Өглөө би гэнэт ингэж бодов. Охин маань надад энэ бодлыг төрүүлсэн л дээ. Одоо дөнгөж 2 ой 4 сар л хүрэх гэж байгаашдээ. Өглөө сэрчихээд Nickelodeon сувгаар хүүхэлдэйн кино үзээд ангайгаад суучихсан байж байхаар нь саад болоод яахав гэж бодоод өмсгөх хувцсыг нь хажууд нь сэмхэн тавьчихаад гал тогоонд хоол хийх гээд орсон юм. Хоолоо хийж дуусчихаад таваглаад том өрөөнд ороод ирсэн чинь охин аль хэдийн өөрөө бүх хувцсаа өмсчихсөн байна. Хааяа гутлаа солбиод буруу өмсчихдөг хүүхэд чинь ботинкоо зөв өмсөөд бас олмыг нь жимбийтэл зөв наачихаж.
Урьд нь хувцсаа өөрөө өмсөх гэж зүтгээд байдаг байсан л даа. Гэхдээ удаад байдаг болохоор нь би барьж авч орилуулж байгаад л хувцаслачихдаг байсан юм. Ингээд тааваар нь орхичихвол өөрөө юмаа цэвэрхэн хийчихдэг гэдгийг нь би өнөөдөр л мэдлээ. Шалгаад үзсэн чинь бүх хувцсаа зөв өмсчихсөн байна. Ёстой хөөрхөн. Би аймаар баярлалаашд.
Сүүлийн үед зурагтаа асааж, унтрааж, суваг солиод сурчихсан. Ээждээ суваг солиод өг гэхээр удирдлага барьж сууж байгаад сольж өгч байгаа юм чинь. За болно, наад суваг дээрээ орхичих гэхээр удирдлагаа ширээн дээр тавьчихна. Явж унтъя, зурагтаа унтраагаарай гэхээр шууд удирдлага аваад л унтраачихна. Би одоо бүр байтлаа зурагтаа асааж, унтраахаасаа ч залхуурдаг болох юм шиг байна.
Уржигдар манай нэг найз ярьж байна. Хүүхэд нь бараг 5 нас хүрч байгаа байхаа. 4 нас ч юм болов уу? Тэгсэн хөл нь асуудалтай болоод ажлаасаа чөлөө авчихсан байгаа гэх юм. "Багадаа түнхний мултралтай гээд эмчлүүлсэн юмаа, тэгсэн бас сайн болоогүй байна гээд бид 2 дахиад эмчилгээ хийлгэж байгаа" гэх юм. Тэр найзтайгаа ярьж дуусаад би гэнэт бас өөртөө баярлав. Яагаад гэхээр.... Анх жирэмсний хяналтанд орох гээд эмнэлэгт үзүүлээд явж байсан юм. Тэгээд баахан эмч нарт үзүүлээд гарын үсэг зуруулаад явж байсан чинь мэдрэлийн эмч нэг эгч "миний дүү болж өгвөл ажлаа хийхгүй байвал зүгээр шүү, одоо энэ түнхний мултралтай хүүхдүүд төрөөд байгаа чинь компьютерийн туяаны хор гэж тогтоогдсон шүү" гэж байна. Үнэн хэлсэн үү, худлаа хэлсэн үү мэдэхгүй, эмч хүн хэлсэн юм чинь худлаа хэлээгүй л байлгүй дээ.
Тэгээд би бодлоо л доо. Өдөржин компьютерийн ард суудаг ажилтай, тэгээд дээр нь яг ид өвлийн утааны үеэр жирэмсэн байна. Өглөө, орой яг ид утаа их байх үед ажил руугаа ирж очно. Ер нь төрөн төртлөө ажил хийхгүй байх нь дээр юм байна. Хожим эрүүл биш хүүхэд гаргачихаад ажил ч хийж чадахгүй, бөөн асуудалтай амьдрах болж магадгүй юм байна гэж бодоод... Хэдхэн сар ажил хийхгүй байхад тураад үхчихэв л гэж дээ гэж бодогдоод шууд ажлаасаа гарах шийдвэр гаргачихсан л даа. Дөнгөж ажилд оронгуутаа гарна гэх бас жоохон хэцүү л байлаа. Дээр нь тухайн үеийн нөхцөл байдал бас хүнд байсан л даа. Ажил хийж, цалин авч байрны зээлээ төлөх шаардлагатай байсан. Гэвч тухайн үеийн хүнд нөхцөл байдал миний хүүхдийн ирээдүйгээс илүү хямдхан гэж би өөрөө үнэлсэн. Үнэ цэнэтэй зүйлийнхээ төлөө өнөөдрийн энэ амьдралыг золиослоход юу нь болохгүй гэж? Би даваад л гарна, надад түр зуурын мөнгөний л асуудал байгаа, мөнгө бол зохицуулагддаг асуудал гээд л зүтгэчихсэн.
Тийм биз дээ? Ухаан санаа саруул, бие эрүүл байхад мөнгө бол олдоно. Одоо эргээд бодоход би тухайн үед маш зөв шийдвэр гаргасан байна. Би өөртөө баярлаад сууж байна одоо.
Тэр үеийн, тэр шийдвэрийн буянаар миний охин эрүүл төрсөн. 10 сартайдаа л хөлд орсон, маш хөл чангатай. Гэм нь хэлд орохгүй л жоохон удаад байгаа болохоос. Энэ ч орчинтой л холбоотой л доо. Ээж нь охиноо тоож ярихгүй зурагт үзээд юмуу, ном уншаад суучихдаг болохоор ккк... Одоо нээх удахгүй дуржигнатал ярьдаг болноо яахав.

0 Сэтгэгдэл:
Post a Comment