Наадмын амралт эхлэх шиг л болсон... Нэг мэдсэн чинь дуусчихсан, ажил эхэлчихсэн байх юмаа. Өглөө орж ирэнгүүтээ видео бичлэг гүйлгэчихсэн юм шиг л ухаан жолоогүй ажиллалаа. Хамт ажилладаг залуу амарчихсан чинь миний ажил ёстой овоорчихдог байнашд.
Хэдэн өдөр хамт байчихсан чинь бүр даварчихаж миний охин. Өглөө дагаж уйлаад бөөн юм боллоо. Орилуулаад л орхиод гарлаа, өөр арга байхгүй юм чинь. Гэхдээ л... Хүүхдээ уйлуулаад гарахаар нэг л дарамттай байх юмаа, ар тийшээ санаа зовоод... Дүү рүүгээ залгахаар утас нь салгаатай байгаад байх юм. Утсаа асаахад яадаг байнаа.
Баярын амралт эхлэв үү, үгүй юу л өлсөж турна гээд байсан хүн чинь байхгүй ээ, охинтойгоо цуг ресторанд ороод баахан хоол идчихсэн кк. Бүүр орой 21 цагийн үедшдээ. Өлсөөд, хоол идмээр санагдаад байж ядаад байсан юмаа, миний буруу биш, энэ муу ходоодны буруу хахаха.
11-нд стадион ороод... Би ямар тэр эрийн гурван наадмыг нь үзэх биш. Хуушуур идэх гэж л тийшээ зүглэнэшд. Манай нэг найз бас хүүхдээ, хүүхэд асрагчаа аваад бид 5-уулаа явсан. 2 асараас тус бүр 2 хуушуур авч идээд 2-лаа таалагдаагүй. Шал дэмий юм идчихлээ, эндээс бушуухан явъя гээд явцгаалаашд. Үнэн бүтэхгүй хүмүүс шүү. Жилийн жилд наадмын хуушуур иднэ гэж зорьж очоод л идсэн хуушуураа голоод буцдаг болоод байнаа бид хэд ккк. Гоё хуушуур хайсаар байгаад л муухай хуушуур аваад идчихнээ, үнэндээ л хуушуурын тэнгэргүй хүмүүс юм шиг байгаа юм. Эхлээд авсан хуушуур мах нь жоохон улаандуу байсан, сэжиг хүрээд гурилыг нь идээд л орхисон. Дараагийн авсан хуушуур нь давс нь аймаар их. Ринчен Бямбаев гуайн хэлснээр "ёстой үхсэн ч өмхийрөхөөргүй болсон" хаха.
Стадионоос буцаж ирээд охин бид 2 Төв номын сангийн урдаас тэр хэдээс салаад тэнд байдаг орос хүнсний дэлгүүрээр орж алим, чангаанз, печенье авчихаад Чойжин ламын сүм музейгээр ороод... Наадмын 3 хоног үнэгүй үйлчилж байгаа гэсэн болохоор нь орсон юм. Урьд нь нэг орж үзэж байсан юмаа. Гэхдээ зөвхөн музей гэсэн утгаар нь л орж үзсэн. Сая "Ногоон нүдэн лам"-ыг уншаад хэлмэгдүүлэлтийн үед огт хөндөгдөөгүй, ганцаараа бүтнээрээ үлдсэн сүм болохыг нь мэдээд дахиж орж үзэх хүсэл төрөөд байсан юм. Чойбалсан "ямар ч байсан Богдын дүүгийн сүмийг хөндөхгүй авч үлдэнэ шүү" гэж байгаад авч үлдээд музей болгосон юм байна. Бодвол оросуудын даалгавраар өчнөөн сүм хийдийг устгахдаа сэтгэл нь өвдөж л байсан байх даа. Чойжин ламын сүмийг яаж ийгээд авч үлдсэнээс нь харахад тэр хүний дотор сүсэг бишрэл байсан л юм шиг байгаа юм. Тэр сүм дотор жинхэнээсээ ном хурж байсан гэж бодохоор бас л гоё санагдаж байналээ шүү. Ялангуяа тэр Ядам бурханы сүмд орсон чинь бүр илүү сонирхолтой санагдсаан. Тэнд Чойжин лам Лувсанхайдав нууц тарни бясалгадаг байсан юм гэнэ. Тэр хос бурхад чинь хань, үрийн заяаг тэгшилдэг юм гэнэ шүү.
12-нд Налайх ороод... Дүүгээ 2 хүүхэдтэй нь дагуулаад Туулын гүүр явсан. Налайхаас такси 5000 төгрөгөөр явдаг юм байна. Цаашаа Тэрэлж рүү 30000-35000 төгрөгөөр явдаг гэнэ. Бас далимд нь таксины ханш судлаад авсан кк.
Туулын гүүр ёстой хөл гишгэх газаргүй битүү хүн, машин, майхан... Горхи, Тэрэлж рүү явдаг гол зам болохоор зогсоо зайгүй машин хөлхөөд, ёстой тамтай болсон байналээ дээ харин ч нэг. Хотын төв зам тэнд оччихсон юм шиг л байсан. Бодвол тэр үед хотын төв нам гүм байсан байх даа.
Тэнд байхгүй юм ч алга. Хуушуур, шорлог, супермаркет, амралтын газрууд гэх мэтчилэн бүгд байнаа. Гэр олдохгүй, замтай ойрхон газар арай гэж гэр олоод... Аавынхаа зун болгон очиж боодог хийдэг байсан газар очих санаатай байсан юмаа уг нь. Тэгсэн тэнд нь аль хэдийн хүмүүс байрлачихсан байлгүй яахав. Гэхдээ тэнд их ойрхон гэр түрээсэлсэн л дээ.
Цаг агаар үнэхээр тааламжтай байсан. Очсон өдрөө гол дээр өнжлөө. Охин 2 ахыгаа дуурайгаад ус туулна гэж зүтгээд... Зүтгэснээрээ дийлдэг хүүхэд юм чинь яахав... Голын захаар, гүехэн хэсгээр нь хэнэгчгүй л алхаад байсан. Уснаас айх шинж алгаа. Уначих вий гээд л миний санаа зовоод байлаа.
Шөнө нь нарийхан орон дээр би лав унтаж чадсангүй. Охиноо уначих вий гэж сэрэмжилж манаач хийсээр байгаад таарлаашд. Манай охин бол нам унтсан. Зогсоо зайгүй машин хөлхөөд, дуу чимээ тасрахгүй байхад л унтаад байх юмаа. Би тэгтэл унтаж чадахгүй байгаа юм чинь тэр чимээнд...Тэнд нэг хоноод л манай дүүгийн бага хүү нь "эндээс явъя, гэртээ харья, энэ муухай орон дээр дахиж унтахгүй" гээд л адгачихсан. Яг манай ээжийг дуурайсан ямбатай, сэжигч хог байналээшд. Уг нь бол манай аав эргэж төрсөн гэдэг юм. Гаднах төрх нь яг аав. Дур сонирхол нь ч гэсэн. Гэхдээ аав шиг хээгүй биш харин ээж шиг маягтай, тав туханд дуртай, хоол голдог сэжигч хог байгаа юм даа.
Цэнгэлдэхийн гаднаас олж идэж чадаагүй гоё хуушуураа Туулын гүүрэн дээр очиж идсэн шүү. Дажгүй амттай, дугуй хуушуур кк... Дугуй хуушуур гэснээс, цэцэрлэгт байхдаа аавыгаа нэг удаа цэцэрлэгийн хуушуур шиг дугуй хуушуур хийж өг гэж би шалаад... Тэгсэн чинь аав дугуй хуушуур хийж чаддаггүй ээ. Заавал яг цэцэрлэгийн хуушуур шиг хуушуур хийж өг гэж би аавыгаа хэдэн өдөр дарамтлаад, үнэн инээдтэй. Цэцэрлэгээсээ ирээд л хуушуураа нэхнэ. Тэгсэн нэг өдөр аав дугуй хуушуур хийчихсэн гэснээ бууз чимхэж байгаад навтайлгаад элдчихжээ, нээх хөөрхөн. Би тэгсэн чинь энэ чинь дугуй хуушуур биш, налчийсан бууз байнашд гэж уурлаад бөөн юм болж байж билээ хахаха.
Нээрээ нөгөө Мойлтын тохой сувилал чинь Туулын гүүрний тэнд байдаг юм байна. Зүгээр тийм нэртэй сувилал юм шиг байна. Тэрнээс биш Мойлтын тохой чинь Городокоос цааш байдаг даа. Аав мойл түүнэ гээд дандаа тийшээ бид нарыг аваад явдаг байсан юм. Тэр дуу чимээтэй газар байгаа гэж бодохоор жоохон сонирхолгүй санагдчихлаа. Өөр амралтын газар хайнаа.
Амралтын газраас ирээд Налайхын хийдээр орж үзэв. "Оюуны ундраа" группийн бүтээн байгуулсан хийд... Үнэхээр гоё болсон байналээ. Юм үзээгүй юм шиг л "пөөх ямар гоё болоо вэ?" гээд дуу алдсан чинь хийдийн манаач залуу хөөрөөд голд нь байгаа бурхантай усан оргилуураа ажиллуулж өгөв. Манай охин тэнд хөөрч гүйгээд бөөн баяр... Цэв цэвэрхэн, нам гүм их гоё байсан л даа. Дараа нь явах болсон чинь явж өгөхгүй, арай гэж тэврээд хийдийн хашаанаас гарсаншд. Гоё хийд болсон байналээ. Түвдээс лам нар ирчихсэн байгаа гэж байсан.
Амралтын өдрүүдийг нэг иймэрхүү л өнгөрөөлөө. Уг нь үнэгүй дээр нь амжуулаад хэд хэдэн музей үзэх төлөвлөгөөтөй байсан юм. Даанч амжсангүй. Дараа нь үнэ төлөөд л үзнэ дээ.
Түрүүн цайны цагаараа Номин орж авахаар төлөвлөсөн юмнуудаа авч санаа амарлаашд. Плитка л авсангүй. Овор ихтэй юм чинь дараа болноо, яарахгүй.
Нээрээ охиндоо авсан номнуудаа заримыг нь далд хийчихсэн. Муухай болгочихож магадгүй гэж бодоод кк... 2-3 насны хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нэг номоо л ашиглаад байгаа. Аль хэдийн үнгэгдчихсэн тэр ном нь. Дор нь будаа болгох юмаа нээрээ. Янз бүрийн зурагнуудыг зааж өгөөд цээжлүүлээд байгаа. Бамбарууш гэхийг бабууч, анааш гэхийг анаач, морь гэхийг мол, чоно гэхийг жоно гэх мэтчилэн нээх хөөрхөн хэлээд л байналээ. Нэг өндөр хар хүний дүрсийг харсанаа "ааваа" гэж авсан хахаха. Гэхдээ нэг юмыг 2-3 хэлүүлж байж цээжлээд байнаа. Би багадаа нэг хэлүүлээд, эсвэл нэг хараад л тогтоочихдог байсандаг. Охины аав жоохон ухаан муутай байна л даа, тэгээд миний тэр чадвар буураад миний охинд оччихож гээд байхгүй юм хахаха.
За за ажлаа хийе. Амралт хэтэрчихлээ кк.
Амралтын өдрүүдийг нэг иймэрхүү л өнгөрөөлөө. Уг нь үнэгүй дээр нь амжуулаад хэд хэдэн музей үзэх төлөвлөгөөтөй байсан юм. Даанч амжсангүй. Дараа нь үнэ төлөөд л үзнэ дээ.
Түрүүн цайны цагаараа Номин орж авахаар төлөвлөсөн юмнуудаа авч санаа амарлаашд. Плитка л авсангүй. Овор ихтэй юм чинь дараа болноо, яарахгүй.
Нээрээ охиндоо авсан номнуудаа заримыг нь далд хийчихсэн. Муухай болгочихож магадгүй гэж бодоод кк... 2-3 насны хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нэг номоо л ашиглаад байгаа. Аль хэдийн үнгэгдчихсэн тэр ном нь. Дор нь будаа болгох юмаа нээрээ. Янз бүрийн зурагнуудыг зааж өгөөд цээжлүүлээд байгаа. Бамбарууш гэхийг бабууч, анааш гэхийг анаач, морь гэхийг мол, чоно гэхийг жоно гэх мэтчилэн нээх хөөрхөн хэлээд л байналээ. Нэг өндөр хар хүний дүрсийг харсанаа "ааваа" гэж авсан хахаха. Гэхдээ нэг юмыг 2-3 хэлүүлж байж цээжлээд байнаа. Би багадаа нэг хэлүүлээд, эсвэл нэг хараад л тогтоочихдог байсандаг. Охины аав жоохон ухаан муутай байна л даа, тэгээд миний тэр чадвар буураад миний охинд оччихож гээд байхгүй юм хахаха.
За за ажлаа хийе. Амралт хэтэрчихлээ кк.
0 Сэтгэгдэл:
Post a Comment