Өчигдөр ёстой дэндүү давчуу өдөр болоод өнгөрлөө. Сайхан факталлаа. Би нээрээ сүүлийн үед арай дэндүү уймраа болчихсон байгаа юм байнаа.
Өдөр яасан? Хамт ажиллаж байсан хүнтэй таараад хөөрөөд баахан чалчсан. Тэр чигтээ хөөрөлттэй нисэж яваад орой бас нэг хуучин хамт ажиллаж байсан хүний ажил дээр очиж тайлангаа хийхэд нь тусалдаг юм болов. Бас болоогүй амжуулаад нотариат орж юм батлуулах ажилтай. Бүгдийг нь нэг амьсгаагаар амжуулах төлөвлөгөөтэй яг 18 цаг болонгуут ажлаасаа гараад гүйлээ. Тэгээд тайлан хийх хүн дээрээ эхлээд очсон, нөгөөх чинь чи эхлээд нотариатаа амжуулаад ир гэсэн юм л даа. Нотариат бас хуучин ажиллаж байсан банкинд хамт ажиллаж байсан хүн л дээ.
Нөгөөтөхөө гэртээ харихгүй намайг хүлээж байя гэхээр нь яараад такси барих гэсэн такси олддоггүй. Таксинууд ирээд хаа хүрэх юм гэж асуугаад ойрхон болохоор явахгүй гээд намайг авдаггүй шүү. Зам дээр зогсож, зогсож залхаад яг явахаа больдогийн даваан дээр нэг жижиг машин ирээд зогслоо. Бас л хаа хүрэхийг асуугаад авахгүй биз гэж бодоод зогсож байсан тоож асуухгүй байнаа, суугаач гэж байна. Тэгээд суугаад хүрэх газраа хэлсэн чинь за гээд л явсан. Ашгүй явахгүй гэсэнгүй. Машин нь цэвэрхэн, шинээрээ шахуу, жолооч нь хөөрхөн залуу байсан. Нээх гоё орос дуунууд хангинаад үнэн таатай явсан. СD тавьчихсан бололтой.
Тэгээд хүрэх газраа ирээд тооцоогоо хийгээд буугаад, зам хөндлөн гараад нотариат руу бөөн яарсан амьсгаадсан хүн л гүйгээд орлоо. Таксинд тооцоогоо хийхдээ барьж явсан хавтсаа нэг унагаад буцаагаад авсан юмаа. Нотариат дээр орж ирээд хавтсаа харсан чинь дотор нь бас нэг цаасан дугтуйнд хийчихсэн байсан бичиг баримт байдаггүй... Зүгээр л хавтсаа барьчихсан явж байгаа байхгүй юу....
Ёоооо..... Би тэнд орилоод, цовхчоод, доороо дэвслээд бөөн юм боловшд. Дандаа хуулбар бичиг баримт байсан л даа. Эх хувиараа байгаагүй. Гэхдээ л хамаг хувийн мэдээлэл гэж бодохоор уур хүрээд.... Гэхдээ гол харласан гол асуудал нь эргүүлж олж авахад төвөгтэй, мөнгө төлсөн баримт байсан юмаа. Тэр чигтээ стрессдээд, нөгөө хүнээ стрессдүүлээд, бас нөгөө хүлээж байгаа хүнээ давхар стрессдүүлээд.... Бөөн хэрэг мандаагаад хаячихсан. Нөгөө тайлан хийх хүн маань за за чи одоо яаж надтай юм хийхэв дээ, харь харь гэж байна. Угаасаа юмаа хаячихсан хүн чинь яаж хүнд тусалж чадах вэ дээ, ойлгомжтой.
Тэгээд за за дандаа хуулбар баримт юм чинь, дахиад л бүрдүүлэхээс гэж өөрийгөө тайвшруулаад.. Гэхдээ л тайвширч чаддаггүй ээ. Шөнөжин олигтой унтсан юмгүй, мөнгө төлсөн баримтаа хэрхэн яаж олж авах талаар бодоод, төлөвлөөд тухтай унтаж чадсанүй. Өнөөдөр ажлаасаа чөлөө аваад гарах төлөвлөгөөтэй байсан л даа.
Арай гэж үүрээр нэг дугхийхдээ баахан хуучны 20-тын дэвсгэрт газраас олж байна гээд зүүдлээд л унтаад байсан. Хажуугаар нь бас хуучны улаан 10-тын дэвсгэрт олоод байсан. Бас сүүлийн үеийн 1-тийн дэвсгэрт бүр боодлоор нь олоод... Мөнгө олж байна гэж зүүдлэхээр нээх гоё байгаа юм чинь.
Өглөө сэрээд энэ зүүд лав сайны ёр байх, миний бичиг баримт яг олдох юм байна гэж бодоод, тайвшраад... Ажил дээрээ ирээд ширээгээ онгойлгоод харсан чинь тэнд байж байвал яах уу? Орой яарч гарч гүйхдээ орхиж гараад л баахан дуулиан болгоод өөрөө ч стрессдээд, өрөөлийг ч стрессдүүлээд хаячихсан байгаа юм даа. Хэрэг алгаа нээрээ. Гэхдээ одоо би үнэн жаргалтай байна. Хэсэгхэн хугацаанд юмаа алдаж аймаар зовоод, эргээд юмаа олоод жаргалаа эдлэх чинь үнэн гоё таашаал өгч байнашд кекеке...
0 Сэтгэгдэл:
Post a Comment