RSS

Миний мэргэн бөөдий

Шинийн 3-ны орой зурагт хараад л хэвтэж байсан охин гэнэт амнаасаа юм аваад надад өгч байгаа дүр үзүүлээд тоглоод байна. Тэгэхээр нь би аваад кармандаа хийж байгаа дүр үзүүлсэн чинь дахиад л амнаасаа юм гаргаад л надаа өгөөд инээгээд байнаа. Нэлээн хэд тэгж тоглосноо инээгээд босоод яваад өгсөн. Тэгсэн яагаад ч юм надаа орлого орж ирэхийг зөгнөөд байгаа юм шиг санагдаад явчихлаа. Чухам юунаас, яаж орлого орж ирэх юм бол гэдэг нь харин томоос том асуултын тэмдэг....
Яг тэр үед мэдээ болгоноор Засгийн газар 6%-ийн хүүтэй орон сууцны зээл олгох шийдвэр гаргалаа гээд л улиг болтол ярьж байлаа. Гэв гэнэт толгойд мэргэн санаа харваад л ороод ирсэн. Захиалсан байраа одоогийн зах зээлийн ханшаар зарчихаад энэ зээлд хамрагдах боломжтой байр захиалчихвал хамаагүй бага зээлийн дарамттай байх юм биш үү? гэсэн бодол толгойд орж ирээд... Зүгээр туршаад үзье гэж бодоод нет дээр байраа зарна гээд зар тавьчихлаа. Яг зарна гэсэн бодолгүй байсан болохоор бүр хангалттай өндөр үнээр зарна гээд үнийг нь биччихсэн. 
Цагаан сар гээд хүмүүс зар харах ухаангүй байх биз гэж бодсон чинь... Маргаашнаас нь л утасдаад эхэллээ шүү. Өөрөө амьдрана гэж тооцож нэлээн нарийн судалж захиалсан байр болохоор зарна гэхэд бас хайран санагдаад болдоггүй. Гэхдээ хүмүүс маш их сонирхоод үзье гээд салахгүй болохоор нь гялс шинэ байрны мэдээлэл олж үзээд дахиад нэг боломжийн байршилтай, боломжийн байр захиалах боломж байгааг судалчихлаа. Тэгээд яг тэр шинэ байрныхаа үнээр байрныхаа үнийг хэлчихсэн чинь бас арай багадуулчихсан шинжтэй. 
Өмнөх байраа бол яг хямралын үед нэлээн зовж байж зарсан. Энэ байрыг бол харин хамгийн эхний хүн үзэнгүүтээ шууд авъя гэдэг юм даа. Үнийг нь жоохон буулгах гэж үзсэн л дээ. Үгүй ээ л гэсэн. За тэгвэл хэлсэн үнэнд чинь авъя гэж шалаад бүр наалдан пад болох шахлаа. Шалаад салахгүй болохоор нь өгөхөөр тохирчихсон чинь хүмүүс асуугаад байнаа манай байрыг. Дахиад 10 сая илүү ханшаар зарах боломж байсан юм байна. Одоо тэгээд нэгэнт тохирчихсон юм болохоор наймаагаа буцаах зүрх хүрдэггүй ээ. 
Гэхдээ яахав хангалттай ашиг олсон. Анх байр захиалсан мөнгөө  өсгөөд авчихлаа. Хангалттай биз дээ? Илүү шуналтаад яах юм гэж бодоод сууж байна. Дараагийн захиалах байрандаа гэрээ байгуулна гээд уулзаад нэр усаа бичүүлээд орхисон. Маргааш нөгөөдрөөс очоод захиалчихна гэж бодож байна. Яарахгүй бол бас захиалаад дуусаж байгаа юм байналээ. 
3 хүртэлх насны хүүхэд мэргэн, мэдрэмжтэй байдаг гэж яг үнэн шүү. Одоо манай охин тийм, үгүй гээд хэлдэг болчихсон болохоор охиноороо мэргэлүүлдэг болчихсоншдээ кккк...
- Миний охион, ээж нь маргааш нэг ажил хөөцөлдөнө, бүтэх болов уу? гээд асуухаар нөгөөх нь:
- Тийн тийн гээд толгой дохивол яг бүтэж байгаа юм чинь. 
- Үгүй, үгүй гээд бас заримдаа толгой сэгсэрнээ. Тэгэхээр яг саад гараад бүтэхгүйшдээ. 
Ямар ч байсан 3 нас хүртэл нь би мэргэн бөөдийтэй л болчихлоо.  Гэснээс бөөдий гэж нээрээ юу гэсэн үг юм болоо. Өхөөрдсөн үг байхаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2 жилийн өмнөх энэ өдөр

Охиноо аваад гадаа гарах гэсэн унтаад өглөө. Тэгээд ПС-тэйгээ найзлаад сууж байна даа. 
2 жилийн өмнөх энэ өдрийг дурсмаар санагдаад...
2010 оны цагаан сар Валентины өдрөөр таарч байсан юмаа. Миний төрөх сүүлийн хугацаа 3 сарын 6-8 орчим байсан юм. Гэхдээ би төрөлтийн өвдөлтийг мэдрэхээсээ айгаад наана нь төрнө гээд шийдчихсэн байсан. Угаасаа эмч нар намайг хагалгаа хийлгэж төрнө гэсэн болохоор... Каленьдар, зурхай энэ тэр харж байгаад 3 сарын 1-нд л төрье гээд шийдчихсэн. 1-р төрөхийн хашаанд байдаг нэг хувийн эхоны эмч миний хүүхдийг хүү байна гээд хэлчихсэн байсан болохоор би охиноо төрөн төртөл хүү гээд итгэчихсэн байсаншдээ. Хүүгийн цэнхэр өлгий бэлдчихсэн байсаншдээ бүр.
За тэгээд таньдаг эмчгүй бол төрнө гэдэг аюул шүү гээд сонсчихсон, бөөн айдас дунд л хүүхдээ тээж байлаашд. Таньдаг эмчтэй хүн байна уу гэж найзуудаасаа асуугаад, манай нэг найз тэр асуудлыг бүгдийг нь зохицуулж өгнө гэж амалсан байсан юм. Тэгээд нөгөө найз руугаа 25-ны орой утасдаад... "Би маргааш үзүүлээд, 1 дэх өдөр 3 сарын 1-нд төрмөөр байнаа" гээд хэлсэн чинь нөгөөх маань "найз нь ажлаар Хөвсгөлд явж байна, шөнөжин давхиад өглөө яваад очъё" гэж байна. Тэгээд өглөө эрт 8 цагт утасдсанаа "гэрийн чинь үүдэнд байна гараад ир" гэж авдгийн. Би дөнгөж босож байсан болохоор санд мэнд гараад явлаа. Шөнө 3 цагт ирчихээд, өглөө намайг эмчтэй уулзуулж өгнө гээд ирж байгаа нь тэр... Мөн ч сайн залуу шүү. 
Тэр үед 1-р төрөхийн байранд нярайн халдварт өвчин гараад Ачтан эмнэлэг дээр түр байрлаж байсан юм. Намайг төрөх гэхээр эмнэлэг гэрийн хажуунаас нүүчихдээ яадаг юм гээд л би бухимдаад байсан чинь дараа нь бодоход тэнд илүү тухтай байсан юм байналэ. 
Тэгээд манай найз таньдаг эмчтэйгээ уулзаад намайг захиад, миний бэлдсэн мөнгийг дугтуйтай нь өгчихсөн. Тэгсэн чинь нөгөө эмч нь "чи тэртэй тэргүй хагалгаа хийлгэх юм чинь өнөөдөр төрчих" гээд...  Үзүүлээд буцах байсан хүн чинь шууд төрөхөөр болчихлоо. Өө тэгээд л нэг мэдсэн бүх юм бэлэн. Баахан эм тариа ав гээд нөгөө эмч сувилагч нар чинь бас зарим юмыг нь зараад хөөрхөөн бизнес хийчих юмаа. Хоорондоо "энэ хэний балиашиг /болельщик/ вэ?" гэж ярьдаг юм байналээ. Хэн нэгний балиашиг биш бол хэцүү юм шиг байгаа юмаа.
Тэгээд л хагалгаанд орсон доо. Би төрөөгүй, хагалгаа хийлгэсэн гэж ярихаар зарим хүмүүс тэнэгтээд бай гээд загнадагшд.
Нугас руу тариа хийгээд мэдээ алдуулчихсан болохоор ямар ч өвдөлт мэдрээгүй. Нэг мэдсэн чинь хүүхэд уйлж байнаа. Нэг л сонин итгэмээргүй санагдаад. Сонирхолтой нь миний сэтгэл огт хөдлөөгүй гээд бод доо. Тэгснээ нэг үрчийсэн улаан хүүхэд үзүүлснээ "4,2 кг охин байна, баяр хүргье" гэхээр нь би бүүр гайхсан. Эхоны эмч хүү байна, энэ төмсөг нь харагдаж байна гээд л нэг юм заагаад байсаншдээ гээд бүүр гайхаад хэвтэж байлаа. 
Тэгээд хүүхэд гарсны дараа эмч, сувилагч нар нэлээн удлаа. Нэг юм хийгээд байхын. Эргээд гэдсийг нь оёхдоо ингэж уддаг юм байх даа гэж бодож байлаа. Нэг нь толгой дээр зогсчихоод яаж байна, зүгээр үү гээд л асуугаад байсан. Тэгж тэгж одоо морфин хий гээд нэг нь хэлж байна. Дуусаж байгаа бололтой. Тэгснээ нэг шилэнд 3 бөөрөнхий махан юм хийчихсэн үзүүлж байна, "ийм хавдар гарлаашдээ, чи ямар азтай юм бэ" гэцгээгээд... "Ямар азаар савыг чинь нээвээ, өөрөөр нь төрүүлэх гээд үзсэн бол балрах байсан байнашдээ" гээд л ...
"Энэ охин чиний амийг аврах гэж ирсэн хүүхэд байна, чи Амина гэдэг нэр өгөөрэй" гээд байсан нэг нь. Эмч сувилагч нар бүгд л "Чи ёстой азтай, ийм хавдартай хүмүүс төрөхөөсөө өмнө зулбаад ирдэг, эсвэл бүр огт жирэмсэн болж чадахгүй зовдог. Тэгсэн чиний охин хавдрыг томруулахгүй, өөрөө томроод бүр 4,2 кг болчихсон байдаг" гэцгээгээд л... Би тэр үед баярлах ч тэнхээ байгаагүй, гэдсээ зүсүүлчихсэн хүн чинь яаж олигтой байхав дээ...
Сэхээний тасагт ирээд цаг орчим болсон байхаа, сувилагч миний охиныг авчирч өгсөн. Нөгөө ув улаан хүүхэд чинь угаалгаад шал өөр болчихсон байнаа. Шар хөмсөгтэй шар хүүхэд болчихсон байсан нээх сонин. Хөхөнд сүү ороогүй ч гэсэн амлуул гээд хүчээр мөөмийг нь хөхүүлэх гэж үзэж байна. Шууд л рефлексээрээ мөөмөө хөхдөг юм байналэ, би чадахгүй байх гэж бодож байсан чинь. Тэгээд унтаад л байсан, би ширтээд л хэвтэд байсан. Хэсэг байлгаж байгаад л сувилагч ирээд л хүүхдийг минь аваад явчихсан. Ер нь миний хүүхдийг байнга л аваад явчихдаг, надтай бараг цуг байлгаагүй дээ.
Бусад ээжүүдийг сэхээний тасагт удаахгүй байсан мөртлөө намайг тэнд 2 хонуулсан. Хавдар авсан гээд арай илүү анхаарал тавьсан л даа. Би 1-р төрөхийн эмч, сувилагч нарын үйлчилгээнд бол сэтгэл маш хангалуун байсан шүү. 2 хоногийн дараа үүдэндээ 00-той 2 ортой цэвэрхэн өрөөнд орсон. 
Тэнд очоод хажуудаа сувилагчгүй болохоор яалтчгүй охиноо өөрөө анхаарч эхэлсэн. Хөхөнд ч сүү орж эхэлсэн. Тэгээд... Охиноо өөрөө тэврээд, анх удаа хөхүүлэх гээд суулаа. Шууд л өмөлзөөд хөхөөд эхэлсэн нээх хөөрхөн.... Яг тэр агшинд төрсөн сэтгэгдэл, мэдэрсэн мэдрэмж... Одоо бичихэд л нулимс урсаад байна. Үгээр яаж илэрхийлэхээ ч би мэдэхгүй байна. Надаас, миний бүх л эд эс ширхэг болгоноос дуусашгүй, хэмжээлшгүй их хайр сад тавиад л урсах шиг... Ээ бурхан багш минь эээ, өршөөгөөрэй намайг, би ээждээ аавдаа хайртай байсаан гэхдээ хэзээ ч охиноо харж хайрлаж байгаа шигээ ингэж хайрлаж үзээгүй, мэдрээгүйшдээ. 
Эх хүн болно гэдэг чинь жирийн хэрэг биш байналээ. Бүхэл бүтэн нэг хүн төрүүлнэ, дахиад өөрөө цоо шинэ, тэс өөр хүн болно, хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзнэ, мэдрэнэ гэдэг бол агуу хэрэг.
Эмч нарын захиснаар би охиндоо Амина гэж нэр өгөөгүй. Зөрүүд хүн зөрүүд л байдаг байхгүй юу ккк... Угаасаа ч хэдэн нэр будаан дотор хийгээд сугалахад миний таараасай гэж бодож байсан нэр гарч ирсэн. Энэ чинь 21-р зууны хүүхэд шүү дээ. Глобалчлагдаж байгаа ертөнцөд глобал нэр илүү тохиромжтой гэж бодож байсан. Бас "ө" "ү" үсэг орсон нэр өгөхгүй юм шүү гэж бодож байлаа. Тэгээд ирээдүйг нь бодоод, гадаадад сургуульд сурлаа гэхэд гадаад найз нар нь дуудахад амархан нэр байх хэрэгтэй. Их түгээмэл нэр л дээ. Цагаан ордны тэргүүн хатагтайн нэрийг өгсөн. Ирээдүйд миний охин бас тэргүүн хатагтай болно гэж билэгшээгээд өгсөн юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

День рождения и Масленица

Өнөөдөр миний охины төрсөн өдөр. Хүсэн хүлээж байсан 2 нас.  2 нас хүрэнгүүт л биеэ даачих юм шиг санагдаад байсан чинь бас үгүй юмаа. 
Өнөөдөр бас шинийн 4. Охины төрсөн өдрийг тэмдэглээд гадуур хоол идье гээд гарсан чинь онгорхой бас олигтой газар олддоггүй. Цагаан сар гээд ихэнхи газрууд амралтын байдалтай, тэртэй тэргүй хүмүүс буузандаа пологтоод гадуур гарч хоол идэхгүй гэсэн шинжтэй. Шал дэмий баахан таксинд мөнгө үрээд, сүүлдээ уур хүрч эхэлсэн. Гадаа гоё байсан болохоор нь сүүлдээ такси барихаа болиод дүүтэйгээ охиноо ээлжилж тэврээд жоохон явган явлаа. Тэгсэн харин Чингис зочид буудлын цаана байдаг Опанас гээд украин ресторан ашгүй ажиллаж байна. Тийшээ орж хоол идчихээд, тэндээсээ торт аваад харья гэж шийдээд 3-лаа орлоо. Дэлгүүрээс торт авбал нэлээн хэд хоночихсон торт авах магадлалтай учраас... Тэгээд ч Милая торт эднийх учраас шинээрээ байгаа байх гэж бодоод...
Манай дүү орос хоол голж жоохон урваганалаа. Дахиж хэзээ ч ийшээ орж ирэхгүй шүү гээд л үглээд байгаа юм чинь. Надаа бол дажгүй л байсан. За манай охин бол компот л уусан. Өөр юу ч идсэнгүй. Юм идүүлэх гээд ёстой барсангүй. 
Тэр ресторанд хоол идэх гэж орж ирж байгаа хүмүүс дандаа гадны хүмүүс байсан. Монголчууд ойлгомжтой цагаан сарынхаа буузанд цатгалдаад яаж орж ирэхэв дээ. Бууз хийгээгүйгээрээ бид 3 л байх шиг байналээ ккк...
Тэгсэн өнөөдөр оросын Масленица баярын сүүлийн өдөр юм байна. Энэ жил Масленицаг 20-26-ны хооронд тэмдэглэж байгаа юм байна л даа. Охинд зөөгч охин нэг блин авчирч өгсөн чинь ганц хазчихаад л бас идсэнгүй.  
Өглөө босоод л юу ч идээгүй байж өлсөхгүй байгаа юм байх даа гэж бодоод гайхаж байсан чинь гэртээ орж ирэнгүүтээ хөргөгч рүү гүйгээд "боо боо" гэж нэхээд... Боов гэж хэлж байгаа царай нь... Тэгээд учиргүй боов идээд яг л өлссөн шинжтэй. Бушуухан гурилтай шөлийг нь хийгээд өгсөн чинь идчихэж байнаа. Сонин хүүхэд шүү. Сүүтэй цай, гурилтай шөл, будаатай шөлөнд дуртай. Хөгшин хүн шиг. Махны шөлөнд чанасан будаатай шөл иднэ үү гэхээс бас будаатай хуурга гэх мэт өөр хоолыг бол идэхгүйшдээ. Одоо дахиж охинтойгоо гадуур гарвал монгол хоолны газар орж л бантан авч өгч байх юм байна гэдгээ ойлголоо ккк...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Миний анхны шүтээн хамтлаг - Мзиури

Мзиури - Капитан


Мзиури - Карлсон


Мзиури - Doli dancing Drums


Ухаан орж, дуу хөгжим сонсдог сонирхдог болж эхлэх үеэсээ л би энэ хамтлагийг мэддэг болсон. Хар цагаан өнгөтэй, зөвхөн орос монгол 2 суваг нэг нэг өдрөөр ээлжилж гардаг байсан тэр үед хааяахан нэг энэ хамтлагийн концерт гарахад амьсгалахаа ч бараг мартаад үзээд суудаг байсансан. 
Хүүхэд насны минь шүтээн хамтлаг. Он цаг өнгөрөх тусам энэ хамтлагийн дуунуудтай холбоотой дурсамжууд улам л нандин болоод байх юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Уучлал гуйх шалтаг надад алга



Анх энэ дууг гарч байхад нь би аягүй сонсох дуртай байж билээ. Ажил дээрээ өдөржин сонсдог байсаан нэг хэсэг ... Харин хэзээ нэгэн цагт миний амьдралд биелэлээ олчихно гэж ёстой төсөөлөөгүй. 
Энэ дууг эргэн дурсах болсон шалтгаан нь. . . Саяхан охины аав надтай ээлжит хэрүүлээ хийхдээ "чи намайг уучилж чадахгүй бол би бас чамайг уучлахгүй" гэж хэлсэн явдал.  Тэр надаас өөрөө уучлал гуйж байсан билүү? Үгүй ээ угаасаа би тэрнийг надаас уучлал гуйх ёстой гэж хэзээ ч бодож байгаагүй юм байна. Надад тэрнээс уучлал гуйх шалтаг бол бүр ч байхгүй.
Тэрнийг ингэж хэлснээс нь хойш яагаад ч юм энэ дууг дахин сонсож, үгийг нь анхааралтай сонсмоор санагдаад болдоггүй. Урьд нь аялгуу нь гоё санагдаад л сонсох дуртай байсан болохоос үгийг нь нээх анзаардаггүй байсан юм байналэ.

Уучлал гуйх шалтаг надад алга
Уйтай байхыг чинь харах хүсэл ч алга
Зүрхийг минь шаналдаггүй гэж чи санаа юу?
Зүсэр бороонд нордоггүй гэж эндүүрээ юү?

Ёоох сэтгэл сонин болчихлоо. Дахиж уйтгартай, гунигтай дуу сонсож байхгүй юм шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шинийн 2-ны тэмдэглэл

Сая "Үл таних эмэгтэй" гэдэг кино үзэж зөндөө уйлав. Ямар өрөвдөлтэй юм бэ? Үнэхээр гоё кино байна, нулимсныхаа сүвийг нэлээн сайн чийглэж авлаа. Нулимсныхаа сүвийг ингэж нулимсаараа онгойлгож байхгүй бол битүүрээд өвдөг гардаг гэж саяхан сонссон. Одоо ч нэг хэсэгтээ алзахгүй боллоо л доо гээд нээх нүдэнд нь өвдөг гардаг хүн шиг үглээд байвал яахуу кккк.... Би угаасаа л уйланхай болохоор нулимсны сүв битүүрнэ гэх асуудалгүй л юм байна л даа.
Охин сая унтлаа. Бас л ханиагаад байнаа. Би ч бүүр гэдэснийхээ булчинг хөндүүрлэтэл ханиалгаж байна. Эм уугаад л байна, намдсан юм алга. За би ч яахав, охин л гайгүй байгаасай. Өнөөдөр онгорхой аптек байхгүй байх гэж бодоод гарсангүй.
Кино үзэж дуусаад суваг эргүүлээд сууж байсан чинь Макс группийн Ганбаатар гэр бүлийнхээ хамт гарч байнаа. Тэгсэн нэг охин нь илбэ үзүүлнэ гэснээ салфеткаг шууд 2 хэсэг салгангуутаа нэг цаасыг 2 болгочихсон гэж авдгийн. Хүүхдүүд нээрээ хөөрхөн гэнэн шүү. Үхтлээ инээлээ тэрнийг харж.... Үгүй ээ үхчихээгүй л энд бичээд сууж байна л даа. Энэ үхтлээ инээв, уйлав гэдэг үг хэллэгийг хэрэглэхээ болих юмсан. Ёстой өсөхөөс сурсан үндсэн хэллэг чинь л энэ болоод байна даа.
Манай охин хэзээ ингэж бужигнуулах болоо? Одоо ч хэрэндээ л бужигнуулаад байгаа л даа. Юм ярихгүй л болохоос биш... Түрүүн агаагийнхаа IPod-ийг тавиур дээр байхад нь нэхэж байгаад аваад, чихэвчийг нь чихэнд хийж өг гээд л заагаад байна. Тэгэхээр нь чихэнд нь хийгээд өгсөн чинь найгаад л бүжиглээд байнаа. Энэ унтраалттай биз дээ гэж гайхаад нэг чихэвчийг нь чихэндээ хийгээд сонссон чинь аль хэдийн асаагаад хөгжим сонсоод найгаж байсан юм байна л даа. Таамгаараа дарсаар байгаад ажиллуулчихдаг юм болов уу, эсвэл үнэхээр мэдээд байдаг юм болов уу, гайхлаа.
Түрүүн цонхон дээр 2 тагтаа ирээд суусан чинь заагаад баярлаад инээгээд байсан. Тэгснээ бас найгаад л бүжиглэсэн. Халзан толгойтой, инээдтэй харагдаад байгаа юм чинь... Тэр 2 тагтаа бол жирийн л тагтаанууд байсан. Зун ирсэн содон 2 тагтааг дахиад олж харах юмсан гэж гэнэт бодогдсоон.
Өнөөдөр чинь нээрээ сарнаас мөнгө гуйдаг өдөр гээд байдаг билүү? Шинийн 2-ны сарнаас түрийвчээрээ даллаж, мөнгө гуйдаг юм гэсэншд. Аль талд тэр сар нь гардаг юм болоо? Гэснээс энэ нь тэгээд аль шашны зан үйл юм бол доо, олж уншъя байз...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

1 ба 2-р сортын эр хүн

Пөөх өнөөдөр манай нетийн хурд ямар өндөр байнаа? Шинийн 2 болохоор хүмүүс золгоод нетэд холбогдох завгүй байгаа юм байна л даа. Над мэтийн хэсэг нөхдүүд л холбогдож байж магадгүй. Тэгээд ачаалал багатай байх шиг байна. Бусад үед бол гацаж, гацаж, гацаж байгаад нэг юм хэвийн хурдандаа хүрдэгшд. 
Сайхан унтана гэж бодож байсан чинь охин өглөө эрт сэрчихээд л татаж чангаагаад унтуулахгүй юмаа. Цагаан сар болохоор кино театрт үзэж амжаагүй байсан монгол кинонуудаа зурагтаар үзээд зугаатай юмөө. Нялх хүүхэдтэй надад кино театрт очих боломж байх биш дээ.
Өчигдөр "Татар ажиллагаа" үзээд... Хөөрхөн кино байналээ. Инээдмийн. Ёстой хөгжилтэй. "Амьдрал төсөл" гэдэг киног бол залхуу хүрээд гүйцэд үзэж чадаагүй. Сонирхолгүй уйтгартай кино байсан. "Гоёлын даашинз", "Помогите нам" гээд кинонууд гараад л байсан. Ноднингийн цагаан сараар үзчихсэн болохоор энэ жил үзэх дур хүрсэнгүй. Харин "Би чамд хайртай-2"-ыг бол дахиад үзсээн. 
Сая дахиад үзсэн чинь бас панаалтай кино байналээшд. Энэ кинон дээр 2 төрлийн эр хүний төлөөлөл болсон дүр гарч байна. Би эр хүнийг 2 л хувааж үздэг. Тэгээд өөрийнхөөрөө дүгнэж байгаа юм шүү. 1-рт Хангай гэдэг залуу бол жинхэнэ эр хүн. 2-рт Мэндээ болон түүний найз.... Хэн билээ? За за мэддэгээрээ Өскө гээд жинхэнэ нэрээр нь хэлчий. Тэгээд тэр кинон дээр 2-р төрлийн эр хүн буюу шалчиганасан, сонин гарууд байдагшдээ, тиймэрхүү сонин гараар жинхэнэ эр хүнээ сольж байгаа байхгүй юу.  Ёстой тэнэг. 
Амьдрал дээр надтай Хангай шиг залуу тааралдах юм бол би хэзээ ч тийм 2-р сортын залуугаар солихгүй ээ. Хангай бол энэ киноны хамгийн супер дүр нь. Яахав хулиган байж болно. Гэхдээ гоёшдээ энэ чинь... Би ер нь хулиганд дуртайшд хахаха.... Шалчиганасан 2-р сортын баагийнуудад эр бяраа гаргачихна. Гарынхаа чилээг хэрэггүй муусайн 2-р сортынхонд л гаргана. Тэгсэн мөртлөө хайртай бүсгүйнхээ өмнө хайраа илэрхийлээд нулимс унагаад зогсож байгаа нь эр хүний л шинж биз дээ? 
За тэгээд эр хүн гэдэг тодорхойлолт эмэгтэй хүн болгоны хувьд өөр өөр байдаг байхөө. Миний хувьд бол нэг иймэрхүү. Гэхдээ зөвхөн өнгөн талдаа. Цаашаа тэгээд шинжээд л байвал явж өгнө шүү, ингээд зогсоё.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Үрэлгэн зантайгаа тэмцэв

За маргаашнаас эхлээд 5 хоног заналтайгаар сайхан унтанаа. Охинтойгоо хамт хэд хоног сайхан амаръя. Ямар цагаан сар хийдэг биш, очиж золгох хөгшчүүд ч байгаа биш. Уйтгартай эвгүй л байдаг юм. Гэхдээ одоо яахав дээ.
Саяхан төрсөн нэг найзындаа очих төлөвлөгөөтэй байгаа. Бас бүтэн сайн өдөр охины төрсөн өдөр таарч байгаа. Даруухан, зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглээд өнгөрнө. 
Яг одоо ханиад хүрчихсэн, хоолой сэрвэгнээд ханиалгаад үнэн тухгүй сууж байна. Ямар ч баярын настроение алга. Угаасаа наадам, цагаан сараар би догдолдоггүй, сонин хүн байгаа юм. За тэгээд аав, ээж 2-оос хойш бол энэ 2 баяр надаа бүүр утгагүй санагддаг болчихсоон. 
Энэ ханиаднаас болоод ажил хийх тэнхээ алгаа. Хамаг бие арзайгаад, даараад ч байгаа юм шиг. Ханиалгаад л, ажил хийж байгаа дүртэй энд өөртэйгөө яриад л сууж байна даа би гэдэг хүн. Дээшээ зоогийн газарт орвол халуун сүү байгаа болов уу гэсэн шиг л бодоод ... Байвал нээрээ халуун сүү уувал хоолой сэрвэгнэх нь гайгүй болох болов уу? 
Манай нэг найз цагаан сар болж байгаа гээд гэртээ шинэ буйдан авсан гэнэ. Тэгсэн тэр буйдан нь гэрт нь зохихгүй байна гэнээ. Сайн үзэж харж байж авахад яадаг байнаа. Тэгээд чи  шинэ байрандаа авчихаач гээд надаас гуйгаад байх юм.  Би тэр байрыг түрээслүүлэх гэж байгаа юм чинь шинэ буйдан авч тавимааргүй байна гэсэн чинь үгүй ээ чи ирээд үз гээд байх юм. Би уржигдар очоод үзэнгүүтээ шунал хөдлөөд авмаар санагдаад... Гол нь мөнгийг нь дараа боломжтой үедээ өг гэсэн болохоор нь авчихъя гэж бодсон юм л даа. 
Тэгээд гэртээ ирээд бодоод л байсан чинь авмааргүй санагдаад... Ер нь энэ нэг харсан юмаа юу ч бодолгүй боломж л байвал шууд авчихдаг үрэлгэн зангаа жоохон хазаарламаар санагдаад болдоггүй. Хэдийгээр дараа нь боломжтой үедээ мөнгийг нь өгөх ч гэсэн бас л өр шүү дээ гэж бодогдоод... Манай аав ээж 2 намайг "харсан юмаа авдаг, авсан юмаа голдог, голсон юмаа хаядаг" гэж загнадаг байсан юм. Харангуут авмаар санагдаад, авчихсан хойноо үзэж байгаад л онцгүй санагдаад эхэлдэг юмаа их сонин. Тэгээд л шал дэмий мөнгө үрчихдэг байхгүй юу. 
Ер нь энэ үрэлгэн зантайгаа тууштай тэмцэх хэрэгтэй байна гээд том том яриад байхгүй юу. Гэхдээ үнэнээсээ дэмий зүйлд мөнгө зарцуулахгүй байж сурмаар байнаа. Аль дээр л охиныхоо хадгаламжаас авсан 250000 төгрөгийг одоо болтол буцааж хийгээгүй. Нөгөөх нь өөрийнх нь нэр дээр данс байдаг гэж мэдэхгүй нь сайхан юм даа. Мэддэг болчихвол нэхээд там болох байх даа кекеке... 
Тэгээд бодож бодож би наад буйданг чинь авахаа болилоо гээд найздаа хэлсэн чинь ашгүй за за би чамайг албадахгүй гэж байна. Ядаж байхад улаан өнгөтэй. Улаан буйдан авчихаар бусад юмнуудыг нь хослуулах гээд ядаргаа болно зүгээр... Түрээслүүлэх гэж байгаа байранд хуучин тавилгаа л тавьчихад хангалттайшд. Дараа нь өөрсдөө амьдрах болохоороо жинхэнээсээ бүх тавилгаа шинэчлээд, байраа засаад цэвэрлээд орох юм чинь...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэн ч ирээдүйгээ харж чаддаггүй

Хэзээ ч билээ нэг удаа "Элсэн цаг" нэвтрүүлгээр "хүн өмнөө байгаа нэг зүйлийг харж чаддаггүй, тэр зүйл юу вэ?" гэсэн асуулт тавьж байсан юм. Нэлээн олон хувилбар хэлэгдсэний эцэст "Хүн ирээдүйгээ харж чаддаггүй" гэсэн хариулт зөв хувилбар нь болж байлаа.
Үнэхээр хэн ч ирээдүйгээ харж чаддаггүй, гэхдээ бүгд ирээдүйгээ өөдрөгөөр, гэрэл гэгээтэй, аз жаргалтай, сайн сайхнаар төсөөлж, тэрэндээ хүрэхийн төлөө амьдардаг. Гэвч харамсалтай нь яаж ч сайн сайхнаар амьдрах гэж зүтгээд яалтчгүй бурханы зурсан зургаар, бурханы заасан замаар хувь төөрөг нь яваад байдаг юм шигээ. Бодоод байхад бурхан бүх хүнд зовлон, жаргал 2-ыг тэнцүү хуваагаад өгчихдөг ч юм шиг.
Ингэж бодсоны учир гэвэл....
Өчигдөр НТВ телевизийн Носталжи нэвтрүүлгээр саяхан бурханы оронд заларсан дуучин Хьюстоны тухай нэвтрүүлгийг үзэж байгаад, дараа нь суваг сольтол ВТВ телевизээр Намар нахиалсан мод гэнэ үү, хувьсгалын үеийн сэдэвтэй 80 хэдэн оны кино гарч байлаа. Тэр кинон дээр жүжигчин Сүххуяг залуухан багшийн дүрд тоглож байна. Ямар сайхан, ямар хөөрхөн залуу байгаа вэ? Тухайн үедээ энэ хүн ямар амьдрал өмнө нь хүлээж байгааг үнэхээр мэдээгүй. Хичнээн их зовлон үзэж, хэн ч биш болж явж байсан нь саяхан шүү дээ.
Хэн нэгэн амьдралдаа алдаа гаргаж, буруу зүйл хийхэд бусад хүмүүс түүнийг ухаан муутай, буруу алхам хийлээ гэх мэтээр шүүмжилдэг. Ерөөс алдаа, оноо 2-ын дунд явсаар байгаад л хүний амьдрал дуусдаг. Гэхдээ хэн ч алдахыг хүсэхгүй, жаргалын төлөө байдаг ч гэсэн нэг л мэдэхэд өөрт оноогдсон хувь төөргөөрөө л явж байдаг. Хичнээн хичээгээд ч, хичнээн өөдрөгөөр ирээдүйгээ төсөөлөөд, төлөвлөөд явсан ч хувь тавилан л бол хувь тавилан байдаг юм биш үү?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2012 онд би . . .

2012 оны жилийн зурхайгаа блог дээрээ тавьж хадгалсан. Одоо ордны зурхайгаа бас аваад хадгалчихъя. Тэгээд ирэх жил хэдэн хувийн биелэлттэй байна гэдгийг нь дүгнэнээ. 

Үхрийн орд
2012 онд таны ажил бизнес
Оны эхэнд илүү их ачаалалтай ажиллах шаардлага гарна. 2-р сараас эхлэн бүтээж туурвих шинэ төслүүд дээр хамаг цаг зав анхаарлаа төвлөрүүлнэ. Амьдралд хэрэгжүүлж болох төлөвлөгөө, төслүүдээс зөвхөн нэгийг сонгох асуудал өмнө чинь тулгарна. Бүгдийг нь зэрэг барьж авах цаг танд байхгүй тул зөв сонгох хэрэгтэй.
Идэвх чармайлт, оюуны чадамж, хуримтлуулсан туршлага чинь зөв шийдвэр гаргахад нөлөөлж чадна. Гэвч шинэ санаа, бүхнийг орхин өөрчлөлт хийх хүсэл давамгайлан, 9-р сараас эхлэн өөрийнхөө бүх хүч, авьяас чадвараа шинэ төсөлд зориулан ажиллах болно. “Болох ёстой юм болдог” гэгчээр бүх юм ёсоороо болно. Санаанд оромгүй юм болж, тантай хамт ажиллагсад үйл явдлын энэ их үймээн дунд өөрт олдсон шинэ боломжоо алдахгүй байхад чинь туслах болно.

2012 онд таны хувийн амьдрал, хайр сэтгэл
Өнгөрсөн жилтэй харьцуулвал хувийн амьдралд тааламжтай явдал гарч ирж, бий болсон хоорондын харьцаагаа бэхжүүлэх гэж багагүй цаг заваа зориулах бололтой. Сэтгэлийн хөөрлөө тогтоон байж, зүрхний үгээ хэлж өөрийгөө ойлгуулахад чинь од гариг ивээн туслана. Энэ жил бүхэлдээ таныг гайхуулж бишрүүлсэн, хожим сайхан дурсамж үлдээх сэтгэл уярам үйл явдлуудаар дүүрэн байна. Таны дотоод ертөнц илүү баялаг болж, өөрийгөө дутуу үнэлэх, итгэл муутай байх, гутранги үзлийг ард орхин төгс төгөлдөр болох нэг том алхам хийнэ. Гариг эрхэс өөрийн байрлал, харилцан шүталцээнээрээ ганц бие үхрүүдэд алдаагаа засан хувийн амьдралдаа өөрчлөлт хийх боломж гарч ирснийг анхааруулж байна. 3-р сараас эхлэн та хуучин болж өнгөрсөн бүхнийг мартан шинэ харилцаанд тэмүүлэх болно. Гэвч таны сэтгэлд гэнэт орж ирсэн “хүчтэй салхи” бодол хямруулсан харуусал авч ирж болзошгүй. Ямар нэг бодлогогүй шийдвэр гаргахаас сэрэмжлээрэй. Энэ харилцаа үнэн сэтгэлээсээ, бат тогтвортой байж чадах эсэх талаар бодох л хэрэгтэй. Гэвч дэмий хардаж сэрдэхийн оронд биеэ барин итгэлтэй тэвчээртэй байхыг хичээгээрэй.

2012 онд таны мөнгө санхүү
Үхрийн ордныхон 2012 онд санхүүгийн хувьд тогтвортой. Уруу таталтад авталгүй, санаандгүй гарз хохирол амсахгүй байж чадна. Энэ оны хувьд болж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх нь таны нэг чухал зорилт юм. Та өөрийгөө тодорхой хэмжээнд хөгжүүлэх чадваргүйгээ мэдрэх нь түгшиж санаа зовох байдалд оруулна. Амьдралд хэрэгжүүлэх гээд хичээж чармайх таны дэвшүүлсэн саналын мөн чанарыг хамт ажиллагсад чинь ойлгож байгаад та итгэлтэй байна уу? Ямар нэгэн дүгнэлт хийхээсээ өмнө энэ тухай сайтар бодоорой. Боломжгүй бол эсэргүүцэлтэй тулгараагүй дээрээ энэ бүгдийг зогсоох хамгийн тохиромжтой үе ирлээ. Танд бүхнийг эхнээс нь эхэлж урагшлуулах боломж, чадвар бий гэдэгт итгээрэй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зүгээр л . . .

Миний цахим гэр гоё өнгөтэй болчихсон чинь байн байн орж ирмээр санагдаад болдоггүй ээ. 
Охиноо тэврээд сая баахан гадуур явлаа. Гуталчин орж гутлынхаа цахилгааныг янзлуулаад, банк орж байрны мөнгөө төлөөд, дараа нь оёдлын газар орж охиныхоо комбинезоны цахилгааныг янзлуулав. Гадаа гоё дулаахан байна. Түнтийсэн хувцастай охиноо тэврээд түүртээд л яваад байсан. Нөгөөх нь баахан гайхсан царайтай л энэ одоо намайг хаагуур аваад яваад байнаа гэсэн шинжтэй л яваад байсан. 
Гэр лүүгээ дөхөж яваад нам унтсан. Одоо болтол сэрээгүй л унтаад байна. Сэрэхээр нь хоол хийж өгчихөөд хувцсыг нь угааж, усанд оруулахаас....
Гэр орон бол бөмбөгдөөд хаячихсан юм шиг л байна. Уг нь түрүүн гэрээ цэвэрлэчихээд гаръя гэж бодож байсан юм. Тэгснээ гэнэт ер нь яадгийн гэж бодогдоод... Ямар гэрээ цэвэрлэсэнгүй гэж намайг загнах хүн байгаа биш, өөрийнхөө гэрийг ер нь цэвэрлэнэ үү байна уу хэнд хамаатай юм гэсэн тэрслүү бодол гэнэт орж ирээд... Тэгээд л хүүхдээ хувцаслаад л гараад өгсөн. 
Одоо хүүхдээ унтаж байхад чимээ гаргаж болохгүй байгаа болохоор зурагт үзээд л, блог руугаа орж дэмийрээд л сууж байх шив дээ.
Өчигдөр манай нэг ажилтны төрсөн өдөр болоод, ажлынхантайгаа оройн хоолонд ороод, жоохон ярьж сууцгаав. Ажил дээрээ ярих ямар ч завгүй байдаг хүмүүс шүү дээ. Оройг зугаатай л өнгөрөөлөө. 
Шөнө охин нэг ч уйлаагүй ёстой нам унтсан. Сүүлийн үед овоо гайгүй тайван унтаад байдаг болчихлоо, ашгүй. 
Сая уг нь охиндоо гоё зургийн альбом авч өгье гэж бодож байсан юм. Тэгснээ гэнэт яаж хүүхэд тэвэрчихээд бас хажуугаар нь юм барьж явах юм гэж бодоод төвөгшөөгөөд больчихлоо. Одоо болтол альбом аваад зурагнуудыг нь угаалгаад хийчихгүй л яваад байгаашд. Би нээрээ үнэн хариуцлагагүй ээж. Альбомыг бол дандаа мартчихаад байдаг юм. Одоо 2 насных нь төрсөн өдөр ирэх бүтэн сайн өдөр болох гээд байдаг. 
Энэ жил төрсөн өдрийг нь даруухаан тэмдэглэнээ. Ноднин 1 насных нь ойгоор баахан сүржигнэсэн. 2 насных нь төрсөн өдрийг чимээгүйхэн нэг газар хоолонд ороод өнгөрөөчихье гэж бодоод байгаа. Бүтэн сайн өдөр таарч байгаа болохоор. Манай хүн ямар одоохондоо төрсөн өдөр гэж мэдэх юм биш. Ангийнх нь маамаа нарт нээрээ торт, жоохон жоохон гар цайлгах юм аваачиж өгөх юм байна. Бусад хүүхдүүдийн аав ээжүүд тэгдэг юм байна лээ.  
Нээрээ манай нэг найз даахийг нь авна гэж хэлсэнгүй гээд байсан. Тэгээд төрсөн өдрийн бэлэгтэй нь цуг, даахь үргээсний бэлэг өгнө гээд байсан юм байнашд. Бэлгээ авнаа, өгнө гэсэн юм чинь. Аав нь бас даахийг нь үргээхдээ хэлсэнгүй гээд загнаад байсан. Хэрвээ хэлсэн бол надад ямар хамаатай юм гэж мэдэх л нөхөр шүү. Тийм хүнд юм хэлж онигоо болж байснаас, чимээгүй байж байсан нь хамаагүй дээр. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

2012 онд намайг азын тэнгэр ивээнэ гэнээ

2012 онд таныг азын тэнгэр ивээнэ

Та хар усан луу жилийн ивээлд оржээ. Єнгєрсєн жил таны хувьд нэлээд хvнд vе байсан. Харин та одоо тэвчээртэй байсныхаа хариуг амсаж байна. Одоо та тvр амсхийх бvрэн эрхтэй.
Энэ жил та олон саяыг сугалаанаас хожихоос гадна тааламжтай vеvдийг єн­гєрvvлнэ. Ажил тань урагштай байж, хайртай хvнтэйгээ сайхан харьцаатай, гэр бvл халуун дулаан уур амьсгалтай байна. Хамгийн гол нь амжилтаа хайртай хvнтэйгээ хуваалцах хэрэгтэй. Дотоод тэнцвэртэй байдлаа хангаж, юмыг байгаагаар нь хvлээн ав. Єєртєє аль сайн сайхныг шингээ. Эргэн тойрныхон тань ч таныг ийм зvйл хvртэх эрхтэй гэдгийг мэднэ. Таны хувьд 2012 он 82 хувийн амжилттай байна. Тодруулбал жилийн 12 сар таатай гэж зурхайд буужээ.
Ажил тєрєл. Эргэн тойрон танд байгаа бvх­нээ дэлгэн барьжээ. Үүнийг хvртэхээс бvv санаа зов. Ялангуяа энэ нь ажил мэргэжилд хамаатай. Эцсийн үр дvнд та ажилдаа амжилт гаргаж, мєрєєдєлдєє хvрч чадна. Амьд­ралынхаа турш мєрєєдсєнєє хэрэгжvvлэх боломж олдоно. Шинэ бэстселлерээ хэвлүүлж, хорт хавдрыг эмчлэх эм бүтээсэн бол гаргасан хvч чар­майлтынхаа үр шимийг хүртэхдээ бэлтгэл­тэй байгаарай. Та үүнийг удаан хvлээсэн. Одоо хийсэн ажлынхаа гавьяаг хvртэх цаг иржээ.
Хайр дурлал. 2012 онд та аз жаргал гэж чухам юу байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч чадна. Та бол луу жилтний сайн найз. Тиймээс энэ жил хувийн харилцаа тєгс сайхан байна. Хурим, хамтын амьдрал, хvvхэд бол таны амьдралын нэг хэсэг. Үүнд та бэлтгэлтэй байгаа биз дээ. Амьдралдаа томоохон єєрчлєлт хий­хээсээ ємнє хэр бат бэх харилцаатай байгаадаа анхаараарай. Хэрвээ та ганц бие бол vлдсэн амьдралаа хамт єнгєрєєх хэн нэг­нээ олох боломж байна. Энэ жил тогтоосон харил­цаа нэлээд ирээдvйтэй байна. Єєрчлєлтєд бэлтгэлтэй бай.
Эрvvл мэнд. Сэтгэл догдлуулам үйл явдлуудын хажуугаар эрvvл мэнддээ анхаарал тавих­аа бvv мартаарай. Та аливааг хэт­рvvлэх хандлагатай байдаг. Ялангуяа баярын єдрvvдэд хоол хvнсээ хяналтгvй хэрэг­лэдэг. Энэ нь таны хоол боловсруулах системд нєлєєлж, биеийн галбирыг тань алдагдуулж бол­зошгvй. Жимс, ногоо, бvхэл үр, аминдэм, экологийн цэвэр бvтээгдэхvvнийг аль болох түл­хүү хэрэглэ. Энэ жил танд хvч, тэсвэр тэвчээр хэрэг болно. Баярын єдрvvдэд бие махбоддоо бvv ачаалал єг.
Мєнгє, санхvv. Туулай жилд маш их хєдєлмєрлєснийхєє үр шимийг 2012 онд амсана. Жил, сар, єдрийн махбод давхцаж, гурван ус заасан єдрvvд санхүүгийн хvрээнд сайнаар нєлєєлж, дансыг тань арвижуулна. Худалдан авахыг хvссэн зvйлсээ эртнээс жагсааж, хич­нээн тєгрєг хэрэгтэй байгааг тоо­цоол. Мєн жаг­саалтаасаа хэрэггүй зvйлээ хасч, зарим мєнгєє таа­гvй єдєрт зориулан далд хий­гээрэй.
За за би ч одоо баяжихаа хүлээгээд л сууж байх юм байна даа. Гоё өөдрөг зурхай байна. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өнгөрсөн жилийн зурхайг дүгнэвэл:

Сая санаандгүй ирэх оны зурхай уншиж байснаа өнгөрсөн нь таарсан байна уу гэж үзмээр санагдаад... Ер нь зурхай уншихад дандаа л бүх юм ОК гэдэг дээ. Уншаад баярлаад л өнгөрөхөөс дүгнэлт хийж байгаагүй юм байна. Тэгээд одоо дүгнэж үзье гээд...
Өнгөрсөн жилийн миний зурхай:
Энэ жилд тєрсєн хvмvvс амьдралын баяр баясгалантай, єєдрєг vзэлтэй гэдгээрээ бусдаас ялгардаг. Гагцхvv таны энэ зан чанар найз нєхдийн хvрээгээ тэлж, 2011 оныг хєгжилтэй єнгєрєєх боломж олгоно. Гэхдээ хамгийн гол нь хєдєлмєрлєх хэрэгтэй гэдгээ санаж, зугаа цэнгээнд толгойгоо мэдvvлж болохгvй.
2011 онд амьдралд юу чухал вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Та бvх зvйлийг зєв хийвэл ирэх оны єдєр бvхэн амжилттай ирээдvйд оруулах хувь нэмэр байх болно. Чадлынхаа хэрээр биш чадлаасаа хэтэрсэн зvйл хийж чаддаг тань толгой эргэм амжилт дагуулах болно. Гэхдээ єєрийн эрхэлж буй ажилдаа илvv анхаарал тавих хэрэгтэй. Ингэж чадвал та єдєр шєнєгvй ажиллаж, санхvvгийн болон сэтгэлийн таашаал авах болно.
Таны хулчгар зан ирэх онд жаахан "гай" болж магадгvй. Єєрийнхєє хvчинд итгэвэл амжилт аяндаа хvрч ирнэ. Нээлттэй илэн далангуй байж сур. Тєрєлхийн л нуугдмал зантай гахай жилтнvvд энэ зангаасаа болж алдах нь бий. Єєртєє асуудал үүсгээд хэрэггvй, аливаа асуудлын шийдвэрийг хойш бvv тавь. Энэ зєвлєгєє ажил, хувийн амьдрал, эрvvл мэндэд ч хамаатай. 2011 онд та урьдчилан сэргийлэх нь vр дагаврыг устгахаас хамаагvй дээр гэсэн уриатай байна. Ямар ч зvйл єєрєє хvрээд ирдэггvй гэдгийг сана. Vргэлж зугаа цэнгэл хєєж, амарч аялаад байвал ажил цалгардана гэдгийг санаарай.

За дүгнэлт нь:
Би багадаа л өөдрөг үзэлтэй байсан. Сүүлийн үед бол заримдаа өөрийгөө их гутранги хүн юм гэж бодох болоод байгаа. Би харин ч зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлсэн хүн биш. Ёстой биш. Тийм бодол санаа , зав хаана байнаа аан? 
2011 онд амьдралд юу чухал вэ гэдгийг би ухамсарласан, ойлгосон. Энэ чинь харин таарч байна шүү. Үнэхээр өнгөрсөн онд би чадлаасаа хэтэрсэн нэг том зүйл хийчихсэн. Гэхдээ үр дүн нь хараахан гараагүй л байна. Хүмүүс намайг ямар зоригтой юм бэ гээд гайхаад байгаа. Үүнийг хийх шийдвэр гаргах гэж олон өдөр толгойгоо гашилган бодсон, ер нь бол энэ асуудлаас болж бүтэн жил стрессдэж байна дөө. Одоо толгой эргэм амжилтыг нь хүлээгээд сууж байхаас... 
Заримдаа ч хулчгар зантай шүү. Ямар нэгэн асуудалд хандахдаа заавал эрсдэлийг нь эхэлж тооцоод байдаг гэм биш зантай хүн. 
Илэн далангүй байж сур гэнээ хахаха... Над шиг хүнийг илэн далангүй  биш гэвэл өөр хэнийг хэлэх юм бэ? Би чинь харин хэнээс ч юугаа ч нуудаггүй, дотроо асуудал буглуулж шаналж чаддаггүй хүн шүү дээ. Манай найзууд бүгд над шиг илэн далангүй, нээлттэй хүмүүс байдаг. Дугуй дугуйгаа олж нөхөрлөдөг гэж бас үнэн үг шүү. 
Ямар ч зүйл өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг би мэднэшдээ. Дахиад л зугаа цэнгэл хөөгч гээд загнаад унасан байх юм даа. Би тийм хүн биш шүү, дахиад хэлчихье.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гуниг дагуулсаар цагаан сар айсуй

Сүүлийн жилүүдэд цагаан сар дөхөхөөр нэг л гунигтай. Ерөөс бодоод байхад би энэ баяраар тэгтлээ догдолж үзээгүй ч юм шиг.
Энэ баярыг хамгийн анх малчдын баяр гэж мэддэг байлаа. 1 билүү 2-р ангид байхад санагдаж байна. Нэг өдөр хичээлээсээ тараад ирэхэд манай бага ах “өнөөдөр заавал бууз хийх ёстой өдөр гэсэн, аав мах татаад, гурилаа зуураад хүлээж байгаарай гэсэн” гээд мах татаад сууж байсан юм. Тэгтэл орой боллоо, аав ээж 2 хоёулаа ирдэггүй. Би өлсөөд, ахаасаа хоол нэхэж уурлаад... Тэгээд ах маань өөрөө бууз хийхээр болоод, махаа амталж мэдэхгүй ямар ч давс, сонгиногүй бууз хийчихэж билээ. Тухайн үед ах маань бас л сургуулийн хүүхэд л байсан юм болохоор аргачгүй биз. Бууз чимхэж сурсан байсан нь их юм гэж бодогдоод байдаг юм, одоо бодохоор. Тэгээд орой нь аав, ээж 2 ирээд бөөн инээдэм болж байж билээ. Миний хамгийн анхны цагаан сарын дурсамж бол амтлагчгүй, зүгээр л мах, гурилаар хийсэн буузаар дурсамж болон үлдсэн юм. Саяхан Б.Цэнддоо гуайн нийтлэлээс социализмын жилүүдэд шинийн 1-ний өдөр хүмүүсийг зориуд ажил ихтэй байлгаж, шинэлүүлдэггүй байсан гэж уншаад, тэр өдөр бас л тийм шалтгаанаар аав, ээж 2 маань ажлаасаа оройтсон юм байна гэж бодоод байгаа. Гэхдээ л монгол хүмүүс юм болохоор ядахнаа л буузаа хийж идээд энэ өдрийг өнгөрөөдөг байсан юм байна л даа.
Дараа дараагийн малчдын баяруудыг би одоо санадаггүй юм. Бодвол бас л буузаа хийж идсэн болоод л ёслоод өнгөрөөж байсан байлгүй. 
Хэдэн жилийн дараа ардчилал, ил тод байдал, олон ургальч үзэл, өөрчлөн байгуулалт гээд л үг хэллэг бидний ярианд ороод ирсэн. Гэхдээ цагаан сарыг албан ёсоор тэмдэглэх тухай зарлиг арай л гараагүй байлаа. Гэвч энэ баяр Монгол түмний баяр гэдэг нь яригдаж эхлээд, хүмүүс нууж хаалгүйгээр шинэлж эхэллээ. Яг энэ үеийн баяр бас л одоо болтол мартагддаггүй юм. Тэр өдөр шинийн 1 юмуу 2 байсан. Ангийн бүх хөвгүүд гэнэт бүгд том том монгол дээл өмсөөд ангид пархийтэл орж ирээд... Тэд нарт ямар юмных нь дээл байдгийн, бодвол аав нарынх нь дээл байсан байлгүй. Тэгээд бүгдээрээ ар талын партнууд дээр буруу харж суугаад хөзөр тоглоод эхэлж билээ. Хичээл орж байсан багш нар яаж ч чадахгүй, юу ч гэж хэлээд дийлэхгүй цөхрөөд сууж байсан юм. Тэр үед ардчилал нэрийн доор нийгэмд эмх замбараагүй байдал бий болж эхлээд байсан юм. Манай ангийн хөвгүүд ч жоохон хүүхдүүд байсан болохоор бас л буруу ойлголттой, ардчилсан нийгэмд хүн юу дуртайгаа хийх ёстой гэж ойлгоод нэг өдөр тэгж бужигнуулж билээ.
Сүүлд бүх нийтээрээ цагаан сар тэмдэглэдэг болоход аав, ээж 2 маань ч тэтгэвэртээ гарч таарсан. Энэ баярыг бөөн баяр болон тэмдэглэдэг байлаа. Харин би л ганцаараа цухалддаг байлаа. Бэлтгэл ажил гэж бараг сарын өмнөөс эхэлнэ. Бэлэг цуглуулах, бууз хийх гээд л ... Дараа нь баярын хэдэн өдөр тогоо, шанага барих ажил над дээр... Ёстой төвөгтэй санагддаг байсан. Одоо эргээд бодохоор тэр 2-ынхоо ганц баярыг нь төвөгшөөгөөд, ядарлаа гэж уурлаад, нүгэл үйлдчихсэн юм шиг санагдаад сэтгэл өвдөөд байдаг юмаа. Тэр 2-ын баярлахыг нь ч үл анзааран өөрийгөө бодон цухалддаг байсан гэж бодохоор, одоо харамсаад байх юмаа, үнэхээр тэнэг байж дээ.
Яаж хөөрч, баярладаг байсан нь одоо ч нүдэнд харагдаад байна. Хүн болгонд гоё бэлэг авах гэж хичээнэ. Бэлгэнд хамаг анхаарлаа хандуулдаг байсан. Хүмүүст, ялангуяа хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулна гэж бодохоороо л өөрсдөө их баярладаг байсан юм шиг байгаа юм. Ах, эгчийн хүүхдүүд цагаан сар дөхөхөөр эмээ, өвөөдөө бэлгээ захиална. Нөгөө хэдийн захисан бэлгийг заавал авч өгнө гээд л, тэгээд би бэлгийг нь авах гээд л хайгаад явна. Яг захисан бэлгийг нь олж аваад л санаа нь амраад сууна. За тэгээд баяр болоод хүмүүс золгох гээд ирэхээр бөөн хөл хөөрцөг болно. Энэ өдрүүдэд л өөрсдийг нь зорьж хүмүүс ирдэг байсан болохоор баярлах нь аргачгүй биз дээ.
Манай 2-ыг бурхан болсны дараахь цагаан сар... Хэцүү байсан. Хоосон оргиод... Юу ч гэж хэлмээр юм бэ дээ.
Энэ өдрүүдэд л ээж аавыгаа сайн баярлуулаарай гэж хүмүүст захимаар байдаг юм.
Дээрхийг би 2008 оны цагаан сарын өмнө бичиж байсан юмаа. Нэг өдөр нээх гуниг төрөөд ингэж бичиж байсын. Гэхдээ одоо сүүлийн 2 жилд цагаан сараар арай гайгүй байдаг болсон л доо. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэдэг. Охинтой болсноосоо хойш цагаан сараар арай дээр байдаг болсон. Гэхдээ яг битүүн, шинийн 1-нд ч бас эвгүй шүү.  

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дэндүү давчуу

Өчигдөр ёстой дэндүү давчуу өдөр болоод өнгөрлөө. Сайхан факталлаа. Би нээрээ сүүлийн үед арай дэндүү уймраа болчихсон байгаа юм байнаа. 
Өдөр яасан? Хамт ажиллаж байсан хүнтэй таараад хөөрөөд баахан чалчсан. Тэр чигтээ хөөрөлттэй нисэж яваад орой бас нэг хуучин хамт ажиллаж байсан хүний ажил дээр очиж тайлангаа хийхэд нь тусалдаг юм болов. Бас болоогүй амжуулаад нотариат орж юм батлуулах ажилтай. Бүгдийг нь нэг амьсгаагаар амжуулах төлөвлөгөөтэй яг 18 цаг болонгуут ажлаасаа гараад гүйлээ. Тэгээд тайлан хийх хүн дээрээ эхлээд очсон, нөгөөх чинь чи эхлээд нотариатаа амжуулаад ир гэсэн юм л даа. Нотариат бас хуучин ажиллаж байсан банкинд хамт ажиллаж байсан хүн л дээ. 
Нөгөөтөхөө гэртээ харихгүй намайг хүлээж байя гэхээр нь яараад такси барих гэсэн такси олддоггүй. Таксинууд ирээд хаа хүрэх юм гэж асуугаад ойрхон болохоор явахгүй гээд намайг авдаггүй шүү. Зам дээр зогсож, зогсож залхаад яг явахаа больдогийн даваан дээр нэг  жижиг машин ирээд зогслоо. Бас л хаа хүрэхийг асуугаад авахгүй биз гэж бодоод зогсож байсан тоож асуухгүй байнаа, суугаач гэж байна. Тэгээд суугаад хүрэх газраа хэлсэн чинь за гээд л явсан. Ашгүй явахгүй гэсэнгүй. Машин нь цэвэрхэн, шинээрээ шахуу, жолооч нь хөөрхөн залуу байсан. Нээх гоё орос дуунууд хангинаад үнэн таатай явсан. СD тавьчихсан бололтой. 
Тэгээд хүрэх газраа ирээд тооцоогоо хийгээд буугаад, зам хөндлөн гараад нотариат руу бөөн яарсан амьсгаадсан хүн л гүйгээд орлоо. Таксинд тооцоогоо хийхдээ барьж явсан хавтсаа нэг унагаад буцаагаад авсан юмаа. Нотариат дээр орж ирээд хавтсаа харсан чинь дотор нь бас нэг цаасан дугтуйнд хийчихсэн байсан бичиг баримт байдаггүй... Зүгээр л хавтсаа барьчихсан явж байгаа байхгүй юу....
Ёоооо..... Би тэнд орилоод, цовхчоод, доороо дэвслээд бөөн юм боловшд. Дандаа хуулбар бичиг баримт байсан л даа. Эх хувиараа байгаагүй. Гэхдээ л хамаг хувийн мэдээлэл гэж бодохоор уур хүрээд.... Гэхдээ гол харласан гол асуудал нь эргүүлж олж авахад төвөгтэй, мөнгө төлсөн баримт байсан юмаа. Тэр чигтээ стрессдээд, нөгөө хүнээ стрессдүүлээд, бас нөгөө хүлээж байгаа хүнээ давхар стрессдүүлээд.... Бөөн хэрэг мандаагаад хаячихсан. Нөгөө тайлан хийх хүн маань за за чи одоо яаж надтай юм хийхэв дээ, харь харь гэж байна. Угаасаа юмаа хаячихсан хүн чинь яаж хүнд тусалж чадах вэ дээ, ойлгомжтой. 
Тэгээд за за дандаа хуулбар баримт юм чинь, дахиад л бүрдүүлэхээс гэж өөрийгөө тайвшруулаад.. Гэхдээ л тайвширч чаддаггүй ээ. Шөнөжин олигтой унтсан юмгүй, мөнгө төлсөн баримтаа хэрхэн яаж олж авах талаар бодоод, төлөвлөөд тухтай унтаж чадсанүй. Өнөөдөр ажлаасаа чөлөө аваад гарах төлөвлөгөөтэй байсан л даа. 
Арай гэж үүрээр нэг дугхийхдээ баахан хуучны 20-тын дэвсгэрт газраас олж байна гээд зүүдлээд л унтаад байсан. Хажуугаар нь бас хуучны улаан 10-тын дэвсгэрт олоод байсан. Бас сүүлийн үеийн 1-тийн дэвсгэрт бүр боодлоор нь олоод... Мөнгө олж байна гэж зүүдлэхээр нээх гоё байгаа юм чинь. 
Өглөө сэрээд энэ зүүд лав сайны ёр байх, миний бичиг баримт яг олдох юм байна гэж бодоод, тайвшраад... Ажил дээрээ ирээд ширээгээ онгойлгоод харсан чинь тэнд байж байвал яах уу? Орой яарч гарч гүйхдээ орхиж гараад л баахан дуулиан болгоод өөрөө ч стрессдээд, өрөөлийг ч стрессдүүлээд хаячихсан байгаа юм даа. Хэрэг алгаа нээрээ. Гэхдээ одоо би үнэн жаргалтай байна. Хэсэгхэн хугацаанд юмаа алдаж аймаар зовоод, эргээд юмаа олоод жаргалаа эдлэх чинь үнэн гоё таашаал өгч байнашд кекеке...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Юу болоод өнгөрөв өө?

Юу болоод өнгөрөвөө, дурлачихлаа гэж үү... гээд дуу байдаг билүү? Өдөр цайны цагаар гадагшаа гарсан чинь хуучин хамт ажиллаж байсан нэг бүсгүйтэй тааралдаад.... тэгээд л мэдэхгүй юу болоод өнгөрсийн бүү мэд, нэг мэдэхэд л хамт хоолонд оръё гээд л явсан, тэгээд л бла бла бла.... Хоол идсэн юм уу үгүй юм уу мэдэхгүй бла бла бла.... Уулзаагүй удсан хүмүүс чинь ёстой бөөн юм тэрүүхэн хооронд дуржигнатал яриад л хоолныхоо амтыг мэдрэх нь битгий хэл ямар хоол идсэнээ ч анзаараагүй сууж байвал яахуу?
Ёстой нээрээ ойрд ингэж хүнтэй чалчаагүй ямар сайхан байваа? Даанч цайны цаг богинохон болохоор удаан тухалж чалчиж чадсангүй, маргааш орой уулзахаар болоод салав. Хоёрын хооронд гоё хоолны үнэрийг нь авчихаад идэж чадаагүй юм шиг л юм боллоо. 
Шавайгаа ханатал хүнтэй чалчиж хов жив ярихаар сайхан стресс тайлагддаг шүү уг нь.  Аргаа бараад энэ муу блогт өөртэйгөө ярьж суух юм даа. Оргүйгээс охинтой гэдэг шиг л байдаг юм. Заримдаа Энни Франк шиг санагддаг юмаа. Энни Франк гэснээс Hello Kitty брэнд чинь нээрээ эндээс гаралтай юм биш үү? Энни Франк тэмдэглэлийн дэвтрээ Китти гэж нэрлэчихээд өдрийн тэмдэглэлээ бичих болгондоо Сайн уу хайрт Китти минь гээд л бичдэг байсан шүү дээ. Ер нь эндээс үүссэн брэнд нэр байж болох бүрэн магадлалтай л юм шиг байна даа. Гэхдээ үгүй ч байж магадгүй. За энэ ч надаа юуны хамаа байхав дээ...
Уулзаагүй удсан хүнтэй уулзаж суугаад чалчих чинь ёстой дээд зэргийн кайф байдаг юм байна гэдгийг л сая мэдэрлээ. Тэрүүхэн хооронд ямар жаргалтай байваа ккк... Бас дэндүү сонирхолтой, харамсалтай нь дэндүү давчуу хугацаанд болоод өнгөрлөө. Тархиныхаа нойрмоглон унтаж байсан хэсэг эд эсийг нь сэргээчих шиг л боллоо.  Орж ирэнгүүтээ аймаар сайн толгой ажилладаг байнашд. Хэдэн өдөр яаж хийх учраа олохгүй байсан нэг ажлынхаа ерөнхий чигийг сая гаргаад авчихлаа. Одоо гялалзуулнаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Kife

Өглөө нүүрээ будангаа зурагтын мэдээ хараад, сонсоод сууж байсан чинь нэг сонин юм яриад байнаа. 2700 жил хадгалагдсан бурхан багшийн соёо гэнэ үү, шүд гэнэ үү? Бурханч лам Пүрэвбат гэдэг хүн тэр соёоноос нь эрдэнийн үрэл үржээд байгаа гэх шиг нэг сонин юм ярьсаан. Мөхөс миний молхи ухаанд юу ч ойлгогдсонгүй. Би тэр эрдэнийн үрэл мүрэл гэж худлаа сонссон юм болов уу? Инээдтэй ч юм шиг, эсвэл галзуурчихсан ч юм шиг сонин мэдээлэл... Үгүй ээ тэгээд Ерөнхий сайдад бараалхаад тэр асуудлаа яриад яваад байхаар үнэхээр тэр 2700-хан жил хадгалагдсан бурхан багшийн соёоноос нь эрдэнийн үрэл ургаад байгаа юм байх даа.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж уншиж байснаас, галзуурсан хүмүүсийн ийм цуглаан харж байгаагүй л юм байна. Энэ бурхан багшийн соёо бол арай л хэтрүүлэгтэй солиорол байнаа. Хошин шогийг би мэдээ гээд андуураад үзчихээгүй байгаа гэж бодоод сууж байна кекеке.... Гарцаагүй л бодит хүмүүс байсан даа, жүжигчид биш...
За тэр бурхан багшийн хорхойтой шүд ч яахав. 
Өчигдөр орой охиноо санамсаргүй цочоогоод баларлаа. Орой гэртээ ороход намайг угтаж гүйж ирээгүй байхгүй юу. Горшокон дээрээ сууж байсан юм байна л даа. Тэгээд би ороод коридорын гэрэл асаахгүйгээр гутлаа тайлаад зогсож байсан чинь гүйж ирж байснаа харанхуй коридорт намайг хөдөлсөн чинь гэнэт цочоод уйлаад цаашаа гүйчихсэн. Коридорын гэрлээ асаахгүй тэнэг юмуу гэж манай дүү загнаад... Бушуухан гадуур хувцсаа тайлаад охиноо тэвэрч аргадаж арай гэж тайвшруулавшд. 
Тэгээд бушуухан ширгэлсэн. Том болчихсон гээд бараг ширгэлэхгүй байгаа юмаа сүүлийн үед. Энэ ширгэлэх гэдэг зан үйлийг, үгийг би хүүхэдтэй болж байж л мэддэг болсон. Сонин шүү тээ. Ширгэлснээс болсон уу шөнө охин нэг ч сэрж уйлаагүй ёстой нам унтлаа. Би далимд нь сайхан унтлаа. Одоо нээх гоё хөнгөн байна. Шөнө нойр муутай унтахаар бүр ядарчихдаг юмаа. Шөнө дунд нэг мессеж ирж нэг цочоосноос өөр сэрэх шалтаг гараагүй. Мессеж ирэхэд сэрүүлэг дуугарлаа, өглөө болчихож гэж цочиж давхийсэншд. Тэгээд сэрүүлэг биш гэдгийг мэдэнгүүтээ эргээд үнэн кайфтай нам унтсан. 
Би нэг гаж зуршилтай. Заримдаа амралтын өдрийн өглөө сэрүүлэг тавьж унтах дуртай. Тэгээд сэрүүлэг дуугарангуут сэрээд, өнөөдөр амралтын өдөршдээ гэж бодоод эргээд унтахаар нээх гоё нам унтдаг байхгүй юу.  Өглөөний дутуу нойрыг ялж кайф авч байгаа нь тэр ккккк.....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэрүүлд ялагч байдаггүй

Цас бударсан гоё өглөө байна. Агаар гоё цэвэрхэн бас. Өглөө арай гэж сэрлээ, бүр нойроо дийлдэггүй. Шөнө дунд охин гэнэт цочиж сэрээд уйлж уйлж унтсан. Тэгээд л нам унтчихаж. Энэ хүүхдийн "ааваа" гэж уйлдаг нь их сонион. Дандаа ингэж уйлдаг. Амнаас нь гарч байгаа аялга юм болов уу гэж заримдаа бодох юм. Эсвэл үнэхээр ааваа гэж дуудаад байдаг юм болов уу? 
Орой Universe Best songs үзэж эхэлж байснаа, ерөөсөө охиноо эртхэн унтуулъя гэж бодоод гүйцэд үзээгүй. Энэ жил ч энэ нэвтрүүлгийг бүрэн үзэж чадахгүй нь бололтой. Хэтэрхий орой гарах юмаа. Тэр хөтлөгч Гантулга ямар их турчихаа вэ? Турчихсан чинь аягүй овор багатай болчихсон байналээ. Яаж турсан туршлагаас нь мэдэх юмсан. Эрэгтэй хүн бас тийм гордойсон туранхай чинь онцгүй ч юм уу? Нэг л сонин инээдтэй санагдаад байсан. 
Өглөө нээх сэтгэл тэнэгэр орж ирээд л компьютераа асаагаад, мессенжэрт орсон чинь охины аав шууд орж ирээд загнаж өгдөг байнашд. Хүн андуураад бичсэн юм болов уу гэж хэсэг гайхаад, асуусан чинь... Үгүй ээ, намайг загнаад байгаа бололтой баахан хараалын үг урсгаж өгч байнаа. Угаасаа тэрний амны уншлага болсон жижүүрийн хэдэн хараалын, нахальный үг байдаг. Тэрнийгээ л урсгаад байналэ. Би одоо дэмий юманд уурлаж байхгүй гээд өөртөө андгайлчихсан болохоор тоогоочгүй. Энэ хүнээс болж хангалттай нервтсэн. Одоо болоо. Уурласан хүний л эд эс үхэж хохирношд эцсийн эцэст... Уурлаж л байдаг, уурлаад элдвээр загнаж л байдаг. Гэхдээ цаанаа жинхэнээсээ тийм бодолгүй, цагаахан гэдгийг нь би мэддэг болчихсон болохоор одоо нээх эмзэглэхээ больсон. Би ч бас биеэ барьж чадахгүй уурлахаараа юу гэж хэлж тэр хүнийг уурлуулах уу, яаж энэ мууг доош нь хийх үү гээд л хамаг эд эсээ үхүүлж, хамаг хүчээ шавхаж, болох болохгүй бүхнийг хэлчихдэг үе байсан. Гэхдээ хэзээ ч тэр бүхнийг чин сэтгэлээсээ хэлдэггүй, зөвхөн уурласан сэтгэлээр л хэлчихдэг байсан. Хэнд ч тийм тохиолдол  хааяа гардаг даа.
Ингэж бодож чадсан болохоор би уурлаагүй тайван сууж байна. Урьд нь бол энэ хүнтэй жоохон ам мурийгаад л өдөржин нервтчихдэг байсан. Сонирхолтой нь өөр хэнтэй ч би ингэж хэрэлдэж үзээгүй. Одоо ер нь хэзээ ч хэнтэй ч хэрүүл хийхгүй. Шал тэнэг санагдаад байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Xepi balinchin dei!

Өглөө орж ирэнгүүт манай нэг алиа найз ингэж мэндчилж байна. Happy Valentine's day гэж байгаа нь тэр. Балинчийн өдөр нь ингэж эхэлж байна даа. Надаа ч ямар хамаа байхав дээ. Надад хамаагүй, хаданд чимээгүй өдөр юм чинь. Гэхдээ өнөөдөр үнэнээсээ нэг л гоё өдөр байна. 
Хаврын уур амьсгал ороод эхэлж... Нарлаг гоё өглөө байна. Сэтгэл санаа нэг л амар амгалан, бас өөдрөг байна. Өнгөрсөн шөнө юу ч бодохгүй, юу ч хүсэхгүй гэж өөртөө андгайлаад унтсан чинь овоо тайван унтлаа. Гэхдээ охин бас байн байн уйлагнаж сэрээсэн л дээ. Ханиаднаас болоод тух алдаад байх шиг байна. Өчигдөр орой нэг найзынхаа зөвлөснөөр горчичниктой усанд хөлийг нь дүрээд, дараа нь сүүлний тосоор тослоод унтуулсан. Тэгээд шөнө хамар нь битүүрэх нь гайгүй байсан. 
Өчигдөр орой ч, өнөө өглөө ч юм идэж өгөхгүй л байна. Хоолонд дургүй л байна. Дуртайгаар нь сүү өгсөн чинь овоо уусан. Сүүнд нээрээ манай охин ёстой нугасгүй ээ. Аяганд нь нэг сүү хийгээд л өгчихвөл 10 нахинашдээ. Ууж дуусаад л хөргөгч рүү гүйгээд л сүү рүү заагаад нэхээд байна. Шууд л хөргөгчний хүйтэн сүү уух дуртай.
Өнөө өглөө цэцэрлэгтээ явахдаа жоохон маяглалаа. Малгайгаа өмсөж өгөхгүй уурлаад... Толгой руугаа заагаад нэг юм үглээд яриад байсан. Цэцэрлэгийн маамаанууд нь халзан толгойг нь шоолсон юм болуу? Өөрийнх нь анги яслийн анги болохоор ангийн маамаанууд бол тийм юм мэдэхгүй памперстай жаалууд байгаа даа. Арай том цэцэрлэгийн ангийн маамаанууд шоолсон байж магадгүй л юм. Тэглээ гээд тэрнийг манай хүн ойлгох арай л болоогүй дээ. 
Үс нь одоо 10 гаруй хоноход 5 мм ургачихсан байна. Тэгэхээр сард 1 см ургана гэсэн үг. Зун ямар ч байсан сөөсийсөн үстэй л байх юм байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Эвлэрэхээс...

Охин нэг л тухгүй, шөнөжин уйлагнаад унтсангүй.  Толгой нь халуу шатаад байх юм. Халуураад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, нэг л сонин. Өглөө охиноо өгөхдөө багшид нь төлбөрийн мөнгө өгч байгаад хэвийн биш байгаа шүү гэдгийг нь хэлэхээ мартаад гараад явчихсан байх юм. Ажил дээрээ очоод санаад залгаж хэллээ. Охин хямрахаар л миний хувьд дэлхий дайвалзаад, тогтворгүй болчихсон юм шиг л бүх юм дэн дун болчихдог юмаа. Орой сандраад гэр лүүгээ харайлгасан. Гайгүй л байх шиг байна. Гэхдээ энэ их сонин хүүхэд. Аймаар гүргэр. Бие нь муу байхад л гүрийгээд уйлахгүй, хүнд дараа болохгүй гэсэн шиг л байдаг юм. Над шиг бааштай биш. Аав нь багадаа тийм байсан юм болов уу?
Охиноо хараад жоохон тайвшраад сууж байна. Өнөөдрөөс эхлээд би өөрөөр амьдрахаар шийдсэн. Өнөөдрөөс ч гэж, өчигдрөөс ийм шийдвэр гаргасан. Ер нь яагаад дандаа ингэж ямар нэгэн юманд яарч адгаж, бухимдаж, хэн нэгэнд гомдож, өширхөж амьдрах ёстойгоо бодоод яагаад гэдгийн учрыг олсонгүй. Сэтгэл зүйчийн зөвлөгөө ийн тунгааж бодоход намайг хүргэсэн л дээ. 
Сүүлийн 10 жил би би биш болчихоод яваад байснаа гэнэт мэдэрлээ. Аав, ээж 2 бурхан болсоноос хойш би гэдэг хүн өөрийнхөө учрыг олохоо больчихсон байсан юм байна. 
Аавыгаа бурхан болоход... Хамгийн анх мах янзалж үзсэн. Гараа зүсчихээд яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм бэ гэж зөндөө уйлснаа мартдаггүй. Одоо эргээд бодоход энэ бол зовлон биш байж...
Аав бурхан болсны дараах 49 хоног.... Орой гэртээ орж чадахгүй,  гэрт хэн ч байхгүй гэж бодоод орцныхоо үүдэнд уйлаад зогсдог байсан үе... Өглөө сэрүүлэгний дуугаар сэрчихээд яагаад аав намайг сэрээсэнгүй вэ, одоохон зөөлхөн гишгэлээд ирээд намайг дуудаасай гэж бодон гомдолтой нь аргагүй сэрдэг байсан үе.... Ажлаасаа оройтож ирээд шуудангийн хайрцагнаас захиалсан хэвлэлээ авахдаа тэнд орой болгон зогсож байдаг байсан аймаар харцтай галзуу хүнээс үхтлээ айдаг байсан үе... Энэ үе бол ганцаардал гээч юу болохыг бие сэтгэлээрээ мэдэрч эхэлж байсан үе байсан. Дараа нь цаг хугацаа намайг ганцаардалтай эвлэрүүлсэн. Одоо бид 2 найзууд. Гэхдээ сүүлийн үед энэ найзаасаа бага багаар холдоод байгаа. 
Хамгийн анх байр, гэрлийн мөнгөө төлөх гэж ямар төвөгтэй юм бэ гэж бухимдаж байсан үе... Одоо бол энэн шиг жижигхэн асуудал хаана ч байхгүй. Асуудал ч гэж дээ чааваас. Тэрнээс хойш том жижиг өчнөөн асуудлыг толгой мэдэн шийдвэрлэсэн байна. Болдог л юм. 
Тоочоод байвал барагдахгүй ээ. 
Энэ бүх бухимдал, бачуурлын эцсийн үр дүн нь гэвэл би өөрөө л хохироод дууссан байдаг. Хэт их бухимдал, сэтгэл гутралаасаа болоод өнгө зүс алдаад, царай гундаад өөрийгөө л хорлоод яваад байсан. Үр дүнд нь цөсний чулуужилт гэдэг өвчтэй болоод хагалгаанд орсон. Эмч сэтгэл санааны хямралаас энэ өвчин үүдэлтэй гэж надаа хэлж байсан.
Гэх мэтчилэн өнөөг хүртэл өчнөөн л юм үзэж туулж энэ амьдралдаа. Энэ бүхний эцэст нэг зүйлийг ойлголоо. Хүн болгонд цаанаас нь оноосон хувь тавилан гэж байдаг юм байна. Хичнээн ч хичээгээд, байж болох бүх боломжийг ашиглаад ч болдоггүй, бүтдэггүй зүйл байдаг. Эсвэл жоохоон хүч гаргахад, зарим тохиолдолд бүр бодохын төдий л биелчихдэг зүйл амьдралд зөндөө.
Болох ёстой юм бол болдгоороо л болдог. Болохгүй юм бол тэгээд яагаад ч болохгүй. Гагцхүү тодорхой цаг, хугацаа хэрэгтэй байдаг юм шигээ. Тэгээд би одооноос эхлээд ямар ч асуудал тулгарч байсан сүр болгож хүлээж авахгүй, бухимдахгүй, уурлахгүй, ямар ч тохиолдолд, ямар ч асуудалд маш хүлээцтэй, тайван хандана гэж өөртөө андгайлаад сууж байна. Аан харин баярт үйл явдал тохиолдвол баярлана шүү. Уурлаж, бухимдаж, гомдож л болохгүй шүү гэж өөртөө сануулаад энд биччихье.
Зүгээр л хувь тавилантайгаа эвлэрье. Болохгүй зүйлийг болгох гэж хамаг хүч, энергиэ шавхаж, зовлон хуримтлуулахаа больё.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би муу эмэгтэй

Дайснаа дарж, дархан цолоо мандуулав гэдэг шиг... Охин сая унтаж, би нэг жоохон чих амраад сууж байна. Өнөө өглөө ч олигтой унтаж чадаагүй, өглөө эрт сэрээд л намайг унтуулахгүй хөгжим хангинуулчихсан. Өчигдөр орос дууны хөгжимтэй ном авч өгсөн юмаа. Хөөрхөн хөөрхөн дуунуудтай, хөөрхөн жижигхэн пианотой ном. Энэ хятадын хямд өртөгтэй үйлдвэрлэлээс болоод орос ах нар хүртэл залхуу болжээ. Орос ном юм чинь хүүхдэд хоргүй сайн л байх ёстой гэж бодоод авсан чинь хөгжим нь Made in China байгаа юм чинь. Ном нь ч гарцаагүй л оросод хэвлэсэн байсан л даа. 
Ном гэснээс ноднин Москва руу охиндоо ном захиж авчруулсан чинь тэр ном нь энд Мир номын дэлгүүрт 16000 гэж байна. Москвагаас бол 4000 орчим төгрөгөөр авсан ном байхгүй юу. Бид энд дэлхийн хамгийн бага цалинг авч, дэлхийн хамгийн өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж суух юм даа. Энэ хөгжимтэй ном нь энд 50000 төгрөг гэхээр Москвад бол 10000 л гэж байгаа байх. Москва нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор хэдэн онд ч билээ шалгарч байсан шүү дээ. За тэр ч яахав. 
Гэр яг бөмбөгдчихсөн юм шиг л байна. Яаж цэвэрлэнээ, бүр залхуу хүрээд байх юм. Урьд нь хүүхэдгүй байхад манай гэрийг тоос л дардаг байсан. Одоо бол байнгын бөмбөгдүүлээстэй кекеке.... Нэг хором ч зүгээр суухгүй, хамаг юм нураагаад л яваад байнаа энэ хүүхэд. За яахав ээ чи, нэг л өдөр гэрээ цэвэрлэдэг ухаантай, сайн охин болчихсон сууж байх биз. Хаашдаа л тийм цаг ирэхээс нааш, одоохондоо гэрээ сайн бөмбөгдөөд нураагаад бай миний охин, ээж нь залхуурч залхуурч байгаад нэг сайн цэвэрлэхээр эргээд араас нураагаад л бай гэж бодоод л сууж байдаг болсоншд би.
Түрүүн охиноо үймүүлээд байхаар гэрээ цэвэрлэхээсээ залхуураад хэсэг ном уншиж хэвтэв. Манай нэг найз надад "Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?" гэдэг ном унш гэж өгсөн юм. Нэрийг нь харчихаад л би унших гэж хүчлэхгүй хэд хоног явсан. Яагаад гэхээр би өөрийгөө сайн эмэгтэй гэж боддог байсан учраас... Ямар тэнэг гарчигтай ном бэ гэж бодоод яваад байсан л даа. 
Уншаад эхэлсэн чинь би чинь муу эмэгтэй юм байнашд. Яагаад гэхээр хэтэрхий сайн аавтай байсны харгайгаар би чинь эр хүнийг хайрлаж мэддэггүй, зөвхөн эр хүнээс хайр халамж л хүсдэг, хэтэрхий муу эмэгтэй гэдгээ бол сайн мэддэг байсаан. Гэхдээ энэ бол муу эмэгтэйн шинж гэж харин ойлгодоггүй явсан юм байнаа. Манай охины аав нэг удаа "чи намайг орж ирэхээр аяга цай ч хийгээд өгөхгүй юмаа" гэж хэлж байсан юм. Би эр хүнийг ёстой халамжилж мэддэггүй шүү дээ.
Би багадаа гадаа тоглож байхад эрэгтэй хүүхэд дээрэлхвэл ахаараа айлгачихдаг, гэртээ ах онгироод загнаад байвал ааваараа айлгачихдаг байсан юм чинь. Нэг удаа найзуудтайгаа ярьж сууж байгаад ахынхаа тухай, ахаараа яаж айлын хүүхдийг айлгадаг байсан тухайгаа ярьсан чинь манай нэг эрэгтэй найз "Аан чиний онгироо дээрэлхүү зантай байдгийн учрыг одоо ойлголоо. Ингэж өссөн юм чинь аргагүй юм байна" гэж дуу алдсан тал бий шүү. 
Гэхдээ тэгээд муу эмэгтэйг ч гэсэн эрчүүд хайрлахгүй л байгаа биз дээ. Нэн ялангуяа над шиг муу эмэгтэйг. Яг яс юман дээрээ бол монгол эрчүүд сайн эмэгтэйг л хайрладаг байхгүй юу. Үгээр нь байж, нүдээр нь хөдөлдөг эмэгтэйчүүдэд л монгол залуучууд дуртай байдаг биз дээ. Эцгийн эрхт ёс гээд яснаасаа, махнаасаа, цуснаасаа генэнд нь, сэтгэхүйд нь тийм хүмүүжил суучихсан юм чинь. 
Аан харин гадаад эрчүүд бол муу эмэгтэйг хайрладаг болоод энэ ном бичигдсэн байх л даа. Залуугаа өөртөө наалдан пад болгохын тулд хумсаа нуусан муур шиг зальтай, зөвхөн өөрийнхөө нэр төрийг л эрхэмлэдэг, оньсого шиг тайлагдашгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй, эд материалын болоод санхүүгийн хувьд хараат биш, муурнаас зугатааж байгаа хулгана шиг л байх ёстой юм гэнэ шүү. Би зальтай биш болохоор бас ч 100% муу эмэгтэй биш юм байнаа.
За, хэн мэдэхэв, байгаагаараа л байх минь зүгээр. Хэн нэгэнд таалагдах гэж сайн эсвэл муу эмэгтэй болох гэж зүтгэж өөрийгөө дарамтлах хүсэл бол үнэндээ алга дөө. Гэхдээ зүгээр л энэ номыг уншаад дуусгачихлаа. Эргээд санахгүйгээр, дахиж унших хүсэл төрөхгүйгээр мартах байх гэдэгтээ би 100% итгэлтэй байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Sad angel



Өчигдөр найзтайгаа Корпорейт зочид буудлын Chairman ресторанд суугаад.... Тэнд төгөлдөр хуурын нээх гоё аялгуу сонссын. Нэг л танил орос аялгуу. Төгөлдөр хуурч залуу яг энэ аялгууг тоглоод сууж байх агшинд уйлмаар санагдсан. Ойрд их эмзэгхэн байгааг хэлэх үү...
Тоглоод дуусчихаар нь найздаа би дахиад төгөлдөр хуур сонсмоор л байна гээд хэлсэн чинь хажуу ширээг цэвэрлэж байсан зөөгч охин сонсчихож. Тэгээд би хэлээд өгөх үү гээд цаашаа явсан юм. Удахгүй төгөлдөр хуурч залуу ирээд:
- Та ямар ая сонсмоор байна?
- Түрүүний нэг орос ая....?
- Аан. Игорь Крутой - Печальный ангел.
- Би тэрнийг л сонсмоор байна. 
- Аанха, за би танд тоглоод өгье.
гээд тайз руу очоод хөгжмийнхөө ард суусан. Би дахиад л хэсэг мансуурав. Гоё байсан, бас гунигтай....
Өнөөдөр ажил дээрээ ирэнгүүтээ энэ аялгууг татаж авсан. Бас өдрийн хагас сонслоо.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нууц

Өглөө ажилдаа явахад нартай, орой ажлаас гарч ирэхэд гэгээтэй байдаг болчихож. Гоё шүү. Одоо цаг наашилж байгаа юм чинь жоохон сэтгэл санаагаа цэгцэлж, элдвийн бодлоор өөрийгөө дарамтлахгүй, тайван байхыг бодохгүй бол... Дулаараад ирэхээр фитнесст ч юм уу аэробикт ч юм уу явах цаг гаргая гэж бодоод байна. Завгүй, сатаарах зүйл ихтэй бол арай сэтгэл санаа дээрдэх байх. Ингэж хааяа бичиж тайвшралыг олдоггүй байсан бол ч, заримдаа бүр галзуурчихмаар бачуурдаг шүү.
Энэ бачуурал сүүлийн үед их хүчтэй байгаа. Уг нь яг ийм үедээ Нууцыг уншихаар шал өөр болдог юмаа, сэтгэл сэргээд. Ойрд унших зав гарахгүй байж л бухимдах зав гараад байх юм. Өчигдөр орой Фэнг Шүйгийн ном авсан. Бас сонирхолтой юм байна лээ. Уг нь  Фэнг Шүй надаа шал худлаа юм шиг санагдаад байдаг байсан юмаа. Сая манай ажлын хүмүүс Хонконг Макао руу аялалаар явж ирчихээд бүх юм нь Фэнг Шүй юм байна гээд ярихаар нь сонирхоод үзье гэж бодоод... Хэрэгт дуртай болохоороо юмнаас хоцорчихсон явж байгаа юм биш биз дээ гэж гэнэт бодогдов кекеке...
Би ч уг нь шашин бол мухар сүсэг гэж үздэг үеийн хүүхэд л дээ. Тийм л үзлээр хүмүүжсэн. Гэхдээ нас явах тусам, амьдрал үзэх тусам, түүнээс гадна элдвийн зүйл унших тусам нэг л мэдэхэд энэ үзэл бодол маань өөр болчихсон байна.
Анх Э.Р.Мулдашевын цуврал номуудыг уншаад... Эндээс бурханы тухай унших сонирхол маань их хүчтэй болж эхэлсэн. Үнэхээр сонирхол татсан л даа. Надад арай эрт ийм зүйлийн талаар унших боломж яагаад олдсонгүй вэ гэж бодогдож байлаа.
Цаашаа хэрэгт дуртай зандаа хөтлөгдөөд Буддын шашны талаар, Христийн талаар хэд хэдэн ном уншиж үзсэн. Дараа нь Нууцыг уншаад...
Тэгээд эцсийн дүгнэлт нь Бурхан гэдэг бол хүний сэтгэлийн хүч гэдгийг ойлгосон. Будда ч бай, Христ ч бай, Аллах ч бай бүгд сэтгэлийн тэнхээгүй, сэтгэлийн хүчээ захирч чаддаггүй хүмүүнийг сэтгэлийн хат суулгаж, өөрийгөө хянах, удирдах чадвартай болгох зорилготой сургаал юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хүнийг сурган хүмүүжүүлэх ухаан гэж хэлсэн ч болох юм байна. Эдгээр нь зан үйл нь ялгаатай л болохоос эцсийн зорилго нь бол нэг л юм байна гэдгийг ойлгосон л доо. Хүнийг хүн болгох, хүмүүнлэг шинж чанар ямар байхыг номлосон сургаалууд л юм байналэ. Лам хуврагууд бол сэтгэл зүйчид.
Хүнд зөв итгэл үнэмшлийг суулгаж чадвал ямар ч хүнд зовлон бэрхшээлийг гэтэлж чадах тэнхээ хайрлаж чадна. Эсвэл эсрэгээр нь буруу итгэл үнэмшлийг төрүүлж үхүүлж ч болох юм байна гэж бодогдсон.  
Харин энэ бүх чиглэлийн шашнуудын эцсийн зогсоол нь, тайлал нь Нууц юм шиг санагдсаан. Одоо бол Нууц миний ширээний ном болсон. Урьд нь би ширээний номтой хүмүүсийг шоолдог байлаа. Би нэг номыг нэг л уншдаг, дахиж унших дургүй. Үнэхээр сонирхолтой номыг бол олон жилийн дараа дахин нэг унших тохиолдол бол хааяа байнаа байна. Гэхдээ хэзээ ч ширээний ном болгодоггүй л байсан юм. Харин Нууцыг бол өөрийн эрхгүй ширээний ном болгосон шүү. Ямар нэгэн зүйлд сэтгэлээр унасан үед, ажил төрөл бүтэмжгүй үед аваад уншихаар ямар ч маань, мэгзэм, тарниас илүү надад хүч өгдөг болоод тэр.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хүүхэд сонин шүү

Өчигдөр орой манай нэг найзын ээж нь манайхаар шагайгаад зээ хүүгээ орж ирсэн эсэхийг асуугаад гарсан юм. Тэгсэн манай охин араас нь дагаад уйлчихсан. Аягүй сонин манай охинтой бараг тааралддаггүй хүн шүү дээ. Манай охины хувьд бол огт танихгүй шахам хүн. Тэгсэн манай охин бүр тасралтгүй 30 минут үүд рүү заагаад, араас нь очно гээд уйлчихдаг юм даа. Зогсолтгүй уйлаад би сүүлдээ бүр залхаад яахаа мэдэхгүй байж байсан чинь манай найзын ээж, зээ хүүгээ олоод ирлээ гэж надад хэлэх гээд дахиад гэрт ороод ирлээ. Тэгсэн манай охин уйлсаар байгаад нус нулимсандаа хутгалдчихсан юм зүтгэж очоод тэврүүлдэгийн. 
Таны араас зогсолтгүй уйллаа гэсэн чинь "ээ хөөрхий, яагаад уйлсын" гээд аргадсан чинь овоо тайвшраад... Тэгээд гараад явсан чинь дахиад араас нь уйлчихсан. Ёстой сонин хүүхэд. Эмээтэй болохыг хүсдэг юм байх даа гээд би бүр гайхлаа. Тэгсэн найзын ээж уйлахыг нь сонссон болохоор буцаад чихэр, шоколад бариад ороод ирсэн. Тэгээд аргадаад "мөнгөн толгойг нь мялаая" гээд хэдэн төгрөгтэй өгсөн. Манай охин чихэр, шоколадаа аваад эмээд үнсүүлж аваад арай гэж нэг юм тайвшрав. Найзын ээж би чинь цул эерэг энергитэй байгаа юм байна, хүүхэд ингэж дагаад гээд баярлаад...
Бас 6-7 сартай байхдаа гадаа салхилаад явж байхад, хажуу байрны нэг танихгүй эгчтэй тааралдахаараа л хараад инээгээд байдаг байсын. Нөгөөх нь хүүхэд инээгээд байхаар баярлаад л ирээд өхөөрдөөд сүйд болдог байв. Орой болгон шахуу тэгж тааралдсаар байгаад сүүлдээ би тэр эгчтэй танил болчихсон. 
Намар цэцэрлэгт өгсөн чинь нэг орой багш нь "танай охин аягүй сонин, далдын юм хардаг юм биш биз дээ?" гэнээ. Яаж байна гэсэн чинь "Өдөр хөшиг хийх гээд агуулахаас шат гаргаад ирсэн чинь аймаар цочоод, нэг юмнаас айгаад бүр чичрээд аягүй удаан уйлсан, бид нар тэгээд бүр гайхаад. Бусад хүүхдүүд зүгээр байхад танай охин л ганцаараа уйлаад..." гэнээ. Урьд нь шат хараагүй болохоор айсан л юм байлгүй дээ гээд би тоохгүй өнгөрсөн л дөө. 
Ер нь 3 хүртэлх насны хүүхдүүд нэг л өөр мэдрэмжтэй байдаг гэж үнэн байхаа.
Манай охины аав нь төрөх үед нь бид 2-той хамт байгаагүй, ер нь хамт амьдардаггүй л дээ. Тэгсэн манай охин төрөөд 1 сар болоод л орой болохоор л учиргүй эхэр татаад л хэн нэгэнд гомдсон юм шиг уйлдаг байлаа. Яагаад уйлаад байдаг юм бол гээд бүр гайхаад эмчид үзүүлсэн. Зүгээр гэхийн. Юмнаас айсан байх гээд өдөр болгон ширгэлнэ. Ямар ч нэмэргүй орой болохоор л эхэр татаад уйлаад эхэлнэ. Энэ байдал 4 сар үргэлжилсэн. Тэгээд нэг орой бас уйлдгаараа уйлж байсан чинь аав нь ирсэн, 5 сартай болсон хойно нь. Тэгсэн чинь аавыгаа хараад л инээгээд уйлахаа больчихсон. Тэр оройноос хойш тэгж орой болгон эхэр татаж уйлахаа больчихсон юм. Аягүй сонин. 
Одоо ч гэсэн. Аав нь хааяа ирсэнийх нь дараа хэд хоног аягүй сэргэлэн болчихдог. Аав нь хажууд нь дэлбэртэл хурхираад унтаж байхад хөдлөхчгүй тайван унтдаг. Надтай 2-хнаа чив чимээгүй унтаж байхдаа байн байн цочиж сэрээд уйлаад байдаг. Одоо бол ээжээ гэж хэлдэггүй байж ааваа гэж цочиж уйлдаг. Нэг удаа бүр нүд нь аниастай ааваа гэж босож гүйгээд хаалга мөргөөд ойчсон. Өнгөрсөн шөнө бас л байн байн цочиж сэрээд тайван унтсангүй.
Гэхдээ аавыгаа ирэхэд гүйж очиж тэврүүлэхгүй, очихгүй. Тэгсэн мөртлөө цаанаа л нэг өөр тайван, бас сэргэлэн болчихдог. Би энийг л гайхаад байдаг юмаа. Нэг тийм далдын холбоо байдаг л юм шиг байна.
Өө бас нэг сонин тохиолдол. Зун нэг удаа үүрээр охин сэрээд уйлагнаад унтдаггүй. Би тайвшруулах гээд босоод тэврээд бүүвэйлээд том өрөө рүүгээ орлоо. Тэгсэн чинь манай цонхон дээр 2 тагтаа ирээд буучихсан байна. Тагтааг үргээхгүй санаатай охиноо уйлах вий гээд тас тэврээд хөдөлгөөнгүй би зогссон юм л даа. Тэгсэн чинь тэр 2 их сонин. Нэг нь аймаар пээдгэр, хүзүүгүй бүдүүн тагтаа. Нөгөөтөх нь хэтэрхий эмэгтэйлэг, цагаан тагтаа шиг дэгжин, урт хүзүүтэй, бүр харваас эм амьтны гоо үзэсгэлэн бүрдсэн мисс тагтаа байсан. Тэгээд форточка онгорхой байсан болохоор орж ирээд цонхны тавцан дээр нааш цаашаа холхиод гунхчихсан. Би үргэчих вий, охин гэнэт уйлахвий гээд амьсгаагаа татаад л хөдөлгөөнгүй зогсчихсон. Нөгөө пээдгэр бүдүүн нь цонхны гаднах тавцан дээр пээдийгээд, нааш цаашаа холхиод... Тэгээд эмэгтэй нь цонхны дотор талын тавцан дээр хэд нааш цаашаа холхиод буцаад гараад, тэгээд л тэр 2 зэрэг дэрхийгээд л нисээд яваад өгсөн. Тэгээд л манай охин тэр чигтээ сэрэхгүй 11 цаг болтол нам унтаж билээ. Яагаад ч юм тэр үед надаа тэр 2 тагтаа манай охиныг хэр зэрэг өсөж том болж байгааг харчихаад буцаад явж байгаа юм шиг санагдаад байсан. Би чинь өчнөөн сар тэнгэрт сүү өргөж гуйж байж ийм охинтой болсон юм чинь.
Тэрнээс хойш би тагтаа тааралдахаар л тэр 2 шиг тагтаа тааралдах боловуу гээд хайгаад байгаа. Ерөөсөө тааралдахгүй байгаа гээд боддоо. Бүгд л нэг пөөнийсөн юмнууд. Гэхдээ арай эмэгтэйлэгдүү тагтаа байдаг л юм байна лээ. Манай гэрт орж ирсэн тэр тагтаа шиг биш, яагаад ч гүйцэхгүй. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нойр сэргээх дэмийрэл...

Өчигдөр манайхан цалин нэмэгдсэн, урамшуулал авсан гээд тэмдэглээд.... Их монголд суусан. Хоол идээд, пиво уугаад. Тэгснээ нэмээд архи уугаад. Энэ архи гэж нээрээ муухай юмаа... Одоо болтол дотор муухай оргиод, толгой эргээд байхын. 
Орой би Их монголоос гараад таксинд сууснаа санаж байна. Гэртээ орж байснаа бүдэгхэн санаж байна. Тэгээд цаашаа юу болсон юм үү мэд... Юу ч санахгүй байнаа.
Сэрсэн үү, сэргэсэн үү мэдэхгүй, дотор муухай оргиод байхаар нь цагаа харсан чинь дөнгөж 01 цаг. Тэгээд л унтаж чадаагүй. Согтуу хүмүүс чинь унтаад байх шиг байдагшд. Би бол унтдаггүй юм байна. Унтаж чадахгүй шөнөжин үйлээ үзэв. Бөөлжмөөр ч юм шиг, үгүй ч юм шиг. Босмоор ч юм шиг, хэвтмээр ч юм шиг яахаа мэдэхгүй орондоо тийчилсээр байгаад өглөө болгочихсон. Одоо ажил дээр жинхэнэ байж ядаж байна. Дотор муухай оргиод пепси авч уугаад сууж байна. Хариад нээх сайхан унтмаар байна.
Ойрд бүх ажил бүтэмжтэй байгаа хэрнээ ганцхан том асуудал шийдэгдэж өгөхгүй байна. Тэр асуудлыг л шийдэгдчихвэл нээх сайхан гүнзгий амьсгаа авах юмсан.  Тэгээд нээх сайхан юм бодохгүй санаа амар унтах юмсан. Унтаж унтаж сэрээд гоё хоол хийж идээд, тэгээд  гоё ном уншаад хэвтэх юмсан. 
Үргэлжийн мөнхөд асуудал шийдэж амьдрах тамтай юмаа. Гэхдээ асуудалгүй бол амьдрал утгагүй болох байх л даа. Одоо энэ нэг том асуудлыг шийдчихвэл бусад жижигхэн асуудлуудыг бол шийдээд шийдээд явчихна. Ёстой асуудалгүй ккк...
Байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил учраа олдоггүй гэж яг үнэн үг бололтой. Орон гэрээ зарсныхаа үйлийг эдлээд ингээд том асуудал шийдэх гээд сууж байна. Ямар том алдаа хийснээ одоо мянга ухаараад эргээд юм хэвэндээ орох биш. Байраа яах гэж зарсан юм бэ гээд өөрийгөө зүхээд л суухаас өөр юу ч хийж чадахгүй юм даа.
Хуучин нийгмийн хүмүүс бас санаа амар байж дээ. Байрыг нь улсаас үнэгүй өгчихнө, тэгээд заавал ажилтай байх ёстой гээд тогтмол цалинтай ажилд оруулчихна. Тэгээд л сайхан бэлэн байранд цалингаа аваад л бодож санах юмгүй санаа амар амьдраад явчихна. 
Тэгэхэд бидний үеийнхэн бүх юмыг өөрсдийн гараар бүтээх гэж үйлээ үзэж, үсээ зулгааж амьдрах хувьтай азгүй хүмүүс юм даа. Азтай ч юмуу хэн мэдэхэв. Байнгын толгой ажиллаж, тооцоо бодсон амьдралаас хэсэгхэн хугацаанд ч болов пауз авмаар л байна шүү. 
Юу ч бодохгүйгээр санаа амар байсан үе бол аав ээж амьд байсан үе л юм байна. Тэр 2-оос хойш бол дандаа тэрнийг яах уу, энийг яахуу гэж ааг амьсгаагүй амьдарсан байнашд эргээд бодсон чинь.
Одоо энэ том асуудлаа шийдчихээд тэгээд цоо шинээр амьдарнаа. Энэ асуудлыг л шийдчихвэл "сэтгэл гутралын хам шинж" өвчинөөс бүрэн ангижрах гээд байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гоё өдөр vs гутарсан сэтгэл

Өнөөдөр уг нь баярлах ёстой өдөр юм шиг байна. Цалин нэмэгдээд, бас дансанд урамшуулал орчихож. Харин би баярлахгүй байхын.
Би ер нь өөрийгөө "сэтгэл гутралын хам шинж" гэдэг өвчтэй юм байна гэж оношлоод сууж байна. Ажил хийх хүсэл бол бүр түй ч алга. Юу ч хиймээргүй, юу ч яримааргүй, яг яамаар байгаан бүү мэд. Урьд нь ийм үедээ Нууцыг уншдаг байсан. Тэгэхээр сэтгэл санаа шал өөр болдог. Одоо Нууц унших боломж ч алга, хүсэл ч алга. 
Өнөө өглөө агаар нээх гоё цэвэрхэн, цээж дүүрэн амьсгалмаар гоё байсан. Гэвч миний дотор нэг юм бөглөрөөд л байсан. Шалтгааныг нь энд бичихгүй, харин найзууддаа мессенжерээр хэлчихсэн...
Унших боломжгүй, хүсэлгүй байгаа юм чинь бичвэл жоохон тайвшрах болов уу гэж бодоод .... Сэтгэл гутралын хам шинж өвчний үед бичихээр бас дотор онгойдог тал бий шүү. Бусад хүмүүс шиг нетийн эрхгүй байсан бол би одоо яанаа. Ямар азаар давуу эрхтэй юм бэ нээрээ. Үгүй ээ ингээд бодохоор би чинь бас баярлах юмтай л хүн юм байнашдээ. 
Баярт мэдээтэй өдөр баярлахгүй сууж байдаг би нээрээ, хэрэг алгаа...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нялуунаас шулуун

Нялуунаас шулуун гэж нээрээ юутай үнэн үг вэ? Энэ нэг мэйл бичээд байгаа англи залуу намайг нээрээ залхааж байнаа. Нээх муухай худлаа нялуун үгтэй мэйлийг нь сүүлдээ уншихаас огиудас хүрдэг боллоо. Эхлээд жоохон зугаатай байсан л даа. Одоо бол утгагүй, бүр сэжиг хүрмээр санагдаад байхын...
Тэгээд тэсэлгүй өчигдөр "чи ер нь яг яах гээд байгаан? Надаас яаж мөнгө салгаж залилан хийх санаатай байгаан? Надад чамд хулхидуулах мөнгө байхгүй ээ ..." гээд хариу биччихсэн. Тэгээд нэг найздаа хэлсэн чинь "чи нээрээ сайхан гараа хахаха, яадгийн тэгээд зугаацаад англи хэлний хичээл хийгээд л байж байгаач дээ" гэнээ. 
Нялуун үгтэй худлаа зантай европ залуутай худлаа нялуурч мэйл бичилцэж байснаас монгол залуутай сайхан хэрэлдээд байж байвал хамаагүй дээр санагдаж байна. Гэхдээ яахав ээ энэ англи залуутай хэсэг мэйлээр харьцсаных хэрэглэдэггүй байсан хэдэн үг мэдэж авлаа. Гэвч би цаашид тэсэхгүй нь. Энэ залууг би интернет залилан хийх санаатай байгаа гэдэгт бат итгэлтэй байгаа. Харамсалтай нь тэвчээргүй юм болохоор эцсийг нь үзэж чадсангүй үргээчих шиг боллоо. 
Нэг л шинэ төрлийн залилан байх шиг байнаа. Ядаж байхад миний яг одоо хийж байгаа ажил ийм төрлийн эрсдэлийг тооцох ажил болохоор сонирхол татаад байсан л даа. Гэхдээ яаж гэдгийг нь мэдэж чадахгүй л болчих шиг боллоо.
Гэснээс яг ингээд бичээд сууж байтал надаа мэйл ирж байнаа нөгөө англичанаас... Тэгсэн хаягаа, бүтэн нэрээ бичиж өгөөч, би чамд бэлэг явуулъя гэнээ. Намайг битгий ингээд хардаад байгаач ч гэх шиг. Юу вэ энэ одоо? Энэ нээрээ намайг яг яаж залилах гээд байгаан болоо?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хөөрхөн хүүтэй болчихлоо

Уржигдар охиныхоо сэвлэгийг үргээгээд, халзан болгочихлоо. Нээх инээдэмтэй болчихсон кекеке.... 
Цагаан сараас өмнө өөр даахь үргээх сайн өдөр 2 сарын 2-ноос цаашаа байхгүй гэж манай лам хэлсэн болохоор нь тэр өдөр л амжуулахгүй бол болохгүй гээд л сандарчихсан. Өө тэгээд найр наадам хийж сүр болоогүй ээ. 
Морин цагт морь жилтэй ахаараа үсийг нь хөндүүлээд, тэгээд морин цаг дуусахаас өмнө амжуулаад гэрийн урдхан байдаг Оранж салонд очоод л хусуулчихсан. 
Үсээ хусуулахгүй орилоод, тийчлээд бөөн юм болох байх даа гэж бодсон чинь ёстой нөү шүү дээ. Үсчин залуу жоохон хүүхдийн сандал авчирч тавиад суулгаад, нөмрөг нөмрүүлсэн чинь гайхаад л хөдлөхчгүй суугаад байсан. Тэгээд толь руу харж гайхаж суусаар байгаад үсээ хусуулчихсан. Нээх хөөрхөн.
Би багадаа хүүхдийн парк дээр оччихоод тоглоомон дээр оочирлохгүй гээд уурлаад зөрүүдэлчихдэг аймаар ядаргаатай хүүхэд байсан. Оочирлохгүй болохоор тэгээд тоглоомон дээр суухгүй. Хаа очиж манай охин миний тэр муухай ядаргаатай занг дуурайгаагүй юм шиг байна, ашгүй дээ.
За тэгээд үсээ хусуулсан өдрөөсөө эхлээд толгой нь хөнгөрөөд нисмээр санагддаг юм уу хаашаа юм, улам сахилгагүй болчихсон. Өрөмний өт шиг...
Орой миний утсыг барьж суучихаад өгдөггүй. Авах гэхээр уурлаад утас тас зуурчихаад болохгүй болохоор нь тэр чигт нь орхичихсон. Инээд алдаад л утсаар оролдоод суугаад байсын. Орой 23 цаг өнгөрчихөөд байхад л унтахгүй утсаар оролдоод суугаад байсан. Арай гэж нэг юм унтахаар нь утсаа аваад үзсэн чинь.... Юу вэ? Утсанд байдаг дугаарууд руу баахан хоосон SMS, MMS явуулчихсан аан. Наргиж өгсөн байгаа юм даа. Зарим хүмүүс рүү 2-3 хоосон мессеж явуулчихсан. Манай охины ингэж сахилгагүйтдэгийг нь манай найзууд мэддэгийн. Зарим нь бол тоохгүй чимээгүй өнгөрнө, зарим нэгээс нь "хоосон мессеж ирээд байна шүү" гээд надаа анхааруулсан мессеж ирчихсэн байсан.
За одоо үс нь хурдан ургаасай. Үс нь ургаад хурдхан шиг охин төрхөндөө ороосой билээсэй. Одоо яг нэг жижигхэн лам кекеке...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS