Шинийн 3-ны орой зурагт хараад л хэвтэж байсан охин гэнэт амнаасаа юм аваад надад өгч байгаа дүр үзүүлээд тоглоод байна. Тэгэхээр нь би аваад кармандаа хийж байгаа дүр үзүүлсэн чинь дахиад л амнаасаа юм гаргаад л надаа өгөөд инээгээд байнаа. Нэлээн хэд тэгж тоглосноо инээгээд босоод яваад өгсөн. Тэгсэн яагаад ч юм надаа орлого орж ирэхийг зөгнөөд байгаа юм шиг санагдаад явчихлаа. Чухам юунаас, яаж орлого орж ирэх юм бол гэдэг нь харин томоос том асуултын тэмдэг....
Яг тэр үед мэдээ болгоноор Засгийн газар 6%-ийн хүүтэй орон сууцны зээл олгох шийдвэр гаргалаа гээд л улиг болтол ярьж байлаа. Гэв гэнэт толгойд мэргэн санаа харваад л ороод ирсэн. Захиалсан байраа одоогийн зах зээлийн ханшаар зарчихаад энэ зээлд хамрагдах боломжтой байр захиалчихвал хамаагүй бага зээлийн дарамттай байх юм биш үү? гэсэн бодол толгойд орж ирээд... Зүгээр туршаад үзье гэж бодоод нет дээр байраа зарна гээд зар тавьчихлаа. Яг зарна гэсэн бодолгүй байсан болохоор бүр хангалттай өндөр үнээр зарна гээд үнийг нь биччихсэн.
Цагаан сар гээд хүмүүс зар харах ухаангүй байх биз гэж бодсон чинь... Маргаашнаас нь л утасдаад эхэллээ шүү. Өөрөө амьдрана гэж тооцож нэлээн нарийн судалж захиалсан байр болохоор зарна гэхэд бас хайран санагдаад болдоггүй. Гэхдээ хүмүүс маш их сонирхоод үзье гээд салахгүй болохоор нь гялс шинэ байрны мэдээлэл олж үзээд дахиад нэг боломжийн байршилтай, боломжийн байр захиалах боломж байгааг судалчихлаа. Тэгээд яг тэр шинэ байрныхаа үнээр байрныхаа үнийг хэлчихсэн чинь бас арай багадуулчихсан шинжтэй.
Өмнөх байраа бол яг хямралын үед нэлээн зовж байж зарсан. Энэ байрыг бол харин хамгийн эхний хүн үзэнгүүтээ шууд авъя гэдэг юм даа. Үнийг нь жоохон буулгах гэж үзсэн л дээ. Үгүй ээ л гэсэн. За тэгвэл хэлсэн үнэнд чинь авъя гэж шалаад бүр наалдан пад болох шахлаа. Шалаад салахгүй болохоор нь өгөхөөр тохирчихсон чинь хүмүүс асуугаад байнаа манай байрыг. Дахиад 10 сая илүү ханшаар зарах боломж байсан юм байна. Одоо тэгээд нэгэнт тохирчихсон юм болохоор наймаагаа буцаах зүрх хүрдэггүй ээ.
Гэхдээ яахав хангалттай ашиг олсон. Анх байр захиалсан мөнгөө өсгөөд авчихлаа. Хангалттай биз дээ? Илүү шуналтаад яах юм гэж бодоод сууж байна. Дараагийн захиалах байрандаа гэрээ байгуулна гээд уулзаад нэр усаа бичүүлээд орхисон. Маргааш нөгөөдрөөс очоод захиалчихна гэж бодож байна. Яарахгүй бол бас захиалаад дуусаж байгаа юм байналээ.
3 хүртэлх насны хүүхэд мэргэн, мэдрэмжтэй байдаг гэж яг үнэн шүү. Одоо манай охин тийм, үгүй гээд хэлдэг болчихсон болохоор охиноороо мэргэлүүлдэг болчихсоншдээ кккк...
- Миний охион, ээж нь маргааш нэг ажил хөөцөлдөнө, бүтэх болов уу? гээд асуухаар нөгөөх нь:
- Тийн тийн гээд толгой дохивол яг бүтэж байгаа юм чинь.
- Үгүй, үгүй гээд бас заримдаа толгой сэгсэрнээ. Тэгэхээр яг саад гараад бүтэхгүйшдээ.
Ямар ч байсан 3 нас хүртэл нь би мэргэн бөөдийтэй л болчихлоо. Гэснээс бөөдий гэж нээрээ юу гэсэн үг юм болоо. Өхөөрдсөн үг байхаа.
1 Сэтгэгдэл:
Yostoi goy yumaa bi ch bas ohintoi shinehen eej unshaad ih goy sanagdaj bna shuu dandaa orj unshnaa
Post a Comment