Анх энэ дууг гарч байхад нь би аягүй сонсох дуртай байж билээ. Ажил дээрээ өдөржин сонсдог байсаан нэг хэсэг ... Харин хэзээ нэгэн цагт миний амьдралд биелэлээ олчихно гэж ёстой төсөөлөөгүй.
Энэ дууг эргэн дурсах болсон шалтгаан нь. . . Саяхан охины аав надтай ээлжит хэрүүлээ хийхдээ "чи намайг уучилж чадахгүй бол би бас чамайг уучлахгүй" гэж хэлсэн явдал. Тэр надаас өөрөө уучлал гуйж байсан билүү? Үгүй ээ угаасаа би тэрнийг надаас уучлал гуйх ёстой гэж хэзээ ч бодож байгаагүй юм байна. Надад тэрнээс уучлал гуйх шалтаг бол бүр ч байхгүй.
Тэрнийг ингэж хэлснээс нь хойш яагаад ч юм энэ дууг дахин сонсож, үгийг нь анхааралтай сонсмоор санагдаад болдоггүй. Урьд нь аялгуу нь гоё санагдаад л сонсох дуртай байсан болохоос үгийг нь нээх анзаардаггүй байсан юм байналэ.
Уучлал гуйх шалтаг надад алга
Уйтай байхыг чинь харах хүсэл ч алга
Зүрхийг минь шаналдаггүй гэж чи санаа юу?
Зүсэр бороонд нордоггүй гэж эндүүрээ юү?
Ёоох сэтгэл сонин болчихлоо. Дахиж уйтгартай, гунигтай дуу сонсож байхгүй юм шүү.
0 Сэтгэгдэл:
Post a Comment