ахыг нас барахад зун байсан. Тэгээд намар боллоо, өвөл өнгөрлөө. Хавар болоод би аймаар их хичээлтэй, баахан курсын ажил, реферат гээд ачаалал ихтэй байлаа. Тэгсэн нэг шөнө ахыгаа зүүдлээд... Бүр өнгө ороод таргалчихсан, миний нэхэж өгсөн нэг цагаан ноосон майканд их дуртай байсан юм, тэр майктайгаа дээрээс гэнэт бууж ирээд:
- Ах нь тэр дээр аягүй гоё мундаг хүмүүстэй хамт байгаашд. Чи очиж уулзах уу тэр хүмүүстэй? гэж асууж байна. Тэнд байгаа гэсэн хүмүүсийнхээ нэрийг хэлээд байсан. Би тэгсэн өөдөөс нь аашлаад:
- Юу??? Хичээл ихтэй завгүй байхад, юун хүмүүстэй уулзах... Ямар ч сонирхол алга.
- За за, ах нь тэгвэл явлаа гээд яваад өгсөн.
Дараа нь зуны амралт болоод... Би гэрт аль өнгөрсөн хаврын сонингууд уншаад хэвтэж байсан чинь өдрийн сонины хаврын нэг дугаар дээр Н.Бор гэсэн билүү дээ, МУИС-ын нэг эрдэмтэн багш нас барсан тухай эмгэнэл гарчихаж. Тэрийг харангуут гэнэт ахын зүүдэнд орж ирсэн нь санагдаад... Надад яг тэр нэрийг хэлсэн юмаа. Би аймаар гайхсан. Аав ээж 2-т хэлээд, бид 3-лаа гайхаад... 
Тэрнээс хойш би зүүдэндээ маш том ач холбогдол өгдөг болсон. Зүүд биелсэн тохиолдлууд бол зөндөө л дөө. Гэхдээ хамгийн ноцтой нь энэ тохиолдол. 
Бас нэг сонин тохиолдол байгаа. 2009 оны 6 сарын нэгэн өдөр. Нэг халтайсан жоохон хүүхэд надтай тоглох гээд л, би тоохгүй, тэгсэн манай охины аав "наадах чинь миний хүүхэд байгаамаа, тэгээд тоглож л байг, явъя" гээд байна гээд нээх сонин учир нь олдохгүй зүүдэллээ. Өглөө сэрэнгүүт манай нэг найзаас хүү нь үүрээр нас барсан тухай мессеж ирээд... Дөнгөж ой гаран настай хүүхэд буцалж байсан шөлтэй хоол татаж асгаад түлэгдчихсэн, эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд би тэдний хүүг л бурханы орон луу явахын өмнө надаас буян гуйж байсан юм байна гэж бодоод өнгөрлөө. Сарын дараа би жирэмсэн болсоноо мэдээд гайхах, айх, баярлах зэрэгцээд...
Сүүлд охин ой хүрэх үедээ нүүрээ угаалгаагүй, үсээ самнуулаагүй байхдаа яг тэр зүүдэнд орж ирсэн хүүхэд болчихдог. Би тэр дүрийг нь харах тоолондоо тэр зүүдээ эргэж санаад байдаг байсан. Сонин шүү. Ямар ч байсан миний охин надад ирэх үедээ зүүдээр дамжуулж "би ирж байгаа шүү" гэдгээ мэдэгдсэн юмдаг. 
Миний охин надад ирсэн цагаас эхлээд миний дампуурчихсан байсан амьдрал эргээд сэргээд эхэлсэн юм. Эдийн засгийн хямрал болоод ажиллаж байсан банк минь дампуурчихсан, ажил хайгаад олдохгүй байсан цаг үе. Хүүхэд олсоноо мэдсэн, маргааш нь нэг байгууллагаас намайг ажилд авах болсон талаар утасдаж хэлсэн. Ерөөс амьдралдаа анх удаа асуудал, бэрхшээл гээчийг мэдэрч эхлээд бүр тэр асуудлуудыг хэрхэн шийдэх гарцаа олохгүй, тэр бэрхшээлүүдийг яаж давах учраа олохгүй байхад охин ирсэн. Тухайн үед  байрны зээлээ төлж дуусаагүй байхад гэнэт ажилгүй, орлогогүй болчихсон байсан болохоор жирэмсэн болно гэдэг надад бүр том бэрхшээл санагдаж байсан. Гэвч... урьд нь хүсээд ч бүтдэггүй байсан зүйл шүү дээ. Хэрхэхээ мэдэхгүй хэдэн өдөр стрессдээд... Охины аав ажилгүй, байрны зээлтэйг мэдчихээд сонин болоод байгаа юм шиг санагдаад, яагаад ч юм уулзмааргүй санагдаад эхэлсэн. Гэхдээ би тэр үед өөрөө тэр асуудалд хэтэрхий эмзэглэж, хэт их анхаарал хандуулж байсан болохоороо тэгж бодсон ч байж магадгүй гэж одоо бодогдоод байдаг юм. 
Эцсийн шийдвэр нь... "Ерөөсөө энэ хүүхдийн төлөө одооны энэ амьдралаа бүрэн золиослоё. Хүүхэдтэй болчихсон байхад бусад асуудлууд бол болношд, яадгийн" гэсэн омголон бодол гэнэт төрөөд... 
Дөнгөж шинэ газар ажилд оронгуутаа буцаад гарах өргөдлөө өгсөн. Захирал нь нэг австрали хүн байсан юм. "Монголчууд төрөн төртлөө ажлаа хийдэгшдээ, чи яагаад болохгүй гэж? Би ийм туршлагатай хүнийг дөнгөж ажилд авчихаад буцаагаад гаргамааргүй байна" гээд... "Үгүй ээ би тайван байж байгаад эрүүл хүүхэд гаргамаар байна, өвөл яг ид утааны үед би өглөө эрт босож утаа амьсгалж, ядарч явмааргүй байна" гээд би зөрүүдэлсээр байгаад ажлаасаа гарчихсан.  Намайг яаж ийж байгаад л 3 сар ажиллуулчихсан шүү тэднийх. 
Байраа зарах гэсэн хямралын үед байр зарагддаггүй. Арай гэж хямдхан зараад байрныхаа зээлийг хаагаад... 
Дараа нь баахан хүнд аягүй огцом шийдвэр гаргадаг, хэнтэй ч зөвөлдөггүй, дандаа толгой мэдэж буруу, зөв хамаагүй шийдвэр гаргаад, тэрнийгээ хэрэгжүүлчихдэг... гээд л загнуулж билээ. Өнгөрсөөн, өнгөрсөн. 
Одоо байрны асуудлаа л шийдчихвэл бусад нь бол ОК болчихсоншд. Миний охин ирээд л бүх асуудал өөрөө аяндаа шийдэгдээд эхэлж байгаа юм чинь. Хувьтай, буянтай хүүхэд юм шиг байгаа юм. 
Нэг байр захиалаад ашиглалтанд оронгуут нь зараад урьдчилгаа төлбөрөө нугалаад өсгөөд авчихсан. Одоо дахиад үнэн дажгүй байр захиалчихсан байгаа. Ашиглалтанд оронгуут нь үнэ хүрвэл зарж, дахиж мөнгөө өсгөчихнө, эсвэл үлдэгдэл төлбөртөө зээл аваад өөрсдөө амьдарна гэсэн 2 хувилбар бодоод л яваад байгаа. Найз нар өөрөө амьдар гээд л загнаад байгаа юм. 
За за нэг мэдсэн чинь хадуураад юу ч биччихсэн юм дээ... Ямартай ч зүүд, зөв совин бол далд ертөнцөөс бидэнд мэдээлэл дамжуулж байгаа хэлбэр гэж уншсан. Өнөөдөр бидний энэ материаллаг ертөнцөөс гадна бас нэг далд ертөнц байгааг эрдэмтэд үгүйсгэхээ больсоншдээ. Энэ талаар маш их судлагаа хийгдэж, ном сэтгүүл гарч байгаа. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хайтан цэцэг

Манай нэг найз саяхан төрсөн өдрөөр надад хайтан цэцэг бэлэглэсэн юм. Хайрын бэлгэдэл гэдэг юм гэнээ. Наад цэцэг чинь гоё ургавал чи гоё хайртай учирна гэсэн. Гүүгэлдээд үзсэн чинь их л олон төрлийн хайтан байдаг юм байна. Хайрын бэлгэдэл гэдгийг нь харин би олж уншсангүй. За тэр ч юу л бол... Цэцгээ зарахдаа цэцэгчин нь худлаа хошгоруулсан ч юм билүү, хэн мэдлээ. 
Цэцэг маань хачин гоё ургаад байнаа тэгсэн чинь. Аягүй олон цэцэглэчихсэн. Үнэн кайфтай, өглөө ажилдаа явахдаа цэцгээ харж нэг баясчихаад гараад явдаг болсоншд. Тэгээд найздаа хэлсэн чинь "ямар гоё юм бэ, тэгвэл чи одоо гоё хайртай учрах юм байна" гэнээ ккк.... Анзаараад байсан чинь нээрээ сүүлийн үед эрчүүдийн даллагатай байгаа юм байнашд. Экс найз залуу, бас намайг эргүүлдэг байсан 1-2 залуу, бас дээр нь манай байрыг худалдаж авсан залуу гээд... Утас цохисон, уулзахыг хүссэн залуучууд... Ганц удаа зав гаргаач, юм ярьж сууя гээд л гуйгаад байгаа. Би тэгтэл фитнесст хэтэрхий зав гаргаад... За за энэ балайрах ч яахав. Хадуурч байж хамаг нууцаа дэлгэх нь.
Цэцэг гэснээс, манай аав чинь аягүй их цэцэг тарьдаг, цэцгийн хоббитой хүн байсан юм. Энэ аавын хобби нээрээ дуусашгүй ээ. Ан хийх дуртай, хоол хийх дуртай, цэцэг тарих дуртай гээд л элдэв төрлийн хоббитой аан. Манай 2 өрөөний цонхны тавцан 2-лаа битүү цэцэг байдаг байлаа. Үнэн лайтай. Би нээх тухтай цонхоороо харахыг хичнээн их хүсдэг байлаа даа. Ажилдаа явсан хойгуур нь түлхэж шахаж байгаад л зай гаргаад цонхныхоо тавцан дээр гарч жоохон санаагаа амраадаг байлаашд. 
Тэгээд манай цэцгүүд бас их том том урганаа. Саримсаг гээд нэг сонгинорхуу хэлбэртэй, сонирхолгүй цэцэг хичнээн жил цонхны тавцан дээр байр эзлэв. "Ааваа ийм хачин өвс шиг цэцэгнүүдээ хаяачээ" гээд л хааяа уурлуулдаг байлаа. Тэгсэн нэлээн хэдэн жилийн дараа нөгөө цэцгийн чинь талаар би олж уншаад... Өвлийн цагт харанхуй сэрүүхэн газар байлгаж байгаад, хавар гаргаж ирдэг гээд уншчихаваа. Тэгээд шууд 00-н өрөөнд аваачаад хаячихсан. Хавар болохоор нөгөөтөхөө гаргаад цонхон дээр гаргасан чинь гайхалтай гоё том цэцэг гардаг юм даа голоос нь. Манай гэр 1 давхарт байдгийг хэлэх үү, цонхон доогуур явсан хүмүүс шохоорхож хараад, зарим нь энэ хиймэл цэцэг хатгачихсан юм уу ч гэж байх шиг... Тэрнээс хойш жил бүрийн өвөл өнөө саримсаг цэцгээ 00-н өрөөнд цөлдөг болж билээ. Тэгээд хавар нь хачин  гоё том,  улаан хос цэцэг ургана.
Одооны энэ фенг шүйгээр мөнгөний цэцэг гээд байгаа халбаган цэцэг чинь бас манайд нээх томоороо ургасан байдаг байж билээ. Бас л хавар болохоор жижигхээн ягаан цэцэгнүүд урганаа тэр чинь. Тэр цэцгийг тарьснаараа мөнгөтэй болдог юм бол манайх тэрбумтан айл болчихоор л болсон. Мөнгөний цэцэг гэдэг нь худлаа байхөө.
Цонхон дээр байх бэлцийсэн 100 настыг би багадаа гэртээ ганцаараа үлдсэн байхдаа эмч болж тоглоод, шприцээр хатгаад хаячихдаг байсаншд хахаха. Хэрэглээд хаясан шприцний зүүг сэмхээн аваад нуучихдаг байсан юм. Тэгээд гэртээ ганцаараа үлдэнгүүтээ 100 настад тариа хийж байна гээд тамлаад хаяж байгаа юм чинь. Дараа нь нөгөөтөх нь зүү хатгасан газраа хорчийгоод хатчихна. Аав ээж 2 энэ юунаас болоод ийм болоод байгаа юм бол гээд л гайхаад байдаг байж билээ. Сүүлд ахлах ангид орсон хойноо би тэгж тоглодог байсан гэж нууцаа хэлээд гэрт бөөн инээдэм болоод өнгөрсөн юм. 
Цонх дүүрэн цэцэг нь цонхоор харах боломж олгохгүй, би мөн ч их ад үздэг байж билээ. Цэцэг услана, арчилна гэдэг бол аавын минь л ажил байлаашд. Өдөр цайны цагаараа цэцгээ усална. Манай аавд нээрээ хийхгүй, сонирхохгүй юм ер нь байсан болов уу? Ингээд л ямар нэгэн зүйлийн талаар ярихаар л аавтай холбоотой дурсамж бичигдчих юмаа. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хов ярих гоёшд хааяа...

Дөрвөн жилд нэг удаа тохиодог сонгуулийн сурталчилгааны цаг нь эхлээд... Амьд хошин шог үзэж эхэлж байнаа. Твиттерт аймаар идэвхитэй жиргэцгээгээд эхэлсэн. Нэг л их улс эх орны хөгжил, ард түмний аж амьдрал, боловсрол ярьсан баахан сайхан сэтгэлтэй хүмүүс байна цаагуур чинь. 
Өчигдөр орой унтахынхаа өмнө зурагтаа унтраах гээд санаандгүй суваг солиод үзсэн чинь 25 дээр сумоч Батбаярын гэр гарч байна. "Танайд хоноё" нэвтрүүлгээр... Ёоо үнэн алиа... Хэрэгт дурлаад жоохон харав. Инээд хүргээд хаячихсаншд. 
Батбаяр түмпэн шиг том мөнгөн аягаар цай уугаад л, Баясгалан шанагаар сүү өргөөд л... Ширээн дээрээ бас "Эдийн засгийн хувьсгал" гэдэг ном гаргаад тавьчихжээ. Бодвол би энийг уншиж байгаа шүү гэж харуулж байгаа юм шиг байгаа юм. Энэ номыг уншаад ойлгож байгаа юм болов уу гэж бодсон чинь бүр инээд хүрээд хахаха... 
Хөөрхий Батбаяр бүүр нэг харах царайны гэнэн царайлчихаад, хүүхэд шиг юмаа. Нээх хөөрхөн хахаха. Илүүдэл жиндээ түүртсэн, толгой муутай муу сурдаг, тэгээд ангийнхаа хүүхдүүдэд гахай гэж шоолуулаад ганцаарддаг, удаан хөдөлгөөнтэй болохоороо ангийнхныгаа гүйцэхгүй юм юмны ард хоцорч  байдаг дунд сургуулийн нэг бүдүүн хүүхэд шиг харагдаад болдоггүй. Тэгээд дээр нь манай гурил зуурдаг түмпэн шиг хэмжээтэй мөнгөн аягаар цай уухаар чинь бүүр мангар санагдаад байгаа юм чинь хахаха...  Тэр аяганд нь лав нэг халуун савтай цай тэр чигтээ орноо ааяаяаяа.  Тэгээд ажилдаа явахад нь эхнэр нь араас нь шанагаар сүү цацах юм. Сүү өргөх биш цацаж байгаа байхгүй юу. Бид нар бол халбагаар л сүү өргөдөгшд. Тэгэхэд баячууд шанагаар сүү цацдаг юм байна. Зүгээр л хөгийн харагдаад байгаа байхгүй юу. 
Баян байж болно, мөнгөтэй байж болно, түмпэн шиг том мөнгөн аяганууд авах төлбөрийн чадвартай байж болно, шанага шанагаар нь сүү цацах хангалуун амьдралтай байж болно. Ходоодоо хайрламаар юмаа. Тэр оройн хоол бол баярын ширээ засалт юмуу хаашаа юм. Манайх бол жилд ганц удаа шинэ жилээр л тэгж ширээгээ дүүргэдэг. Саяын шинэ жилээр бол бараг ширээ засаачгүй. Аймаар их мах чанаад л, зүсэн зүйлийн салат өрөөд л...  Тэгээд том халуун сав дүүрэн сүүтэй цай. Сүүтэй цай уухад л заримдаа бараг цаддагшд. Эхнэр Баясгалангаа бол хоол хийлгэж сургасан байналээ. Зөвхөн оройн хоолон дээрээ тэр том ширээг дүүртэл хоол өрчихөж байналээ. Идэж бардаг л юм байх даа гэж бодохоос өмнөөс нь гэдэс чихэлдээд, түүртээд эхэлсэн ккк...
За за гэв гэнэт хаа хамаагүй хүний хангалуун амьдралд атаархаад хов ярьчихлаа. Хааяа гоё хов жив ярих бас эрүүл мэндэд сайн гэсэншд. Стресс тайлагддаг гэсэн хахаха... Ямартай ч ойрын үед гоё гоё шоу их үзэх байхаа зурагтаар.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гоё дулаараасай

Өнөөдөр овоо дулаарах шинжтэй. Хэдэн өдөр даарлаа. Гадаа сэрүүхэн, гэр дагаад сэрүүхэн бас дээр нь халуун усгүй. Хүйтэн усанд гараа дүрэхээс айгаад гэрээ ч олигтой цэвэрлэж чадсангүй. За яадгийн, загнах хүн байхгүй болохоор өөрийнхөө дураар амар юм дөө. Хажууд гэрээ цэвэрлээч гэж загнах этгээд байдаг байсан бол ядаргаа болох байсан даа хахаха. Сайхан хөглөрөөд л сууж байгаа юм чинь. Аяга таваг, түмпэн сав нь крантанд хөглөрөөд, охины хаясан тоглоом болон бусад зүйл шалаар хөглөрөөд... Манай гэр бол яг бөмбөг дэлбэлчихсэн юм шиг л байлаа. Ядаж тоосоо соруулахаас залхуу хүрээд байгаа юм чинь, бүтэхгүй ээ...
1-нд охиноо баярлуулна гээд гангалаад гараад явсан чинь бороо шиврээд, цаг агаар онцгүй. Гоёлын цагаан платьег нь өмсгөөд, дээр нь бас нэг "бэлгийн замаар" орж ирсэн цагаан нөмрөг нөмрүүлчихсэн ккк. Тэгэхгүй бол даарах шинжтэй. Гоё платье өмсөхөөрөө баярлаад л гараад гүйчихсэн. 
Тэгсэн гудамжны хөл хөдөлгөөн аймаар их. Хэдэн хөсрий царайтай юмнууд явж байхаар нь аминдаа болгоомжлоод охиноо тэврээд хурдан хурдан алхаад явсан чинь шууд л нэг нь баруун талд, нөгөөх нь ард цүнхний харалдаа сэмхэн гэтээд явж байгаа байхгүй юу. Баруун талд явж байгаа нь аминдаа миний анхаарлыг тэр тал руу хандуулах зорилготой юм шиг байгаа юм. Цүнхээ шууд урд талдаа үүрээд л хурдан холдсон. Тэгсэн нэг залуу гүйцэж түрүүлснээ "ард чинь 5-6 хулгайч явж байна шүү, болгоомжтой яваарай" гээд сануулж байна. Араас хараад санаа нь зовоод явж байсан байх. Би чинь охиноо 5 сартай байхад гудамжинд хамаг анхаарлаа охиндоо хандуулж явж байгаад түрийвчээ суйлуулж хаширсан хүн шүү дээ. Хүүхэд тэврээд явж байгаа хүнийг хулгайч нэр илүү элэг баринашд. Тэр халаасны хулгайтай тэмцдэг цагдаа нар бол өөрсдөө халаасны хулгайч болчихсон байдаг юмуу хаашаа юм, шал худлаа.... Бүртгэж аваад л тэгээд өнгөрөө. Тэрний араас хөөцөлдөхчгүй. Тэгээд л бүх юмаа алдаад л дуусаа гэсэн үг. 
Банк орж охиныхоо бэлгийг авчихаад л буцсан. Миний охин руу бүх хүмүүс хараад л өхөөрдөөд инээгээд байсан. Дөнгөж ургаж байгаа сөөсгөр үсэн дээр цагаан бантиктай обручик зүүчихсэн, дэрвийсэн цагаан платьетай, дээр нь бас ганган цагаан нөмрөгтэй нэг алиа юм харагдсан байх л даа ккк... Хажуугаар өнгөрсөн хүн болгон л өхөөрдөөд инээгээд байсан. Нөгөөх нь мэдэж байгаа ч юм байхгүй, нэг шаар барьчихаад л хөөрөөд гүйгээд байгаа юм чинь.
Тэгээд гадаа муухай байхаар нь гэртээ байж байгаад, оройхон ядаж талбай оръё гэж бодоод дулаахан хувцаслаад гарсан чинь бас л гадуур битүү хүн... Сүхийн талбай, түүнийг тойроод Нарантуул зах нүүгээд ирчихсэн юмуу хаашаа юм. Баахан хужаагийн хог зарсан наймаачид. Талбай бол хогийн цэг юмуу хаашаа юм... Арай ч дээ болчихсон байгаа юм чинь. Тэнд ер нь хүүхдийн баярын үйл ажиллагаа биш, хог тарих үйл ажиллагаа болсон юм шиг санагдсаншд. Хотын захын гэр хорооллынхон ганц удаа хүүхдүүдээ баярлуулах гээд төв рүү орж ирсэн юм шиг байгаа юм, зайлуул. Тэнд явж байгаа хүмүүсийн дүр төрх бол нэг тиймэрхүү. За хамаагүй юм ярьж байж хүн муулсан, ялгаварлан гадуурхсан болох вий. Үнэхээр тийм л байсан юм чинь одоо яахав дээ.  Ойрхон болохоор байнга шахуу Сүхийн талбай дээр охиноо салхилуулдаг юм чинь ганц удаа зайгаа тавьж өгсөн нь дээр юм байна гээд буцаад харьсаншд. Хачин хачин царайтай,  гудамжинд хог хаясан, шүлс цэрээ нулимсан хүмүүс харсан чинь тух алдаад байгаа юм чинь...
Нээрээ баярын маргааш нь ажлынхантайгаа хөдөө яваад... Ажлаар явсан л даа. Гэхдээ далимд нь агаарт гарах зорилготой байсан л даа. Тэгсэн бороог дагаад байгаа юм уу, дагуулаад байгаа юмуу мэдэхгүй, бороотой зэрэгцэж давхисаар байгаад таарав. Гэхдээ л гоё байсан. Хөдөөний цэвэр агаар ч бас тансаг байсаан. Миний харшлын хугацаа дуусчихсан болохоор нээх сайхан хамраа сэтэртэл, сэнгэнэтэл сайхан цэвэр агаар амьсгалавшд. Бас хорхог, боодог идэх юмсан гээд байсан чинь боодгон хорхог идээд ккк... Нэг харилцагч дайлаад бид хэдийг. Нээх сонин боодог ч юм шиг, хорхог ч юм шиг... Арьсыг нь өвчилгүйгээр махаа эвдээд, хуйхлаад хорхог хийдэг болчихсон юм байнашд. Аягүй гоё юм байналээ.
Өчигдөр фитнесстээ явж сайхан халуун усанд орж, саунд суучихаад гэртээ ирээд хүүхдийнхээ хувцас хунарыг угааж, гэрээ нэг жоохон цэвэрлэмэр аядав. Тас хийсэн хүйтэн усаар л юмаа угаачихсан. Ядаж гадаа халуун байвал учиртайшд. Амралтын болон баярын өдөр нэг иймэрхүү л өнгөрөв. Одоо нэг дулаахан өдрөөр охиноо парк оруулна даа. Сайхан сэлүүхэн байхад нь...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Урт наслахуйн нууцаас

Эрүүл энх урт наслах нь гагцхүү эмнэлгээс шалтгаалдаггүй. Харин таны амьдрах ухаан, амрах ухаан, хөдөлгөөн, хооллолт гээд хамгийн энгийн ойлголтыг хэрхэн хэвшүүлж сурснаас шалтгаална. Эрүүл байхын тулд баримтлах зарчмуудыг танд хүргэе.

Урт наслахуйн нууцаас


Урт наслахыг хүсдэггүй хүн бидний дунд байдаг гэж үү? Хэний ч хувьд өндөр насыг наслаж үр хүүхдүүдтэйгээ бужигнаж суухыг хүсдэг. Тэгвэл үүнд хоол унд тун их учир утгатай.

Та бид өдөр бүрийнхээ хоол унд тун их учир утгатай. Та бид өдөр бүрийнхээ хоол хүнсэнд мах хэрэглэдэг. Тэгвэл хааяа ч болов хонь үхрийн малын махны оронд загасыг хэрэглээд үзээрэй. Загасны мах нь зүрхийг эрүүлжүүлэгч тосыг агуулдаг юм. Одоо та бүхэнд хүргэх гэж байгаа энэ санамжийг сэтгэл судлаач, хоол судлаачдаас бүрдсэн олон улсын эмч нарын хэсэг боловсруулан гаргасан юм.

Генетикийн хувьд хүн 120 наслах боломжтой ч харамсалтай нь хүн бүр урт насалдаггүй. Япончууд дунджаар 79, Австрали, Грек, Канад, Швейдууд 78, Герман, Америкчууд 76 насладгийг судлаачид тогтоожээ.

Сүүлийн үед эрчүүд эмэгтэйчүүдээс 5-10 жилээр богино наслах болсон. Энэ юуных вэ? Хүн амьдарлынхаа бүхий л үеийн туршид зөв амьдарч байж гэмээ нь сая урт наслана шүү дээ. Ингэхээр та одоо анхаарлаа түр нааш хандуулна уу.

Нэгдүгээр номлол: Цадталаа бүү ид. Хоолонд битгий шуна. Хүнд 2500 к.калори хэрэгтэй гэдэг ч 1500-аар л хязгаарла. Ингэснээр та эд эсийнхээ ачааллыг зохицуулж идэвхтэй байдлаа бүрэн хадгалж чадна. Биеийн эд эс хурдан шинэчлэгдсэнээр бие организм байнга өвчинд нэрвэгдэж байдаг юм. Тийм ч учраас их ч биш бага ч биш тааруулан хооллож сур.

Хоёрдугаар номлол:
Таны хэрэглэж байгаа хоолны жор, хольц хачир насандаа тохирсон байх хэрэгтэй. Тухайлбал 30 настай эмэгтэй үхэр, хонины элэг, жимс, самрын зүйл идвэл үрчлээ мөддөө суухгүй. 50-иас дээш насныханд кальци оролцсон хоол хүнс хэрэглэвэл яс болоод зүрхийг хэвийн байлгахад тустай. 40-өөс дээш насны эрчүүдэд цагаан идээ болон бөөрийг хоолонд хэрэглэж бай. Энэ нь стрессийг сааруулах сайн талтай.

Гуравдугаар номлол: Өөртөө тохирох ажил эрхэл. Ажил хийдэггүй хүн ажил хийдэг чацуутнуудаасаа 5 насаар ах юм шиг харагдана шүү. Ер нь нийгэм судлаачдын судалгаанаас үзэхэд хөгжим судлах, гүн ухаан судлах, уран зураг сонирхох нь залуужуулах увидастай.

Дөрөвдүгээр номлол: Амьдарлынхаа ханийг зөв сонго. Хайр дурлал, нинжин сэтгэл таныг хөгшрөхөөс сэргийлж чадна. Та 7 хоногт 2 удаа бэлгийн харьцаанд орвол даруй 14 насаар залуужина гэдгийг судлаачид тогтоожээ.

Тавдугаар номлол:
Өөрийн гэсэн санаа бодолтой бай. Ухамсартай амьдарч байгаа хүн дарамтад төдийлөн өртөхгүй. Урсгалаар идэвхгүй замнагч л үргэлж дарамтад орж байдаг шүү дээ.

Зургаадугаар номлол: Хөдөлгөөнтэй бай. Өдөрт спортоор наймхан минут оролдоход л амьдрал чинь хэдэн жилээр уртсаж байна гэсэн үг. Хөдөлгөөнд ялангуяа 30 наснаас хойш боловсролт нь саардаг өсөлтийн дааврууд чөлөөлөгддөг.

Долоодугаар номлол:
Сэрүүн орчинд унтаж бай. 17-18-аас илүүгүй температурт унтаж сурвал залуу төрхөө удаан хадгалж чаддаг нь нэгэнт батлагдсан. Таны хүрээлэн байгаа орчны температураас  организмын бодисын солилцооны шинж тэмдгийн илрэл шалтгаална.

Наймдугаар номлол: Цаг үргэлж өөрийгөө зугаацуулж бай. Өөрийгөө юм бүрээс хязгаарлахыг бүү эрхэмлэ. Зарим үед амьдарлын хатуу хүрээнээс гарч бай. Амьдарлын өөрийн тогтсон хэм хэмжээг зөрчиж, хаалттай, амтат хэлтэрхий хүртэхийг зарим үед бодож, сэтгэж хийж байгаарай. Энгийн жишээ авахад л шинэ цамц таалагдвал мөнгө гамнах бодлоо орхих хэрэгтэй.

Есдүгээр номлол: Уур уцаараар өөрийгөө бүү дарамтал. Өөрийг тань юу гомдоогоов, хэнтэй маргасан зэргээ зарим үед нуулгүй ярьж бай. Сэтгэлийн шаналгаагаа тайлж чаддаггүй хүн өвчинд хялбар нэрвэгдэх буюу хорт хавдраар өвчилж болзошгүйг санаж яв. Судалгаанаас үзэхэд өмөн үү өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь уур уцаарт өртөгсөд байдаг юм.

Аравдугаар номлол: Тархиа үргэлж дасгалжуул. Үгийн сүлжээ таах дасгал хамт олонтойгоо тоглож наадах, ухаан бодол шаардсан ямар ч зүйлийг хийж бай. Энэ нь ухааны чадварыг сайжруулаад зогсохгүй зүрхний ажиллагаа, цусны эргэлт болон бодисийн солилцоог идэвхжүүлдэг юм шүү.

За ингээд эцэст нь танд сануулахад сэтгэл хангалуун, жавхаалаг байх нь урт наслахад зайлшгүй нөлөөлдөг гэдгийг хэлье. Та бүхэнд урт наслахыг ерөөе.

http://news.gogo.mn/r/106113  2012.06.02
Маш гоё зөвөлгөө байхаар нь блогтоо хуулж аваад хадгалчихлаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS