Охин нэг л тухгүй, шөнөжин уйлагнаад унтсангүй. Толгой нь халуу шатаад байх юм. Халуураад байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, нэг л сонин. Өглөө охиноо өгөхдөө багшид нь төлбөрийн мөнгө өгч байгаад хэвийн биш байгаа шүү гэдгийг нь хэлэхээ мартаад гараад явчихсан байх юм. Ажил дээрээ очоод санаад залгаж хэллээ. Охин хямрахаар л миний хувьд дэлхий дайвалзаад, тогтворгүй болчихсон юм шиг л бүх юм дэн дун болчихдог юмаа. Орой сандраад гэр лүүгээ харайлгасан. Гайгүй л байх шиг байна. Гэхдээ энэ их сонин хүүхэд. Аймаар гүргэр. Бие нь муу байхад л гүрийгээд уйлахгүй, хүнд дараа болохгүй гэсэн шиг л байдаг юм. Над шиг бааштай биш. Аав нь багадаа тийм байсан юм болов уу?
Охиноо хараад жоохон тайвшраад сууж байна. Өнөөдрөөс эхлээд би өөрөөр амьдрахаар шийдсэн. Өнөөдрөөс ч гэж, өчигдрөөс ийм шийдвэр гаргасан. Ер нь яагаад дандаа ингэж ямар нэгэн юманд яарч адгаж, бухимдаж, хэн нэгэнд гомдож, өширхөж амьдрах ёстойгоо бодоод яагаад гэдгийн учрыг олсонгүй. Сэтгэл зүйчийн зөвлөгөө ийн тунгааж бодоход намайг хүргэсэн л дээ.

Сүүлийн 10 жил би би биш болчихоод яваад байснаа гэнэт мэдэрлээ. Аав, ээж 2 бурхан болсоноос хойш би гэдэг хүн өөрийнхөө учрыг олохоо больчихсон байсан юм байна.
Аавыгаа бурхан болоход... Хамгийн анх мах янзалж үзсэн. Гараа зүсчихээд яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм бэ гэж зөндөө уйлснаа мартдаггүй. Одоо эргээд бодоход энэ бол зовлон биш байж...
Аав бурхан болсны дараах 49 хоног.... Орой гэртээ орж чадахгүй, гэрт хэн ч байхгүй гэж бодоод орцныхоо үүдэнд уйлаад зогсдог байсан үе... Өглөө сэрүүлэгний дуугаар сэрчихээд яагаад аав намайг сэрээсэнгүй вэ, одоохон зөөлхөн гишгэлээд ирээд намайг дуудаасай гэж бодон гомдолтой нь аргагүй сэрдэг байсан үе.... Ажлаасаа оройтож ирээд шуудангийн хайрцагнаас захиалсан хэвлэлээ авахдаа тэнд орой болгон зогсож байдаг байсан аймаар харцтай галзуу хүнээс үхтлээ айдаг байсан үе... Энэ үе бол ганцаардал гээч юу болохыг бие сэтгэлээрээ мэдэрч эхэлж байсан үе байсан. Дараа нь цаг хугацаа намайг ганцаардалтай эвлэрүүлсэн. Одоо бид 2 найзууд. Гэхдээ сүүлийн үед энэ найзаасаа бага багаар холдоод байгаа.
Хамгийн анх байр, гэрлийн мөнгөө төлөх гэж ямар төвөгтэй юм бэ гэж бухимдаж байсан үе... Одоо бол энэн шиг жижигхэн асуудал хаана ч байхгүй. Асуудал ч гэж дээ чааваас. Тэрнээс хойш том жижиг өчнөөн асуудлыг толгой мэдэн шийдвэрлэсэн байна. Болдог л юм.
Тоочоод байвал барагдахгүй ээ.
Энэ бүх бухимдал, бачуурлын эцсийн үр дүн нь гэвэл би өөрөө л хохироод дууссан байдаг. Хэт их бухимдал, сэтгэл гутралаасаа болоод өнгө зүс алдаад, царай гундаад өөрийгөө л хорлоод яваад байсан. Үр дүнд нь цөсний чулуужилт гэдэг өвчтэй болоод хагалгаанд орсон. Эмч сэтгэл санааны хямралаас энэ өвчин үүдэлтэй гэж надаа хэлж байсан.
Гэх мэтчилэн өнөөг хүртэл өчнөөн л юм үзэж туулж энэ амьдралдаа. Энэ бүхний эцэст нэг зүйлийг ойлголоо. Хүн болгонд цаанаас нь оноосон хувь тавилан гэж байдаг юм байна. Хичнээн ч хичээгээд, байж болох бүх боломжийг ашиглаад ч болдоггүй, бүтдэггүй зүйл байдаг. Эсвэл жоохоон хүч гаргахад, зарим тохиолдолд бүр бодохын төдий л биелчихдэг зүйл амьдралд зөндөө.
Болох ёстой юм бол болдгоороо л болдог. Болохгүй юм бол тэгээд яагаад ч болохгүй. Гагцхүү тодорхой цаг, хугацаа хэрэгтэй байдаг юм шигээ. Тэгээд би одооноос эхлээд ямар ч асуудал тулгарч байсан сүр болгож хүлээж авахгүй, бухимдахгүй, уурлахгүй, ямар ч тохиолдолд, ямар ч асуудалд маш хүлээцтэй, тайван хандана гэж өөртөө андгайлаад сууж байна. Аан харин баярт үйл явдал тохиолдвол баярлана шүү. Уурлаж, бухимдаж, гомдож л болохгүй шүү гэж өөртөө сануулаад энд биччихье.
Зүгээр л хувь тавилантайгаа эвлэрье. Болохгүй зүйлийг болгох гэж хамаг хүч, энергиэ шавхаж, зовлон хуримтлуулахаа больё.

0 Сэтгэгдэл:
Post a Comment