RSS

Зүүд эвгүйрхээд...

Ойрд зүүд эвгүйцээд байх юмаа. Зүүдлээд сэрсэний дараа нэг л тааламжгүй... Ядаж байхад тэр эвгүй зүүд нь кино шиг л байх юм. Гоё зүүд зүүдлэхээр тодорхой санагддаггүй байж, эвгүй зүүд нь яг л жинхэнэ юм шиг байхыг нь яанаа. 
Өнөө өглөө нэг эмэгтэйд нэг л үнэ цэнэтэй зүйлээ булаалгачихлаа гээд л зүүдлээд байсан. Эрлийз төрхтэй, хөөрхөн нүдтэй их царайлаг бүсгүй байсан. Их дөлгөөхөн, даруухан, надтай их л дотно харьцаад байх юм. Түүний ээж нь гээд 50 гаран насны авгай бас зүүдлэгдээд байнаа. Ээж авгай бол эрлийз царайгүй. Би огт хараагүй хүмүүс байсан. Надтай сүрхий дотно яриад л, инээж хөхрөөд л байж байснаа миний нэг юмыг луйвардаад зугатаачихсан. Юугаа луйвардуулснаа харин би мэдэхгүй байнаа, нэг чухал юмаа алдчихаад л аймаар бухимдаад байсан. Тэгсэн тэр бүсгүйн найз бүсгүй гээд нэг царай муутай бүсгүй бас гараад ирлээ. Надаас юм булаагаад зугатсан найзыгаа өмөөрөөд жигтэйхээн. Би байж ядаад л уурлаад л, нөгөө эрлийз бүсгүйгээс юмаа авах гээд л хайгаад байх юм. Тэгсэн тэр бүсгүйн ээж нь хүртэл эхэндээ нээх сайхан ааштай, хайлсан тугалга шиг байсан хүн чинь гэнэт аймаар муухай ааш гаргаад л охиныхоо талд бас оров. Би бухимдсаар байгаад л аягүй тухгүйгээр нойрноосоо сэрсэн. 
Мэдэхгүй, би энэ зүүдийг тайлж мэдэхгүй байна. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг дээ. Надтай ойрын хугацаанд наанаа инээж ханиасан, хүний арга эв олсон гэмгүй царайтай мөртлөө, дотоод сэтгэл нь шулам болчихсон эмэгтэй хүмүүс учрах юм болов уу гэж таамаглаад байна. Ойрд шинэ хүмүүстэй танилцвал болгоомжлох ёстой юм болов уу...
Хэдэн өдрийн өмнө бас нэг сонин зүүд зүүдэлсэн юмаа. Эхлэл нь их гоёо. Би нэг мөнгөлөг саарал өнгийн, дунд гарын жийп худалдаад авчихсан гэнэ. Бөөн баяр машинаа унаад л давхиад байна. Сэнсэртлээ давхиж өгсөөн нээх гоё. Тэгсэн гэнэт нэг нь намайг "гэрлэн дохиогоо хараад яваачээ, хамаагүй давхиад..." гээд загнаад байнаа. Би бол гэрлэн дохио юу ч харахгүй л яваад байгаа юм чинь. Гэв гэнэт зам дээр баахан хүн гараад ирсэн... Би тоормослох гэсэн болдоггүй. Тоормослох гээд гишгээд л байсан, гишгээд л байсан, болдоггүй ээ. Тэгснээ гэнэт хүн мөргөөд зогссон, би нэг эмэгтэй хүнийг дайрчихлаа гээд орилоод л... Тэгээд л сэрсэн. Аймаар дарамттай, сэрчихээд зүүд юм байна гэж бодсон мөртлөө тайвширч чадахгүй байгаа юм чинь. 
Би ер нь машин авч болохгүй юм байна даа гэж бодогдоод... Авлаа гэхэд мөнгөлөг саарал өнгийн машин авч болохгүй юм болов уу гэж бодоод байгаа. Энэ зүүдээ нэг найздаа хэлсэн чинь "энэ ертөнцөд эдлэх байсан гайг зүүдэндээ үзчихээр нөгөө ертөнцөд тэр үйлээ эдэлчихсэн гэсэн үг, тэгэхээр одоо санаа зоволтгүй, чи машин авахад чамд тийм юм тохиолдохгүй" гэж мэдэмхийрч намайгаа тайвшруулав кк.
Муухай зүүдийг хүмүүст ярихаар биелэхээ больдог гэж үнэн юм болов уу? Тэгж бодоод л биччихлээ. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment