Өнгөрсөн 5 дахь өдрийн орой, ажил тарахын алдад зээ дүү утасдаад тоглолт үзэх урилга авах уу гээд... Ганцаараа яадаг юм билээ гэж байсан чинь дахиад нэг урилга нэмээд олчихлоо гэж байна. Тэгээд ажлынхаа нэг охиныг дагуулаад үзлээ. Үндэсний ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний найрал хөгжмийн концерт... Үнэн тансаг, үнэн тасархай....
Дан оркестр юм уу гээд эхлээд нээх тоогоогүй юмаа. Тэгсэн чинь нээрээ ёстой гайхалтай гоё байдаг юм даа. Ажлын охин бүр сэтгэл нь хөдлөөд, ийм гоё концерт үзүүлсэнд баярлалаа гээд сүйд болсон. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, концерт болсон шүү. Алгаа хорстол ташаад байсан чинь сүүлдээ алга загатнаж байналээшд.
Манай зээ дүү бүжигчин, хүргэн хөгжимчин болохоор би тэдний концертийг дандаа урилгаар үнэгүй үзэх "гайхамшигтай, азтай хувь тавилантай" шүү дээ ккккк... Хүүхэд байхдаа ардын дуу, хөгжим, бүжгийг бараг тоодоггүй байсан даа. Сүүлийн жилүүдэд дүүгээсээ болоод үздэг болоод, бүр шүтэн бишрэгч нь болчихсоншдээ... Манай чуулгын тоглолт бол үнэхээр тасархай...
Хагас сайнд охиноо аваад хуучин хамт ажиллаж байсан эгч нараа дагаад амралтанд яваад... Нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэнгээ сайхан агаарт гарч амаръя гээд Хандгайтын тийшээ Их тамир гээд өвөө, эмээ нарын амралтанд очлоо. Модон дунд гоё газар байсан. Байгал нь гоё, байр нь жоохон тух муутай, онцгүй юмаа гээд би голоод... Тэнд хагас сайнд хоноод, бүтэн сайны үдээс хойш ирсэн. Хоол нь амт муутай онцгүй санагдсан. Аяганууд нь дандаа сэтэрхий нээх сонин... УИХ-ын гишүүн С.Эрдэнийн амралтын газар юм гэнээ. Хөгшчүүлд зориулсан юм гээд сэтэрхий аягануудтай байдаггүй л баймаар юм.
Хоол нь ёстой таалагдаагүй. Манай охин хоолноос нь идэж өгөхгүй зовоосон. Бантан захиалаад хийлгэсэн чинь нээх муухай Вигорагаар амтлаад хийчихсэн, нөгөөх нь бүр идэж өгөхгүй байгаа юм чинь. Хүчилтөрөгчөөр л хооллосон байх даа. Ой руу ороод жоохон явсан чинь үнэхээр гоё байналээ шүү. Агаарт ёстой нам цохиулаад, ангайгаад л унтаад байсан манай охин. Хажууд нь хүмүүс шуугилдаад байхад л нам унтаад байсан. Би бас хүчилтөрөгчөөр амьсгалаад, өчигдөр ёстой сайхан нам унтлаа.
Очсон орой нь манай хэд караокед нь ороод дуулаад бүжиглээд будаа болгосон. Тэгсэн манай охин баясаад, дагаж бүжиглээд... Бас хөөрхөн эвсэлтэй шинжтэй. Манай нэг эгчийн нөхөр нь "энэ ёстой амар хүүхэд юмаа, ийм 10 хүүхэдтэй байсан ч яахав" гэнээ. Миний муу охин чинь ээжийгээ жаргаах гэж ирсэн хүүхэд юм чинь. Яг л Энх-Амгалан хаан шиг амгалан, тайван хүүхэд шүү дээ. Энх-Амгалан хааны хойд дүр ч юм билүү хэн мэдлээ кекеке....
0 Сэтгэгдэл:
Post a Comment