RSS

Хорвоотой танилцуулав

Тав дахь өдрийн орой 2 найзтайгаа пиав уугаад сууж байснаа гэв гэнэт Ээж хад явах санаа төрөв. Тэгээд нэг таньдаг залууд хэлсэн чинь хагас сайнд хариу өгье гэсэн юм. Хагас сайн өдөр нь яриад: "ну давай, маргааш өглөө эрт явъя" гэж байна. Тийшээ огт явж үзээгүй, зам мэдэхгүйшдээ гээд бас нэг найзыгаа дагуулаад явсан. Тэр найз нь бас тийшээ явж үзээгүй, зам мэдэхгүй гээд... 
Хагас сайнд явъя гэж ярьж байхад нь охины аав ирчихсэн хажууд байж байсан юм. Яриа сонсчихоод "хаашаа явах гэж байгаа юм?" гэхээр нь "Ээж хад" гэсэн чинь "Төөрөв дөө..." гэнээ. 
Өчигдөр өглөө эрт гараад явж байхдаа нээрээ зам мэдэхгүй хүмүүстэй яваад төөрчихвөл яанаа гэж бас санаа зовов. Тэгсэн юун төөрөх... Шув шулуухан, ямар ч саадгүй яваад л хүрчихсэн.  Ээж хаданд очиж золгох цаг болсон байсан байхаа. Тэгээд л саадгүй, шууд явсан байх. Миний охин замдаа бөөлжөөд хэд хэд зогссоныг эс тооцвол, ямар ч саад тохиолдоогүй. Ноднин  машинтай хол замд аваад явахад зүгээр л байдаг байсан юм. Энэ жил машинд явж чадахгүй, бөөлжөөд байдаг болчихсон байх юм. Бөөлжөөд байгаа мөртлөө ганц удаа "ёоо" гэхгүй ёстой гүргэр хүүхэд ээ, нээх сонин. Харин ч бөөлжиж дуусангуутаа цэцэг рүү заагаад "өөөөх энэ чэчэг" гээд дуу алдаад байгаа юм биш үү...
Агаарт гараад ёстой нэг сэтгэл нь сэргэсээн миний охин. Нам унтаад л яваад байгаа юм чинь. Замын турш унтаад л яваад байсан. Дээшээ харуулаад тэврэхээр л бөөлжөөд... Сүүлдээ босоогоор нь тэврээд унтуулаад явсан чинь бөөлжих нь гайгүй болсон.
Ээж хадан дээр ирэнгүүтээ сэрээд, сэргээд, баярлаад, хөөрөөд... Ээждээ мөргө гэсэн чинь хөлд нь сөгдөж мөргөснөө "дүкк" гээд байгаа юм даа хахаха. Дүкк, дүкк гээд 3 удаа мөргөчихсөн, нээх хөөрхөн. Мөргөнө гэхээр юм мөргөж байгаа юм шиг мөргөөд, тэгж дуугарах ёстой гэж бодсон юм байлгүй хахаха.
Ээж хаднаас хөдлөөд Ембүү хадан дээр очсон. Ембүү хаднаас цааш хөдлөхөд л охин дахиад л нам унтсан. Унтаж явж байгаад Төв аймаг хүрэхийн наана сэрээд... Морь, үхэр хараад гайхаад бөөн юм болов. Энэ амьтныг морь гэдэг, энэ амьтныг үмбүү гэдэг гээд хэлчихсэн чинь дор нь цээжлээд, "өөөөх моль, өөөөөх үмбүү" гээд л замын турш дуу алдаж явавшд. Хорвоотой танилцсан анхны аялал нь болох шиг болсон. 
Байгал дэлхий өнгөө засаад, үнэхээр гоё байналээ. Яг зурган дээр байгаа юм шиг нов ногоон, ёстой гоё байсан. Хамт явсан залуу Европт нэлээн олон жил амьдарсан л даа. Тэгээд "яг баруун европт явж байгаа юм шиг санагдчихлаа, ямар гоё ногоон байнаа" гээд л дуу алдаад байсан. 
Тэгснээ бас намайг "найзын фонд сайтай юмаа" гэнээ ккк...  "Юу гэсэн үг юм?" гэсэн чинь "Дандаа хөөрхөн, гоё найз бүсгүйчүүдтэй юм байна" гэнэ дээ.  Манай 2 найз бүсгүй хамт явсан юм.  Тэгснээ өөр найзуудтайгаа утсаар ярьж байснаа "тасарчихсан гоё бүсгүйчүүдтэй ээж хад яваад ирлээ" гээд л  маазраад байсан. Хамт явсан залуу нь бол шууд манай найзуудад дурлачихсөөн хахаха. Одоо хүртэл утасдаад байгаа сурагтай. 
Замын турш маазарцгаагаад, зөндөө инээлээшд. Үнэн хөгжилтэй явсан. Миний охиныг харахаараа л "яасан хөөрхөн ээжтэй охин бэ?" гэж алиалаад... 
Буцах замдаа нэг хэсэг нойр нь хүрцгээсэн юмуу, чимээгүй болчихоор нь "яагаад чимээгүй болчихвоо, нойр хүрээд унтах гээд байнашд, нойр сэргээх юм яриачээ" гэсэн чинь "кофе..." гэж үү хахаха. Тэгснээ нэмээд "сахаргүй, сүүгүй кофе" гээд байгаа юм даа хахаха. Нойр сэргээх юм ярьж байгаа нь тэр гэнээ. Үнэн алиа...
Цэвэр агаарт гараад, бас баахан хөгжилдөөд инээлдчихсэн чинь сайхан сэтгэл сэргээд гоё боллоо. Хажуугаар нь миний охин бас баахан онгироод, худлаа инээгээд бид хэдийг багагүй баясгав. Хот руу орж ирж байхдаа нэг нь "ээж нь хаана байна" гэсэн чинь над руу заагаад "энэйн" гэж байна. "Аав нь хаана байна?" гэсэн чинь толгойгоо эргүүлээд, гайхаад харсанаа Буянт-Ухаа руу заагаад "тэеэйн" гэж авсан. Аавынхаа ажлын газар луу зөв заачихаж байгаа байхгүй юу.
Нээрээ миний охин хагас сайнд надаа баншны гурил элдэж өгөөд... Банштай цай чаная гэж бодоод банш чимхэх гэсэн хажуунаас "би би" гээд булаацалдаад болдоггүй. Тэгэхээр нь нэг гурил өгөөд, элдүүр бариулчихсан чинь нэг ямбий гурил элдээд өгч байна. Ингээд дугуйлаад элдээд өг гээд заагаад өгсөн чинь шууд сураад овоо хөөрхөн ямбий биш элдээд өгсөн. Жоохон зузаандуу, гэхдээ боломжийн гурил элдэж байгаа юм даа. Нэлээн хэдэн гурил элдэж өгсөншд, ёстой хөөрхөн. Юм заагаад өгөхөөр их хурдан сурах шинжтэй.
Ямартай ч охиндоо морь, үхэр, хонь, ямаа гэж ямар амьтан байдгийг харуулж, хорвоотой танилцах анхны аялалыг нь хийчих шиг л боллоо.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment