Сая санаандгүй ирэх оны зурхай уншиж байснаа өнгөрсөн нь таарсан байна уу гэж үзмээр санагдаад... Ер нь зурхай уншихад дандаа л бүх юм ОК гэдэг дээ. Уншаад баярлаад л өнгөрөхөөс дүгнэлт хийж байгаагүй юм байна. Тэгээд одоо дүгнэж үзье гээд...
Өнгөрсөн жилийн миний зурхай:
Энэ жилд тєрсєн хvмvvс амьдралын баяр баясгалантай, єєдрєг vзэлтэй гэдгээрээ бусдаас ялгардаг. Гагцхvv таны энэ зан чанар найз нєхдийн хvрээгээ тэлж, 2011 оныг хєгжилтэй єнгєрєєх боломж олгоно. Гэхдээ хамгийн гол нь хєдєлмєрлєх хэрэгтэй гэдгээ санаж, зугаа цэнгээнд толгойгоо мэдvvлж болохгvй.
2011 онд амьдралд юу чухал вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Та бvх зvйлийг зєв хийвэл ирэх оны єдєр бvхэн амжилттай ирээдvйд оруулах хувь нэмэр байх болно. Чадлынхаа хэрээр биш чадлаасаа хэтэрсэн зvйл хийж чаддаг тань толгой эргэм амжилт дагуулах болно. Гэхдээ єєрийн эрхэлж буй ажилдаа илvv анхаарал тавих хэрэгтэй. Ингэж чадвал та єдєр шєнєгvй ажиллаж, санхvvгийн болон сэтгэлийн таашаал авах болно.
Таны хулчгар зан ирэх онд жаахан "гай" болж магадгvй. Єєрийнхєє хvчинд итгэвэл амжилт аяндаа хvрч ирнэ. Нээлттэй илэн далангуй байж сур. Тєрєлхийн л нуугдмал зантай гахай жилтнvvд энэ зангаасаа болж алдах нь бий. Єєртєє асуудал үүсгээд хэрэггvй, аливаа асуудлын шийдвэрийг хойш бvv тавь. Энэ зєвлєгєє ажил, хувийн амьдрал, эрvvл мэндэд ч хамаатай. 2011 онд та урьдчилан сэргийлэх нь vр дагаврыг устгахаас хамаагvй дээр гэсэн уриатай байна. Ямар ч зvйл єєрєє хvрээд ирдэггvй гэдгийг сана. Vргэлж зугаа цэнгэл хєєж, амарч аялаад байвал ажил цалгардана гэдгийг санаарай.

За дүгнэлт нь:
Би багадаа л өөдрөг үзэлтэй байсан. Сүүлийн үед бол заримдаа өөрийгөө их гутранги хүн юм гэж бодох болоод байгаа. Би харин ч зугаа цэнгэлд толгойгоо мэдүүлсэн хүн биш. Ёстой биш. Тийм бодол санаа , зав хаана байнаа аан?
2011 онд амьдралд юу чухал вэ гэдгийг би ухамсарласан, ойлгосон. Энэ чинь харин таарч байна шүү. Үнэхээр өнгөрсөн онд би чадлаасаа хэтэрсэн нэг том зүйл хийчихсэн. Гэхдээ үр дүн нь хараахан гараагүй л байна. Хүмүүс намайг ямар зоригтой юм бэ гээд гайхаад байгаа. Үүнийг хийх шийдвэр гаргах гэж олон өдөр толгойгоо гашилган бодсон, ер нь бол энэ асуудлаас болж бүтэн жил стрессдэж байна дөө. Одоо толгой эргэм амжилтыг нь хүлээгээд сууж байхаас...
Заримдаа ч хулчгар зантай шүү. Ямар нэгэн асуудалд хандахдаа заавал эрсдэлийг нь эхэлж тооцоод байдаг гэм биш зантай хүн.
Илэн далангүй байж сур гэнээ хахаха... Над шиг хүнийг илэн далангүй биш гэвэл өөр хэнийг хэлэх юм бэ? Би чинь харин хэнээс ч юугаа ч нуудаггүй, дотроо асуудал буглуулж шаналж чаддаггүй хүн шүү дээ. Манай найзууд бүгд над шиг илэн далангүй, нээлттэй хүмүүс байдаг. Дугуй дугуйгаа олж нөхөрлөдөг гэж бас үнэн үг шүү.
Ямар ч зүйл өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг би мэднэшдээ. Дахиад л зугаа цэнгэл хөөгч гээд загнаад унасан байх юм даа. Би тийм хүн биш шүү, дахиад хэлчихье.
0 Сэтгэгдэл:
Post a Comment