RSS

"Ммммммхааан"

Гоё нарлаг өдөр гээд магтангуут тэнгэр бүүдийгээд, бороо ороод сэрүүсчих юмаа. Өрөө сэрүүхэн, хөл даараад сууж байна. Бас гоё дуу сонсоод....


Bryan Adams - Here I Am by Bryan-Adams

Охиноо яаж байгаа бол гээд залгахаар манай дүү утсаа авахгүй дургүй хүргэж байнаа. Санаад байдаг юмаа өдөр ингээд...
7 хоногийн өмнө авч өгсөн номыг бүгдийг нь цээжилчихэж. Зургийг нь заагаад хэлж өгөөд байсан чинь тогтоочихсон байна. Сайн байна гээд магтахаар бүр онгироод л нээх хөөрхөн. Магтаалд бас их дуртай юм гээч... Гэхдээ өчигдөр орой намайг бараг залхаалаа. Номоо дэлгэж байгаад л зурагнуудыг нь заагаад л нэрлээд байсан. Намайг харахгүй бол татаж чангааж байгаад л заавал харуулна. Сүүлдээ би залхах шахлаа кк. Яг нөгөө "Ну погоди" дээр гардаг шиг... Робот туулай "заяц, волк" гээд чонын араас элддэг шиг юм болдог байнашд. 
Одоохондоо бүх үгээ тод хэлж чадахгүй ч гэсэн ямар ч байсан номон дээрх бүх зургаа заагаад зөв нэрлээд байна. Зонтикний зураг харангуутаа "жоотик" гэснээ "жоотик аанайнаа?" гээд л над руу муухай аашлаад байгаа юм даа. Зонтик дэлгэчихээд дээрээс нь гишгээд байхаар нь би нуучихсан байсан юм. Эвдчих гээд байгаа юм чинь... Тэгэхээр нь "мээдкү" гээд мөрөө хавччихаад л гөлийгөөд хэнэггүй царайлаад хэвтээд байсан чинь "энэ яг мэдэж байгаа" гэсэн харцаар хараад л "жоотик аанайнаа?" гээд л аашлаад хашгираад байсан хахаха. 
Сүүлдээ хэлсэн зүйлээ заавал надаар давтуулж хэлүүлэх гээд шаардаад эхэлсэн. Бүгдийг нь зөв нэрлэхээр нь би баярлаад "аан тийм байна, аяга мөн байнашдээ" гээд нэг хэлчихсэн чинь... Онгироод нэг зураг руу заагаад нэрлэнгүүтээ намайг давтаж хэлэхийг хүлээгээд зогсчихно. Би залхуураад мэдээ харж байгаад бамбаруушны зураг руу заагаад "зөв байна, нохой" гээд хэлчихэж л дээ. Тэгсэн гайхаад хэсэг чимээгүй болсноо "Бабууч" гээд залруулж байнаа. Ёстой хөөрхөн. 
Өчигдөр охиноо юм сайн цээжлээд байхаар нь хөөрөөд 35 үсэг бүхий зурагтай плакат аваад ханан дээрээ хадчихсан. "Энэ үү вэ?" гээд л заагаад байналээ. Харцаараа тэр дүрснүүдийг цээжилж байг гэж бодоод... Заавал цээжлүүлэх гэж зүтгэхгүй ээ. Хүүхэд залхаад бүр юм сурах дургүй болчихдог гэсэн.
Өчигдөр орой охинтойгоо салхилангаа "Интерном" ороод... Манай ажлын нэг охин Данзанравжаагийн тухай нэг гоё ном авч уншсан гээд байхаар нь тэр номыг нь авах гээд орсон юм. Байдаггүй. Яг ямар нэртэй ном бэ гээд утасдаад асуухаар "гадуур явж байна, нэрийг нь сайн санахгүй байна" гээд байх юм. Худалдагч охиноос асуулаа, бас мэддэггүй. Дуусчихсан л юм шиг байгаа юм. 
Тэгсэн нээрээ нээх хөөрхөн жоохон хүүхдийн англи хэл сурдаг компьютерууд ирчихэж... Охин сонирхоод бүгдээрэнгээр нь оролдож өгч байнаа. Эвдчих вий гээд санаа зовсон чинь... Юун эвдэх? Намайг учрыг нь олж амжаагүй байхад л хаана нь дараад асааж унтраахыг мэдчихсэн байна. Асаагаад баахан оролдож байснаа "за явъя, дэлгүүр хаах гэж байна" гэсэн чинь шууд нөгөөтөхөө унтраагаад гүйгээд явчихаж байнаа. Би хаана нь дараад унтраачихваа гэж гайхаад охиныхоо араас дагаад явлаашд. Одооны хүүхдүүдийн техник сэтгэлгээ нээрээ шал өөр юмаа. 
Одоо охиныхоо хэлийг яаж зүгшрүүлнээ. Уг нь юм хэлээд байх юм. Гэхдээ надаас өөр хүн тэрийг нь ойлгохгүй. Шатны зураг заагаад "таш", чихний зураг заагаад "жишээ", тоглоом гэхийг "толоок" гэх мэтчилэн зарим үгийг тэс хөндлөн хэлэх юмаа. Хамгийн хөөрхөн нь зайрмагны зураг хараад "ммммммхааан" гээд тамшаалаад байгаа юм даа ккк. Нээрээ бас "онгойлгоод өг" гэхийг "одооко" гэдэгшд. Тэгж ярихаар хэн ойлгохов дээ... Би л ойлгож байгаа юм чинь кк...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment