Ойрд аймаар залхуу хүрээд байдаг болчихлоо. Гэрээ цэвэрлэхээс, хоол хийхээс залхуу хүрээд байдаг болчихлоо. Гол нь охиндоо хоол хийж өгдөггүй над шиг залхуу ээж надаас өөр байдаггүй л байх. Охиндоо хоол хийж өгөхөөсөө залхуураад Номадс ресторан орж бантан авч өгдөг болчихсоон. Гайгүй бантантай юм байналээ, гэхдээ манай охин махыг нь идэхгүй тургиж хаяад байгаа юм даа их сонин. Өнгөрсөн амралтын өдрөөр хоол хийхээсээ залхуураад Сити номадс ороод охиндоо бантан авч өгсөнөөс хойш амтшаад одоо дахин дахин ороод байх шинжтэй болчихсон ккк. Амташсан хэрээ 13 дахина гэдэг болох вий.
Өчигдөр охиноо дагуулаад явж саналаа өгсөн. Тэгсэн охин бас хуруугаа уншуулна гэж зүтгээд ккк. Би ч гэсэн Монгол улсын иргэн гэх гээд байналээшд. Санал тоолох машиныг сонирхоод дарж үзэх гээд бас сандаргалаашд. Ямартай ч энэ жилийн сонгуулийн автоматжуулсан систем надаа лав таалагдлаа. Хуруу гарыг минь чернилдэж заваарсангүй. Бас ч гэж дэвшилттэй.
Саналаа өгчихөөд Скай их дэлгүүрийн гадаах хүүхдийн мини парк дээр охиноо тоглуулж байгаад дэлгүүр орж охиндоо ногоон бууз авч өгөөд л хооллочихсон. Үнэн залхуу. Манай охин тэр ногоон буузанд их дуртай. Машин хэлбэртэй тэргэнд суулгачихаад л нэг бууз авч өгөөд бариулчихаад, тааваараа явж байхад идээд дуусгачихсан байдаг юм. Дэлгүүрээс шоколад, резинен чихэр, ундаа аваад тэрнийгээ идсээр, уусаар яваад гэртээ ирж байгаа юм чинь кк. Охинтойгоо тэгж явах гоё байдаг юм. Ундаагаа тэврээд надад тэврүүлнэ гэхгүй амар байдаг болохоор тэгж явах би дуртай. Бас амттан идээд алхахад бүүр ч амттай.
Өчигдөр манай охин нээх сонин, дээснийхээ нэг ишийг нь надаа өгсөнөө өөрийнхөө барьж байгаатай тулгаад "уу уу" гээд байх юм. Би гайхаад... Архи ууж байгаа юм шиг. Ядаж байхад дээснийх нь иш яг нарийхан архины рюмка шиг. Манай гэрт хэзээ ч тийм үйлдэл болдоггүй дээ. Цэцэрлэг дээр хүүхдүүдээс сурсан юм байх даа. Үгүй ээ тэгээд энэ хүүхдүүд муу юмыг сурахдаа ямар амархан юм бэ? Тэгж тулгаж уудаг гэдгийг ямар сайн сурсан байнаа, ёстой сонин.
Тэгэхээр нь би зөрүүлээд микрофон болгож тоглохыг зааж өгөх гээд, дээсийг нь барьж байгаад "Маамуу нааш ир" дуулж өгсөн чинь дагаад дуулж өгч байна. "Маамуу нааш ир", "Чигчийн чинээ бишээ" гээд л дуулж өгсөн бид хоёр. Ээж нь солгой хоолойгоор, охин нь ямар ч аягүй баахан л орилов хахаха. Үгээ сайн тод хэлж чадахгүй ч гэсэн дуулах их дуртай байна шүү миний охин. Одоо дуулах дуртай байгаа дээр нь сайн сургахыг бодноо.
Үдээс хойш охиноо унтахаар нь дагаад унтсан чинь нээх гоё амарсан. Унтаад сэрэнгүүт нь хувцаслаж гараад л Модерн номадс ороод бас бантан аваад өгчихсөн. Сайхан залхуурч байнаа нээрээ. Тэгээд тэр чигтээ гэрээ ч цэвэрлээгүй, зурагтаар сонгуулийн талаар мэдээ үзсээр байгаад унтахаар хэвтсэн чинь охин утаснаас салдаггүй, унтдаггүй. Утсан дээрх өөрийнхөө зурагнуудыг хараад л баясаад хэвтчих юмаа. Арай гэж унтахаар нь утсаараа твиттерт орж бас сонгуулийн талаар мэдээлэл сонирхож нэлээн хэвтэв.
Энэ охин утас булаацалддаг болсоноос болоод би одоо хүмүүсийн мессежэнд хариу өгдөггүй, зарим дуудлагыг авдаггүй гээд загнуулаад байх боллоо. Утасны эзэн бол би биш, охин л болсон юм шиг байнашд.
0 Сэтгэгдэл:
Post a Comment