Энэ манай охин одоо намайг захиргаадаад байдаг болчихлоо. Цэцэрлэгээс нь гараад ирсэн чинь 2 машин зам дээр яг зөрж таарсан чинь "наашаа" гээд намайг гараас татаж зогсоож байгаад машин өнгөрсөн хойно "за" гээд хөтлөөд явж байнашд. Тэгснээ би дэлгүүр оръё гэж бодоод өөр тийшээ явах гэсэн чинь "үгүй ээ ийш ийш" гээд гэрийнхээ зүг рүү зааж намайг чирсээр байгаад дэлгүүр оруулахаа больсон. Арай гэж "жийжээ авч өгье" гэж байж хааяа нэг дэлгүүр ордог болсон. Жийжээ гэнгүүт хайлсан тугалга болж байгаа юм чинь хахаха...
Явж байгаад залхуу нь хүрэх юм бол урдуур хөндөлсөж зогсоод л "тэвэе" гэж байгаа юм чинь. Тэврэхгүй бол хөдлөхгүй.
Утсаа аминдаа охиноосоо харамлаад код хийчихсэн чинь ямар ч нэмэр байхгүй, аваад л "одоо" гээд загначихна. Онгойлго гэсэн үг байна гэж би ойлгоод байгаа. Одоо кодоо аваад хаячихсан. Тэртэй тэргүй загнуулаад кодоо тайлах юм чинь, тэрний хэрэг алга л даа. Эртээр хаа хамаагүй танихгүй дугаарууд руу залгачихаж. "Залгасан уу?" гээд нэг танихгүй ах залгахаар нь "үгүй ээ" гэчихээд гайхаад утсаа үзсэн чинь баахан урт урт дугаарууд хийгээд залгачихсан байна. Тэгэхээр эхний 8 оронтой утасны дугаар луу орчихдог юм байна л даа. Ядаж байхад 9990 гэж эхлээд 16 оронтой дугаар цуглуулаад залгачихсан байгаа юм. Зарим нь бол ямар ч дугаар биш хаа хамаагүй тоо. Рекламны мессежнүүд рүү хариу биччихнээ бас. Би гэж нэг утасныхаа инбоксийг цэвэрлэдэггүй сайхан гар. Мессеж ирэхээр нь устгахаа мартчихаад байдаг юм.
Орой ядаргаатай, диван дээр 2 жижиг дэр зэрэгцүүлж тавьчихаад намайг зурагт үзүүлэхгүй баахан "удь удь" гэж загнав. Унт унт гэж байгаа нь тэр. "Би зурагт үзмээр байнашдээ" гэхээр өөдөөс "үгүй ээ удь" гээд хөмсгөө зангидчихаж байгаа юм даа. Тэгээд шоолоод инээнгүүт тэр дороо дагаад л хамраа нээх муухай үрчийлгэж ирээд л инээнэ.
Манай охин л зөрүүд юм байх гэж бодсон чинь одооны бүх хүүхдүүд аймаар зөрүүд гэнэ шүү. Олонхи нь тийм гэж бодоод бас тайвширлаашд. 21-р зууны хүмүүсийн авир юм байлгүй дээ, өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд.
Шатаар буухдаа, өгсөхдөө надтай хөтлөлцөхгүй, шууд гараа татаж аваад л "би би" гээд л өөрөө буух гээд, эсвэл өгсөх гээд зүтгэчихнээ. Замаар явахгүй заавал хажуугийн хашлага дээгүүр нь явах гэж зүтгэнэ. Том болоод циркийн акробатчин болчих юм биш биз дээ арай.
Гэснээс нээрээ манай охин том болоод ямар мэргэжилтэй, ямар хүн болох болоо? Сайн анзаарч байгаад өөрийнх нь дуртай, сайн чадах, ирээдүйд амжилт гаргаж чадах чиглэлээр нь явуулна даа гэж бодоод байгаашд. Тэрнээс биш бидний үе шиг бүх л зүйлийг сургах гэж зүтгээд байвал хэн ч биш болох байх.
Олон саваар дундуур дундуур мэдлэгтэй байлгаснаас ганц саваар дүүрэн мэдлэг, чадвартай болгосон нь дээр гэж бодоод байгаа. Хэрвээ урлагийн авьяастай бол тэр чиглэлээр нь, спортын авьяастай бол тэр чиглэлээр нь, хэлний авьяастай бол тэр чиглэлээр нь илүү дагнуулна даа. Гагцхүү одоо тэр авьяасыг нь хэрхэн нээх вэ гэдэг л том ажил байна даа.
За тэр ч яахав. Би яг одоо Jason Mraz-ийн гоё дуунуудыг сонсоод сууж байна. Ah-la-la-la-la-la-la Life is wonderful...
Өчигдөр орой нээрээ зурагтын бүх сувгаар сонгуулийн сурталчилгаа...Суваг сольж сольж Монгол ТВ дээр л ганцхан солонгос кино гарч байхыг үзэв. Сонгуулийн сурталчилгааны дундуур солонгос кино сонирхолтой байналээ шүү ккк.
2 Сэтгэгдэл:
hi
hariu bichij amjihgui bsan ch oroi bolgon chinii bichlegiig orondoo unshina gedeg mon kaiftai bna geed boddoo thnks ... kkk...
tanai ohin mon egduutei huuhed shuuu, tosoologdood baih yum. saya bi sauna orson yum,barag jil gariu amjaagui ed geh uu deee, zulzagalah gedeg iimerhuu kaifnaas hol ed bolohoor kkkkk... tegsen tend vanna dotor 29 sartai geh neg bandi baih yum,'hi' geeed bhad harsan atlaa yer hariu ogohgui sonin huuhed yum kkk... manai zulzaga bol oi hureegui atlaaa l liften dotor hoorhon ania agaa nar luuu nud irmeed ineegeed mendchileed eheldeg atal... zarim huuhdiid sonin yum teeee...
tanai ohin mundag adtai zolig yumaa, minii omno yarisan manai duugiin ohintoi tun ijil avhaaljtai zolig yum. haaya bur nadad tuslagch huudeg geed boddooo, herendee tolgoi ajiluulaad bgaag harahad hichneen ohoordmoor geech...ene ohin odoo 2 oi ch hureegui gehed heriin hunees iluu setgedeg geech... deer bi bichsen dee teee, tsetserleg gegch eded dasgah gej uhaaniig ni guitsehgui bna gedeg ohin... anu gedeg yum, tsaashdaa nereer ni nerleed heleh ni amar yum kkk... sar garan bolj baij gemeeene harin sayahnaas uilangui atlaa aaviigaa Bye geed orj bna gene shuuu... yutai ch amjilt bizdeee teee kkkkk... nad deer amraltiin odruuded uldeeheer ni uhuulj ogdog l doo. aaviigaa ireheeree ajildaa yav bye gej heleeed amttai goyo yum avchir gene shuu geheer za tegne eee geed l hudlaa baahan am daguulsnaa aaviigaa haranguutaa torol ariljaad yun tiim message kkkkk... huuhed gej ohoordom amitan shuu teee...
Hi, миний дэмийрч бичсэн зүйлүүд бас хүнд кайф өгөөд байнаа аан? Баярлалаа.
Чи зулзагаа хараад одоо гэртээ суудаг юм уу? Хүүхдээ хараад гэртээ суухаар завгүй мөртлөө л нэг сонин хөгжлөөс хоцроод байгаа юм шиг санагдаад би бухимдаад байдаг байсан. Чи тэгж байна уу?
29 сартай гэдэг чинь манай охинтой чацуу юм биш үү? 2 ой 5 сартай гэсэн үг биз дээ? Манай охин чинь төрөөд 3 хонож байхдаа л гар утасны гэрэл дагуулаад гайхаад хараад байсаншд. Хүүхдийн харц хэдэн сар хүртлээ ч билээ тогтдоггүй гэдэг чинь худлаа болсон юм байналээ. Бид нарын үеийнхэн л мангар болохоороо тийм байсан байж магадгүй ккк.
Манай охин ойрд надад зурагт асааж, суваг сольж, унтрааж өгч тусалдаг болчихоод байгаа. Энэ хүүхдийг томрох тусам би улам залхуу болох юм шиг байна.
Post a Comment