RSS

Бороотой үдшийн дурсамж

Өчигдөр гоё өдөр байлаа. Орой ажлаа тараад гэр лүүгээ алхсан чинь бороо шиврээд эхэлсэн. Гэв гэнэт нээх гоё бороонд алхмаар санагдаад.... Тааваараа сайхан алхлаа. Зонтиктой болохоор ямар ч байсан нүүр норохгүй, нүүрний будаг урсахгүй. Хувцас норох бол ёстой чепуха. Ажил тарж байгаа юм чинь. Тэгж бороонд алхаагүй хичнээн удсан юм бэ? Хүүхэд байхдаа л бороонд норох дуртай байснаас биш одоо бол дандаа борооноос зугатдаг болчихсоноо гэнэт анзаараад... Зам дагаад л туфлиэ хайрлахгүй ус туучаад л алхсан. Усны гутал авна гэж бодоод дандаа мартдагаа нэг санасан. Тэгээд л мартсан кк. Үнэн кайфтай байсаан. 
"Очир огтлогч" дээр аливаа зүйлийг харах өнцгөөс л бүх зүйл шалтгаалдаг гэж байсан. Яг үнэн. Муухай зүйл, муу хүн гэдэг бол зөвхөн тухайн хүний төсөөлөл гэж... Хэрвээ би өчигдөр бороо муухай гэж бодсон бол надад тэр цаг үе тэр чигтээ муухай санагдаад л өнгөрнө. Бороонд алхах гоё байна гэж бодсон болохоор үнэхээр гоё байсан. Бороо шиврэх чимээ, борооны үнэр, туфль, трико норгох бороо, усанд автсан Улаанбаатарын гудамж, зам, замаар зөрж алхлах хүмүүс... Бүгд гоё харагдаж байгаа юм чинь. Нэг л гоё сэтгэл сэргээд, нэлээн сайн адреналин ялгаруулж чадсан байхаа ккк.
Гэртээ ирээд хэсэг амсхийв. Зурагтаар олимп хараад, номоо уншаад хэвтье гэж бодож байсан юм. Манай тамирчид 21.30 цагаас гарна гэхээр нь наана нь охиноо жоохон гадаа гаргая гэж бодоод... Хувцаслаад, усны гутлыг нь өмсгөөд ганц цаг гадаа гарлаа. Охин ус туулж гүйж жоохон сэтгэлээ сэргээсэн. Бороо намдаад, гадаа тогтуухан гоё болчихсон байсан. Сэлбэ гол энэ жил овоо хөөрхөн устай байгаа болохоор тэрүүхэндээ хөөрхөн хоржигноод л урсаад... Хөгжилтэй дуу аялаад урсаж байгаа юм шиг санагдсаан кк.

Урьд жилүүдэд Сэлбэ ийм усгүй, дандаа хатаад ширгээд алга болчихдог байсан юм. Энэ жил харин овоо нэг гол шиг урсаад байгаа шүү.

Өчигдөр Сэлбэ хоржигноод нээх цоглог урсаад байхаар нь гэв гэнэт зургийг нь авмаар санагдаад... Гар утсаараа авчихлаа. Хажууд байдаг болохоор хэзээ ч тоож зураг хөргийг нь авдаггүй юм байналээшд. 
Гадаа бүрэнхий болоод эхлэхээр нь гэртээ орж ирсэн чинь яг манай тамирчид гарч эхэлсэн. Овоо урамтай. Манай боксчин ялаад, манай жудочин хүрэл медаль аваад... Урьд өдөр хугарсан урмыг минь бүтэн болгоод өгчихсөн кк. 
Тэрнээс гадна 57 кг-ын жинд барилдсан эмэгтэй жудочдыг нэлээн сонирхож үзэв. Тэр Японы жудоч охин ямар муухай царай муутай, хүйтэн царайтай хог вэ? Тэрэнтэй барилдсан Франц охин ёстой хөөрхөн, бас өндөр. Францын бөх барилддаг охин нь хүртэл монголоор бол мисс байх юмаа. Би тэр охиныг дэмжээд үзээд байсан чинь нөгөө Японы чоно царайлсан охин гэнэдүүлж байгаад аваад хаядаг байнашд. Тэгсэн чинь тайлбарлагч залуу "энэ японы бөх өрсөлдөгчөө амсхийх зав өгөхгүй дайрдаг болохоороо чоно хочтой" гэж авдаг юм даа. Яг чоно шиг харцтай болохоор нь би чоно шиг гэж бодож байсан чинь... Яг чоноо чоно. Алтан медаль авчихаад харин нэг инээхчээ аядаж байналээ. Инээж байгаа нь хүртэл хүйтэн, ёстой яг чоно шиг. За за хөөрхий ямар надад гэм хийсэн биш, тэрнийг муулаад яахав дээ. Харин тэр франц охин бол ёстой хөөрхөн санагдсаан. Бөх барилддаг бүсгүйчүүд дандаа л эршүүд байдаг болохоор надад их сонин санагдаад байгаа юм. Ямар ч будаггүй мөртлөө хөөрхөн, тэгээд бас гоё биетэй. За за хадуурахаа больё. 
Үүрээр охины гэдэс эвгүйрхээд... Өглөө эм өгчихөөд гараад ирсэн. Гайгүй болсон байгаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Алтаар урс

Алтаар урс гэж... Олимп дуустал ингэж ерөөгөөд сууж байхаас. Өчигдөр өөрийнхөө хэдэн тамирчдыг сэтгэл догдлоод л үзсэн чинь байхгүй. Урам хугарчихсан. Ядаж байхад энэ телевизүүд нь өөрийнхөө тамирчдыг ч харуулж чадахгүй, арчаагүй юмаа. "Манай Цагаанаа одоо барилдаж байна" гээд яриад байгаа мөртлөө харуулахгүй. Үнэн донгио. Тэгж олимпийг шууд дамжуулаад байхдаа яахав дээ. Бундмаагийн барилдахыг харсан. Үгүй яахав хөөрхий минь чадлаараа л барилдсаншд. Цагаанбаатарыг бол сураг сонсоод л суугаад байсан. Сүүлдээ телевизүүдэд уур хүрээд Олимп үзэхээ болиод охиноо аваад гадаа гарчихсан. Эрхбиш нэг медалийн сураг гарах байлгүй дээ. Тэр болтол нь Алтаар урс гээд л сууж байхаас ккк. 
Тав дахь өдрийн орой гэрээ цэвэрлээд байж байсан чинь зурагтаар өнгөрсөн Олимпийн бичлэг гараад, Төрийн дуулал эгшиглэж байнаа. Нэг харсан чинь охин цээжиндээ гараа барьчихсан зурагтны өмнө таг номхон зогсож байна. Хайр хүрмээр... Чимээгүй хажуугаар нь өнгөрөөд угаалгын өрөөнд крант угаагаад зогсож байсан чинь Төрийн дууллын сүүлийн бадаг дээр гүйж ирсэнээ "Ингээч" гээд цээжиндээ гараа авсан хэвээрээ намайг загнаж байна. Би гартаа бээлийтэй зогсож байсан юм. Бээлийгээ тайлж байгаад цээжиндээ гараа авч зогсоод Төрийн дууллыг дуусгалаашд кк. Айхтар хүүхэд юмаа. Төрийн дуулал гэдгээ ч мэдэхгүй байж, тэр аянд тэгж зогсох ёстой гэдгийг маш сайн тогтоосон байна шүү. Бас нээх хөөрхөн "Маамаа нааший... Аав ээж оёоёы Ачий толий..." гээд л дуулаад байгаа. Нээх инээдтэй. Ямар ч байсан дуулах гээд л үзээд байгаа.
Өчигдөр үдээс хойш охиноо унтаж байх хооронд жоохон боломж гарч Шүгдэнгээ барьж авав. Ёстой гоё ном байнаа. Гэрийн ажил хийх, охиноо салхилуулах ажилгүй байсан бол ч өчигдөр тэр номыг цааш нь харуулчихаар л сонирхол төрж байлаа. Аргагүйн эрхэнд л гүйцээж уншиж чадсангүй, хойш тавилаа. Өнөөдөр сүүлчийн хуудсыг нь эргүүлж дуусгах юм шүү, орой очиж байгаад... 
Тэр номыг уншиж байхдаа би бодлоо. Эгэл хүмүүст амьдралын мөн чанарыг таниулахаар, эсвэл өөр ямар нэгэн чухал зорилгоор бурханаас илгээдэг тусгай хүмүүс байдаг юм шигээ. Аюурзана яруу найргийн хэлээр, эсвэл энгийн үгээр, Жанцанноров гуай хөгжмийн хэлээр... гэх мэтчилэн өөрт оногдсон бурханаас өгсөн даалгаврын дагуу эгэл хүмүүсийг гэгээрүүлж, ухаарал, уясал, хайр, энэрэл хайрлах гэж ирсэн юм шиг. Ер нь хүн бүр өөрт ноогдсон үүрэг даалгаврыг биелүүлэх гэж энэ ертөнцөд ирдэг байхаа.
Тэгээд бас бодлоо. Би охиноо хэдэн настайд нь ямар ном уншуулахаа дотроо бодоод л төлөвлөөд явдаг юм. Зарим номыг уншиж байхдаа "энэ номыг би 20 настайдаа унших минь яав даа" гэж бодогдох тохиолдол ч гардаг. Тэр тоолондоо тэр номыг би охиндоо 15-тайд нь уншуулах юм шүү гэх мэтчилэн бодно шүү дээ. Тэгээд... Хүүхэд байхдаа ухаан алдан, шимтэн шимтэн уншиж байсан "Монте-Кристо гүн"-г охиндоо яавч өсвөр насанд нь уншуулж болохгүй юм байна шүү гэж бодогдлоо. Төлөвшиж буй сэтгэл зүйд тэр их өс хонзон, хонзогнол яагаад ч хэрэггүй юм байна шүү. Тэгээд тэр хонзонгоо буруу замаар тайлдаг... Харин тэрний оронд Шүгдэнг заавал уншуулах юм шүү. Нэлээн төлөвшиж, өөрийн гэсэн үзэл бодолтой болж тогтсон хойноо харин "Монте-Кристо гүн"-г уншина биз. Ер нь нэг сайхан нартай өдөр охиндоо уншуулах номынхоо жагсаалтыг гаргана л гэж бодоод байна. Одоохондоо толгой дотор явж л байг. 
Ном гэснээс нээрээ сая ажлын охин нөгөө миний хорхойг хүргээд байсан номоо авчирч өглөө. Данзанравжаа хутагтын тухай... Миний хорхойг хүртэл яриад, би тэр номыг нь хайгаад олохгүй байсан чинь сая ээжээрээ өгөөд явуулчихаж. Өөрөө амралтаа авчихсан байгаа болохоор.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Од болон гялалзаж чадна

Шампуний реклам юм шиг байна. Гоё юмаа гэхдээ. Үзсэн чинь бүр хор шар хөдөлчихлөө. Би охиноо хийлч болгох юмсан гэж заримдаа мөрөөддөг болохоор бичлэг үзэж байгаад үүнийг оллоо. Нэлээн хэдэн жилийн өмнө үзэж байсан юмаа. Нэг тийм хор шар хөдөлгөсөн мөртлөө их гэгээлэг. Зөв тууштай байж чадвал од болон гялалзаж чадна гэдгийг илэрхийлсэн.


Une pub thaïlandaise touchante: avec du... by CulturePub

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бурханы илгээсэн сахиусан тэнгэр

Ёоо нойроо дийлэхгүй, өглөө нам унтчихсан. Хоол хийж идэх нь битгий хэл усанд ч орж чадаагүй. Босоод л нүүрээ будаад, хувцсаа өмсөөд л гараад ирсэн. Орж ирээд л бөөн ажил... Гялалзуулангуутаа хэсэг амсхийгээд сууж байна. Ойрд улам л өглөө сэрэх хэцүү болоод байх юм. Энэ амрах цаг болоод байгаагийн дохио байх даа. Орой ядаж эрт унтаж байвал гайгүй баймаар юмаа. 
Уг нь ч уржигдар бүтэн өдөржин унтсан л даа. Тав дахь өдрийн орой дампуураад, хагас сайны үүрээр гэртээ орж ирж байгаа юм чинь кк... Үүрээр 4 цагт гэртээ орж ирээд, өглөө 9 цагт охиноороо үсдүүлээд сэрж байгаа юм чинь хаха. Нойрмоглож, нозоорч, мансуурч байгаад арай гэж өдөр болгоод охиноо унтахаар хэсэг дугхийж аваад гайгүй болсон. Гэхдээ л одоо болтол нойр ханахгүй байнаа. Нээх сайхан унтмаар л байна. 
Тав дахийн орой ажлаа тараад нэг арга хэмжээнд очоод... Би гайхсан. Ёстой сонин... Хэд хоногийн өмнө зүүд эвгүйрхээд гээд бичиж байсан даа. Яг тэр зүүдэндээ харсан эрлийз царайтай, хөөрхөн нүдтэй бүсгүйтэй тэнд танилцсан. Наалинхай ааштай, намбалаг, намуухан бас их хөөрхөн. Яг миний хажууд суугаад надаас үзэг, цаас байвал өгөөч гэж гуйгаад... Тэнд байгаа хүмүүсийн ID-г бичиж аваад байсан. Би бүр гайхаад барахгүй байсан. Зүүд ингэж биелдэг л юм байх даа гээд...
Тэндээс 10 цагийн алдад гараад хэдэн найзтайгаа нэг газар суугаад... Тэгээд 3 цаг өнгөрөөд гэрийн зүг. Гэртээ орж ирэнгүүтээ дүүдээ загнуулсан хаха. Нялх хүүхэдтэйн байж яасан санаа чинь зовдоггүй юм бла бла... Ямар дандаа ингэж дампуурдаг биш дээ, сардаа 2 удаа л ингэж дампуурдаг биз дээ? Зарим сард 1 удаа. Байхшдээ ийм асуудал.
Өчигдөр манай зээ дүү хүүхэдтэйгээ манайд ирээд... Шүд нь өвдөөд хавдчихаж. Тэгээд хамт шүдний эмнэлэг ороод, би хүүхдийг нь тэврээд үүдэнд нь үлдсэн юм. Еэ бурхан гончигсумлаа минь... Ямар аймаар уйлдаг хүүхэд вэ? Ээжийгээ эмнэлэг рүү орчихсон чинь дагаж уйлаад... Бүтэн цаг тасралтгүй уйлсан. Ёоо ямар аймаар юм бэ, хүүхэд тэгж уйлах чинь. Ёстой аймаар, бүр хэлэх ч үг олдохгүй байна. Одоо эргэж бодохоос яс хавтайгаад, хамаг биений үс босоод байна. Одоо хэдхэн хоногийн дараа 1 нас хүрэх хүүхэд. Яаж ч аргадаад, бүүвэйлээд дийлэхгүй юм байналээ. Аймаар залхсан. Хүүхэд биш тоглоом байсан бол хог дээр шидчихмээр санагдсаан.
Тэгсэн миний охин хажууд нь ёстой бурхан шиг амгалан байгаа юм чинь. Надтай 2-лаа явж байхдаа дэггүйтээд ийш тийшээ гүйгээд сахилгагүйтээд байдаг хүүхэд чинь намайг тэр уйланхай хүүхдийг тэврээд зовж байхад хажуунаас салахгүй томоотой нь аргагүй намайг бараадаад л яваад байсан. Яг би зүүн хөлнөөсөө охиноо уячихсан юм шиг л миний зүүн талд надаас 1 метр ч холдохгүй л яваад байсан, ёстой хайр хүрмээр. Тэгж байснаа "шээ шээ" гээд... "Яанаа миний охин тэсээрэй, аниагаа гарч иртэл нь тэсээд байж бай, битгий өмдөндөө шээчихээрэй" гээд гуйсан чинь "за" гээд гүрийгээд байсан, ёстой хөөрхөн. Ээжийнхээ үгэнд ороод гүрийсэн шүү, хөөрхий. Ёстой сайн охин. Энэ хорвоогийн хамгийн сайн хүүхэд юм шиг л санагдлаа. Ээ бурхан минь, миний муу охин чинь ёстой хэзээ ч тийм муухай уйланхай байгаагүйшд. Тийм аймаар балиар уйланхай хүүхэд байдаг гэдгийг мэдсэнээс хойш охиноо улам их хайрлах сэтгэл төрсөн. Ямар сайн, ямар тайван хүүхэдтэйг минь надад үнэхээр мэдрүүллээ. Охиноо магтаж хэлэх үг бүр олдохгүй байгаа юм чинь. Ёстой бурханы илгээсэн сахиусан тэнгэр юм байналээшдээ миний муу охин чинь.
Хүүхэд 2 зорилготой ирдэг гэж би жирэмсэн байхдаа уншиж байсан юм. Эх эцгийнхээ сайн үйлийн үрийг эдлүүлж жаргаах гэж, эсвэл муу үйлийн үрийг нь эдлүүлж зовоох гэж ирдэг гэж уншчихаад миний хүүхэд ямар зорилготой ирж байгаа юм бол гэж айж байлаа. Эрүүл чийрэг өсөж, зөв хүн болж жаргаадаг гэж байгаа. Эсвэл өвчин зовлон ороож юмуу буруу хүмүүжилтэй хүүхэд болж зовоодог юм гэсэн. Миний муу охин чинь ядарч явахад минь амьдрах урам, итгэл хайрлаж, жаргаах гэж ирсэн бурханы үр юм байна л даа. Охин минь ирсэн цагаас үнэхээр л болохгүй бүтэхгүй байсан зүйлүүд эерэгээр шийдэгдээд эхэлсэн юм байна шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

"Ммммммхааан"

Гоё нарлаг өдөр гээд магтангуут тэнгэр бүүдийгээд, бороо ороод сэрүүсчих юмаа. Өрөө сэрүүхэн, хөл даараад сууж байна. Бас гоё дуу сонсоод....


Bryan Adams - Here I Am by Bryan-Adams

Охиноо яаж байгаа бол гээд залгахаар манай дүү утсаа авахгүй дургүй хүргэж байнаа. Санаад байдаг юмаа өдөр ингээд...
7 хоногийн өмнө авч өгсөн номыг бүгдийг нь цээжилчихэж. Зургийг нь заагаад хэлж өгөөд байсан чинь тогтоочихсон байна. Сайн байна гээд магтахаар бүр онгироод л нээх хөөрхөн. Магтаалд бас их дуртай юм гээч... Гэхдээ өчигдөр орой намайг бараг залхаалаа. Номоо дэлгэж байгаад л зурагнуудыг нь заагаад л нэрлээд байсан. Намайг харахгүй бол татаж чангааж байгаад л заавал харуулна. Сүүлдээ би залхах шахлаа кк. Яг нөгөө "Ну погоди" дээр гардаг шиг... Робот туулай "заяц, волк" гээд чонын араас элддэг шиг юм болдог байнашд. 
Одоохондоо бүх үгээ тод хэлж чадахгүй ч гэсэн ямар ч байсан номон дээрх бүх зургаа заагаад зөв нэрлээд байна. Зонтикний зураг харангуутаа "жоотик" гэснээ "жоотик аанайнаа?" гээд л над руу муухай аашлаад байгаа юм даа. Зонтик дэлгэчихээд дээрээс нь гишгээд байхаар нь би нуучихсан байсан юм. Эвдчих гээд байгаа юм чинь... Тэгэхээр нь "мээдкү" гээд мөрөө хавччихаад л гөлийгөөд хэнэггүй царайлаад хэвтээд байсан чинь "энэ яг мэдэж байгаа" гэсэн харцаар хараад л "жоотик аанайнаа?" гээд л аашлаад хашгираад байсан хахаха. 
Сүүлдээ хэлсэн зүйлээ заавал надаар давтуулж хэлүүлэх гээд шаардаад эхэлсэн. Бүгдийг нь зөв нэрлэхээр нь би баярлаад "аан тийм байна, аяга мөн байнашдээ" гээд нэг хэлчихсэн чинь... Онгироод нэг зураг руу заагаад нэрлэнгүүтээ намайг давтаж хэлэхийг хүлээгээд зогсчихно. Би залхуураад мэдээ харж байгаад бамбаруушны зураг руу заагаад "зөв байна, нохой" гээд хэлчихэж л дээ. Тэгсэн гайхаад хэсэг чимээгүй болсноо "Бабууч" гээд залруулж байнаа. Ёстой хөөрхөн. 
Өчигдөр охиноо юм сайн цээжлээд байхаар нь хөөрөөд 35 үсэг бүхий зурагтай плакат аваад ханан дээрээ хадчихсан. "Энэ үү вэ?" гээд л заагаад байналээ. Харцаараа тэр дүрснүүдийг цээжилж байг гэж бодоод... Заавал цээжлүүлэх гэж зүтгэхгүй ээ. Хүүхэд залхаад бүр юм сурах дургүй болчихдог гэсэн.
Өчигдөр орой охинтойгоо салхилангаа "Интерном" ороод... Манай ажлын нэг охин Данзанравжаагийн тухай нэг гоё ном авч уншсан гээд байхаар нь тэр номыг нь авах гээд орсон юм. Байдаггүй. Яг ямар нэртэй ном бэ гээд утасдаад асуухаар "гадуур явж байна, нэрийг нь сайн санахгүй байна" гээд байх юм. Худалдагч охиноос асуулаа, бас мэддэггүй. Дуусчихсан л юм шиг байгаа юм. 
Тэгсэн нээрээ нээх хөөрхөн жоохон хүүхдийн англи хэл сурдаг компьютерууд ирчихэж... Охин сонирхоод бүгдээрэнгээр нь оролдож өгч байнаа. Эвдчих вий гээд санаа зовсон чинь... Юун эвдэх? Намайг учрыг нь олж амжаагүй байхад л хаана нь дараад асааж унтраахыг мэдчихсэн байна. Асаагаад баахан оролдож байснаа "за явъя, дэлгүүр хаах гэж байна" гэсэн чинь шууд нөгөөтөхөө унтраагаад гүйгээд явчихаж байнаа. Би хаана нь дараад унтраачихваа гэж гайхаад охиныхоо араас дагаад явлаашд. Одооны хүүхдүүдийн техник сэтгэлгээ нээрээ шал өөр юмаа. 
Одоо охиныхоо хэлийг яаж зүгшрүүлнээ. Уг нь юм хэлээд байх юм. Гэхдээ надаас өөр хүн тэрийг нь ойлгохгүй. Шатны зураг заагаад "таш", чихний зураг заагаад "жишээ", тоглоом гэхийг "толоок" гэх мэтчилэн зарим үгийг тэс хөндлөн хэлэх юмаа. Хамгийн хөөрхөн нь зайрмагны зураг хараад "ммммммхааан" гээд тамшаалаад байгаа юм даа ккк. Нээрээ бас "онгойлгоод өг" гэхийг "одооко" гэдэгшд. Тэгж ярихаар хэн ойлгохов дээ... Би л ойлгож байгаа юм чинь кк...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шажин хурахад өнгөрүүлсэн хүүхэд нас минь

Нар гараад гоё өдөр болох шинжтэй. Энэ зун ёстой нөгөө нар хур нь тэгширсэн сайхан зун болж байнаа. Гүзээлзгэнэ боловсорчихсон байгаа байх даа одоо. Багадаа лагерьт гарчихсан байхдаа яг л ийм өдрөөр гүзээлзгэнэ түүх гээд Богд уул руу явдаг байсансан.
Манай Налайхын лагерь Богд уулын Шажин хурах гэдэг аманд гардаг байсан юм. Хонхор өртөөний урд талд Шажин хурах, Төр хурах гээд Богд уулын 2 ам байдаг юм. Дээр үед  лам хуврагууд нь Шажин хурахад, ноёд түшмэдүүд нь Төр хурахад хуралддаг байсан юм байна. Тэгээд Богд уулын энэ амнуудыг ингэж нэрлэсэн гэж томчууд ярьдаг байсан юм. 
Манай Шажин хурах бол үнэхээр үзэсгэлэнтэй, онгон дагшин газар. 1990-ээд оны эхэн үеэр дархан цаазтай газар гээд айлуудыг зуслан гаргахаа больчихсон юм. Ямартай ч тэр гоё газар  хэдэн жилийн зун цагийг өнгөрөөчихсөн, бид нар бас азтай. 
Зүүн талын уулын ой руу нь ороод л гүзээлзгэнэ, баруун талын уулын ой руу нь ороод л бас гүзээлзгэнэ... Манай байшингууд зүүн тийшээ харсан хаалгатай байсан болохоор бид нар  зүүн уулыг урд уул, баруун уулыг хойт уул гэж ярьдаг байсан л даа. Ертөнцийн зүгээрээ урд талд нэлээн яваад Саран хад байдаг юм. Саран хадны орчимд бол хад сагсайтал ургана.
Саран хадны орчмоос нэг жижигхэн горхи урсана. Бид нар гол гээд нэрлэчихнэ. Бороо орохоор хөөрхөн үерлэчихнээ. Үерлээд үерлээд өргөнөөрөө хотын төв замын талд нь ч хүрэхгүй. Тэгсэн мөртлөө ширүүн, их дуутай урсахыг нь яанаа. Тэр холоос л урсах чимээ нь сонсогдоод байдаг. Бороо хургүй, хурц нартай жилд бол хатаад алга болчихно. Амны үүд хавьд, ойн цагдаа байдаг газар нэг булаг, хойшоо нэлээн яваад манай байшингийн ойролцоо бас нэг булаг байдаг юм. Булгийн ус нь цэвэрхэн тунгалаг, горхины ус болохоор шар өнгөтэй байдаг юмаа. Бид нар уух усаа булгаас авдаг байсан. Багадаа бид хэд булгаас 40 литрийн битон дүүртэл ус хийж авчихаад, ийм жоохон ус яагаад ийм дүүрэн болчихвоо гээд л гайхаад байдаг байж билээ.
Гоё нарлаг өдөр бол өдөржин горхины дэргэд өнждөг байлаа. Ус туулж тоглоно, юм хумаа угаана. Манай хэдэн айлын хүүхдүүд нийлж байгаад л ээлж ээлжээрээ хивснүүдээ угаадаг байлаа. Хивс угаана гэж нүсэр ажил болноо. Одооных шиг бэлэн хивс цэвэрлэгч бодис, автомат машин байсан биш... Голын эрэг дээр хивсээ дэлгэж байгаад л түмпэн түмпэнгээр ус утгаж ирж байгаад асгаад л барааны савангаар хэдэн талаас нь савандаж өгнө. Савандаж савандаж боллоо гэхээрээ хөлөө сайн угааж цэвэрлээд хивсэн дээрээ хөл нүцгэн гараад битоны таг ч юм уу ямар нэгэн хусах боломжтой зүйлээр хусаж өгнөшд. Хэдэн айлуудын хивсийг ч нэлээн сайн элэгдүүлсэн дээ. Хэдэн жил угаагаад нимгэрчихдэг юм байналээ. 
Үд болтол унтана. Өдрийн цайны цагаар босоод өглөөний цайгаа уучихаад  гол руу яваад үдээс хойш болтол угаах нь угаагаад, тоглох нь тоглоод гол дээр өнжинө. 4 цагийн алдад гэр гэртээ ирээд ээж аав нарыг ажлаасаа ирэхээс өмнө оройн хоолоо бэлдэнэ. Тэр үед ажил өглөөний 8 цагаас эхлээд орой 5 цагт дуусдаг байсан юм. Аав ээжүүд 5.30 гээд л ирж эхэлнэ. 
Аав ээж ажлаасаа ирэх үе их гоёшд. Гоё гоё идэх юм авчирна. Цалин нь буусан үед бол бүүр их гоё юм авчирна. Зарим өдөр гоё хувцас авчирна. 
Аав ээж нарыг ирэх үед бараг бүх айлын хүүхдүүд гурилаа зуураад элдээд, махаа хөргөгчнөөс гаргаад гэсгээгээд хэрчээд, ногоогоо арилгаад бэлдчихнэ. Тэгээд ирэнгүүт нь эсвэл ирэхээс нь өмнө хоолоо хийнэ. Тэр үеийн бараг бүх айлын байнга шахуу хийдэг хоол нь гурилтай шөл, цуйван. Аав ээж нар бол будаа гоймонг нээх таашаахгүй. Одоо бидний үе бол залхуураад байнгын хийдэг хоол бол будаатай хуурга болчихоод байнашд. Хийхэд хамгийн амархан юм чинь. Бэлэн хэрчсэн гурил дэлгүүрээс аваад цуйван хийж ч болдог л доо. Гэхдээ дэлгүүрээс авсан гурил амт муутай, онцгүй. Гэртээ гараар зуурсаныг гүйцдэггүй юм их сонин. Адилхан л баймаар уг нь. За тэр ч яахав, хадуураад эхэллээ нөгөөх чинь кк...
Оройн хоолоо идсэний дараа оройны зугаалга эсвэл тоглоом эхэлнэшдээ. Ажлаасаа ирсэн аав ээж нар уул руу гарна гэвэл дагаад гарна. Гэхдээ хааяа л даа. Ихэвчлэн тоголно. Ширээний теннис, агаарын теннис, волейбол, сагс.... Томчууд волейбол тоглохоор хажууд нь очиж харж зогсоноо заримдаа. Ширээний юмуу агаарын теннисний тоглох ээлжээ хүлээнгээ томчуудыг харж даган баясдаг юм. Сагсны шит дээр бол ихэвчлэн ахлах ангийн ах эгч нар овоорчихдог болохоор тийшээ бараг зүглэхгүй. Хааяа ойн захад нуугдаж тоголдог байсан юм байна. Ширэнгэн ой руу эсвэл мод руу авираад юмуу өндөр өвсөөр биеэ халхлаад нуугдчихдаг байж билээ. Юу ч харагдахгүй... Хүүхдүүд юм болохоор нуугдсан хүүхэд нь догдлоод, зүрх нь түг түг цохилоод, амьсгал нь давхцаад... Тэр амьсгалах чимээгээрээ баригдчихаж байгаа юм чинь, нээх хөөрхөн. 
Харанхуй болохоор томчууд өглөө ажилтай болохоороо унтах гээд гэр гэртээ орно. Бид нар харин аав ээжийнхээ том том дээлийг нөмөрч гарч ирээд, бөөгнөрч сууж байгаад аймшгийн юм яринашд. Аймшгийн юм яриад, айгаад л бөөгнөрөөд суугаад байнаа нээх хөгжилтэй. Тэгж тэгж 3-4 цагийн үед гэр гэртээ ороод маргаашийн үд болтол унтаж байгаа юм чинь. 
Амралтын өдрүүд бол арай өөр. Аав ээжтэй цуг, эсвэл бөөнөөрөө ой руу орж гүзээлзгэнэ түүнэ. Гүзээлзгэнэ түүх ёстой жаргалтайшд. Газар ширтээд л яваад байна. Эсвэл бүр сайхан хэвтээд мөлхчихнө. Гоё сонирхолтой юм болохоор ер ядрахгүй. Дараа нь шөнө унтах гээд нүдээ анихаар л нүдэнд гүзээлзгэнэ харагдаад байдаг юм.
8 сарын дундаас эхлээд Саран хад руу хад түүхээр явдаг юм. Хол болохоор аав ээжүүд тийшээ хамаагүй явахыг зөвшөөрөхгүй. Саран хадны асганд бол хад багсайтал урганашд. Нэг удаа хад түүгээд явсаар байгаад Саран хадны оройд дөхчихөж... Орой дээр нь гарчихаад эргээд харсан чинь аймаар эгц өндөр хад байсан. Арай боломжийн налуу газрыг нь дагаад гарчихсан юм шиг байгаа юм. Жимс түүж яваад анзаараагүй байх.
Шажин хурахад өнгөрүүлсэн дурсамжаас бичээд байвал ч барагдахгүй ээ. Өнөөдөр гадаа гоё байсан чинь бүр тийшээ явмаар санагдчихлаа. Одоо ч ойн цагдаа тийшээ оруулахгүй л байх дөө.


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зүүд эвгүйрхээд...

Ойрд зүүд эвгүйцээд байх юмаа. Зүүдлээд сэрсэний дараа нэг л тааламжгүй... Ядаж байхад тэр эвгүй зүүд нь кино шиг л байх юм. Гоё зүүд зүүдлэхээр тодорхой санагддаггүй байж, эвгүй зүүд нь яг л жинхэнэ юм шиг байхыг нь яанаа. 
Өнөө өглөө нэг эмэгтэйд нэг л үнэ цэнэтэй зүйлээ булаалгачихлаа гээд л зүүдлээд байсан. Эрлийз төрхтэй, хөөрхөн нүдтэй их царайлаг бүсгүй байсан. Их дөлгөөхөн, даруухан, надтай их л дотно харьцаад байх юм. Түүний ээж нь гээд 50 гаран насны авгай бас зүүдлэгдээд байнаа. Ээж авгай бол эрлийз царайгүй. Би огт хараагүй хүмүүс байсан. Надтай сүрхий дотно яриад л, инээж хөхрөөд л байж байснаа миний нэг юмыг луйвардаад зугатаачихсан. Юугаа луйвардуулснаа харин би мэдэхгүй байнаа, нэг чухал юмаа алдчихаад л аймаар бухимдаад байсан. Тэгсэн тэр бүсгүйн найз бүсгүй гээд нэг царай муутай бүсгүй бас гараад ирлээ. Надаас юм булаагаад зугатсан найзыгаа өмөөрөөд жигтэйхээн. Би байж ядаад л уурлаад л, нөгөө эрлийз бүсгүйгээс юмаа авах гээд л хайгаад байх юм. Тэгсэн тэр бүсгүйн ээж нь хүртэл эхэндээ нээх сайхан ааштай, хайлсан тугалга шиг байсан хүн чинь гэнэт аймаар муухай ааш гаргаад л охиныхоо талд бас оров. Би бухимдсаар байгаад л аягүй тухгүйгээр нойрноосоо сэрсэн. 
Мэдэхгүй, би энэ зүүдийг тайлж мэдэхгүй байна. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг дээ. Надтай ойрын хугацаанд наанаа инээж ханиасан, хүний арга эв олсон гэмгүй царайтай мөртлөө, дотоод сэтгэл нь шулам болчихсон эмэгтэй хүмүүс учрах юм болов уу гэж таамаглаад байна. Ойрд шинэ хүмүүстэй танилцвал болгоомжлох ёстой юм болов уу...
Хэдэн өдрийн өмнө бас нэг сонин зүүд зүүдэлсэн юмаа. Эхлэл нь их гоёо. Би нэг мөнгөлөг саарал өнгийн, дунд гарын жийп худалдаад авчихсан гэнэ. Бөөн баяр машинаа унаад л давхиад байна. Сэнсэртлээ давхиж өгсөөн нээх гоё. Тэгсэн гэнэт нэг нь намайг "гэрлэн дохиогоо хараад яваачээ, хамаагүй давхиад..." гээд загнаад байнаа. Би бол гэрлэн дохио юу ч харахгүй л яваад байгаа юм чинь. Гэв гэнэт зам дээр баахан хүн гараад ирсэн... Би тоормослох гэсэн болдоггүй. Тоормослох гээд гишгээд л байсан, гишгээд л байсан, болдоггүй ээ. Тэгснээ гэнэт хүн мөргөөд зогссон, би нэг эмэгтэй хүнийг дайрчихлаа гээд орилоод л... Тэгээд л сэрсэн. Аймаар дарамттай, сэрчихээд зүүд юм байна гэж бодсон мөртлөө тайвширч чадахгүй байгаа юм чинь. 
Би ер нь машин авч болохгүй юм байна даа гэж бодогдоод... Авлаа гэхэд мөнгөлөг саарал өнгийн машин авч болохгүй юм болов уу гэж бодоод байгаа. Энэ зүүдээ нэг найздаа хэлсэн чинь "энэ ертөнцөд эдлэх байсан гайг зүүдэндээ үзчихээр нөгөө ертөнцөд тэр үйлээ эдэлчихсэн гэсэн үг, тэгэхээр одоо санаа зоволтгүй, чи машин авахад чамд тийм юм тохиолдохгүй" гэж мэдэмхийрч намайгаа тайвшруулав кк.
Муухай зүүдийг хүмүүст ярихаар биелэхээ больдог гэж үнэн юм болов уу? Тэгж бодоод л биччихлээ. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Наадмын амралт

Наадмын амралт эхлэх шиг л болсон... Нэг мэдсэн чинь дуусчихсан, ажил эхэлчихсэн байх юмаа. Өглөө орж ирэнгүүтээ видео бичлэг гүйлгэчихсэн юм шиг л ухаан жолоогүй ажиллалаа. Хамт ажилладаг залуу амарчихсан чинь миний ажил ёстой овоорчихдог байнашд.
Хэдэн өдөр хамт байчихсан чинь бүр даварчихаж миний охин. Өглөө дагаж уйлаад бөөн юм боллоо. Орилуулаад л орхиод гарлаа, өөр арга байхгүй юм чинь. Гэхдээ л... Хүүхдээ уйлуулаад гарахаар нэг л дарамттай байх юмаа, ар тийшээ санаа зовоод... Дүү рүүгээ залгахаар утас нь салгаатай байгаад байх юм. Утсаа асаахад яадаг байнаа. 
Баярын амралт эхлэв үү, үгүй юу л өлсөж турна гээд байсан хүн чинь байхгүй ээ, охинтойгоо цуг ресторанд ороод баахан хоол идчихсэн кк. Бүүр орой 21 цагийн үедшдээ. Өлсөөд, хоол идмээр санагдаад байж ядаад байсан юмаа, миний буруу биш, энэ муу ходоодны буруу хахаха. 
11-нд стадион ороод... Би ямар тэр эрийн гурван наадмыг нь үзэх биш. Хуушуур идэх гэж л тийшээ зүглэнэшд. Манай нэг найз бас хүүхдээ, хүүхэд асрагчаа аваад бид 5-уулаа явсан. 2 асараас тус бүр 2 хуушуур авч идээд 2-лаа таалагдаагүй. Шал дэмий юм идчихлээ, эндээс бушуухан явъя гээд явцгаалаашд. Үнэн бүтэхгүй хүмүүс шүү. Жилийн жилд наадмын хуушуур иднэ гэж зорьж очоод л идсэн хуушуураа голоод буцдаг болоод байнаа бид хэд ккк. Гоё хуушуур хайсаар байгаад л муухай хуушуур аваад идчихнээ, үнэндээ л хуушуурын тэнгэргүй хүмүүс юм шиг байгаа юм. Эхлээд авсан хуушуур мах нь жоохон улаандуу байсан, сэжиг хүрээд гурилыг нь идээд л орхисон. Дараагийн авсан хуушуур нь давс нь аймаар их. Ринчен Бямбаев гуайн хэлснээр "ёстой үхсэн ч өмхийрөхөөргүй болсон" хаха. 
Стадионоос буцаж ирээд охин бид 2 Төв номын сангийн урдаас тэр хэдээс салаад тэнд байдаг орос хүнсний дэлгүүрээр орж алим, чангаанз, печенье авчихаад Чойжин ламын сүм музейгээр ороод... Наадмын 3 хоног үнэгүй үйлчилж байгаа гэсэн болохоор нь орсон юм. Урьд нь нэг орж үзэж байсан юмаа. Гэхдээ зөвхөн музей гэсэн утгаар нь л орж үзсэн. Сая "Ногоон нүдэн лам"-ыг уншаад хэлмэгдүүлэлтийн үед огт хөндөгдөөгүй, ганцаараа бүтнээрээ үлдсэн сүм болохыг нь мэдээд дахиж орж үзэх хүсэл төрөөд байсан юм. Чойбалсан "ямар ч байсан Богдын дүүгийн сүмийг хөндөхгүй авч үлдэнэ шүү" гэж байгаад авч үлдээд музей болгосон юм байна. Бодвол оросуудын даалгавраар өчнөөн сүм хийдийг устгахдаа сэтгэл нь өвдөж л байсан байх даа. Чойжин ламын сүмийг яаж ийгээд авч үлдсэнээс нь харахад тэр хүний дотор сүсэг бишрэл байсан л юм шиг байгаа юм. Тэр сүм дотор жинхэнээсээ ном хурж байсан гэж бодохоор бас л гоё санагдаж байналээ шүү. Ялангуяа тэр Ядам бурханы сүмд орсон чинь бүр илүү сонирхолтой санагдсаан. Тэнд Чойжин лам Лувсанхайдав нууц тарни бясалгадаг байсан юм гэнэ.  Тэр хос бурхад чинь хань, үрийн заяаг тэгшилдэг юм гэнэ шүү.
12-нд Налайх ороод... Дүүгээ 2 хүүхэдтэй нь дагуулаад Туулын гүүр явсан. Налайхаас такси 5000 төгрөгөөр явдаг юм байна. Цаашаа Тэрэлж рүү 30000-35000 төгрөгөөр явдаг гэнэ. Бас далимд нь таксины ханш судлаад авсан кк. 
Туулын гүүр ёстой хөл гишгэх газаргүй битүү хүн, машин, майхан... Горхи, Тэрэлж рүү явдаг гол зам болохоор зогсоо зайгүй машин хөлхөөд, ёстой тамтай болсон байналээ дээ харин ч нэг.  Хотын төв зам тэнд оччихсон юм шиг л байсан. Бодвол тэр үед хотын төв нам гүм байсан байх даа. 
Тэнд байхгүй юм ч алга. Хуушуур, шорлог, супермаркет, амралтын газрууд гэх мэтчилэн бүгд байнаа. Гэр олдохгүй, замтай ойрхон газар арай гэж гэр олоод... Аавынхаа зун болгон очиж боодог хийдэг байсан газар очих санаатай байсан юмаа уг нь. Тэгсэн тэнд нь аль хэдийн хүмүүс байрлачихсан байлгүй яахав. Гэхдээ тэнд их ойрхон гэр түрээсэлсэн л дээ. 
Цаг агаар үнэхээр тааламжтай байсан. Очсон өдрөө гол дээр өнжлөө. Охин 2 ахыгаа дуурайгаад ус туулна гэж зүтгээд... Зүтгэснээрээ дийлдэг хүүхэд юм чинь яахав... Голын захаар, гүехэн хэсгээр нь хэнэгчгүй л алхаад байсан. Уснаас айх шинж алгаа. Уначих вий гээд л миний санаа зовоод байлаа.
Шөнө нь нарийхан орон дээр би лав унтаж чадсангүй. Охиноо уначих вий гэж сэрэмжилж манаач хийсээр байгаад таарлаашд. Манай охин бол нам унтсан. Зогсоо зайгүй машин хөлхөөд, дуу чимээ тасрахгүй байхад л унтаад байх юмаа. Би тэгтэл унтаж чадахгүй байгаа юм чинь тэр чимээнд...Тэнд нэг хоноод л манай дүүгийн бага хүү нь "эндээс явъя, гэртээ харья, энэ муухай орон дээр дахиж унтахгүй" гээд л адгачихсан. Яг манай ээжийг дуурайсан ямбатай, сэжигч хог байналээшд. Уг нь бол манай аав эргэж төрсөн гэдэг юм. Гаднах төрх нь яг аав. Дур сонирхол нь ч гэсэн. Гэхдээ аав шиг хээгүй биш харин ээж шиг маягтай, тав туханд дуртай, хоол голдог сэжигч хог байгаа юм даа.
Цэнгэлдэхийн гаднаас олж идэж чадаагүй гоё хуушуураа Туулын гүүрэн дээр очиж идсэн шүү. Дажгүй амттай, дугуй хуушуур кк... Дугуй хуушуур гэснээс, цэцэрлэгт байхдаа аавыгаа нэг удаа цэцэрлэгийн хуушуур шиг дугуй хуушуур хийж өг гэж би шалаад... Тэгсэн чинь аав дугуй хуушуур хийж чаддаггүй ээ. Заавал яг цэцэрлэгийн хуушуур шиг хуушуур хийж өг гэж би аавыгаа хэдэн өдөр дарамтлаад, үнэн инээдтэй. Цэцэрлэгээсээ ирээд л хуушуураа нэхнэ. Тэгсэн нэг өдөр аав дугуй хуушуур хийчихсэн гэснээ бууз чимхэж байгаад навтайлгаад элдчихжээ, нээх хөөрхөн. Би тэгсэн чинь энэ чинь дугуй хуушуур биш, налчийсан бууз байнашд гэж уурлаад бөөн юм болж байж билээ хахаха.
Нээрээ нөгөө Мойлтын тохой сувилал чинь Туулын гүүрний тэнд байдаг юм байна. Зүгээр тийм нэртэй сувилал юм шиг байна. Тэрнээс биш Мойлтын тохой чинь Городокоос цааш байдаг даа. Аав мойл түүнэ гээд дандаа тийшээ бид нарыг аваад явдаг байсан юм. Тэр дуу чимээтэй газар байгаа гэж бодохоор жоохон сонирхолгүй санагдчихлаа. Өөр амралтын газар хайнаа. 
Амралтын газраас ирээд Налайхын хийдээр орж үзэв. "Оюуны ундраа" группийн бүтээн байгуулсан хийд... Үнэхээр гоё болсон байналээ. Юм үзээгүй юм шиг л "пөөх ямар гоё болоо вэ?" гээд дуу алдсан чинь хийдийн манаач залуу хөөрөөд голд нь байгаа бурхантай усан оргилуураа ажиллуулж өгөв. Манай охин тэнд хөөрч гүйгээд бөөн баяр... Цэв цэвэрхэн, нам гүм их гоё байсан л даа. Дараа нь явах болсон чинь явж өгөхгүй, арай гэж тэврээд хийдийн хашаанаас гарсаншд. Гоё хийд болсон байналээ. Түвдээс лам нар ирчихсэн байгаа гэж байсан.
Амралтын өдрүүдийг нэг иймэрхүү л өнгөрөөлөө. Уг нь үнэгүй дээр нь амжуулаад хэд хэдэн музей үзэх төлөвлөгөөтөй байсан юм. Даанч амжсангүй. Дараа нь үнэ төлөөд л үзнэ дээ.
Түрүүн цайны цагаараа Номин орж авахаар төлөвлөсөн юмнуудаа авч санаа амарлаашд. Плитка л авсангүй. Овор ихтэй юм чинь дараа болноо, яарахгүй.
Нээрээ охиндоо авсан номнуудаа заримыг нь далд хийчихсэн. Муухай болгочихож магадгүй гэж бодоод кк... 2-3 насны хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нэг номоо л ашиглаад байгаа. Аль хэдийн үнгэгдчихсэн тэр ном нь. Дор нь будаа болгох юмаа нээрээ. Янз бүрийн зурагнуудыг зааж өгөөд цээжлүүлээд байгаа. Бамбарууш гэхийг бабууч, анааш гэхийг анаач, морь гэхийг мол, чоно гэхийг жоно гэх мэтчилэн нээх хөөрхөн хэлээд л байналээ. Нэг өндөр хар хүний дүрсийг харсанаа "ааваа" гэж авсан хахаха.  Гэхдээ нэг юмыг 2-3 хэлүүлж байж цээжлээд байнаа. Би багадаа нэг хэлүүлээд, эсвэл нэг хараад л тогтоочихдог байсандаг. Охины аав жоохон ухаан муутай байна л даа, тэгээд миний тэр чадвар буураад миний охинд оччихож гээд байхгүй юм хахаха.
За за ажлаа хийе. Амралт хэтэрчихлээ кк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Номын цагаан буян дэлгэрэг

Энэ "Номын цагаан буян дэлгэрэг" гэдэг үгний санаа нь бидний Ганданд очиж уншуулдаг түвд ном биелэлээ олог гэсэн үг байх л даа. Ер нь бол тэр учир нь ойлгогдохгүй түвд номнууд чинь орчуулчихвал ерөөл л байдаг юм байналээшд. Сайхан ерөөл айлдаад л, бие биендээ гоё найрсаг үг хэлээд хэвшчихэд л болох юм байна гэж би ойлгосон. Үг амилдаг учраас муу муухай үг хэлэхийг аль болох цээрлэж явах хэрэгтэй юм байналээ. 
Хэдэн жилийн өмнө Ганданд ном уншуулаад, хүрд эргүүлээд явж байсан чинь нэг хуудас тараагаад байсан юм. Аваад үзсэн чинь монгол хэл дээр орчуулсан Хийморийн сан, Дарь эхийн тарни байсан юм. Тэгсэн дандаа сайн сайхныг бэлгэдсэн ерөөл л байсан. Тэр хуудас одоо болтол надаа хадгалагдаж байгаа. Бүр халтартаад, үнгэгдчихсэн. Би Гандан гарахаа болиод хааяа өөрөө тэр хуудсаа дэлгэж байгаад л гэртээ уншчихдаг болсоншд кк. Өөрөө өөртөө лам аан. Заавал Гандан гарч, ойлгохгүй хэлээр уншиж байгаа, ойлгомжгүй лам нарын өмнө, ойлгоогүй царайтай хоосон залбирч суух чинь шал утгагүй санагдаад байдаг болчихсон. Гэртээ өөрөө зул өргөөд, арц уугиулаад л, монгол хэл дээр орчуулсан Дарь эх, Хийморийн сангаа уншаад л сайхан сэтгэл сэргэчихнэшдээ. Ойлгоод уншихаар их гоё сэтгэгдэл төрдөг юм. 
За бүр бичих гэсэн сэдвээсээ хадуураад явчихлаа. Урамшуулалт цалингийнхаа дээжээр охиндоо хэдэн ном худалдаад авчихлаа. Тэгээд л тэрнийгээ "Номын цагаан буян дэлгэрэг" гэж хэлэх  гээд байгаа царай нь энэ. Уншиж сураагүй хүүхдэд "Жаалхүү Карлсон хоёрын тухай гурван тууж"-ийг хүртэл худалдаад авчихлаа. Гэрт байж л байг. Хаашдаа хэзээ нэгэн цагт уншиж сурах нь тодорхой л юм чинь. Буддаг ном, сэтгэхүй хөгжүүлэх ном, тэгээд Андерсений үлгэрүүд.... Гэх мэтчилэн нэлээн хэдэн ном авчихсан. Одоо тэр техник сэтгэлгээ сайтай, миний гар утсыг хашраагаад байгаа охинтой жоохон номон дээр ажиллах гээд оролдоод үзье. Барахнуу үгүй юу? Аятайхан аргыг нь олохгүй бол... Хэтэрхий хичээж байж зөрүүд занг нь хөдөлгөчихвөл миний үгэнд орохгүй шүү. Хамгийн гол нь би чинь хүүхэдтэйгээ ажиллахдаа их маруухан нөхөр шүү дээ. Хүүхэддээ юм зааж, зөвлөх нь битгий хэл олигтойхон аргадаж сурахгүй л юм даа. Зөрүүдлээд эхэлбэл шууд бас миний гөжүүд зан хөдлөөд буруу хараад тоохгүй суучихаж байгаа юм чинь. Бүтэхгүй ээ. 
Хараад байхад айлын том хүүхдүүд арай л хариуцлагатай, халамжтай аав ээж болдог юм шигээ. Над мэтийн эрхлэхээс өөрийг мэддэггүй байсан нөхдүүд хүүхдээ эрхлүүлж мэдэхгүй, эсвэл хүүхдээ олигтойхон загнаж ч чадахгүй, аргадаж ая эвийг нь ч олж чаддаггүй  юм шиг харагдаад байгаа юм даа. Өөрийнхөө найзуудаас л би иймэрхүү дүр зураг олж хараад байгаа. Буруу ч байж магадгүй.
Нэгэнт бурханы ном, уншдаг номны талаар бичсэн юм чинь Хийморийн санг оруулчихъя даа. Надаа угаасаа файлаар байгаа. Би өөрөө уншсаар байгаад бас цээжилчихсэн. Анхаарлаа төвлөрүүлээд, гоё гэгээлэг зүйл  бодож бясалгаж байгаад уншаад үзээрэй. Гоё сэтгэл сэргэнэ шүү.

"Хийморийн сан" эх хэлээр

Гайхамшигт адист шидийг
Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд
Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас
Егзөр миний хийморийг дээш босго!

Бурхны хүчээр харын омгийг дарж
Цагаан зүгийг ялуулж
Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе
Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор
Егзөр миний хийморийг дээш босго!

Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!
Гарьд мэт халих хийморийг дээш босго!
Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!

Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр
Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор
Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж
Уулын оргил мэт хийморийг дээш босго!

Хийморийг дээш босгосны баярт шүтэж
Явах, суух явдал мөр өгүүлж
Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд
Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай!

Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж
Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор
Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд
Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!

Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь
Зуны сар мэт арвижиж
Тус амгалангийн цагт
Цэнгэхийн өлзий оршиг!

Ялангуяа миний нас, буян хийгээд
Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд
Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй
Зөндөөн бүтэхийн өлзий оршиг!

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би жаргалтай

Өнөөдөр ёстой жаргалтай өдөр байнаа.  Өчигдөр үүрээр урамшуулалт цалин дансанд орчихоод, хүмүүс авах гээд дугаарлаад зогсож байна гээд зүүдлээд байсан юм. Ажил дээрээ ирээд өрөөнийхөндөө хэлсэн чинь "яасан гоё зүүд вэ?" гэчихээд хэн нь ч тоож дансаа шалгасангүй. Би ч гэсэн дансаа шалгаагүй, яриад л өнгөрсөн. Өнөө өглөө нэг нь дансаа шалгаж үзэнгүүтээ "хүүе ээ бонус орчихсон байнашдээ, өчигдөр орсон байна" гээд баярлаад дуу алдав. Тэгэхээр нь шалгаад үзсэн чинь миний дансанд лав 100% бонус орсон байна. Хагас жилийн ажлын минь гүйцэтгэлийг 100% гэж үнэлсэн байна. Үнэхээр урамтай байнаа. 
Өчигдөр цайны цагаар "Номин" орж юмны үнэ судалсан. Наадмын урамшуулал гээд өндөр өндөр бонустай урамшуулалт худалдаа зарласан байналээ. Ямар ч байсан гал тогоондоо парк шинэчлэл хийх төлөвлөгөөтэй л байгаад байгаа. Наран электроникс бас урамшуулал зарлаад байгаа сурагтай. Тийшээ бас очиж үзэх санаатай л байна. Амжихнуу, үгүй юу. 
Керамик плитка авах л санаатай байгаад байгаа юм. Одоо авах уу, намар болтол хүлээх үү гээд бас эргэлзээд байнаа. Ухаалаг будаа агшаагч, миксер, жигнүүрийг бол энэ наадмын урамшууллаар ямар ч байсан авчихнаа. Жижигхэн юм чинь. Харин нүсэр плитка авахаа түр азнаад, намар нүүхдээ авах уу, яах уу гээд л гайхаад байна. Намар гээд хойшлуултал хямдрал нь байхгүй болчих юм болов уу? 
Найзууд бол одоо ав л гэцгээгээд байна. За ямар ч байсан сайн тооцоо хийж үзэж байгаад болноо. Яг цагаа тулахаар бас мөнгөө хамаагүй үрэхээсээ айгаад, нарийлаад байх юмаа кк. 
Өнөө өглөө сэрэхийнхээ өмнө бас нээх гоё зүүд зүүдэлсэн. Бүр сэрмээргүй, үргэлжлүүлээд зүүдлээд л баймаар санагдсан. Ёстой гоё зүүд, биелээсэй.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хорвоотой танилцуулав

Тав дахь өдрийн орой 2 найзтайгаа пиав уугаад сууж байснаа гэв гэнэт Ээж хад явах санаа төрөв. Тэгээд нэг таньдаг залууд хэлсэн чинь хагас сайнд хариу өгье гэсэн юм. Хагас сайн өдөр нь яриад: "ну давай, маргааш өглөө эрт явъя" гэж байна. Тийшээ огт явж үзээгүй, зам мэдэхгүйшдээ гээд бас нэг найзыгаа дагуулаад явсан. Тэр найз нь бас тийшээ явж үзээгүй, зам мэдэхгүй гээд... 
Хагас сайнд явъя гэж ярьж байхад нь охины аав ирчихсэн хажууд байж байсан юм. Яриа сонсчихоод "хаашаа явах гэж байгаа юм?" гэхээр нь "Ээж хад" гэсэн чинь "Төөрөв дөө..." гэнээ. 
Өчигдөр өглөө эрт гараад явж байхдаа нээрээ зам мэдэхгүй хүмүүстэй яваад төөрчихвөл яанаа гэж бас санаа зовов. Тэгсэн юун төөрөх... Шув шулуухан, ямар ч саадгүй яваад л хүрчихсэн.  Ээж хаданд очиж золгох цаг болсон байсан байхаа. Тэгээд л саадгүй, шууд явсан байх. Миний охин замдаа бөөлжөөд хэд хэд зогссоныг эс тооцвол, ямар ч саад тохиолдоогүй. Ноднин  машинтай хол замд аваад явахад зүгээр л байдаг байсан юм. Энэ жил машинд явж чадахгүй, бөөлжөөд байдаг болчихсон байх юм. Бөөлжөөд байгаа мөртлөө ганц удаа "ёоо" гэхгүй ёстой гүргэр хүүхэд ээ, нээх сонин. Харин ч бөөлжиж дуусангуутаа цэцэг рүү заагаад "өөөөх энэ чэчэг" гээд дуу алдаад байгаа юм биш үү...
Агаарт гараад ёстой нэг сэтгэл нь сэргэсээн миний охин. Нам унтаад л яваад байгаа юм чинь. Замын турш унтаад л яваад байсан. Дээшээ харуулаад тэврэхээр л бөөлжөөд... Сүүлдээ босоогоор нь тэврээд унтуулаад явсан чинь бөөлжих нь гайгүй болсон.
Ээж хадан дээр ирэнгүүтээ сэрээд, сэргээд, баярлаад, хөөрөөд... Ээждээ мөргө гэсэн чинь хөлд нь сөгдөж мөргөснөө "дүкк" гээд байгаа юм даа хахаха. Дүкк, дүкк гээд 3 удаа мөргөчихсөн, нээх хөөрхөн. Мөргөнө гэхээр юм мөргөж байгаа юм шиг мөргөөд, тэгж дуугарах ёстой гэж бодсон юм байлгүй хахаха.
Ээж хаднаас хөдлөөд Ембүү хадан дээр очсон. Ембүү хаднаас цааш хөдлөхөд л охин дахиад л нам унтсан. Унтаж явж байгаад Төв аймаг хүрэхийн наана сэрээд... Морь, үхэр хараад гайхаад бөөн юм болов. Энэ амьтныг морь гэдэг, энэ амьтныг үмбүү гэдэг гээд хэлчихсэн чинь дор нь цээжлээд, "өөөөх моль, өөөөөх үмбүү" гээд л замын турш дуу алдаж явавшд. Хорвоотой танилцсан анхны аялал нь болох шиг болсон. 
Байгал дэлхий өнгөө засаад, үнэхээр гоё байналээ. Яг зурган дээр байгаа юм шиг нов ногоон, ёстой гоё байсан. Хамт явсан залуу Европт нэлээн олон жил амьдарсан л даа. Тэгээд "яг баруун европт явж байгаа юм шиг санагдчихлаа, ямар гоё ногоон байнаа" гээд л дуу алдаад байсан. 
Тэгснээ бас намайг "найзын фонд сайтай юмаа" гэнээ ккк...  "Юу гэсэн үг юм?" гэсэн чинь "Дандаа хөөрхөн, гоё найз бүсгүйчүүдтэй юм байна" гэнэ дээ.  Манай 2 найз бүсгүй хамт явсан юм.  Тэгснээ өөр найзуудтайгаа утсаар ярьж байснаа "тасарчихсан гоё бүсгүйчүүдтэй ээж хад яваад ирлээ" гээд л  маазраад байсан. Хамт явсан залуу нь бол шууд манай найзуудад дурлачихсөөн хахаха. Одоо хүртэл утасдаад байгаа сурагтай. 
Замын турш маазарцгаагаад, зөндөө инээлээшд. Үнэн хөгжилтэй явсан. Миний охиныг харахаараа л "яасан хөөрхөн ээжтэй охин бэ?" гэж алиалаад... 
Буцах замдаа нэг хэсэг нойр нь хүрцгээсэн юмуу, чимээгүй болчихоор нь "яагаад чимээгүй болчихвоо, нойр хүрээд унтах гээд байнашд, нойр сэргээх юм яриачээ" гэсэн чинь "кофе..." гэж үү хахаха. Тэгснээ нэмээд "сахаргүй, сүүгүй кофе" гээд байгаа юм даа хахаха. Нойр сэргээх юм ярьж байгаа нь тэр гэнээ. Үнэн алиа...
Цэвэр агаарт гараад, бас баахан хөгжилдөөд инээлдчихсэн чинь сайхан сэтгэл сэргээд гоё боллоо. Хажуугаар нь миний охин бас баахан онгироод, худлаа инээгээд бид хэдийг багагүй баясгав. Хот руу орж ирж байхдаа нэг нь "ээж нь хаана байна" гэсэн чинь над руу заагаад "энэйн" гэж байна. "Аав нь хаана байна?" гэсэн чинь толгойгоо эргүүлээд, гайхаад харсанаа Буянт-Ухаа руу заагаад "тэеэйн" гэж авсан. Аавынхаа ажлын газар луу зөв заачихаж байгаа байхгүй юу.
Нээрээ миний охин хагас сайнд надаа баншны гурил элдэж өгөөд... Банштай цай чаная гэж бодоод банш чимхэх гэсэн хажуунаас "би би" гээд булаацалдаад болдоггүй. Тэгэхээр нь нэг гурил өгөөд, элдүүр бариулчихсан чинь нэг ямбий гурил элдээд өгч байна. Ингээд дугуйлаад элдээд өг гээд заагаад өгсөн чинь шууд сураад овоо хөөрхөн ямбий биш элдээд өгсөн. Жоохон зузаандуу, гэхдээ боломжийн гурил элдэж байгаа юм даа. Нэлээн хэдэн гурил элдэж өгсөншд, ёстой хөөрхөн. Юм заагаад өгөхөөр их хурдан сурах шинжтэй.
Ямартай ч охиндоо морь, үхэр, хонь, ямаа гэж ямар амьтан байдгийг харуулж, хорвоотой танилцах анхны аялалыг нь хийчих шиг л боллоо.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Весь мир - любовь


Весь мир - любовь by simona767

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Игорь Крутой - Я скучаю по тебе даже когда сплю


Игорь Крутой Я скучаю по тебе даже когда сплю by elenatimchuk

 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бороо зогсоосой

Ажлаа хийгээд улайраад сууж байсан дэлгэцэн дээр ялаа ирээд суучихлаа. Ялааг үргээх гэж байгаа юм байлгүй, маузаараа чиччихсэн сууж байна нэг мэдсэн. Гэв гэнэт тэрийгээ анзаараад аймаар инээд хүрлээ хахаха. Мессенжэрийн статус дээр энэ онигоогоо биччихсэн чинь тал талаас хэхэ хаха болоод намайг чинь шоолж өгцгөөж байна. 
Цайны цагаар дэлгүүр хэснэ гэсэн төлөвлөгөөтэй байсан чинь бороо ороод гарч чадсангүй.  Наадмын урамшууллаар шинэ плитка авчих санаатай байна. Урамшуулалт цалин авна, баяжина. Тэгээд энэ завшааныг ашиглаад плитка, ухаалаг будаа агшаагч, миксер авчихъя гэж бодоод байна. Аминдаа гал тогоондоо парк шинэчлэлт хийгээд, гэрт галын бурхан гэж байдаг бол түүнийг баярлуулчихъя гэж бодоод байгаашд. 
Өчигдөр орой нээх гоё байхаар нь фитнесст явахаа болиод охиноо аваад гараад... Гэрийн ойр байдаг Некст электроникс, Happy Mart-аар орчихоод гараад ирсэн чинь бас бороо орчихсон байгаа юм даа. Тэнгэр дуугараад л, бороо асгараад.... Тэр борооноос болоод бас дэлгүүр дотор хичнээн саатаваа бид 2. Ядаж байхад 2-лаа нимгэхэн хувцастай гараад ирсэн байдаг.
Бороо орох ч гоё л доо. Гэхдээ удаан орохоороо уйтгартай байдаг юмаа. Аавын хамгийн сүүлчийн зун санагдаад сэтгэлд бөөн гуниг хурчихдаг юм. 
Ээжийг өнгөрсөн жилийн зуны нэг дуу цахилгаантай бороотой өдөр... Зурагт үзээд сууж байсан аав руугаа санамсаргүй харсан чинь гуниг дүүрэн харц нь гөлийчихсөн, зурагт үзэж байгаа мэт боловч огт зурагт үзээгүй сууж байсан юм. Би өглөө эрт ажилдаа яваад л, бараг л шөнө болгоод орж ирдэг байсан юм тэр үед. Аймаар их ажилтай... Тэгээд амралтын өдрөөрөө өдөржин унтаад, арай гэж сэрэхээрээ бэлэн хийсэн хоолыг нь идчихээд л зурагт хараад хэвтчихдэг байсан болохоор аав аягүй их ганцаарддаг байсан юм билээ. Тэр өдөр санаандгүй аав руугаа нэг тогтож хараад... Аавыг өрөвдөөд, өөрийгөө зүхээд цонхоор хараад зогсож байгаа дүр үзүүлэн, ааваас буруу харж зогсож байгаад чимээгүй баахан уйлж билээ. Гэвч тэгээд ажилтай болохоор аавынхаа сүүлчийн өдөр хоногуудад олигтой ч хань болж чадаагүй дээ. 
Тэрнээс хойш зуны бороотой өдрүүдэд би тийм ч дуртай биш болсон. Таагүй дурсамж сэдрээд, гуниг төрүүлээд, сэтгэл хямруулчихдаг болохоор... Харин охинтой болсноосоо хойш гуниглах завгүй болоод бороонд буцаад дуртай болоод байгаа. Гэхдээ бороо хэтрэхээрээ уйтгартай, муухай.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

"БИ ХАМГИЙН ХӨӨРХӨН, СЭТГЭЛ БУЛААМ БҮСГҮЙ"

Энэ Энигма... Яагаад дандаа манай уртын дууг ашигладаг юм бол? Сонсоход их гоё юмаа. Фитнесс дээр Энигмагийн 2 дуун дээр иогын дасгал хийдэг юм. Үнэн тасархай, гоё мэдрэмж төрж байгаа юм чинь. Бас нэг дуун дээр нь Роксеттийн дууг ашиглачихсан байгаа. Тэр дууг нетээс хайгаад бүр олдоггүй ээ. Хайгаад л сууж байна. Олно доо заавал чамайг кк... Тийм аялгуунд иогын дасгал хийхээр... Юу ч гэж хэлмээр юм дээ, үгээр илэрхийлж чадахгүй байнаа. Ямар ч байсан нээх гоё мэдрэмж төрдөг, аягүй гоё тайвширдаг. Иогын дасгалыг л таслахгүй юм шүү гэсэн бодолтой байна. 
Бас нэг Vanessa Mae-н нэг аялгуунд хийдэг дасгалыг хийхээр... Яг Шао Линий сүмийн гадаа у-шу хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байгаа юм чинь ккк. Нээх гоё. Багадаа уншиж байсан Шар луу Цзяо гэдэг ном санагдаад л... Гоёо гоё, иог бол үнэхээр гоё. 
Өчигдөр Body pump-д ороод... Нэлээн ачаалалтай дасгал. Ядраад эхэлж байтал гэнэт Cocco Jamboo явсан чинь шууд оюутан цагийн дурсамж сэдрээд л, тэр үеийн эрч хүч ороод л сэргээд ирсэн. Дасгалын хажуугаар хөгжим бас их нөлөөтэй юм байна гэдгийг мэдэрсэн шүү.
Step up бас их гоёо. Их эрч хүчтэй дасгал болохоор бүүр сэтгэл сэргээгээд, хамаг ядаргааг  алга болгочихож байгаа юм чинь. Body pump, Step up дасгалуудыг хийхээр хамаг хор шар хөдлөөд, сэтгэл хөөрөөд, буцлаад, бөөн эрч хүч ороод... За тэгээд дараа нь саун, душ... Дасгал, хөдөлгөөн, хөлс, ус... Энэ бүгдийн дараа бүх бие, сэтгэл, зүрх аз жаргалаар амьсгалаад, өөрийн эрхгүй амьдрал ямар гоё юм бэ гэж дуу алдмаар болж байгаа юм чинь. Би хэтрүүлээгүй шүү, үнэхээр гоё. Ийм сайхан таашаалыг эртхэн мэдэрч байхгүй яав даа л гэж бодоод байгаа.
Нээрээ өчигдөр манай нэг найз нүдээ янзлуулчихсан гэж тэнэгтээд... Уг нь их царайлаг байхгүй юу. Тэгээд яагаад тэгж тэнэгтсэн юм бүү мэд. Улам гоё болно гэж бодсон юм байлгүй. Тэгээд миний өөрийн нүд их гоё байсан юм байна гээд харамсаад байгаа юм даа. Би өмнөөс нь уур, харуусал 2 зэрэг төрөөд байгаа юм чинь. Хохь чинь, яах гэж тийм тэнэг юм хийсэн юм гээд загначихмаар л санагдаад байсан. Тэгээд улам стрессдүүлээд яахав гэж бодоод биеэ бариад, амаа жимийлээ. Чаталсан болохоор бас яг ямар болсныг нь хараагүй л дээ. Өөрийнх нь яриагаар бол жоохон онцгүй л юм болсон юм шиг байгаа юм. 
Тэгээд бас намайг "чи нүдээ янзлуулаач" гэнээ. "Больё доо чи минь, ГЛУПЫЕ УЧАТСЯ НА СВОИХ ОШИБКАХ, А УМНЫЕ УЧАТСЯ НА ЧУЖИХ ОШИБКАХ  гэдэг юм за" гэчихлээ хаха. Томоос том сургамж өөдөөс бичээд сууж байхад тэр алдааг нь давтвал тэнэгийн цаадах тэнэг болно биз дээ аан? Хэдэн жилийн өмнө би бас энэ талаар нэг бодоод амжчихсан юмаа. "Би нүдэндээ гоё том давхраа хийлгэмээр байна" гээд ярьсан чинь тэр үеийн найз залуу  учиргүй бухимдаад: "Ёоо энэ эмэгтэйчүүд ингээд яриад эхлэхээрээ л тэнэг байхгүй юу. Чиний энэ төрх чинь л хөөрхөн за, битгий ийм тэнэг юм бодож ярьж бай" гээд аймаар загнаж билээ. Тэрнээс хойш энэ талаар ярих нь битгий хэл бодохоо больчихсон кк. Гэхдээ би одоо хөмсгөө л гоё шивүүлчих юмсан гэж бодоод байгаа. Гэхдээ бас болгоомжлоод байгаа. Зарим эмэгтэйчүүдийн хөмсгөө шивүүлсэнийг харахаар хүүхэлдэйн кинон дээр гардаг далайн дээрэмчин шиг л болчихсон байдагшд. Тийм аймаар ширүүн төрхтэй болчихвол яана гээд айгаад... Тэгвэл ичээд гэрээсээ гарч чадахгүй балрах байх даа хаха. Гэртээ далайн дээрэмчин Корсар болчихсон сууж байвал яанаа нээрээ. 
Гэснээс ямар азаар аав ээж минь нэмэлт засвар шаардлагагүйгээр төрүүлчихсэн юм бэ? Гэнэт баярлав. Хэтэрхий царайлаг, хөөрхөн биш ч гэсэн ямар ч байсан муухай биш. Хүмүүс намайг хөөрхөн гэдэг л байсан, олны үг ч ортой гээд байхгүй юу хахаха. Одоо ч угаасаа хөөрхөн гэж хэлүүлдэг байсан нас минь өнгөрөөд байна дөө. 
Хорвоогийн амьдрал жамаараа л явсан нь дээр, өөрийгөө залуу хэвээр нь хадгалж үлдэх гэж зүтгэвэл улам л сэтгэл санаа стрессд орох байлгүй дээ. Хүн насандаа л тохирсон  гоо сайхантай байсан нь дээр гэж би бодож байна. Эрүүл бие, саруул ухаан л хамгаас чухал байх. Мэдээж эмэгтэй хүн өөрийгөө арчилж тордож, гоо сайхандаа анхааралгүй л яахав. Гэлээ гээд зүгээр байгаа нүүр царайндаа мэс хүргээд, төрөл арилжаад хүүхэлдэй, чөтгөр, шулмын дүрд хувирахыг би лав таашаадаггүй. Үнэхээр засвар оруулах шаардлагатай гаж төрхтэй болоод төрчихөөгүй л бол...
За за нүд хөмсөг ч яахав. Өөртөө сэтгэл хангалуун биш хүмүүс гоо сайхны мэс засалд ордог л юм байгаа биз, хүний эрх шүү дээ. Энэ блогт дэмийрч суугаа надад юуны нь хамаа. "Би хамгийн хөөрхөн, сэтгэл булаам бүсгүй" гэдэг нэртэй билүү, нэг оросын кино байдагшдээ. Царай муутай ч гэсэн өөртөө итгэлтэй байвал ямар ч эмэгтэй хүн хөөрхөн, дур булаам харагддаг гэдгийг тэр кинон дээр гаргадаг даа.
Яг зөв, миний өнөөдрийн тарни: "БИ ХАМГИЙН ХӨӨРХӨН, СЭТГЭЛ БУЛААМ БҮСГҮЙ". Илүүдэл 5 кг жингээ хаячихвал шүү ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өлсөхүй vs зодохуй хаха

Хэлээд хэлээд ойлгохгүй бол хэлэхээ больёоо гэдэг шиг л юм болоод байнаа. Турах гээд илүүдэл жинтэйгээ тэмцээд  байдаг, тэмцээд байдаг... Ямар ч үр дүн байхгүй шүү. Бөөн зардал гаргаад фитнесст явлаа. Үр дүнд нь яасан? 1 кг нэмэгдчихээд бууж өгдөггүй шүү. Одоо дургүй хүрээд наадмаас хойш дахиж явахгүй, нэг хэсэгтээ завсарлая гэж шийдсэн. Угаасаа хугацаа дуусаж байгаа. Үргэлжлүүлээд мөнгөө төлөөд явна гэсэн төлөвлөгөөтэй байсан чинь болиод түр түдгэлзүүлэхээр шийдчихлээ. 
Фитнесст явах гоё байна л даа. Гэхдээ зав багатай болчих юмаа. Зуны энэ дэлгэр цагт охинтойгоо хамт аль болох олон цагийг өнгөрөөж баймаар байна. Тэгээд наадмаас хойш фитнесст явахаа түр завсарлая гэж бодлоо. Гадаа халуун байхад иог юмуу степ ап дасгалын дараа саун, душэнд орчихоод гараад явахад ч уг нь гоё юмаа. Хөдөлгөөн - эм гэж юутай үнэн. Иогын DVD, дэвсгэр худалдаж авчихаад гэртээ иогын дасгал хийнэ гээд л төлөвлөөд байгаа. Хэрэгжүүлж чадах болуу даа зайлуул. Мөнгөө төлчихөөд, өөрийгөө хүчээр дайчлахгүй л бол гэртээ ер нь худлаа байдаг юм даа. Гэхдээ юу ч гэсэн бодоод л явж байя кк.
Илүүдэл жинтэйгээ тэмцээд дийлэхгүй байхаар нь уржигдраас тэмцлийн хурц хэлбэрт шилжихээр шийдсэншд хаха. Тэмцлийн хурц хэлбэр нь  бол ойлгомжтой. Өлсгөлөн. Өлсөхүйн гайхамшиг гэдэг ном надад байдаг юм. Тэгсэн тэр номоо олдоггүй. Тэгэхээр нь дахиад худалдаад авчихсан.  Одоо өлсөхүйн гайхамшигийг хэрэгжүүлнэ. Уржигдар өглөө 1 ширхэг өндөг идчихээд, өдөржин гүрийгээд ус уучихсан. Гадаа халуун байсан болохоор өлсөхгүй байсан л даа. Орой фитнесс дээр очоод жингээ үзсэн чинь тэндээс олж авсан 1 кг-аа хаячихсан байналээ ашгүй. Өчигдөр фитнесст яваагүй, өнөө орой очоод үзнэ дээ. Өчигдөр, өнөөдөр 2 өглөө нэг таваг хоол идсэн. Өдөржин ус, кофе уугаад л, орой ганц алим идээд л өөр юм идэхгүй гүрийгээд байгаа. Гэхдээ өчигдөр орой охинтойгоо салхилж явахдаа шоколад аваад идчихсээн, тэсэхгүй. Гайгүй байхаа. Өнөөдөр орой жингээ үзнэ дээ. Фитнессээс ядаж ганц кг хаячихаад салмаар байнашдээ энэ чинь.
Өчигдөр ажлаасаа тараад харьж явсан чинь гудамжаар шорлогны үнэр ханхлаад.... Үнэн тааламжтай. Үгүй ээ бишээ, үнэн зэвүүн... Заналтайгаар ханхалж байгаа юм чинь муу шорлогны үнэр зүгээр. Өлсгөлөн зарласан ходоодыг минь барьц алдуулах гээд аягүй хэцүү ккк. Ганцаараа явсан тулдаа гүрийгээд өнгөрсөн. Хэн нэгэнтэй нь хамт явж байсан бол шууд шорлогдоё гээд л уруу татах байсан байхаа хахаха. 
Өлсгөлөн зарлаад гүрийж байхад чинь энэ твиттерээр хүмүүс наадмын хуушуурны талаар л жиргээд байх юмаа. Ядаргаатай юм зүгээр. Наадам болтол гүрийж байгаад өлсгөлөнгөө дуусгах юм шүү.  
За тэр ч яахав ээ. Энэ манай охин... Аймаар зодоонч байна гэнээ. Агаа нь тэгээд хов зөөгөөд байх юм. Өдөр манай зээ дүүгийнд очоод байгаа юм. Тэгсэн тэдний охиноос, дүүгээсээ юм харамлаад зодоод түлхээд байдаг гэнэ. Хөлд ороогүй хүүхдийг дээрэлхээд болдоггүй юм байх. Өчигдөр тэгсэн манай дүүгийн нэг найз бас ой хүрч байгаа хүүхдээ дагуулаад тэднийд ирсэн чинь бүр дээрэлхээд байна гэх юм. Айлын хүүхдийг юунд ч гар хүргэхгүй, зодоод, түлхэж унагаагаад болж өгөхгүй байхаар нь бушуухан аваад ирлээ гэчихсэн сууж байх юм. 
Яагаад тийм зодоон цохион сурчихдаг байнаа. Манай гэрт бол тийм үйл явдал огт болдоггүйшд. Нам тайван. Тэгэхээр орчны нөлөө бол байхгүй гэсэн үг. Генэнд нь л байна даа. Ээж нь бол зодоонч биш дээ. Харин зодуулагч бол мөөн мөн. Ахаараа айлын хүүхдүүдийг сайхан зодуулдаг байсан юм. Нуух юу байхав. Айлын хүүхдүүд онгироод байвал ахыгаа дуудахад л болоо. Нөгөөтөх нь бөөн дур гүйж гарч ирээд будаа болгоод өгч байгаа юм чинь. Сүүлдээ зарим хүүхэд ахынхаа нэрийг гүйцэд хэлж дуусаагүй байхад зугатаагаад яваад өгчихдөг болж билээ. Манай бага ах бол харин шал өөршд том ахаас. Юун айлын хүүхэд зодох, харин эсрэгээр нь "юундаа хов зөөгөөд байгаа юм" гээд зөрүүлээд намайг загначихдаг байсан юм.
Энэ охин тэгэхээр аавынхаа талаас л зодоонч гентэй юм байна даа хаха. Аав нь багадаа хичээлээ тараад явж байхдаа л орос 3-ын хүүхдүүдийг зодчихдог байсан гээд яриад байсан юм байна шүү нээрээ кк. Аавыгаа дуурайсан зодоонч юм шиг байна. За за хүнд дээрэлхүүлэхгүй байвал болж л байна. Харин дүүгээ зодох нь л тоогүй юм даа. Жоохон томроод ухаан ороод ирэхээрээ гайгүй болох байгаа. 
Ээж нь өлсгөлөн зарлаж ходоодоо хашраагаад, охин нь хүүхэд зодож айлын хүүхэд хашраагаад таарч дээ кк. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

А ты меня любишь?


Dj Slon & Ангел-А - А ты меня любишь  


Нэг таньдаг залуу өнөө өглөө надад энэ сайтыг зааж өгөөд... Ажил дээр Youtube хаалттай байдаг болохоор хааяа амсхийх зуураа клип үзэх боломжгүй байдаг юм. Энэ цахим ертөнцөд Youtube-с өөр сайт байх ёсгүй юм шиг л бодож байсан байнашд би. Нээрээ өөр зөндөө л ийм сайтууд байгаа байлгүй дээ энэ чинь. 
Тэгээд дуртай дуунуудаасаа хайж үзэж байгаад хүүхэд байхад манай байрны хүүхдүүдийн гитар дараад дуулдаг байсан дууг олчихлоо. Бидний дуулдаг байснаас ая нь арай өөр байна, гэхдээ ойролцоо л доо. Бид буруу дуулдаг байсан юм болов уу, эсвэл хөгжмийн найруулгыг нь зориуд ингэж өөрчилсөн юмуу мэдэхгүй. Энэ клип ч сүүлийн үед хийгдсэн клип байна л даа... Ямар ч байсан энэ дууг сонссон чинь хөөрхөн санагдчихлаа. Зун болохоор хүүхэд нас илүүтэй дурсагдах юм даа.

А ты меня любишь 
АГА
А ты со мной будешь
АГА
Так будем мы вместе 
Так будем мы рядом
С тобою всегда

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Кофе уух зуур...

Зээ дүүгийнхээ утас руу нэгж явуулсан чинь болохгүй байх юм. Буцаад заавар нь ирээд байна, миний бичсэн нь гарцаагүй л алдаагүй байна даа. Дээр бас нэг гадаадад байдаг танил маань Gogo ID-г цэнэглээд өгөөч гээд гуйхаар нь цэнэглэх гэсэн бас болохгүй байсан. Урьд нь Нокиа зүгээр болдог байсан, энэ Самсунг-д л учир байх шиг байнаа. Тусгай дугаар луу мессеж явуулж болохгүй юм. Өө нээрээ миний мобайл банк бас болохгүй байхаар нь устгаад шинээр суулгах гэсэн чинь бас болохгүй байсан юм байнашд. Мобиком орох хэрэгтэй юм байна даа. 
За тэр ч яахав. Өнөө шалгалтнаасаа хоцроод уур хүргээд байсан зээ дүү маань элсэлтийн суурь шалгалтаа овоо өндөр оноотой өгчихсөн байх юм. 2 дахь шалгалтаа харин жоохон тааруухан өгчихөж. Гэхдээ сая сургуулиудын сайтаар ороод үзсэн чинь ямар ч байсан элсэлтийн шаардлага хангачихаж байгаа юм байна. Муу хүний заяа завагт гэж л энэ байх даа. Хичээл хийхгүй байна гээд л нервтүүлээд байсан чинь... Англи хэл дээрээ бол хангалттай өндөр оноо авчихаж. Хэнэггүй царайлчихаад тийм мундаг юм байх даа, би бүр гайхаад сууж байна. Хүний урманд хичээл хийгээд хүүхэд шиг суудаггүй байсаншд. Би үглээд ч дийлдэггүй байсан. Улсын шалгалтаа бас ийм өндөр оноотой өгөхөөр нь би багш нарыг нь худлаа дүгнэсэн байх гээд хардаад байсан чинь үгүй юм шиг байнаа. Одоо оноогоороо жагсаад дээд сургуулийн элсэлтийн тоонд нь багтчихвал учиртай болоод явчихлаа. Суурь шалгалтын оноо нь сургуулиудын хамгийн өндөр босго онооноос өндөр байна гээч... Ёстой жинхэнэ сонирхолтой хүүхэд юм даа энэ чинь харин. Одоо энэ хүүхдийн сургуулийн асуудлыг шийдчихвэл ч бас нэг том асуудал цаашаа харна даа. 
Урд шөнө бүр унтаж чадсангүй. Өдөр нь охинтойгоо хамт унтчихсан чинь бүр нойр ханачихаад орой нойр хүрдэггүй юм даа. Гэрийн ойролцоо баригдаж байгаа барилгын дуу чимээ ёстой тамтай, цонхоо хаачихаар бүтэж үхчих гээд ёстой унтаж чадсангүй, шал балай. 
Хагас сайнд охиноо аваад хуучин хамт ажиллаж байсан хэдэн хүнтэй хамт Гачуурт руу салхинд гараад... Манай охины баярлаж байгаа гэж жигтэйхэн. "Өөөөх чэчэг... өөөөөх уш...." гээд л дуу алдаад байгаа юм чинь нээх хөөрхөн. Золбин нохой руу "жов" гээд хэлчихсэн чинь дор нь сурчихсан. Нохой харахаараа л "жов жов" гээд л... 
Охиноо сайн агаарт гаргах хэрэгтэй юм байнаа. Зуслангийн байшин хайгаад олдохчгүй юм байна. Сайн хайвал ч олдох л байх л даа. Би ажил болгож хайж явахгүй байгаа болохоор тэгээд яаж бүтэхэв дээ. 
Хагас сайнд агаарт нам цохиулсанаасаа болоод хагас сайны шөнөжин, бүтэн сайны өдөржин нээрээ сайхан ногоорлоо. Тэгээд шөнө нь унтаж чадахаа больчихдог нь жоохон тоогүй. Хэтэрхий унтсан юм байлгүй, өдөржин толгой өвдөөд, дотор муухай оргиод үнэн хэцүү байсан. Тэгсэн манай нэг найз утасдахаар нь хэлсэн чинь шууд утасны цаанаас миний даралтыг багадсан байна гээд оношолчихсон. Тэгээд өтгөн байхуу цай уу гэсэн зөвөлгөө өгөөд... Би байхуу уудаггүй болохоор манайд байхуу цай нь байхгүй. 2 аяга гүзээлзгэнийн цай уучихсан чинь толгой зүв зүгээр болчихсон. Нээрээ л шингэн дутагдаад, даралт багадсан юм байх даа. Би чинь угаасаа цайнд муу хүншд.  Одоо өнөөдрөөс цай сайн ууж байхаас...
За энэ 7 хоногийг өнгөрөөчихвөл ч наадмын урт амралт болно доо сайхан. Аав байхдаа наадмаар заавал хонь гаргадаг байж билээ. Одоо би ямар хонь монь гаргах биш, хэд хоног сайхан амрахаа л бодъё. Гэхдээ л наадам болохоор л хонины шинэ шөл уумаар санагдаад байдаг юмаа, сурчихсан болохоор... Одоо тэгээд яахав дээ, хонь гаргах эр хүнтэй айл биш, харин яаж ийгээд амралтанд л явахыг бодъё. Шууд яваад очвол амралтын газрууд зөндөө байдаг юм  байналээ. Нетээр хайгаад бол бүтэхгүй.
За за кофе уух зуураа жоохон дэмий юм биччихлээ. Энэ муу блог, гар утас 2 л надад хань болох юм даа. Гэртээ байхдаа сав л хийвэл утаснаасаа твиттерт ороод л хүмүүсийн жиргээг уншаад хэвтчихнэ. Твиттер гэж нэг бас нэг донтуулагч байнаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS