Энэ "Номын цагаан буян дэлгэрэг" гэдэг үгний санаа нь бидний Ганданд очиж уншуулдаг түвд ном биелэлээ олог гэсэн үг байх л даа. Ер нь бол тэр учир нь ойлгогдохгүй түвд номнууд чинь орчуулчихвал ерөөл л байдаг юм байналээшд. Сайхан ерөөл айлдаад л, бие биендээ гоё найрсаг үг хэлээд хэвшчихэд л болох юм байна гэж би ойлгосон. Үг амилдаг учраас муу муухай үг хэлэхийг аль болох цээрлэж явах хэрэгтэй юм байналээ.
Хэдэн жилийн өмнө Ганданд ном уншуулаад, хүрд эргүүлээд явж байсан чинь нэг хуудас тараагаад байсан юм. Аваад үзсэн чинь монгол хэл дээр орчуулсан Хийморийн сан, Дарь эхийн тарни байсан юм. Тэгсэн дандаа сайн сайхныг бэлгэдсэн ерөөл л байсан. Тэр хуудас одоо болтол надаа хадгалагдаж байгаа. Бүр халтартаад, үнгэгдчихсэн. Би Гандан гарахаа болиод хааяа өөрөө тэр хуудсаа дэлгэж байгаад л гэртээ уншчихдаг болсоншд кк. Өөрөө өөртөө лам аан. Заавал Гандан гарч, ойлгохгүй хэлээр уншиж байгаа, ойлгомжгүй лам нарын өмнө, ойлгоогүй царайтай хоосон залбирч суух чинь шал утгагүй санагдаад байдаг болчихсон. Гэртээ өөрөө зул өргөөд, арц уугиулаад л, монгол хэл дээр орчуулсан Дарь эх, Хийморийн сангаа уншаад л сайхан сэтгэл сэргэчихнэшдээ. Ойлгоод уншихаар их гоё сэтгэгдэл төрдөг юм.
За бүр бичих гэсэн сэдвээсээ хадуураад явчихлаа. Урамшуулалт цалингийнхаа дээжээр охиндоо хэдэн ном худалдаад авчихлаа. Тэгээд л тэрнийгээ "Номын цагаан буян дэлгэрэг" гэж хэлэх гээд байгаа царай нь энэ. Уншиж сураагүй хүүхдэд "Жаалхүү Карлсон хоёрын тухай гурван тууж"-ийг хүртэл худалдаад авчихлаа. Гэрт байж л байг. Хаашдаа хэзээ нэгэн цагт уншиж сурах нь тодорхой л юм чинь. Буддаг ном, сэтгэхүй хөгжүүлэх ном, тэгээд Андерсений үлгэрүүд.... Гэх мэтчилэн нэлээн хэдэн ном авчихсан. Одоо тэр техник сэтгэлгээ сайтай, миний гар утсыг хашраагаад байгаа охинтой жоохон номон дээр ажиллах гээд оролдоод үзье. Барахнуу үгүй юу? Аятайхан аргыг нь олохгүй бол... Хэтэрхий хичээж байж зөрүүд занг нь хөдөлгөчихвөл миний үгэнд орохгүй шүү. Хамгийн гол нь би чинь хүүхэдтэйгээ ажиллахдаа их маруухан нөхөр шүү дээ. Хүүхэддээ юм зааж, зөвлөх нь битгий хэл олигтойхон аргадаж сурахгүй л юм даа. Зөрүүдлээд эхэлбэл шууд бас миний гөжүүд зан хөдлөөд буруу хараад тоохгүй суучихаж байгаа юм чинь. Бүтэхгүй ээ.
Хараад байхад айлын том хүүхдүүд арай л хариуцлагатай, халамжтай аав ээж болдог юм шигээ. Над мэтийн эрхлэхээс өөрийг мэддэггүй байсан нөхдүүд хүүхдээ эрхлүүлж мэдэхгүй, эсвэл хүүхдээ олигтойхон загнаж ч чадахгүй, аргадаж ая эвийг нь ч олж чаддаггүй юм шиг харагдаад байгаа юм даа. Өөрийнхөө найзуудаас л би иймэрхүү дүр зураг олж хараад байгаа. Буруу ч байж магадгүй.
Нэгэнт бурханы ном, уншдаг номны талаар бичсэн юм чинь Хийморийн санг оруулчихъя даа. Надаа угаасаа файлаар байгаа. Би өөрөө уншсаар байгаад бас цээжилчихсэн. Анхаарлаа төвлөрүүлээд, гоё гэгээлэг зүйл бодож бясалгаж байгаад уншаад үзээрэй. Гоё сэтгэл сэргэнэ шүү.
"Хийморийн
сан" эх хэлээр
Гайхамшигт адист шидийг
Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд
Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас
Егзөр миний хийморийг дээш босго!
Бурхны хүчээр харын омгийг дарж
Цагаан зүгийг ялуулж
Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе
Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор
Егзөр миний хийморийг дээш босго!
Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!
Гарьд мэт халих хийморийг дээш босго!
Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!
Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр
Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор
Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж
Уулын оргил мэт хийморийг дээш босго!
Хийморийг дээш босгосны баярт шүтэж
Явах, суух явдал мөр өгүүлж
Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд
Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай!
Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж
Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор
Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд
Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!
Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь
Зуны сар мэт арвижиж
Тус амгалангийн цагт
Цэнгэхийн өлзий оршиг!
Ялангуяа миний нас, буян хийгээд
Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд
Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй
Зөндөөн бүтэхийн өлзий оршиг!
Гайхамшигт адист шидийг
Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд
Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас
Егзөр миний хийморийг дээш босго!
Бурхны хүчээр харын омгийг дарж
Цагаан зүгийг ялуулж
Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе
Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор
Егзөр миний хийморийг дээш босго!
Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!
Гарьд мэт халих хийморийг дээш босго!
Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!
Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр
Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор
Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж
Уулын оргил мэт хийморийг дээш босго!
Хийморийг дээш босгосны баярт шүтэж
Явах, суух явдал мөр өгүүлж
Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд
Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай!
Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж
Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор
Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд
Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!
Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь
Зуны сар мэт арвижиж
Тус амгалангийн цагт
Цэнгэхийн өлзий оршиг!
Ялангуяа миний нас, буян хийгээд
Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд
Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй
Зөндөөн бүтэхийн өлзий оршиг!
0 Сэтгэгдэл:
Post a Comment