Хэлээд хэлээд ойлгохгүй бол хэлэхээ больёоо гэдэг шиг л юм болоод байнаа. Турах гээд илүүдэл жинтэйгээ тэмцээд байдаг, тэмцээд байдаг... Ямар ч үр дүн байхгүй шүү. Бөөн зардал гаргаад фитнесст явлаа. Үр дүнд нь яасан? 1 кг нэмэгдчихээд бууж өгдөггүй шүү. Одоо дургүй хүрээд наадмаас хойш дахиж явахгүй, нэг хэсэгтээ завсарлая гэж шийдсэн. Угаасаа хугацаа дуусаж байгаа. Үргэлжлүүлээд мөнгөө төлөөд явна гэсэн төлөвлөгөөтэй байсан чинь болиод түр түдгэлзүүлэхээр шийдчихлээ.
Фитнесст явах гоё байна л даа. Гэхдээ зав багатай болчих юмаа. Зуны энэ дэлгэр цагт охинтойгоо хамт аль болох олон цагийг өнгөрөөж баймаар байна. Тэгээд наадмаас хойш фитнесст явахаа түр завсарлая гэж бодлоо. Гадаа халуун байхад иог юмуу степ ап дасгалын дараа саун, душэнд орчихоод гараад явахад ч уг нь гоё юмаа. Хөдөлгөөн - эм гэж юутай үнэн. Иогын DVD, дэвсгэр худалдаж авчихаад гэртээ иогын дасгал хийнэ гээд л төлөвлөөд байгаа. Хэрэгжүүлж чадах болуу даа зайлуул. Мөнгөө төлчихөөд, өөрийгөө хүчээр дайчлахгүй л бол гэртээ ер нь худлаа байдаг юм даа. Гэхдээ юу ч гэсэн бодоод л явж байя кк.
Илүүдэл жинтэйгээ тэмцээд дийлэхгүй байхаар нь уржигдраас тэмцлийн хурц хэлбэрт шилжихээр шийдсэншд хаха. Тэмцлийн хурц хэлбэр нь бол ойлгомжтой. Өлсгөлөн. Өлсөхүйн гайхамшиг гэдэг ном надад байдаг юм. Тэгсэн тэр номоо олдоггүй. Тэгэхээр нь дахиад худалдаад авчихсан. Одоо өлсөхүйн гайхамшигийг хэрэгжүүлнэ. Уржигдар өглөө 1 ширхэг өндөг идчихээд, өдөржин гүрийгээд ус уучихсан. Гадаа халуун байсан болохоор өлсөхгүй байсан л даа. Орой фитнесс дээр очоод жингээ үзсэн чинь тэндээс олж авсан 1 кг-аа хаячихсан байналээ ашгүй. Өчигдөр фитнесст яваагүй, өнөө орой очоод үзнэ дээ. Өчигдөр, өнөөдөр 2 өглөө нэг таваг хоол идсэн. Өдөржин ус, кофе уугаад л, орой ганц алим идээд л өөр юм идэхгүй гүрийгээд байгаа. Гэхдээ өчигдөр орой охинтойгоо салхилж явахдаа шоколад аваад идчихсээн, тэсэхгүй. Гайгүй байхаа. Өнөөдөр орой жингээ үзнэ дээ. Фитнессээс ядаж ганц кг хаячихаад салмаар байнашдээ энэ чинь.
Өчигдөр ажлаасаа тараад харьж явсан чинь гудамжаар шорлогны үнэр ханхлаад.... Үнэн тааламжтай. Үгүй ээ бишээ, үнэн зэвүүн... Заналтайгаар ханхалж байгаа юм чинь муу шорлогны үнэр зүгээр. Өлсгөлөн зарласан ходоодыг минь барьц алдуулах гээд аягүй хэцүү ккк. Ганцаараа явсан тулдаа гүрийгээд өнгөрсөн. Хэн нэгэнтэй нь хамт явж байсан бол шууд шорлогдоё гээд л уруу татах байсан байхаа хахаха.
Өлсгөлөн зарлаад гүрийж байхад чинь энэ твиттерээр хүмүүс наадмын хуушуурны талаар л жиргээд байх юмаа. Ядаргаатай юм зүгээр. Наадам болтол гүрийж байгаад өлсгөлөнгөө дуусгах юм шүү.
За тэр ч яахав ээ. Энэ манай охин... Аймаар зодоонч байна гэнээ. Агаа нь тэгээд хов зөөгөөд байх юм. Өдөр манай зээ дүүгийнд очоод байгаа юм. Тэгсэн тэдний охиноос, дүүгээсээ юм харамлаад зодоод түлхээд байдаг гэнэ. Хөлд ороогүй хүүхдийг дээрэлхээд болдоггүй юм байх. Өчигдөр тэгсэн манай дүүгийн нэг найз бас ой хүрч байгаа хүүхдээ дагуулаад тэднийд ирсэн чинь бүр дээрэлхээд байна гэх юм. Айлын хүүхдийг юунд ч гар хүргэхгүй, зодоод, түлхэж унагаагаад болж өгөхгүй байхаар нь бушуухан аваад ирлээ гэчихсэн сууж байх юм.
Яагаад тийм зодоон цохион сурчихдаг байнаа. Манай гэрт бол тийм үйл явдал огт болдоггүйшд. Нам тайван. Тэгэхээр орчны нөлөө бол байхгүй гэсэн үг. Генэнд нь л байна даа. Ээж нь бол зодоонч биш дээ. Харин зодуулагч бол мөөн мөн. Ахаараа айлын хүүхдүүдийг сайхан зодуулдаг байсан юм. Нуух юу байхав. Айлын хүүхдүүд онгироод байвал ахыгаа дуудахад л болоо. Нөгөөтөх нь бөөн дур гүйж гарч ирээд будаа болгоод өгч байгаа юм чинь. Сүүлдээ зарим хүүхэд ахынхаа нэрийг гүйцэд хэлж дуусаагүй байхад зугатаагаад яваад өгчихдөг болж билээ. Манай бага ах бол харин шал өөршд том ахаас. Юун айлын хүүхэд зодох, харин эсрэгээр нь "юундаа хов зөөгөөд байгаа юм" гээд зөрүүлээд намайг загначихдаг байсан юм.
Энэ охин тэгэхээр аавынхаа талаас л зодоонч гентэй юм байна даа хаха. Аав нь багадаа хичээлээ тараад явж байхдаа л орос 3-ын хүүхдүүдийг зодчихдог байсан гээд яриад байсан юм байна шүү нээрээ кк. Аавыгаа дуурайсан зодоонч юм шиг байна. За за хүнд дээрэлхүүлэхгүй байвал болж л байна. Харин дүүгээ зодох нь л тоогүй юм даа. Жоохон томроод ухаан ороод ирэхээрээ гайгүй болох байгаа.
Ээж нь өлсгөлөн зарлаж ходоодоо хашраагаад, охин нь хүүхэд зодож айлын хүүхэд хашраагаад таарч дээ кк.
1 Сэтгэгдэл:
hi,tungaa
shorlog enee teree yariad horhoi hurgeed baih chini. zunii oroin durslel mon shuu.
ter turah gegch asuudal ugaasaa ih sonin ed yum bilee deee kkk...
heden jiliin omno berteeed nileen hugatsaand uhaangui hevteed denduu ur dund hursen gej bgaa. bosoj ireed hiliin jing evdersen baih ge bodson geheeer ... mundag amjilttai geh uu dee.
ug ni ter dursamjaar bodohod hagas sar l hangalttai shig bna lee dee, iluudel jin gegch ed bol.
yagaav saya 3dah yeronhiilegch olsgolon zarlaad hedhen honogt l doroo shuugdsaniig harsan bizdee.
uneheer bodit bdal deer tegdegiig medsen tuulsan hernee ergeed l denduu jingee hasah geed suuj bna geheeer...
urdaa tavisan shirheg tovchiig hodolgoh tenhelgui boltloo doroitson atlaa kino shig buhniig tuulj bosoj irsen atlaa l ene buhniig uzsen tuulsan atlaaa hodolgoon gegch huniig herhen bosgoj irdegiiig denduu meddeg atlaaa l jingee hasah surgaltand yavj amjihgui bna gej hudlaa shaltaglahaar hun gegch amitan ochuuhen ed shig dee zailuuul kkkkk...
suuliin uyed unendee oortoo jaahan itgelgui bolchihlooo, tolind haragdah durs helber maani odoo yu geech ve ... omno ni iimerhuu buduurch hooson nohdiig archaaguig l gaihah shahuu bsan atlaaa...
hun hezeee ch hun boldoggui shig deee, ter buhen life enjoy ch yum uu daa zailuuul kkk...
za hoo yutai ch negen jil dundaa orloo. hagas jil bolohoor eldev shaldav yum ereechij ogoh gej boon achaalal baih yumdaa, hezeeed davdag ed atlaa ene udaa nileen zudersen geheer yutai ch hogshirsenii achaalal ch yum uuu...kkk
from hoogoo.
Post a Comment