Өнөөдөр чинь ямар кайфтай өдөр вэ? Цайны цагаараа гадагшаа гарсан чинь хэт бүгчим халуун биш, гоё дулаахан байна. Их дэлгүүрийн дээр байдаг түргэн хоолны газарт ороод нээх гоё бууз шиг бууз идсэн ккк. Муу хүн идсэнээ гэдэг болоод байна уу үгүй юу аан? Ойрд бууз идээгүй, тэгээд дээр нь гоё бууз идчихсэн чинь нээх гоё сэтгэл хангалуун болчихдог байнашд.
Тэгсэн ХААН банкны АТМ очергүй байхаар нь картаа шалгаад үзсэн чинь хүний хөгжил сангийн мөнгө орчихож кк... Өрхийн төсвөөс гадуурх энэ орлогод би хичнээн дуртай гээч. Азны юм гээд, шууд номын тасаг руу ороод 2 ном авчихсан. "Эртний түвдийн залуужуулах нууц жор", "Иога ба амьдрах эрчимт хоол" гэдэг номнууд авлаа. Гоё хэрэгтэй ном шиг санагдаад...
Нээрээ их дэлгүүрээс охиндоо нээх хөөрхөн цагаан ботинк авсан. United colors of Benetton-ийх. Ирэх жил л таарна, одоохондоо арай томдох юм байналээ. Үнэ хямдарчихсан байхаар нь олдсон дээр нь гээд бушуухан авчихлаа. Өвөл шинэ жилээр ч өмсчихөж магадгүй. Ойрд нэг найзыгаа дуурайгаад хямдхан юм таарвал олдсон дээр нь гээд бушуухан авдаг болчихсон хахаха.
Энэ манай охин намайг гэрт байх хугацаанд утсыг минь бүрэн эзэмшчихээд өгөхгүй ядаргаатай болчихлоо. "Ууртай шувуу"-гаар ямар аймаар тоглодог юм бэ? Тэр утасны дэлгэц дээр тогшиж байгаа гарных нь хөдөлгөөний уран гэж... Би бүр хажуунаас нь хараад тэр тоглоомоор тогломоор санагдаад хорхой хүрчихэж байгаа юм чинь... "Ээж нь ганц тоглоё" гэхээр "үгүй ээ" гэчихээд ёстой халгаахгүйшд. Утсанд дуудлага орж ирвэл нэг өгчихөөд л тэгээд буцаагаад авчихна. Өдөр болгон утсаа цэнэглэдэг боллоо. Батарей дууслаа гээд утас дохио өгсөн чинь манай охин нээх хөөрхөн "Баде дуужи" гэж байналээ. Шөнө унтахдаа хүртэл утас тас атгаад унтаж байна сүүлдээ. Нам унтсан хойно нь арай гэж утсаа авч байнашд. Тэгээд дууг нь хааж байгаад "Ууртай шувуу" тоглож хорхойгоо дарж байгаа юм чинь заримдаа хахаха.
Гоё хоол идээд, гоё ном аваад, охиндоо гоё ботинк авчихсан чинь гоё санагдаад гоё дээрээ тавиад ажлаа хийх гээд суусан чинь блогоор шагаймаар санагдаад болдоггүй. Гялс гоё юм биччихээд гарлаа.
Гэснээс нээрээ нээх гоё хүйтэн пиав уумаар санагдаад байх чинь... Өнөөдөр уг нь фитнесст явахгүй амрана гээд өөртөө хуваарь гаргачихсан. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт амарчихсан юм чинь явдаг ч юм билүү, яадаг юм билээ? Өнөөдөр Стептэй гээд нэг найзуушка утасдаад байна. Бас нэг найзуушка гадаа агаарт сууж, хүйтэн пиав ууж, жоохон чалчиж сууя гээд байна. Алийг нь сонгох вэ та минь ээ? гээд байхгүй юу ккк... Аль нэгийг нь сонгоно доо. Ямар ч байсан ажлын цаг дуусаг.
0 Сэтгэгдэл:
Post a Comment