Өглөө ажилдаа явахад нартай, орой ажлаас гарч ирэхэд гэгээтэй байдаг болчихож. Гоё шүү. Одоо цаг наашилж байгаа юм чинь жоохон сэтгэл санаагаа цэгцэлж, элдвийн бодлоор өөрийгөө дарамтлахгүй, тайван байхыг бодохгүй бол... Дулаараад ирэхээр фитнесст ч юм уу аэробикт ч юм уу явах цаг гаргая гэж бодоод байна. Завгүй, сатаарах зүйл ихтэй бол арай сэтгэл санаа дээрдэх байх. Ингэж хааяа бичиж тайвшралыг олдоггүй байсан бол ч, заримдаа бүр галзуурчихмаар бачуурдаг шүү.
Энэ бачуурал сүүлийн үед их хүчтэй байгаа. Уг нь яг ийм үедээ Нууцыг уншихаар шал өөр болдог юмаа, сэтгэл сэргээд. Ойрд унших зав гарахгүй байж л бухимдах зав гараад байх юм. Өчигдөр орой Фэнг Шүйгийн ном авсан. Бас сонирхолтой юм байна лээ. Уг нь Фэнг Шүй надаа шал худлаа юм шиг санагдаад байдаг байсан юмаа. Сая манай ажлын хүмүүс Хонконг Макао руу аялалаар явж ирчихээд бүх юм нь Фэнг Шүй юм байна гээд ярихаар нь сонирхоод үзье гэж бодоод... Хэрэгт дуртай болохоороо юмнаас хоцорчихсон явж байгаа юм биш биз дээ гэж гэнэт бодогдов кекеке...
Би ч уг нь шашин бол мухар сүсэг гэж үздэг үеийн хүүхэд л дээ. Тийм л үзлээр хүмүүжсэн. Гэхдээ нас явах тусам, амьдрал үзэх тусам, түүнээс гадна элдвийн зүйл унших тусам нэг л мэдэхэд энэ үзэл бодол маань өөр болчихсон байна.
Анх Э.Р.Мулдашевын цуврал номуудыг уншаад... Эндээс бурханы тухай унших сонирхол маань их хүчтэй болж эхэлсэн. Үнэхээр сонирхол татсан л даа. Надад арай эрт ийм зүйлийн талаар унших боломж яагаад олдсонгүй вэ гэж бодогдож байлаа.
Цаашаа хэрэгт дуртай зандаа хөтлөгдөөд Буддын шашны талаар, Христийн талаар хэд хэдэн ном уншиж үзсэн. Дараа нь Нууцыг уншаад...
Тэгээд эцсийн дүгнэлт нь Бурхан гэдэг бол хүний сэтгэлийн хүч гэдгийг ойлгосон. Будда ч бай, Христ ч бай, Аллах ч бай бүгд сэтгэлийн тэнхээгүй, сэтгэлийн хүчээ захирч чаддаггүй хүмүүнийг сэтгэлийн хат суулгаж, өөрийгөө хянах, удирдах чадвартай болгох зорилготой сургаал юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хүнийг сурган хүмүүжүүлэх ухаан гэж хэлсэн ч болох юм байна. Эдгээр нь зан үйл нь ялгаатай л болохоос эцсийн зорилго нь бол нэг л юм байна гэдгийг ойлгосон л доо. Хүнийг хүн болгох, хүмүүнлэг шинж чанар ямар байхыг номлосон сургаалууд л юм байналэ. Лам хуврагууд бол сэтгэл зүйчид.
Хүнд зөв итгэл үнэмшлийг суулгаж чадвал ямар ч хүнд зовлон бэрхшээлийг гэтэлж чадах тэнхээ хайрлаж чадна. Эсвэл эсрэгээр нь буруу итгэл үнэмшлийг төрүүлж үхүүлж ч болох юм байна гэж бодогдсон.
Харин энэ бүх чиглэлийн шашнуудын эцсийн зогсоол нь, тайлал нь Нууц юм шиг санагдсаан. Одоо бол Нууц миний ширээний ном болсон. Урьд нь би ширээний номтой хүмүүсийг шоолдог байлаа. Би нэг номыг нэг л уншдаг, дахиж унших дургүй. Үнэхээр сонирхолтой номыг бол олон жилийн дараа дахин нэг унших тохиолдол бол хааяа байнаа байна. Гэхдээ хэзээ ч ширээний ном болгодоггүй л байсан юм. Харин Нууцыг бол өөрийн эрхгүй ширээний ном болгосон шүү. Ямар нэгэн зүйлд сэтгэлээр унасан үед, ажил төрөл бүтэмжгүй үед аваад уншихаар ямар ч маань, мэгзэм, тарниас илүү надад хүч өгдөг болоод тэр.
0 Сэтгэгдэл:
Post a Comment