Өнөөдөр ёстой жаргалтай өдөр байнаа. Өчигдөр үүрээр урамшуулалт цалин дансанд орчихоод, хүмүүс авах гээд дугаарлаад зогсож байна гээд зүүдлээд байсан юм. Ажил дээрээ ирээд өрөөнийхөндөө хэлсэн чинь "яасан гоё зүүд вэ?" гэчихээд хэн нь ч тоож дансаа шалгасангүй. Би ч гэсэн дансаа шалгаагүй, яриад л өнгөрсөн. Өнөө өглөө нэг нь дансаа шалгаж үзэнгүүтээ "хүүе ээ бонус орчихсон байнашдээ, өчигдөр орсон байна" гээд баярлаад дуу алдав. Тэгэхээр нь шалгаад үзсэн чинь миний дансанд лав 100% бонус орсон байна. Хагас жилийн ажлын минь гүйцэтгэлийг 100% гэж үнэлсэн байна. Үнэхээр урамтай байнаа.
Өчигдөр цайны цагаар "Номин" орж юмны үнэ судалсан. Наадмын урамшуулал гээд өндөр өндөр бонустай урамшуулалт худалдаа зарласан байналээ. Ямар ч байсан гал тогоондоо парк шинэчлэл хийх төлөвлөгөөтэй л байгаад байгаа. Наран электроникс бас урамшуулал зарлаад байгаа сурагтай. Тийшээ бас очиж үзэх санаатай л байна. Амжихнуу, үгүй юу.
Керамик плитка авах л санаатай байгаад байгаа юм. Одоо авах уу, намар болтол хүлээх үү гээд бас эргэлзээд байнаа. Ухаалаг будаа агшаагч, миксер, жигнүүрийг бол энэ наадмын урамшууллаар ямар ч байсан авчихнаа. Жижигхэн юм чинь. Харин нүсэр плитка авахаа түр азнаад, намар нүүхдээ авах уу, яах уу гээд л гайхаад байна. Намар гээд хойшлуултал хямдрал нь байхгүй болчих юм болов уу?
Найзууд бол одоо ав л гэцгээгээд байна. За ямар ч байсан сайн тооцоо хийж үзэж байгаад болноо. Яг цагаа тулахаар бас мөнгөө хамаагүй үрэхээсээ айгаад, нарийлаад байх юмаа кк.
Өнөө өглөө сэрэхийнхээ өмнө бас нээх гоё зүүд зүүдэлсэн. Бүр сэрмээргүй, үргэлжлүүлээд зүүдлээд л баймаар санагдсан. Ёстой гоё зүүд, биелээсэй.
0 Сэтгэгдэл:
Post a Comment