Дөрвөн жилд нэг удаа тохиодог сонгуулийн сурталчилгааны цаг нь эхлээд... Амьд хошин шог үзэж эхэлж байнаа. Твиттерт аймаар идэвхитэй жиргэцгээгээд эхэлсэн. Нэг л их улс эх орны хөгжил, ард түмний аж амьдрал, боловсрол ярьсан баахан сайхан сэтгэлтэй хүмүүс байна цаагуур чинь.
Өчигдөр орой унтахынхаа өмнө зурагтаа унтраах гээд санаандгүй суваг солиод үзсэн чинь 25 дээр сумоч Батбаярын гэр гарч байна. "Танайд хоноё" нэвтрүүлгээр... Ёоо үнэн алиа... Хэрэгт дурлаад жоохон харав. Инээд хүргээд хаячихсаншд.
Батбаяр түмпэн шиг том мөнгөн аягаар цай уугаад л, Баясгалан шанагаар сүү өргөөд л... Ширээн дээрээ бас "Эдийн засгийн хувьсгал" гэдэг ном гаргаад тавьчихжээ. Бодвол би энийг уншиж байгаа шүү гэж харуулж байгаа юм шиг байгаа юм. Энэ номыг уншаад ойлгож байгаа юм болов уу гэж бодсон чинь бүр инээд хүрээд хахаха...
Хөөрхий Батбаяр бүүр нэг харах царайны гэнэн царайлчихаад, хүүхэд шиг юмаа. Нээх хөөрхөн хахаха. Илүүдэл жиндээ түүртсэн, толгой муутай муу сурдаг, тэгээд ангийнхаа хүүхдүүдэд гахай гэж шоолуулаад ганцаарддаг, удаан хөдөлгөөнтэй болохоороо ангийнхныгаа гүйцэхгүй юм юмны ард хоцорч байдаг дунд сургуулийн нэг бүдүүн хүүхэд шиг харагдаад болдоггүй. Тэгээд дээр нь манай гурил зуурдаг түмпэн шиг хэмжээтэй мөнгөн аягаар цай уухаар чинь бүүр мангар санагдаад байгаа юм чинь хахаха... Тэр аяганд нь лав нэг халуун савтай цай тэр чигтээ орноо ааяаяаяа. Тэгээд ажилдаа явахад нь эхнэр нь араас нь шанагаар сүү цацах юм. Сүү өргөх биш цацаж байгаа байхгүй юу. Бид нар бол халбагаар л сүү өргөдөгшд. Тэгэхэд баячууд шанагаар сүү цацдаг юм байна. Зүгээр л хөгийн харагдаад байгаа байхгүй юу.
Баян байж болно, мөнгөтэй байж болно, түмпэн шиг том мөнгөн аяганууд авах төлбөрийн чадвартай байж болно, шанага шанагаар нь сүү цацах хангалуун амьдралтай байж болно. Ходоодоо хайрламаар юмаа. Тэр оройн хоол бол баярын ширээ засалт юмуу хаашаа юм. Манайх бол жилд ганц удаа шинэ жилээр л тэгж ширээгээ дүүргэдэг. Саяын шинэ жилээр бол бараг ширээ засаачгүй. Аймаар их мах чанаад л, зүсэн зүйлийн салат өрөөд л... Тэгээд том халуун сав дүүрэн сүүтэй цай. Сүүтэй цай уухад л заримдаа бараг цаддагшд. Эхнэр Баясгалангаа бол хоол хийлгэж сургасан байналээ. Зөвхөн оройн хоолон дээрээ тэр том ширээг дүүртэл хоол өрчихөж байналээ. Идэж бардаг л юм байх даа гэж бодохоос өмнөөс нь гэдэс чихэлдээд, түүртээд эхэлсэн ккк...
За за гэв гэнэт хаа хамаагүй хүний хангалуун амьдралд атаархаад хов ярьчихлаа. Хааяа гоё хов жив ярих бас эрүүл мэндэд сайн гэсэншд. Стресс тайлагддаг гэсэн хахаха... Ямартай ч ойрын үед гоё гоё шоу их үзэх байхаа зурагтаар.
0 Сэтгэгдэл:
Post a Comment