Өглөө нүүрээ будангаа зурагтын мэдээ хараад, сонсоод сууж байсан чинь нэг сонин юм яриад байнаа. 2700 жил хадгалагдсан бурхан багшийн соёо гэнэ үү, шүд гэнэ үү? Бурханч лам Пүрэвбат гэдэг хүн тэр соёоноос нь эрдэнийн үрэл үржээд байгаа гэх шиг нэг сонин юм ярьсаан. Мөхөс миний молхи ухаанд юу ч ойлгогдсонгүй. Би тэр эрдэнийн үрэл мүрэл гэж худлаа сонссон юм болов уу? Инээдтэй ч юм шиг, эсвэл галзуурчихсан ч юм шиг сонин мэдээлэл... Үгүй ээ тэгээд Ерөнхий сайдад бараалхаад тэр асуудлаа яриад яваад байхаар үнэхээр тэр 2700-хан жил хадгалагдсан бурхан багшийн соёоноос нь эрдэнийн үрэл ургаад байгаа юм байх даа.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж уншиж байснаас, галзуурсан хүмүүсийн ийм цуглаан харж байгаагүй л юм байна. Энэ бурхан багшийн соёо бол арай л хэтрүүлэгтэй солиорол байнаа. Хошин шогийг би мэдээ гээд андуураад үзчихээгүй байгаа гэж бодоод сууж байна кекеке.... Гарцаагүй л бодит хүмүүс байсан даа, жүжигчид биш...
За тэр бурхан багшийн хорхойтой шүд ч яахав.
Өчигдөр орой охиноо санамсаргүй цочоогоод баларлаа. Орой гэртээ ороход намайг угтаж гүйж ирээгүй байхгүй юу. Горшокон дээрээ сууж байсан юм байна л даа. Тэгээд би ороод коридорын гэрэл асаахгүйгээр гутлаа тайлаад зогсож байсан чинь гүйж ирж байснаа харанхуй коридорт намайг хөдөлсөн чинь гэнэт цочоод уйлаад цаашаа гүйчихсэн. Коридорын гэрлээ асаахгүй тэнэг юмуу гэж манай дүү загнаад... Бушуухан гадуур хувцсаа тайлаад охиноо тэвэрч аргадаж арай гэж тайвшруулавшд.
Тэгээд бушуухан ширгэлсэн. Том болчихсон гээд бараг ширгэлэхгүй байгаа юмаа сүүлийн үед. Энэ ширгэлэх гэдэг зан үйлийг, үгийг би хүүхэдтэй болж байж л мэддэг болсон. Сонин шүү тээ. Ширгэлснээс болсон уу шөнө охин нэг ч сэрж уйлаагүй ёстой нам унтлаа. Би далимд нь сайхан унтлаа. Одоо нээх гоё хөнгөн байна. Шөнө нойр муутай унтахаар бүр ядарчихдаг юмаа. Шөнө дунд нэг мессеж ирж нэг цочоосноос өөр сэрэх шалтаг гараагүй. Мессеж ирэхэд сэрүүлэг дуугарлаа, өглөө болчихож гэж цочиж давхийсэншд. Тэгээд сэрүүлэг биш гэдгийг мэдэнгүүтээ эргээд үнэн кайфтай нам унтсан.
Би нэг гаж зуршилтай. Заримдаа амралтын өдрийн өглөө сэрүүлэг тавьж унтах дуртай. Тэгээд сэрүүлэг дуугарангуут сэрээд, өнөөдөр амралтын өдөршдээ гэж бодоод эргээд унтахаар нээх гоё нам унтдаг байхгүй юу. Өглөөний дутуу нойрыг ялж кайф авч байгаа нь тэр ккккк.....
1 Сэтгэгдэл:
hahahaha ymar aimar kife beeee
Post a Comment