Зээ дүүгийнхээ утас руу нэгж явуулсан чинь болохгүй байх юм. Буцаад заавар нь ирээд байна, миний бичсэн нь гарцаагүй л алдаагүй байна даа. Дээр бас нэг гадаадад байдаг танил маань Gogo ID-г цэнэглээд өгөөч гээд гуйхаар нь цэнэглэх гэсэн бас болохгүй байсан. Урьд нь Нокиа зүгээр болдог байсан, энэ Самсунг-д л учир байх шиг байнаа. Тусгай дугаар луу мессеж явуулж болохгүй юм. Өө нээрээ миний мобайл банк бас болохгүй байхаар нь устгаад шинээр суулгах гэсэн чинь бас болохгүй байсан юм байнашд. Мобиком орох хэрэгтэй юм байна даа.
За тэр ч яахав. Өнөө шалгалтнаасаа хоцроод уур хүргээд байсан зээ дүү маань элсэлтийн суурь шалгалтаа овоо өндөр оноотой өгчихсөн байх юм. 2 дахь шалгалтаа харин жоохон тааруухан өгчихөж. Гэхдээ сая сургуулиудын сайтаар ороод үзсэн чинь ямар ч байсан элсэлтийн шаардлага хангачихаж байгаа юм байна. Муу хүний заяа завагт гэж л энэ байх даа. Хичээл хийхгүй байна гээд л нервтүүлээд байсан чинь... Англи хэл дээрээ бол хангалттай өндөр оноо авчихаж. Хэнэггүй царайлчихаад тийм мундаг юм байх даа, би бүр гайхаад сууж байна. Хүний урманд хичээл хийгээд хүүхэд шиг суудаггүй байсаншд. Би үглээд ч дийлдэггүй байсан. Улсын шалгалтаа бас ийм өндөр оноотой өгөхөөр нь би багш нарыг нь худлаа дүгнэсэн байх гээд хардаад байсан чинь үгүй юм шиг байнаа. Одоо оноогоороо жагсаад дээд сургуулийн элсэлтийн тоонд нь багтчихвал учиртай болоод явчихлаа. Суурь шалгалтын оноо нь сургуулиудын хамгийн өндөр босго онооноос өндөр байна гээч... Ёстой жинхэнэ сонирхолтой хүүхэд юм даа энэ чинь харин. Одоо энэ хүүхдийн сургуулийн асуудлыг шийдчихвэл ч бас нэг том асуудал цаашаа харна даа.
Урд шөнө бүр унтаж чадсангүй. Өдөр нь охинтойгоо хамт унтчихсан чинь бүр нойр ханачихаад орой нойр хүрдэггүй юм даа. Гэрийн ойролцоо баригдаж байгаа барилгын дуу чимээ ёстой тамтай, цонхоо хаачихаар бүтэж үхчих гээд ёстой унтаж чадсангүй, шал балай.
Хагас сайнд охиноо аваад хуучин хамт ажиллаж байсан хэдэн хүнтэй хамт Гачуурт руу салхинд гараад... Манай охины баярлаж байгаа гэж жигтэйхэн. "Өөөөх чэчэг... өөөөөх уш...." гээд л дуу алдаад байгаа юм чинь нээх хөөрхөн. Золбин нохой руу "жов" гээд хэлчихсэн чинь дор нь сурчихсан. Нохой харахаараа л "жов жов" гээд л...
Охиноо сайн агаарт гаргах хэрэгтэй юм байнаа. Зуслангийн байшин хайгаад олдохчгүй юм байна. Сайн хайвал ч олдох л байх л даа. Би ажил болгож хайж явахгүй байгаа болохоор тэгээд яаж бүтэхэв дээ.
Хагас сайнд агаарт нам цохиулсанаасаа болоод хагас сайны шөнөжин, бүтэн сайны өдөржин нээрээ сайхан ногоорлоо. Тэгээд шөнө нь унтаж чадахаа больчихдог нь жоохон тоогүй. Хэтэрхий унтсан юм байлгүй, өдөржин толгой өвдөөд, дотор муухай оргиод үнэн хэцүү байсан. Тэгсэн манай нэг найз утасдахаар нь хэлсэн чинь шууд утасны цаанаас миний даралтыг багадсан байна гээд оношолчихсон. Тэгээд өтгөн байхуу цай уу гэсэн зөвөлгөө өгөөд... Би байхуу уудаггүй болохоор манайд байхуу цай нь байхгүй. 2 аяга гүзээлзгэнийн цай уучихсан чинь толгой зүв зүгээр болчихсон. Нээрээ л шингэн дутагдаад, даралт багадсан юм байх даа. Би чинь угаасаа цайнд муу хүншд. Одоо өнөөдрөөс цай сайн ууж байхаас...
За энэ 7 хоногийг өнгөрөөчихвөл ч наадмын урт амралт болно доо сайхан. Аав байхдаа наадмаар заавал хонь гаргадаг байж билээ. Одоо би ямар хонь монь гаргах биш, хэд хоног сайхан амрахаа л бодъё. Гэхдээ л наадам болохоор л хонины шинэ шөл уумаар санагдаад байдаг юмаа, сурчихсан болохоор... Одоо тэгээд яахав дээ, хонь гаргах эр хүнтэй айл биш, харин яаж ийгээд амралтанд л явахыг бодъё. Шууд яваад очвол амралтын газрууд зөндөө байдаг юм байналээ. Нетээр хайгаад бол бүтэхгүй.
За за кофе уух зуураа жоохон дэмий юм биччихлээ. Энэ муу блог, гар утас 2 л надад хань болох юм даа. Гэртээ байхдаа сав л хийвэл утаснаасаа твиттерт ороод л хүмүүсийн жиргээг уншаад хэвтчихнэ. Твиттер гэж нэг бас нэг донтуулагч байнаа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment