Энэ Энигма... Яагаад дандаа манай уртын дууг ашигладаг юм бол? Сонсоход их гоё юмаа. Фитнесс дээр Энигмагийн 2 дуун дээр иогын дасгал хийдэг юм. Үнэн тасархай, гоё мэдрэмж төрж байгаа юм чинь. Бас нэг дуун дээр нь Роксеттийн дууг ашиглачихсан байгаа. Тэр дууг нетээс хайгаад бүр олдоггүй ээ. Хайгаад л сууж байна. Олно доо заавал чамайг кк... Тийм аялгуунд иогын дасгал хийхээр... Юу ч гэж хэлмээр юм дээ, үгээр илэрхийлж чадахгүй байнаа. Ямар ч байсан нээх гоё мэдрэмж төрдөг, аягүй гоё тайвширдаг. Иогын дасгалыг л таслахгүй юм шүү гэсэн бодолтой байна.
Бас нэг Vanessa Mae-н нэг аялгуунд хийдэг дасгалыг хийхээр... Яг Шао Линий сүмийн гадаа у-шу хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байгаа юм чинь ккк. Нээх гоё. Багадаа уншиж байсан Шар луу Цзяо гэдэг ном санагдаад л... Гоёо гоё, иог бол үнэхээр гоё.
Өчигдөр Body pump-д ороод... Нэлээн ачаалалтай дасгал. Ядраад эхэлж байтал гэнэт Cocco Jamboo явсан чинь шууд оюутан цагийн дурсамж сэдрээд л, тэр үеийн эрч хүч ороод л сэргээд ирсэн. Дасгалын хажуугаар хөгжим бас их нөлөөтэй юм байна гэдгийг мэдэрсэн шүү.
Step up бас их гоёо. Их эрч хүчтэй дасгал болохоор бүүр сэтгэл сэргээгээд, хамаг ядаргааг алга болгочихож байгаа юм чинь. Body pump, Step up дасгалуудыг хийхээр хамаг хор шар хөдлөөд, сэтгэл хөөрөөд, буцлаад, бөөн эрч хүч ороод... За тэгээд дараа нь саун, душ... Дасгал, хөдөлгөөн, хөлс, ус... Энэ бүгдийн дараа бүх бие, сэтгэл, зүрх аз жаргалаар амьсгалаад, өөрийн эрхгүй амьдрал ямар гоё юм бэ гэж дуу алдмаар болж байгаа юм чинь. Би хэтрүүлээгүй шүү, үнэхээр гоё. Ийм сайхан таашаалыг эртхэн мэдэрч байхгүй яав даа л гэж бодоод байгаа.
Нээрээ өчигдөр манай нэг найз нүдээ янзлуулчихсан гэж тэнэгтээд... Уг нь их царайлаг байхгүй юу. Тэгээд яагаад тэгж тэнэгтсэн юм бүү мэд. Улам гоё болно гэж бодсон юм байлгүй. Тэгээд миний өөрийн нүд их гоё байсан юм байна гээд харамсаад байгаа юм даа. Би өмнөөс нь уур, харуусал 2 зэрэг төрөөд байгаа юм чинь. Хохь чинь, яах гэж тийм тэнэг юм хийсэн юм гээд загначихмаар л санагдаад байсан. Тэгээд улам стрессдүүлээд яахав гэж бодоод биеэ бариад, амаа жимийлээ. Чаталсан болохоор бас яг ямар болсныг нь хараагүй л дээ. Өөрийнх нь яриагаар бол жоохон онцгүй л юм болсон юм шиг байгаа юм.
Тэгээд бас намайг "чи нүдээ янзлуулаач" гэнээ. "Больё доо чи минь, ГЛУПЫЕ УЧАТСЯ НА СВОИХ ОШИБКАХ, А УМНЫЕ УЧАТСЯ НА ЧУЖИХ ОШИБКАХ гэдэг юм за" гэчихлээ хаха. Томоос том сургамж өөдөөс бичээд сууж байхад тэр алдааг нь давтвал тэнэгийн цаадах тэнэг болно биз дээ аан? Хэдэн жилийн өмнө би бас энэ талаар нэг бодоод амжчихсан юмаа. "Би нүдэндээ гоё том давхраа хийлгэмээр байна" гээд ярьсан чинь тэр үеийн найз залуу учиргүй бухимдаад: "Ёоо энэ эмэгтэйчүүд ингээд яриад эхлэхээрээ л тэнэг байхгүй юу. Чиний энэ төрх чинь л хөөрхөн за, битгий ийм тэнэг юм бодож ярьж бай" гээд аймаар загнаж билээ. Тэрнээс хойш энэ талаар ярих нь битгий хэл бодохоо больчихсон кк. Гэхдээ би одоо хөмсгөө л гоё шивүүлчих юмсан гэж бодоод байгаа. Гэхдээ бас болгоомжлоод байгаа. Зарим эмэгтэйчүүдийн хөмсгөө шивүүлсэнийг харахаар хүүхэлдэйн кинон дээр гардаг далайн дээрэмчин шиг л болчихсон байдагшд. Тийм аймаар ширүүн төрхтэй болчихвол яана гээд айгаад... Тэгвэл ичээд гэрээсээ гарч чадахгүй балрах байх даа хаха. Гэртээ далайн дээрэмчин Корсар болчихсон сууж байвал яанаа нээрээ.
Гэснээс ямар азаар аав ээж минь нэмэлт засвар шаардлагагүйгээр төрүүлчихсэн юм бэ? Гэнэт баярлав. Хэтэрхий царайлаг, хөөрхөн биш ч гэсэн ямар ч байсан муухай биш. Хүмүүс намайг хөөрхөн гэдэг л байсан, олны үг ч ортой гээд байхгүй юу хахаха. Одоо ч угаасаа хөөрхөн гэж хэлүүлдэг байсан нас минь өнгөрөөд байна дөө.
Хорвоогийн амьдрал жамаараа л явсан нь дээр, өөрийгөө залуу хэвээр нь хадгалж үлдэх гэж зүтгэвэл улам л сэтгэл санаа стрессд орох байлгүй дээ. Хүн насандаа л тохирсон гоо сайхантай байсан нь дээр гэж би бодож байна. Эрүүл бие, саруул ухаан л хамгаас чухал байх. Мэдээж эмэгтэй хүн өөрийгөө арчилж тордож, гоо сайхандаа анхааралгүй л яахав. Гэлээ гээд зүгээр байгаа нүүр царайндаа мэс хүргээд, төрөл арилжаад хүүхэлдэй, чөтгөр, шулмын дүрд хувирахыг би лав таашаадаггүй. Үнэхээр засвар оруулах шаардлагатай гаж төрхтэй болоод төрчихөөгүй л бол...
За за нүд хөмсөг ч яахав. Өөртөө сэтгэл хангалуун биш хүмүүс гоо сайхны мэс засалд ордог л юм байгаа биз, хүний эрх шүү дээ. Энэ блогт дэмийрч суугаа надад юуны нь хамаа. "Би хамгийн хөөрхөн, сэтгэл булаам бүсгүй" гэдэг нэртэй билүү, нэг оросын кино байдагшдээ. Царай муутай ч гэсэн өөртөө итгэлтэй байвал ямар ч эмэгтэй хүн хөөрхөн, дур булаам харагддаг гэдгийг тэр кинон дээр гаргадаг даа.
Яг зөв, миний өнөөдрийн тарни: "БИ ХАМГИЙН ХӨӨРХӨН, СЭТГЭЛ БУЛААМ БҮСГҮЙ". Илүүдэл 5 кг жингээ хаячихвал шүү ккк.
0 Сэтгэгдэл:
Post a Comment