Өнөөдөр ёстой бөөн ажил амжуулав. Уржигдар байрны ордероо гаргах гээд өгсөн, өчигдөр гарсан гээд утасдаж байсан. Өглөө тэгээд нөгөө байр худалдаж авч байгаа залуутай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт очиж ордероо аваад, нотариат орж гэрээ байгуулаад, буцаагаад тэр залуугийн нэр дээр ордероо шилжүүлэхээр өгсөн. Бүх ажил сүнгэнэтэл бүтсэн. Байр зарах ажил бол ёстой ямар ч асуудалгүй сайхан бүтлээ. Ордер уг нь журмаараа 14 хоногт гарах ёстой юм байна. Хэдэн хүмүүс рүү утасдаж танил тал хайсны үр дүнд хугацаанаас нь өмнө гаргуулаад авсан. Байр авч байгаа залуу бас над шиг хурдан гаргуулмаар байна гээд өнөөдөр бас нөгөө аргаа хэрэглэв. Авилга өгсөн гэчихвэл буруудах байх даа. Зүгээр л хугацаа хожиж, хурдан ажил бүтээж өгсөн болохоор нь жоохон мөнгөөр шагначихсан юмаа. Тэгэхгүй бол тэнд чинь яаралтай үйлчилгээ гэж байхгүй болчихсон байгаа юм чинь. За энд хамаагүй дэмий юм бичиж байж.... Дэмий юм ч дэмий л байдаг гэсэн шүү ккккк...
Би Монгол улсын Засгийн газарт илүү мөнгө төлмөөргүй байна гэж байж нөгөө залуутай бага дүнгээр худалдах, худалдан авах гэрээгээ байгуулаад бага татвар төлчихсөөн. Яадгийн. Нэгэн цагт манай засгийн газар банк дампууруулж байна гээд намайг хамт дампууруулчихсан юм чинь...
Одоо бол Монгол улсын Засгийн газар биш харин бурхан ч юм уу хувь тавилан ч юм уу аль нэг нь намайг ивээгээд өдий зэрэгтэй явж байна шүү дээ. Энэ төр засгийнх нь хайр ивээл бол угаасаа надаа лав ямар ч хүртээлгүй байдаг юмөө. Би горьддогчгүй. Өөрөө л өөрийнхөө төлөө гүйж, өөрийнхөө асуудлыг шийдэхгүй бол манай төр, засаг эсвэл татвараас бултдаг баячуудыг, эсвэл ажил хийдэггүй залхуу, боловсролгүй ядуучуудыг л анхааралдаа авдаг болохоос мань мэтийн дундаж давхаргынхан нэртэй боловсролтой эсвэл боловсрол эзэмшиж яваа жинхэнэ эмзэг давхаргын хүмүүсийг бол анхаарлын гадна л үлдээдэг юм чинь. За за харин ч сайхан хадуурч байна шүү. Гэнэт аймаар төр засагтаа гомдсон хахаха....
Дугаар шилжих мөчид гэдэг шиг яг сая энд дэмийрч сууж байхад манай нэг найз хүүтэй боллоо гээд мессеж бичиж байна. Найздаа 3 хүү төрүүлж, дархан бэр болж байгаад нь баяр хүргэе. МАН-ын баярын өдөр хүү төрүүлж байгаа юм байнашд.
Нээрээ өнөөдөр бас нэг том ажил амжууллаа. Охиныхоо 2 насны вакцинийг хийлгэв. Цэцэрлэгт нь явуулаагүй вакцин хийлгэх гээд... Эмнэлэг дээр өмднийхөө карманд гараа хийчихээд л аймаар пээдгэр юм яваад байсан. Дараа нь тариа хийлгэнгүүтээ аймаар гомдоод баахан уйлсан ккк... Одоо тэгээд 7 нас хүртлээ вакцингүй, санаа амар.
За тэгээд баахан том том ажлууд амжуулчихсан чинь нэг жоохоон санаа амраад сууж байна. Одоо дараагийн ажлуудыг, асуудлуудыг төлөвлөөд, бүтээгээд, хэрэгжүүлээд явчихнашдээ. За за дэмийрч суухаар харилаа. Охиноо санаад эхэллээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment