Цас бударсан гоё өглөө байна. Агаар гоё цэвэрхэн бас. Өглөө арай гэж сэрлээ, бүр нойроо дийлдэггүй. Шөнө дунд охин гэнэт цочиж сэрээд уйлж уйлж унтсан. Тэгээд л нам унтчихаж. Энэ хүүхдийн "ааваа" гэж уйлдаг нь их сонион. Дандаа ингэж уйлдаг. Амнаас нь гарч байгаа аялга юм болов уу гэж заримдаа бодох юм. Эсвэл үнэхээр ааваа гэж дуудаад байдаг юм болов уу?
Орой Universe Best songs үзэж эхэлж байснаа, ерөөсөө охиноо эртхэн унтуулъя гэж бодоод гүйцэд үзээгүй. Энэ жил ч энэ нэвтрүүлгийг бүрэн үзэж чадахгүй нь бололтой. Хэтэрхий орой гарах юмаа. Тэр хөтлөгч Гантулга ямар их турчихаа вэ? Турчихсан чинь аягүй овор багатай болчихсон байналээ. Яаж турсан туршлагаас нь мэдэх юмсан. Эрэгтэй хүн бас тийм гордойсон туранхай чинь онцгүй ч юм уу? Нэг л сонин инээдтэй санагдаад байсан.
Өглөө нээх сэтгэл тэнэгэр орж ирээд л компьютераа асаагаад, мессенжэрт орсон чинь охины аав шууд орж ирээд загнаж өгдөг байнашд. Хүн андуураад бичсэн юм болов уу гэж хэсэг гайхаад, асуусан чинь... Үгүй ээ, намайг загнаад байгаа бололтой баахан хараалын үг урсгаж өгч байнаа. Угаасаа тэрний амны уншлага болсон жижүүрийн хэдэн хараалын, нахальный үг байдаг. Тэрнийгээ л урсгаад байналэ. Би одоо дэмий юманд уурлаж байхгүй гээд өөртөө андгайлчихсан болохоор тоогоочгүй. Энэ хүнээс болж хангалттай нервтсэн. Одоо болоо. Уурласан хүний л эд эс үхэж хохирношд эцсийн эцэст... Уурлаж л байдаг, уурлаад элдвээр загнаж л байдаг. Гэхдээ цаанаа жинхэнээсээ тийм бодолгүй, цагаахан гэдгийг нь би мэддэг болчихсон болохоор одоо нээх эмзэглэхээ больсон. Би ч бас биеэ барьж чадахгүй уурлахаараа юу гэж хэлж тэр хүнийг уурлуулах уу, яаж энэ мууг доош нь хийх үү гээд л хамаг эд эсээ үхүүлж, хамаг хүчээ шавхаж, болох болохгүй бүхнийг хэлчихдэг үе байсан. Гэхдээ хэзээ ч тэр бүхнийг чин сэтгэлээсээ хэлдэггүй, зөвхөн уурласан сэтгэлээр л хэлчихдэг байсан. Хэнд ч тийм тохиолдол хааяа гардаг даа.
Ингэж бодож чадсан болохоор би уурлаагүй тайван сууж байна. Урьд нь бол энэ хүнтэй жоохон ам мурийгаад л өдөржин нервтчихдэг байсан. Сонирхолтой нь өөр хэнтэй ч би ингэж хэрэлдэж үзээгүй. Одоо ер нь хэзээ ч хэнтэй ч хэрүүл хийхгүй. Шал тэнэг санагдаад байна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment