RSS

Two beer or not two beer?

Өчигдөр орой охинтойгоо зугаална гээд онгироод байсан байхгүй ээ... Орой гэнэт нэг найзтайгаа уулзаж пиавдах план гараад ирсэн. Тэгээд Айришийн гадаа жоохон сууж ганц ганц грушик хоосолчихоод тэгээд эртхэн үр хүүхэд дээрээ очно гээд 2-лаа мундаг төлөвлөөд суусан чинь байхгүй ээ, байхгүй. Яриандаа халаад, ганц лонхондоо ч халаад, дахиад нэмээд....
Тэгээд твиттерээс нэг жиргээчнээс сурсан "Two beer or not two beer?" гэдэг үгийг хэдэн найзууд руугаа мессежээр илгээж жоохон сахилгагүйтэв. Лаг гоё үг ккк...
To be or not to be = Two beer or not two beer
Дуудлага нь адилхан л байгаа биз дээ? Шекспир нээрээ мундаг үг хэлсэн байгаа юм шүү хахаха.
Ёстой жинхэнээсээ 2 beer болчихсоон. Маазарч байгаад л жинхэнэ болгочихсон. Тэгээд гэртээ оройтож очоод, дандаа оройтдог гэж дүү уурлаад, бид 2 муудалцаад... Бас дахиад л хүүхдийг чинь харж өгөхгүй гэж уурлахаар нь өнөө өглөө шарандаа охиноо ажил дээрээ аваад ирсэн. 
Эхлээд овоо томоотой байснаа сүүлдээ байж ядаж эхлэв өнөөх чинь. Ядаргаа болж эхэлж байгаа юм чинь. Хүн юм хийлгэхгүй. Нөгөө сурсан зангаараа шууд компьютер унтрааж, заавал өвөр дээр гарч сууж кийборд нүднэ гэж бөөн юм болов. Эхлээд овоо хөөрхөн цаас, бал бариад сараачаад сууж байсан чинь сүүлдээ байхгүй ээ аваад хол чулуудчихсан. Тэгснээ байж байгаад л бие засна гэж 00-н өрөөнд орно, тэгээд бие засахгүй шал худлаа... Ширээн дээрх утас харангуутаа миний гар утсыг тоохоо болиод, заавал тэр утсаар ярина гэж баахан утасны трубка барьж суув. 
Бүтэхгүй тийшээ хандаад эхлэнгүүт нь бушуухан дүүгээ дуудаад... Яаралтай ирж дүүгээ авахгүй бол болохоо байлаа гээд бушуухан ирж ав гээд лүндэн буулгачихсан чинь ашгүй гүйгээд ирлээ. Дээшээ гарч хоол идүүлчихээд таксинд суулгаад явуулчихсан. Тэгээд нэг юм санаа амраад сууж байнашд. 
Сүүлийн үед фитнессгүй өдрөө л вискиддэг, спиртэддэг, пиавддаг болоод байнаа, яанаа кекеке... Одоо гэхдээ винодож, шампанскадаж бас дуусганаа, яадгийн. За байз, өөр дутуу юм байна уу? Ажил хийвэл дуустал... Мөн үү?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

5 Сэтгэгдэл:

Anonymous said...

hi, tungaa

uuniig haraaad genet uchirgui ih ataarhal tordog bna shuu hoo. sayahan l bi bas ooriin tsag hugatsaatai bsan met bolohoor, harin odoo alivaag ooriin husleer hiihed tegtlee amar bus yutai ch minii husel gedeg nileen suul ruugee jagsdag bolson met shuuu kkk...

bi hed heden comment bichsenii hariu comment ter bolgon zuugdehgui bolohoor jaahan uramgui bgaa kkk... hariltsan yariltsaj bui feeling bhgui bolohoor ter ch yum uuu... chi anzaardaggui yu esvel hardaggui yum uu kkk.... bas gomorhoj bna tee kkk...

tungaa chamaas neg huselt tuslamj heregtei bna.
hedhen honogiin omno bichsen ediig chini unshsan chi negen mergech deer ochson gesen dee. nastaivtar ovoo baisan geeed.

ohiniihoo zurh setgeld denduu gun uldsen, tsetseg navch tarih durtai, tarisan ni ch denduu goyo urgadag denduu saihan energy-tei denduu hovor gedgeeree tanai aavtai denduu ijil gegdeh manai aaavd shiidegdehgui yums bgaad setgel yer amrahgui yavaad bna l daa.

denduu haramsaltai ni aaviigaa oor yertonts ruu odoh gej buig 3 jiliin omnoos zuudendee harsnaa denduu hoino uhaarch meddeg denduu muu ohin l doo unendee. alivaag ongorson hoino haramsaj meddeg daanch muu ohin...

tuhain uyedee haanaas hen ni olj irsen yum neg lamtan orshuulgiin yosloliig helsnii daguu hiisen atal. orshuulgand ni asuudal bgaa met... haaya zuudend orohdoo denduu shanalangui torh ni haragdaad tendees holduulaad og geed baih yum, oir haviin meddeg sonsson hed heden hunees asuusan chini denduu zoruutei, tegeed bas golduu avgai nar taaraad baih yum, nastai nambatai ovoo nar yadaj amidraliin uhaantai baih bolov uu gej sanah yum l daa.

mergech tologchoos gadna nom erdemiig ni uzsen gants neg hunees asuusan ch bas l oor yum heleed yutai ch yug ch yum hiij ogoh yostoig medeh bolovch neg l songolt bolohgui yum l daa.

dahiad gants hoyor ovoo naraas asuugaad yutai ch ene zun neg l yum hiij ogoh yostoi met bolohoor.

from hoogoo.

Тунгаа said...

Сайн уу, уучлаарай би нээрээ коммент бараг хардгүймаа. Манай найзууд надтай шууд мессенжэрээр санаа оноогоо хэлчдэг болохоор би коммент ер нь хүлээдэггүй.
Үздэг хардаг гэсэн хүмүүсийн хувьд би 100% итгэдэггүй. Би ер нь өөрөөсөө өөр хүнд итгэдэггүй муухай зантай хүн.
Тэр Шаргаморьтод байдаг ламыг бол би танихгүй, найзыгаа л дагаж очиж байсан. Мань мэтэд нь олдохооргүй хүн юм шиг байналээ. Аан харин аавыг өнгөрсний дараа манайд ирдэг зурхайчийг бол танина. Гэхдээ тэр хүнийг олж уулзана гэдэг үнэн төвөгтэй. Дандаа завгүй гээд олддоггүй юм. Манай аав ээжийг сайн таньдаг байсан болохоороо жилдээ ганц удаа, цагаан сарын дараа олдож бүтэн жилийн заслыг минь хэлж өгдөг юм бид нарт. Гэхдээ би элдвийн ном уншиж, үзэл бодол өөрчлөгдсөөр байгаад лав сүүлийн 3 жил засал хийлгээгүй. Унших тусам бурханд итгэх итгэл маань өөртөө итгэх итгэлээр солигдоод байгаа.
Коммент үлдээхдээ мэйл хаягаа зөвхөн надад харагдахаар үлдээчих. Би тэр зурхайчийн утсыг өгье.
Чамд гэж зөвлөхөд аав чинь сайн биш байгаагаар зүүдэнд чинь орж ирээд байгаа бол сайн зул өргө. Тасралтгүй орой бүр зул өргөөд үз. Тэгээд зүүдээ сайн манаарай. Ер нь бол мэргэч төлөгчид итгэж байхаар зүүдэндээ итгэсэн нь бараг зөв санагддаг юм. Би олон бурхан болоочтой болохоор сүүлийн үед зул өргөдөг болчихоод байгаа. Зул өргөж эхэлснээс хойш зүүдэнд байнга орж ирэхээ больчихсон. Гэхдээ надад асуудал тулгарсан үед л хааяа орж ирдэг, их сонин.
Далд ертөнц, далд ухамсрын талаар олж уншаарай.
Хэд хоног зул өргөөд, унтахынхаа өмнө сэтгэлдээ залбираад аавтайгаа ярилцаад, юу хүсээд байгааг нь асуугаад нэг туршаад үз. Зүүдээр чинь дамжуулаад санаагаа хэлнэ. Би тэгдгийн. Хаа хамаагүй мэргэч төлгөч гэж байснаас хамгийн найдвартай арга бол энэ. Би өөр дээрээ зөндөө туршиж үзсэн.

Anonymous said...

Hi
only chamd haragdahaar bichdeg
argiig helj ogvol sain bna.
Yer ni tsaashid commentee ch
tegj bichmeer bna shuu.

From hoogoo

Тунгаа said...

Чи Солонгосоос орж ирдэг юм байна тээ. Гар утаснаасаа коммент бичихээр спам гэж орж ирээд зөвхөн надаа харагддаг юм байна. Би сая комментийг чинь хайж хайж Нот спам болгож байж харуулж байна. Дахиад гар утаснаасаа биччихээ. Би уншаад устгачихъя.

Anonymous said...

hi,tungaa

zovlogoond talarhaj bna.

zovhon chamd haragduulah aguulgaar
herhen bichdegiiig zaaj ognuu.
ug ni ene huseltee omno ni ch bichsen yum.
alga bolchihson bna kkk...
hariugaa huleegeed l bsan yumsan, ug ni.

Post a Comment