Юу болоод өнгөрөвөө, дурлачихлаа гэж үү... гээд дуу байдаг билүү? Өдөр цайны цагаар гадагшаа гарсан чинь хуучин хамт ажиллаж байсан нэг бүсгүйтэй тааралдаад.... тэгээд л мэдэхгүй юу болоод өнгөрсийн бүү мэд, нэг мэдэхэд л хамт хоолонд оръё гээд л явсан, тэгээд л бла бла бла.... Хоол идсэн юм уу үгүй юм уу мэдэхгүй бла бла бла.... Уулзаагүй удсан хүмүүс чинь ёстой бөөн юм тэрүүхэн хооронд дуржигнатал яриад л хоолныхоо амтыг мэдрэх нь битгий хэл ямар хоол идсэнээ ч анзаараагүй сууж байвал яахуу?
Ёстой нээрээ ойрд ингэж хүнтэй чалчаагүй ямар сайхан байваа? Даанч цайны цаг богинохон болохоор удаан тухалж чалчиж чадсангүй, маргааш орой уулзахаар болоод салав. Хоёрын хооронд гоё хоолны үнэрийг нь авчихаад идэж чадаагүй юм шиг л юм боллоо.
Шавайгаа ханатал хүнтэй чалчиж хов жив ярихаар сайхан стресс тайлагддаг шүү уг нь. Аргаа бараад энэ муу блогт өөртэйгөө ярьж суух юм даа. Оргүйгээс охинтой гэдэг шиг л байдаг юм. Заримдаа Энни Франк шиг санагддаг юмаа. Энни Франк гэснээс Hello Kitty брэнд чинь нээрээ эндээс гаралтай юм биш үү? Энни Франк тэмдэглэлийн дэвтрээ Китти гэж нэрлэчихээд өдрийн тэмдэглэлээ бичих болгондоо Сайн уу хайрт Китти минь гээд л бичдэг байсан шүү дээ. Ер нь эндээс үүссэн брэнд нэр байж болох бүрэн магадлалтай л юм шиг байна даа. Гэхдээ үгүй ч байж магадгүй. За энэ ч надаа юуны хамаа байхав дээ...
Уулзаагүй удсан хүнтэй уулзаж суугаад чалчих чинь ёстой дээд зэргийн кайф байдаг юм байна гэдгийг л сая мэдэрлээ. Тэрүүхэн хооронд ямар жаргалтай байваа ккк... Бас дэндүү сонирхолтой, харамсалтай нь дэндүү давчуу хугацаанд болоод өнгөрлөө. Тархиныхаа нойрмоглон унтаж байсан хэсэг эд эсийг нь сэргээчих шиг л боллоо. Орж ирэнгүүтээ аймаар сайн толгой ажилладаг байнашд. Хэдэн өдөр яаж хийх учраа олохгүй байсан нэг ажлынхаа ерөнхий чигийг сая гаргаад авчихлаа. Одоо гялалзуулнаа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment